Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,

Шүүгдэгч Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ...

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.О нь ... ХХК-ийн салбар хариуцсан захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.2 “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хАлах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.5 “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх”, 28.1.6 “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.7 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” 28.1.16 “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.”, Мөн Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хамтран баталсан 299/А232 дугаартай “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 55 дугаар зүйл “Босоо амны нэвтрэлтийн үед мөргөцөгт ажиллаж байгаа ажилтны дээрээс унаж болох зүйлээс хАлах зорилгоор босоо амны амсрын хаалга эсвэл хАлалтын хаалт хийнэ. Монгол Улсын стандарт MNS 4969 2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм”: MNS45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын ТОГТОЛЦОО”: MNS4930 2000 “үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, Ерөнхий шаардлага" зэрэг стандартыг болон Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хАллын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, 2015 оны 12дугаар сарын 28-ны өдрийн А/295 дугаар тушаалаар баталсан "Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр” зэргийг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн 1 дүгээр цооногт малтагчаар ажиллаж байсан Д.Э-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 19,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаачийн төрсөн эгч...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд ойролцоо байдаг айлаас нь асууж сураглатал сумын эмнэлгээс ах дүүсийг нь асуугаад байсан гэхээр нь би өөрөө холбогдож асуулгасан чинь "эмнэлгийн анхны тусламж авах боломжгүй, нас барсан байдалтай хүргэгдэн ирсэн" гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ нас барсан гэдгийг нь мэдсэн. Сүүлд ярихад жоншин дээр ажилд орсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-рт/,

-Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... ХХК-ны Дорноговь аймгийн Алтанширээ сумын жоншны уурхайд 2022 оны 11 дүгээр сараас малтагчаар ажилд орж байсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. ...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөөний 07 цаг 40 минутын орчимд А, Э бид гypaв yypxайн босоо амнаас гарч байсан юм. Хамгийн түрүүнд би цооногоос молдок бариад буугаад лифотикчины байр луу алхаж байгаад эргээд хартал талийгаач харагдахгүй байсан. Тэгэхээр нь А-с Э-г яасан юм бэ? гэж асуухад "халтираад цооног руу уначихлаа" гэж хэлж байсан. Тэр даруйдаа лифотикчин Г-д хэлсэн бөгөөд цаашаа инженерт хэлсэн байсан. Удалгүй инженер Ж, мастер О нар ирээд А бид хоёрыг буцаж цооног руу орж Э-г гаргаад ир гэж хэлсэн бөгөөд А бид хоёрыг цооног руу доош ороход Э цооногийн доод хэсэгт хажуу талаараа хэвтчихсэн, нүүр ам нь цус болчихсон, мөн толгойны дээд хэсгээрээ язарчихсан байдалтай байсан бөгөөд А бид хоёр талийгаачийг өргөж аваад чайнд оруулаад дээш гаргасан. А бид хоёрыг цооногт ороход Э амьсгаатай байсан бөгөөд дээш гаргаад шууд сумын эмнэлэг рүү аваад явсан. Чайнаар өргөгдөж гарч ирсэн л бол дээр ямар нэгэн бариад авах бариул огт байхгүй...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн байгаагүй болохоор ээлжийн мастер О аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. ...Бид нар архи дарс огт хэрэглээгүй байсан. Харин ажлаас буухын өмнө талийгаач Э байн байн цаг асуугаад байсан бөгөөд яасан бэ гэж асуухад нойр хүрээд байна гэж хэлж байсан. Бригадын дарга А болон Г бид нар кемпийн дотор байрлаж амьдардаг, харин талийгаачийн хувьд гэр нь ойрхон байдаг болохоор өглөө ажлаасаа буугаад гэртээ харьчихаад орой ажилд гарахаасаа өмнө ирчихдэг...” гэсэн мэдүүлэг /хх 29-30-рт/,

-Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 Би ... ХХК-ны Дорноговь аймгийн Алтанширээ сумын жоншны уурхайд 2023 оны 05 дугаар сараас бригадын даргаар ажилд орж байсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. дүгээр сарын 02-ны өглөөний 07 цаг 40 минутын орчимд Э, Э бид гурав ажлаас буух цаг болоод цайн дотроо ороод дээшээ гарч байсан юм. Тэгтэл цооногоос дээш гарсны дараа хамгийн эхэнд Э молдокоо бариад чайнаас буусан бөгөөд дараа нь би буусан. Хамгийн сүүлд Э бууж байсан бөгөөд гэнэт хүн орилох чимээ гарахаар нь хартал нүдний буланд хар юм уурхайн цооног руу унаж байгаа харагдсан. Тэр даруйдаа би Э-г доош уначихлаа гэж мэдээд лифотикчин, мастер, инженерт мэдэгдэхэд Ж инженер Э бид хоёрыг доош цооног руу орж Э-г аваад гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Э бид хоёр чайнд сууж цооног руу ороход цооногийн ёроолд Э хажуу талаараа унасан байдалтай хэвтэж байсан бөгөөд зүүн талын нүд нь хавдчихсан толгой нь язарчихсан, хамар амнаас нь цус гарсан байсан бөгөөд машин руу аваад явж байхад амьсгалж байсан. Тэр даруйдаа машинд авч ороод бид нар сумын эмнэлэг руу аваад явсан. ..Бид нарт дээш гарч ирэхэд бариад авах бариул огт байдаггүй....Мастер О зааварчилга өгч, гарын үсэг зуруулсан. Уг нь ХАБЭА инженер л өгөх ёстой байсан бөгөөд яг тэр өдөр байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 32-33-рт/,

-Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... ХХК-ны Дорноговь аймгийн Алтанширээ сумын жоншны уурхайд 2023 оны 05 дугаар сараас лифотикчиноор ажилд орж байсан бөгөөд одоог хүртэл лифотикчиноор ажиллаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагт бригадын дарга А, малтагч Э, малтагч Э нарын хамт ажилдаа гарцгаасан юм. Бид нар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 07 цаг 40 минут хүртэл газрын хэвлийгээс доош 39 метр зайд байрлах цооногтоо ажиллаж байгаад ажлаасаа буухаар болоод цооног дотроос бригадын дарга А, малтагч Э, малтагч Э нарын лифотикоор татаж гаргаж ирээд лифотикноос эхлээд Э, дараа нь бригадын дарга А, хамгийн сүүлд талийгаач гарч ирж байсан гарч ирж байсан бөгөөд би лифотикноосоо хараад сууж байсан. Тэгтэл талийгаач Э лифотикоор татаж дуусгасны дараа цайн дотроос гарч ирж байхдаа тавцан дээр гишгэхдээ хөл алдаад арагшаагаа саваад унаж байгаа харагдсан бөгөөд тухайн үед малтагч Э босоо амны дээд талын цементэн талбай дээр зогсож байсан. Харин бригадын дарга А тавцан дээр буучихсан байсан бөгөөд талийгаачийг татаж авах боломжгүй зайтай зогсож байсан. Тэр даруйдаа Э, А нар буцаж чайн руу орж лифотикоор буулгуулан талийгаачийг босоо амны доод ёроолоос гаргаж ирсэн бөгөөд амьсгаатай байна гэж хэлээд сумын эмнэлэг рүү Э, А, ээлжийн мастер О, инженер Ж, малтагч Б нар хамт явцгаасан. Би араас нь тэсэлгээчин Г, лифотикчин Г нарын хамт өөр машинтай явцгаасан. ...энэ компанийн босоо амны ойр орчимд хун унаж гэмтэхээс сэргийлсэн зориулалтын бариул тавцан огт байхгүй. Ядаж босоо амны дээр байрлах цамхгийн труба төмөрнөөс бариул болгож төмөр гаргасан зүйл ч байхгүй. Өчигдрийн хувьд манай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн байгаагүй болохоор ээлжийн мастер О аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. Би болон бригадын дарга А, малтагч Э нар нь кемпийн дотор байрлаж амьдардаг, харин талийгаачийн хувьд гэр нь ойрхон байдаг болохоор өглөө ажлаасаа буугаад гэртээ харьчихаад орой ажилд гарахаасаа өмнө ирчихдэг...” гэсэн мэдүүлэг /хх 17-19-рт/,

-Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08 цаг 59 минутад сувилагч Э над руу ... дугаарын утаснаас залгаад "”хаангүй байдалтай хүн ирлээ, яаралтай сумын эрүүл мэндийн төвд ирээрэй” гэж хэлсэн. Би тэр даруйдаа сумын эрүүл мэндийн төв руу очиход яаралтай тусламжийн өрөөний орон дээр хэвтүүлчихсэн байсан бөгөөд үзэхэд гар, хөл нь хөшчихсөн, хүүхэн хараа татагдчихсан, ам нь ангайсан, цогцос хөрсөн байдалтай байсан бөгөөд талийгаачийг авч ирсэн хүмүүст нас барсан талаар нь хэлээд сумын цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 43-рт /,

-Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Босоо амны хэмжээ нь янз янзын хэмжээтэй байдаг бөгөөд манай компани 1 дүгээр ам бол 2мх2м хэмжээтэй, гүн нь олборлолтоосоо шалтгаалаад янз бүр байдаг бөгөөд одоогийн 37 метр гүнтэй байгаа. Харин яг чайны стандартыг би тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Миний ажилладаг ... ХХК-д яг гэрээ байгуулсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер байхгүй....Бид нар чайны дотор талд хөлийн гишгүүр болгож нарийн төмөр гагнасан байсан. Харин чайнаас гараад барих барьцтай, аюулгүй байдлыг хангах хэмжээний зүйлс байхгүй боловч бид нар шинээр хийж гүйцэтгэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 47-48-рт/,

-Гэрч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг болсон 1 дүгээр цооногийн хувьд ашиглаж эхлээд удаагүй байсан болохоор хаалт хашлага хийгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 35-36-рт/,

-Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Уг нь бол аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн өгөх ёстой байдаг боловч байхгүй байсан болохоор нь миний бие орлож “хАлалтын малгай, гэрэл, ажлын хувцас, ажлын бээлийг нь шалгаад” зааварчилга дээр гарын үсэг зуруулаад цооног руу оруулсан...Босоо амнаас чайн гарч ирэх үед аюулгүй байдлыг хангах хаалт байх ёстой байдаг боловч миний ажилладаг ... ХХК нь цооногтоо тийм хаалт огт хийгээгүй байсан. Энэ асуудлыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн хариуцаж хийлгэх ёстой байсан...” гэх мэдүүлэг /хх 22-24-рт/,

-Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ... ХХК-ны Дорноговь аймгийн Алтанширээ сумаас хойд зүгт 30км зайд байрлах Хадны жоншны уурхайн төслийн удирдагчаар 2022 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Уул уурхайн бүхий л асуудалд оролцож, шийдвэр гаргах зүйлүүдийг ерөнхий захиралдаа танилцуулж шийдвэрлэдэг юм. Талийгаачтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй байсан. Жижиг бичил уурхай болохоор орон тооны эмчгүй. Алтанширээ сумын эрүүл мэндийн төвтэй хамтарч ажилладаг байсан юм. Инженер Ж өгсөн байж магадгүй. Яагаад вэ гэвэл би энэ уурхайг эхлүүлэхийн тулд Б, Ж нарыг түшиж тулдаг. Б нь хүнд үзүүлэх юм юмтай, ажлын туршлагатай хүн, харин Ж нь олон газарт олон төрлийн ажил хийж байсан туршлагатай хүмүүс байгаа юм. Миний ажилладаг ... ХХК-ны ХАБЭА инженер байхгүй. Б инженер хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтний үнэмлэхтэй боловч анх ажилд оруулахдаа уулын ашиглалтын инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Хэрэг болох үед ажлаас буучихсан амралттай байсан. ...Хүний нөөцийн дутмаг байдлаас болоод л ийм байдалд хүрчихсэн юм. Тэрнээс биш аюулгүй ажиллагааны зааварчилгааг орлож өгч болдоггүй. Шинэ цооног нээгээд удаагүй байгаа болохоор аюулгүй байдлыг нь нээх зүйлс хийгээгүй байсан юм. Бүх ажилчид кемпэд байрлаж ажилладаг, харин Э-ийн хувьд гэр нь кемпээс ойрхон байдаг болохоор гэр рүүгээ явчихдаг байсан гэсэн...Би тийм төлөвлөгөө байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 39-рт/,

-Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... ХХК-д 2023 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн ... гэх нэршилтэй газрын жоншны уурхайг хариуцсан захирлаар ажиллаж байна. ...Талийгаачийг 2023 оны 07 дугаар сард орон нутгийн малчин, ажил мэргэжлийн туршлагагүй гэдэг шалтгаанаар ажилд авдаггүй бөгөөд тухайн үедээ ажиллах хүсэлт гаргахад нь ажилд аваагүй юм. Тэгтэл надад мэдэгдэлгүйгээр амь хохирогчийг 2023 оны 07 дугаар сардаа ажилд авчихсан байсан. Миний хувьд ажилд авч байгаа хүмүүстэй гэрээ байгуулж байх зорилгоор хөдөлмөрийн гэрээнүүдээ бэлдээд тэмдэг дараад гарын үсгээ зураад үлдээчихсэн байсан бөгөөд амь хохирогчтой байгуулсан гэрээ байгаа. Аж ахуйн нэгжтэй холбоотой бүхий л шийдвэрийг эцэслэн гаргадаг. Өмнө нь ингэж аж ахуйн нэгж нээж үйл ажиллагаа явуулж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. ...Манай ... ХХК-д хэрэг болох үед болон болохоос өмнөх хугацаанд ХАБЭА инженер байдаггүй байсан. Шинэ цооног нээгээд удаагүй байсан болохоор босоо амны ойр орчимд хүн унаж гэмтэхээс урьдчилан сэргийлсэн хаалт, хАлалт гэх зүйлс хийж амжаагүй байсан. ...Налайх дүүргийн Онцгой байдлын газарт ослын үед ажиллах төлөвлөгөө батлуулахаар 2023 оны 07 дугаар сарын дундуур өгсөн байсан гэж бодож байна. Манай компанитай хамтран ажилладаг ... ХХК-аар дамжуулан өгсөн байсан. Харин 2023 оны 03 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш осол аваарын үед ажиллах төлөвлөгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 50-51-рт/,

-Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 53-55-рт/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-64-рт/,

-Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ШД/2023-10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 70-73-рт/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9-рт/,

-... ХХК-ны захирлын 2023 оны 02 дугаар сарын Оны өдрийн ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 111-121-рт/,

-Д.Э-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 122-127-рт/,

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт /хх 130-134-рт/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 183-рт/ зэргийг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.О нь ... ХХК-ийн салбар хариуцсан захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.2 “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, 28.1.3 “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хАлах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.5 “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх”, 28.1.6 “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.7 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” 28.1.16 “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.”, Мөн Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хамтран баталсан 299/А232 дугаартай “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 55 дугаар зүйл “Босоо амны нэвтрэлтийн үед мөргөцөгт ажиллаж байгаа ажилтны дээрээс унаж болох зүйлээс хАлах зорилгоор босоо амны амсрын хаалга эсвэл хАлалтын хаалт хийнэ. Монгол Улсын стандарт MNS 4969 2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм”: MNS45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын ТОГТОЛЦОО”: MNS4930 2000 “үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, Ерөнхий шаардлага" зэрэг стандартыг болон Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хАллын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, 2015 оны 12дугаар сарын 28-ны өдрийн А/295 дугаар тушаалаар баталсан "Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр” зэргийг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн 1 дүгээр цооногт малтагчаар ажиллаж байсан Д.Э-ийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаачийн төрсөн эгч...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд ойролцоо байдаг айлаас нь асууж сураглатал сумын эмнэлгээс ах дүүсийг нь асуугаад байсан гэхээр нь би өөрөө холбогдож асуулгасан чинь “эмнэлгийн анхны тусламж авах боломжгүй, нас барсан байдалтай хүргэгдэн ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ нас барсан гэдгийг нь мэдсэн. Сүүлд ярихад жоншин дээр ажилд орсон гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх 12-рт/

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөөний 07 цаг 40 минутын орчимд А, Э бид гypaв yypxайн босоо амнаас гарч байсан юм. Хамгийн түрүүнд би цооногоос молдок бариад буугаад лифотикчины байр луу алхаж байгаад эргээд хартал талийгаач харагдахгүй байсан. Тэгэхээр нь Агаас Эийг яасан юм бэ? гэж асуухад “халтираад цооног руу уначихлаа” гэж хэлж байсан. Тэр даруйдаа лифотикчин Г-д хэлсэн бөгөөд цаашаа инженерт хэлсэн байсан. Удалгүй инженер Ж, мастер О нар ирээд А бид хоёрыг буцаж цооног руу орж Эийг гаргаад ир гэж хэлсэн бөгөөд А бид хоёрыг цооног руу доош ороход Э цооногийн доод хэсэгт хажуу талаараа хэвтчихсэн, нүүр ам нь цус болчихсон, мөн толгойны дээд хэсгээрээ язарчихсан байдалтай байсан бөгөөд А бид хоёр талийгаачийг өргөж аваад чайнд оруулаад дээш гаргасан. А бид хоёрыг цооногт ороход Э амьсгаатай байсан бөгөөд дээш гаргаад шууд сумын эмнэлэг рүү аваад явсан. Чайнаар өргөгдөж гарч ирсэн л бол дээр ямар нэгэн бариад авах бариул огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 29-30-рт/,

Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...09 дүгээр сарын 02-ны өглөөний 07 цаг 40 минутын орчимд Э, Э бид гурав ажлаас буух цаг болоод цайн дотроо ороод дээшээ гарч байсан юм. Тэгтэл цооногоос дээш гарсны дараа хамгийн эхэнд Э молдокоо бариад чайнаас буусан бөгөөд дараа нь би буусан. Хамгийн сүүлд Э бууж байсан бөгөөд гэнэт хүн орилох чимээ гарахаар нь хартал нүдний буланд хар юм уурхайн цооног руу унаж байгаа харагдсан. Тэр даруйдаа би Эийг доош уначихлаа гэж мэдээд лифотикчин, мастер, инженерт мэдэгдэхэд Ж инженер Э бид хоёрыг доош цооног руу орж Эийг аваад гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Э бид хоёр чайнд сууж цооног руу ороход цооногийн ёроолд Э хажуу талаараа унасан байдалтай хэвтэж байсан бөгөөд зүүн талын нүд нь хавдчихсан толгой нь язарчихсан, хамар амнаас нь цус гарсан байсан бөгөөд машин руу аваад явж байхад амьсгалж байсан. Тэр даруйдаа машинд авч ороод бид нар сумын эмнэлэг руу аваад явсан. ..Бид нарт дээш гарч ирэхэд бариад авах бариул огт байдаггүй....Мастер О зааварчилга өгч, гарын үсэг зуруулсан. Уг нь ХАБЭА инженер л өгөх ёстой байсан бөгөөд яг тэр өдөр байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 32-33-рт/,

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагт бригадын дарга А, малтагч Э, малтагч Э нарын хамт ажилдаа гарцгаасан юм. Бид нар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 07 цаг 40 минут хүртэл газрын хэвлийгээс доош 39 метр зайд байрлах цооногтоо ажиллаж байгаад ажлаасаа буухаар болоод цооног дотроос бригадын дарга А, малтагч Э, малтагч Э нарын лифотикоор татаж гаргаж ирээд лифотикноос эхлээд Э, дараа нь бригадын дарга А, хамгийн сүүлд талийгаач гарч ирж байсан гарч ирж байсан бөгөөд би лифотикноосоо хараад сууж байсан. Тэгтэл талийгаач Э лифотикоор татаж дуусгасны дараа цайн дотроос гарч ирж байхдаа тавцан дээр гишгэхдээ хөл алдаад арагшаагаа саваад унаж байгаа харагдсан бөгөөд тухайн үед малтагч Э босоо амны дээд талын цементэн талбай дээр зогсож байсан. Харин бригадын дарга Амгаланбаатар тавцан дээр буучихсан байсан бөгөөд талийгаачийг татаж авах боломжгүй зайтай зогсож байсан. Тэр даруйдаа Э, А нар буцаж чайн руу орж лифотикоор буулгуулан талийгаачийг босоо амны доод ёроолоос гаргаж ирсэн бөгөөд амьсгаатай байна гэж хэлээд сумын эмнэлэг рүү Э, А, ээлжийн мастер О, инженер Ж, малтагч Б нар хамт явцгаасан. Би араас нь тэсэлгээчин Г, лифотикчин Ганбаа нарын хамт өөр машинтай явцгаасан. ...энэ компанийн босоо амны ойр орчимд хун унаж гэмтэхээс сэргийлсэн зориулалтын бариул тавцан огт байхгүй. Ядаж босоо амны дээр байрлах цамхгийн труба төмрөөс бариул болгож төмөр гаргасан зүйл ч байхгүй. Өчигдрийн хувьд манай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн байгаагүй болохоор ээлжийн мастер О аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. Би болон бригадын дарга А, малтагч Э нар нь кемпийн дотор байрлаж амьдардаг, харин талийгаачийн хувьд гэр нь ойрхон байдаг болохоор өглөө ажлаасаа буугаад гэртээ харьчихаад орой ажилд гарахаасаа өмнө ирчихдэг...” гэсэн мэдүүлэг /хх 17-19-рт/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08 цаг 59 минутад сувилагч Э над руу ... дугаарын утаснаас залгаад “ухаангүй байдалтай хүн ирлээ, яаралтай сумын эрүүл мэндийн төвд ирээрэй” гэж хэлсэн. Би тэр даруйдаа сумын эрүүл мэндийн төв руу очиход яаралтай тусламжийн өрөөний орон дээр хэвтүүлчихсэн байсан бөгөөд үзэхэд гар, хөл нь хөшчихсөн, хүүхэн хараа татагдчихсан, ам нь ангайсан, цогцос хөрсөн байдалтай байсан бөгөөд талийгаачийг авч ирсэн хүмүүст нас барсан талаар нь хэлээд сумын цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 43-рт /,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Босоо амны хэмжээ нь янз янзын хэмжээтэй байдаг бөгөөд манай компани 1 дүгээр ам бол 2мх2м хэмжээтэй, гүн нь олборлолтоосоо шалтгаалаад янз бүр байдаг бөгөөд одоогийн 37 метр гүнтэй байгаа. Харин яг чайны стандартыг би тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Миний ажилладаг ... ХХК-д яг гэрээ байгуулсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер байхгүй....Бид нар чайны дотор талд хөлийн гишгүүр болгож нарийн төмөр гагнасан байсан. Харин чайнаас гараад барих барьцтай, аюулгүй байдлыг хангах хэмжээний зүйлс байхгүй боловч бид нар шинээр хийж гүйцэтгэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 47-48-рт/,

