| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04386/и |
| Дугаар | 3348 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 3348
| 2020 09 29 | 101/ШШ2020/03348 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.М /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.М /-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М , хариуцагч Р.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Л.М нь 2006 онд Р.М тай танилцаж улмаар 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2254 баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин Мөнхбаяр овогтой А төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд Р.М нь архи дарс ууж, авгай хүүхэн эргүүлж, намайг болон охиноо ад үзэж, элдвээр доромжлон гутаадаг байсан. Р.М нь ямар ч ажил төрөл эрхлээгүй, тодорхой тогтсон ажилгүй, үргэлж хүний гар хардаr нэгэн байсан. Би өөрийн хүч хөдөлмөрөөр охин М.А , нөхөр болох Р.М ыг асран халамжилдаг байсан. Yр хүүхдийнхээ төлөө ажил хий гэхээр чамд хамаагүй пизда минь, гичий минь гэж доромжилно. Тэр ч байтугай ээж, ах, эгч, дүүгийнхээ хажууд ална шүү гээд хутга шөвөг барин үр хүүхдээ ч айлган ичээдэг байсан. Намайг ална шүү гэж заналхийлдэг байсан. Хамт амьдрах 7 жилийн хугацаанд хүний урманд энэ миний цалин гэж ганц ч төгрөг өгч байгаагүй. Микронд кондуктор хийнэ. Өдөртөө мөнгөө аваад уучихаад ирдэг байсан. Би өөрөө л бүхнийг болгодог байсан. Хадам ээж маань намайг миний охин энэ архичингаас сал, миний охин амьдралаа бод, юунд энэ архичинтай зууралддаг юм гэж ч хэлж байсан. Үр хүүхдээ өнчрүүлээд явахгүй гэсний үндсэн дээр Р.М ын муу муухай үйлдэл бүрийг 7 жил тэвчсэн. Эцэс cүүлд нь ажлаа хийгээд гэртээ ирэхэд гэрээ ченж авчраад зарсан байсан. Энэ бүхэн миний хувьд хүнд цохилт болж, дахин энэ хүнийг тэвчин амьдрах итгэл найдвар алдарсан. Энэ бүх таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин минь миний асрамжинд эрүүл саруул хүмүүжиж байгаа. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо миний бие Л.М нь тусдаа амьдрал зохиож хоёр сайхан хүү төрүүлсэн. Батдорж овогтой Лхагвасүрэнтэй хамт амьдраад 6 жил болж байна. Цаашид Р.М тай хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин М.А г миний асрамжинд үлдээж, Р.М аас хүүхдийн тэтгэлэг авахгүй болно.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие Р.М нь 2006 онд Л.М тай танилцаж 2006 оны 09 сарын 19-ний өдөр гэрлэлтээ баталгаажуулсан. Бид хоёр гэр бүл болоод хамтран амьдрах хугацаанд охин М.А 2007 оны 04 сарын 02-ны өдөр төрсөн. 2009 оны 11 сарын 05-ны өдөр цэргийн алба хаахаар явсан хойгуур өөр хүнтэй дотно харилцаа тогтоосон байсан. Түүний дараа удалгүй Л.М нь дотно харилцаа тогтоосон хүнийхээ хүүхдийг гаргасан учраас Г.М би цаашдаа Л.М тай гэр бүл болж хамтран амьдрах хүсэл байгаа бөгөөд охин М.А г ээж дээр нь байлгах хүсэлтэй байна. Гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Р.М т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Зохигч Л.М , Р.М нар 2006 оны 09 сарын 19-ний өдөр гэр бүл болсныг мөн өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2254 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Тэдний дундаас 2007 оны 04 сарын 02-ны өдөр охин М.А / төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0059783 Г-1466 дугаартай гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж, сурч хүмүүжиж байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвийн болон нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтууд болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 368 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2013 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, мөн эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.
Охин М.А одоо төрсөн эх Л.М ын асрамжид байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдийг төрсөн эхийн асрамжид үлдээх асуудлаар зохигчид маргаагүй тул хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Л.М нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Р.М т саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.М /, Р.М / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 04 сарын 02-ны өдөр охин М.А /-г эх Л.М /-ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.М /, Р.М / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 04 сарын 02-ны өдөр охин М.А /-г эх Л.М /-ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР