Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 136/ШШ2020/00136

 

 

 

 

 

 

 

 

 

2020 03 31 136/ШШ2020/00133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг Дампилын 2 дугаар гудамжны 200 тоотод оршин суух, Одоогоор БНСУ-д амьдарч байгаа, Балданцэрэн овогт Батнасангийн Гантөмөр /РД:ЕЭ83080114/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг Шинэ зуун, 200-2 тоотод оршин суух, Хан богд овогт Болормаа Шинэсувд /РД:ЕЭ85020562/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Д.Батнасан, хариуцагч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Балданцэрэн овогтой Батнасангийн Гантөмөр нь 2003 онд Ханбогд овогтой Болормаагийн Шинэсувдтай танилцаад 2006 оны 03-р сарын 12-ны өдөр гэрлэлтийн 116 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Тэдний дундаас 2007 оны 04-р сарын 16-нд хүү Гантөмөрийн Төгөлдөр, 2010 оны 01-р сарын 12-нд охин Гантөмөрийн Төгс-Эрдэнэ нар төрсөн. 2015 оноос эхлэн санаа сэтгэл өөрчлөгдөн таарч нийлэхээ байсан 2016 оноос 2 талд амьдардаг болсон. Б.Г 2017 онд Бүгд найрамдах Солонгос улсад очоод одоог хүртэл тэндээ өөр хүнтэй гэр бүл болон амьдарч байна. Иймээс тэдний гэрлэлтийг цуцалж өгнө үү. хүүхдүүдийг ээж болох Ханбогд овогтой Болормаагийн Шинэсувдын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

Хариуцагч Б.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Гтэй 2003 онд анх танилцаад 2006 онд гэр бүл болж хүү, охин төрсөн. 2015 оноос бидний дунд таарамжгүй харилцаа үүсч 2016 оноос тусдаа амьдарсан. Бид хоорондоо ярилцаад гэр бүл цуцлуулах шийдвэр гаргасан. Б.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Шад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Б.Г, Б.Ш нар нь 2006 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.Төгөлдөр, 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.Төгс-Эрдэнэ төржээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна гэж заасан.

 

Зохигчид хамтран амьдрах хугацаанд үзэл бодол, хоорондын таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарч байгаа болон хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон тул гэрлэлтээ цуцлуулна гэснийг харгалзан шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Г.Төгөлдөр, охин Г.Төгс-Эрдэнэ нар нь эрүүл бойжин, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг болох нь өрхийн эмчийн болон сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болох бөгөөд хүү Г.Төгөлдөр, охин Г.Төгс-Эрдэнэ нарын асрамжид зохигчид маргахгүй байх тул тэднийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Балданцэрэн овогт Батнасангийн Гантөмөр, Хан богд овогт Болормаагийн Шинэсувд нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Төгөлдөр, 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Төгс-Эрдэнэ нарыг эх Б.Шын асрамжид үлдээсүгэй.

 

3.Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Саранчимэгт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА