Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 3404

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.А /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М /-д холбогдох,

Хүүҳдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Б.М /-аас 2018 оны 02 сарын 19-ний өдөр хүү А.М /, хүү А.Э / нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.М аас улсын тэмдэгтийн хураамжид 74,060 /37,030+37,030/ төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ******* дансанд улсын орлогод оруулсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР