| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0389/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/403 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0389/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318002360*******30 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, *******6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, малчин, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын Нарангийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200******* оны 0******* дугаар сарын 2*******-ний өдрийн 1*******9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн албадан ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 2*******-ний өдрийн 1*******8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.******* дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ХМШЗ/267 тоот шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солигдсон ба зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй учир 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2021/ХМШЗ/307 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон, ******* овогт Энхтөр /РД:/,
нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч нь 2023 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр 20 цаг *******0 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр, “Баялаг” нэртэй дэлгүүрийн гадна гээсэн иргэн ******* эзэмшлийн Самсунг Нөт-10 загварын 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг олсон атлаа зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр завшсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******* бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 9-10/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 0*******-ны орой 20 цагийн үед 18-ын буудлын эсрэг талд ******* улсын дугаартай Приус-11 маркийн автомашинтайгаа ганцаараа ирж 1 дүгээр эгнээнд зогсоод машинаа түр онгорхой орхиод зам дагуу “Баялаг” дэлгүүрээс талх аваад буцаж машиндаа суугаар Микер ороход утас байхгүйгээ мэдсэн. Тэгээд буцаж “Баялаг” дэлгүүр дээр ирээд утсаа асуухад байхгүй байсан. Тэгээд эхнэр рүүгээ “Баялаг” дэлгүүрийн хүний утсаар залгаад утсаа алга болгочихлоо гэхэд чиний утсыг өөр хүн аваад байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би “Баялаг” дэлгүүр орохдоо гар утсаа машиныхаа баруун урд суудал дээр тавьчихсан байсан. Машины ойр хавьд хүмүүс байсныг анзаарч хараагүй. Хар өнгийн кэйстэй, дотроо Хаан банкны виза карттай, улаан өнгийн Самсунг Нөүт 10 загварын Мобикомоос 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,300,000 төгрөгөөр авч байсан гар утас байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
Гэрч *****мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд гэртээ байсан. Нөхөр рүүгээ залгатал утсаа авахгүй байсан. Дараа нь 2,3 удаа залгатал утсаа аваад орж байна гэж хэлээд залгасан. Дахиад 20,30-аад минутын дараа 18, 19 залгуулж байж авсан. Тэгтэл хайраа орж байна одоохон орлоо гэж хэлэхэд нь манай нөхрийн дуу биш байхаар нь хэн бэ, утасны эзэн яасан бэ гэсэн чинь салгачихсан. Тэгээд *******, 10 минутын дараа залгатал холбогдох боломжгүй болчихсон. Тэгээд манай нөхөр ******* дэлгүүрийн утсаар хүүхэд рүүгээ яриад утсаа алдчихлаа гэж хэлсэн гэсэн. Улаан өнгийн Самсунг Нөүт 10 хар гэртэй, гэрэнд нь Хаан банкны карттай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... г би сайн танихгүй. Миний ажилладаг “Их цагаан баавгай” гэх нэртэй харуул хамгаалалтын албанд ************** хоног ажилласан байсан. Миний харуулаар гарч байгаа газар өмнө нь гарсан байсан. Тэрнээс өөр сайн танихгүй. Намайг Бугант тосгоны Шоргоолжны даваа гэх газар харуулаар ажиллахаар ирэхэд байсан. Тэгээд надтай 7 хоног цуг байж байгаад цалин буусан чинь Энхтөр нь Дархан орж дүүтэйгээ уулзана гэж яваад ирээгүй. Харин содон шинж тэмдэг нь болохоор аль чихийг нь мэдэхгүй гэхдээ сэтэрхий байсан. Тухайн намайг ажилтай байхад постын жижүүрийн дугаар болох 9833*******919 дугаар руу 99376668 дугаараас Энхтөр нь над руу залгаад наагуур чинь албан тайван байна уу гэж ярьсан. Тэгэхээр нь би г хэзээ ирэх вэ гэж хэлэхэд гар утсаа ломбардад тавиад маргааш очно гэж хэлсэн. Өөр надтай юм яриагүй. Харин Энхтөр намайг араас битгий залгаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/,
Хохирогч Т.*******өөс гаргаж өгсөн гар утасны орсон гарсан дуудлагын жагсаалт /хавтаст хэргийн 13/,
“Капитал зууч” ХХК-нийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч нь хохирогч Т.*******өд учирсан хохирол болох 1,100,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 1,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, *** тоотод оршин суух ***-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...одоогоор орлогогүй байгаа” гэж мэдүүлсэн, тогтмол ажил төрөл эрхэлдэггүй, байх тул түүнд торгох ял шийтгэх үндэслэлгүй байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дүгээр зүйлийн 2, ******* дэх хэсэгт зааснаар ялтан Д.г Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ********************* дугаар нээлттэй хорих ангид даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
*******. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
*******. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөс 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг Дархан сум *** тоотод оршин суух ***-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД