Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00024

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан

Улсын яллагч Э.Энхбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Л.Мөнгөнзулд холбогдох 201718020022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймаг Арбулаг суманд 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 1 дүгээр 48 айлын орон сууцны, 2 дугаар орц, ¹ 15 тоотод оршин сух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ¹ 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 153 дугаар зүйлийн 153.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ¹ 341 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  Бадрах овогт Лувсанжавын Мөнгөнзул.  /РД:НХ88102209/

 

Шүүгдэгч Л.Мөнгөнзул нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд Гэгээн цолмон ХХК-ний Монгол зоог нэртэй хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авах зорилгоор үйлчлүүлэхээр орохдоо тус дэлгүүрийн шилэн лангуун дотор бэлнээр тавьсан байсан 320000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мөнгөнзулаас мэдүүлэхдээ ……. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Дархан-уул аймаг руу өөрийн төрсөн дүү Нэргүйбаатар, түүний эхнэр Энхтуяа нарын хамт дүүгийн эзэмшлийн приус маркийн машинтай явж байсан юм. Замдаа бид нар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Монгол зоог нэртэй хүнсний дэлгүүрээс чихэр авахаар дүү бид хоёр орсон. Гэтэл намайг зогсож байхад дэлгүүрийн шилэн лангуун дотор бэлэн мөнгө тавьсан харагдахаар нь тонгойж байгаад авчихаад дүүгээ чихэр авахаа болъё гаръя гаръя гээд дагуулаад гарсан. Гараад бид нар замд явж байхад замын цагдаа зогсоогоод баригдсан. Тэгээд би дүүдээ үнэнээ хэлсэн. Мөнгийг бэлнээр нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч У.Ихтамирын хэрэг бүртгэлтэнд өгсөн...... Манай дэлгүүрийн лангууны араас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн үед тухайн өдрийн орлогын 320000 төгрөг хулгайд алдагдсан юм. Тухайн үед манай дэлгүүрт худалдагчаар Тунгалагтамир ажиллаж байсан ба тухайн өдрийн орлогоо надад тушаахаар бэлдээд шилэн лангуун доор тавьчихсан байхад нь гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд чихэр авах гэж байгаад гэнэт авахаа болиод гарсан байсан юм. Мөнгө алдсаныхаа дараа дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд нэг эрэгтэй нь манай дэлгүүрийн худалдагчаас чихэр авна гээд дэлгүүрийн цаад хэсэг рүү аваачих үед нь ард үолдсэн эмэгтэй манай дэлгүүрийн касс байдаг хэсгийн лангуу руу тонгойж байгаад гараа оруулаад бэлэн мөнгө авч байгаа бичлэг байгаа юмаа. Тэгээд Баянгол сумын цагдаагийн хэлтэст мөнгөө алдсан талаараа дуудлага өгсөн юм….. Одоо ямар ч байсан алдагдсан 320000 төгрөгөө олоод авчихсан болохоор миний зүгээс ямар нэгэн гомдол санал гаргахгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 14-15 дугаар хуудас/

Гэрч У.Тунгалагтамирын хэрэг бүртгэлтэнд өгсөн......  2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн үед намайг дэлгүүртээ тухайн өдрийн орлогын 320000 төгрөгөө компанийн менежер Ихтамирт хүлээлгэж өгөхөөр бэлдээд дэлгүүрийн лангуун доор тавьчихсан байх үед хулгайд алдсан юм. Мөнгө алдсны дараа дэлгүүрийнхээ камерыг шүүж үзэхэд эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд эрэгтэй нь тэр чихрээс 2 килограмм, дахиад 2 килограмм чихэр авна гээд байж байхад эмэгтэй нь лангуу руу тонгойж гараа оруулаад бэлэн мөнгө авч байгаа бичлэг байгаа юмаа. Тэгээд Баянгол сумын Цагдаагийн хэсэгт мөнгө алдсан талаараа дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Гэрч Э.Энхтуяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн ….. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг руу манай хадам эгч болох Мөнхзул гэгч хүн нас бараад түүний ажил явдалд очихоор явж байгаад замдаа би машины арын суудалд унтаад манай нөхөр Нэргүйбаатар машинаа жолоодоод явсан юм. Тухайн үед миний ХААН банкны виза картанд 10000 төгрөг байсанюм. Тэр мөнгөөрөө айлд очих гэж байгаа юм чинь замдаа чихэр аваад орох уу гэж бид нар ярилцаад би картаа нөхрийнхөө эгч Мөнгөнзулд өгсөн юм. Тэгээд нэг мэдэхэд цагдаа зогсоогоод манай машиныг шалгаж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаа дээр авчирсан юм. Тэгэхэд нь би хадам эгчийг дэлгүүрээс мөнгө хулгайлсан гэдгийг ойлгож мэдсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Гэрч Л.Нэргүйбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн …… Тэгээд би дэлгүүрт ороод худалдагчаас чихэр авах гээд эгч Мөнгөнзултайгаа хоёулаа үнэ мөнгийг нь асуугаад гялгар уутанд савлуулах гэж байтал манай эгч Мөнгөнзул ирчихээд за гаръя гаръя картаа орхичихсон байна гэх шиг болохоор нь би за гээд гартал эгч машин руу орсноо наад газар чинь олигтой чихэр алга байна явцгаая гээд машинд суусан юм. Тэгээд машинд сууж явсныхаа дараа би саяын дэлгүүрээс мөнгө хулгайлчихлаа гээд надад хэлсэн юм. Тэгэхээр нь би эгчээ та одоо яаж байгаа юм бэ тэр газар чинь камертай ш дээ одоо таныг бариад авна ш дээ буцаж очоод мөнгийг нь өгчих гэхэд би одоо хулгайлж авчихаад яаж буцааж аваачиж өгөх юм бэ гээд миний өөдөөс хэрэлдээд явж байтал замын цагдаа зогсоогоод биднийг саатуулаад Баянгол сумын цагдаа дээр авчирсан юм гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Хохирогч У.Ихтамирын тус шүүхэд гаргасан Л.Мөнгөнзул надаас уучлалт гуйж бид эвлэрсэн, хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /Хх-н 53 дугаар хуудас/ зэрэг болно.   

 

Шүүгдэгч Л.Мөнгөнзул нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд Гэгээн цолмон ХХК-ний Монгол зоог нэртэй хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авах зорилгоор үйлчлүүлэхээр орохдоо тус дэлгүүрийн шилэн лангуун дотор бэлнээр тавьсан байсан 320000 төгрөгийг хулгайлан авсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Л.Мөнгөнзулын энэ үйлдлийн улмаас хохирогч У.Ихтамирт бага бус хэмжээний хохирол буюу 320000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож  байх тул Л.Мөнгөнзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

                                     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                    

Тогтоох нь:

1. Шүүгдэгч Бадрах овогт Лувсанжавын Мөнгөнзулыг бусдын эд хөрөнгийг хулгайлж  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Мөнгөнзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Мөнгөнзулыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, Л.Мөнгөнзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Л.Мөнгөнзулд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                               

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.