Гэрч С.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хэрэг болсон 1 дүгээр цооногийн хувьд ашиглаж эхлээд удаагүй байсан болохоор хаалт хашлага хийгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 35-36-рт/,

Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Уг нь бол аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн өгөх ёстой байдаг боловч байхгүй байсан болохоор нь миний бие орлож “хАлалтын малгай, гэрэл, ажлын хувцас, ажлын бээлийг нь шалгаад” зааварчилга дээр гарын үсэг зуруулаад цооног руу оруулсан. ...Босоо амнаас чайн гарч ирэх үед аюулгүй байдлыг хангах хаалт байх ёстой байдаг боловч миний ажилладаг ... ХХК нь цооногтоо тийм хаалт огт хийгээгүй байсан. Энэ асуудлыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн хариуцаж хийлгэх ёстой байсан...” гэх мэдүүлэг /хх 22-24-рт/,

Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... ХХК-ны Дорноговь аймгийн Алтанширээ сумаас хойд зүгт 30км зайд байрлах Хадны жоншны уурхайн төслийн удирдагчаар 2022 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Уул уурхайн бүхий л асуудалд оролцож, шийдвэр гаргах зүйлүүдийг ерөнхий захиралдаа танилцуулж шийдвэрлэдэг юм. Талийгаачтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй байсан. Жижиг бичил уурхай болохоор орон тооны эмчгүй. Алтанширээ сумын эрүүл мэндийн төвтэй хамтарч ажилладаг байсан юм. Инженер Ж өгсөн байж магадгүй. Яагаад вэ гэвэл би энэ уурхайг эхлүүлэхийн тулд Б, Ж нарыг түшиж тулдаг. Б нь хүнд үзүүлэх юм юмтай, ажлын туршлагатай хүн, харин Ж нь олон газарт олон төрлийн ажил хийж байсан туршлагатай хүмүүс байгаа юм. Миний ажилладаг ... ХХК-ны ХАБЭА инженер байхгүй. Б инженер хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтний үнэмлэхтэй боловч анх ажилд оруулахдаа уулын ашиглалтын инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Хэрэг болох үед ажлаас буучихсан амралттай байсан...Хүний нөөцийн дутмаг байдлаас болоод л ийм байдалд хүрчихсэн юм. Тэрнээс биш аюулгүй ажиллагааны зааварчилгааг орлож өгч болдоггүй. Шинэ цооног нээгээд удаагүй байгаа болохоор аюулгүй байдлыг нь нээх зүйлс хийгээгүй байсан юм. Бүх ажилчид кемпэд байрлаж ажилладаг, харин Эийн хувьд гэр нь кемпээс ойрхон байдаг болохоор гэр рүүгээ явчихдаг байсан гэсэн...Би тийм төлөвлөгөө байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 39-рт/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүх хэргийн үйл баримт, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон бусад нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг зөв, тохирсон эсэхийг хянаж  хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хАлагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

           

            Иймд шүүгдэгч Г.О нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.16, мөн Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хамтран баталсан 299/А232 дугаартай “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хАллын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 дугаар тушаалаар баталсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, 2015 оны 12дугаар сарын 28-ны өдрийн А/295 дугаар тушаалаар баталсан "Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр” зэргийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас амь хохирогч Д.Эийн амь нас хохирсон үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Уг гэмт хэргийн улмаас амь хохирогч Д.Эийн амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-т 19.148.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх 183-рт/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж тус тус заажээ.

 

         Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.О-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах буяны ажлын зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч цаашид гарах хохирлын буюу буяны ажлын зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жичдээ нэхэмжлэх эрх нь энэ тогтоолоор хязгаарлагдахгүйгээр нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.             

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах буяны ажлын зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР