Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 127/ШШ2018/0008

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:127/2018/0003/З

 

     Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шїїхийн Ерөнхий шїїгч Н.Балжмаа би, иргэн Д.А-ийн нэхэмжлэлтэй, Х-т холбогдох “Өндөр насны тэтгэврээс 2017 оны 6, 7, 11,12, 2018 оны 1 дүгээр саруудад суутгал хийж тэтгэврийн даатгалын дансанд төлүүлж байгаа Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах, уг хууль бус үйл ажиллагааны улмаас 2017 оны 6 дугаар сард суутгасан 324.000, 2017 оны 7, 11, 12, 2018 оны 01 дүгээр сард тус бүр 108.000 төгрөг суутгуулсан, нийт 756.000 төгрөгийн хохирол учирсан тул тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Íýõýìæëýã÷ийн эрх залгамжлагч Г.Г- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Д.А-ийн эрх залгамжлагч миний бие тус шүүхэд гаргасан Х-т холбогдох нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна” гэжээ.

                                                             

ЇНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А- нь Х-т холбогдуулж, өндөр насны тэтгэврээс нь 2017 оны 6, 7, 11, 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр саруудад тус тус суутгал хийж, тэтгэврийн даатгалын санд төлүүлж байгаа хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах, уг ажиллагаагаар суутгасан нийт 756000 төгрөгийг гаргуулан авах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан.

            Шүүх Д.А-ийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.А- нь өвчний улмаас нас барсан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн төрсөн хүү Г.Г- нь эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлтээ ирүүлсний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, эрх залгамжлагчаар тогтоогдсон Г.Г-д эрх, үүргийг нь тайлбарлан, хэргийн материалтай танилцуулсан болно.

            Нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар тогтоогдсон Г.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ, “Хэнтий аймгийн Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна” гэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

             Хуулийн эдгээр заалтын дагуу нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Г.Г- нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтээ ирүүлсэн тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Х-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дїгээр зїйлèéí 111.1, 111.2-ä òóñ òóñ заасныг удирдлага болгон

                                               

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ”Өндөр насны тэтгэврээс 2017 оны 6, 7, 11, 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр саруудад тус тус суутгал хийж, тэтгэврийн даатгалын санд төлүүлж байгаа хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах, уг хууль бус үйл ажиллагаагаар 2017 оны 6 дугаар сард суутгасан 324000 төгрөг, 2017 оны 7, 11, 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр саруудад тус бүр 108000 төгрөг суутгасан, нийт 756000 төгрөгийг тэтгэврийн даатгалын сангаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Г.Г- бүхэлд нь татгалзсаныг баталж, хариуцагч Х-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Шүүгчийн энэхүү захирамж хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 17 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүгчийн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАЛЖМАА