Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/950

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал,

Гэрч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2344/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302002820221 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суух хаягтай, /одоо *** тоотод амьдардаг гэх/ РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудлын 801 тоотод 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ын агууламжтай “мөс” мэт зүйлийн цэвэр жин нь 0,1408 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч *******-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр зочид буудалд байж байгаад Н гэдэг манай дүү өлсөөд байна гээд над руу залгасан, зочид буудлаас гаргахгүй нөхцөл байдалтай байна, 1,800,000 төгрөгийн барьцаанд байна гэсэн. Тэр өдөр би хоол аваад очсон. Тэнд байж байхад жоохон юм байна ах аа яах уу хэрэглэх үү гэж Н надаас асуусан. Тэгээд хэрэглэсэн. Нээх их удалгүй байж байгаад ээжийн 49 хоног болчхоод байна очиж зул өргөчхөөд ирье тэх үү гэсэн. Тэгэхээр нь за за тэг тэг миний дүү гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй байж байтал, 4 цагийн дараа баривчилгаа явагдсан. Буудлын менежер, ресейпшн, зохион байгуулагч залуучууд 5 минутын зайтай ирээд хаалга тогшсон. Тэгээд цагдаа дуудлаа шүү гэхэд нь би аргаа бараад дууд надад үнэхээр мөнгө алга гэж хэлсэн. Би өмнө нь 500,000 төгрөг байсан өгсөн юм. Та нар 1,800,000 төгрөг хүртэл нь байрлуулна гэж ямар юм байдаг юм бэ, 200,000 төгрөг, 300,000 төгрөг байхад нь хүүхдийг хөөгөөд гаргачхаж болоогүй юм уу гэж хэлээд байж байтал цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч *******-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хэрэг болохоос 15, 16 хоногийн өмнө буудалд орсон. Манай гэрт асуудал гараад байр түрээслэх гэж байгаад эгчид найзындаа байна гэж хэлээд буудалд ороод мөнгийг нь өгнө гэж хэлээд олон хоносон. Надаас юу хийж байна гэхээр нь би ингээд байж байна. Тооцоо хийж чадахгүй байна. Та ойрхон явж байвал идэх юм дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тамхи дуусаж байсан тул тамхи захисан. Би ченж эссэ тамхи татдаг. Надад яг май гээд өгөөгүй, авчирсан тамхийг хуваагаад л татсан. Тэрнээс О ахтай хамт хар тамхи хэрэглэсэн зүйл байхгүй. Цагаан өнгийн нунтаг зүйл ширээн дээр байгаагүй. О ах худал хэлж байна. Надад хэлэхдээ өөр зүйл, бид хоёрыг эр, эмийн харилцаатай гээд байгаа л гэж хэлснээс ийм зүйл огт яриагүй. Би энэ талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2302002820221 дугаартай хавтаст хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.*******ын “...Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.******* би, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудал дотор хар тамхи хэрэглэсэн хүн байна гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд тус зочид буудлын 801 тоотод шалгалтын ажиллагаа явуулах үед Б-ын О нь өөрийн өмсөж явсан өмдний халааснаас цагаан өнгийн нунтаг зүйл газар шидсэн болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

3. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 223 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

4. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэгжлэг хийсэн: “...Баянгол дүүргийн ***-р хороо ******* зочид буудлын 8-р давхар 801 тоот бор өнгийн хаалгатай 1 өрөө бүхий зохион байгуулалттай өрөө ертөнцийн зүгээр урагш харсан 1 цонхтой өрөөний хойд хэсэгт угаалгын өрөөтэй, өрөөний урд хэсэгт ор болон өрөөний урд хэсэгт ор болон жижиг буйдан байрласан. Өрөөний баруун хойд хэсэгт ханын хувцасны шүүгээтэй. Урд хэсэгт байрлах орны хажууд дугуй ширээ байрласан, ширээн дээр бэлэн гоймон, ундааны сав байрласан. Хувцасны шүүгээнд байх хувцаснуудыг үзэхэд эмэгтэй хүний хувцас байх ба цагаан өнгийн цүнхэн дотроос хуйлсан зуун төгрөг гарав. Тухайн шүүгээний урд газар Essi чэнж тамхины хайрцаг байсныг нээж үзэхэд 7 ширхэг тамхи байх ба жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг №1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар тооцож хураав. Жинлэж үзэхэд 0,3 грамм заав. Цагаан өнгийн цүнхнээс гарч ирсэн хуйлсан 100 төгрөгийн 2 гэж дугаарлан хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-17 дахь тал),

5. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-22 дахь тал),

6. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

7. Гэрч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн *** дугаар хороонд байрлах “*******” зочид буудалд үйл ажиллагаа хариуцсан менежер хийгээд 1 жил болж байна. Манай зочид буудалд зурган дээр үзүүлсэн ******* гэгч 2023 оны 2 дугаар сарын 25-ны үед манай зочид буудлын 8 давхарт байрлах 803 тоот өөрийн найз охин гэж хүнийг дагуулан орж ирж байрласан. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дүү нь гэж хүн хүрч ирээд төлбөрийг нь хийгээд гарсан. Үүнээс 5 хоногийн дараа 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай 801 тоотын өрөөнд ******* гэгч орчихсон байж байсан. Уг нь тус 801 тоотод А-ын Н гэж эмэгтэй 2023 оны 2 дугаар сараас эхлээд байрлаж байсан. Ингээд 801 тоотод очиж *******-той уулзах үед “Н гэдэг нь миний унтаж хэвтэж явдаг хүүхэн байгаа юм, өнөөдөр ээж нь нас барсан ажил явдалтай гээд яваад өгсөн. Харин намайг энэ өрөөнд өрөөний төлбөрийн оронд барьцаанд байгаад өгөөч гэж гуйсан юм” гэж хэлсэн. Тус өдрийн орой Хар тамхитай тэмцэх газраас цагдаа нар 602 тоотод байрлаж байсан хүнийг барьж авсан. Энэ үед нь би олон хоног байрлаж байгаа сэжиг бүхий хүн байгаа гэж *******-ыг хэлэхэд өрөөнд нь орж үзэхээр болсон. 801 тоотод цагдаа нарын хамт орох үед ******* өмсөж явсан өмдний халааснаас цагаан өнгийн тортой нутаг зүйл гаргаад шидчихсэн. Энэ үед цагдаа нар *******-ыг бариад өрөөнд үзлэг хийгээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

8. Гэрч *******-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “*******” зочид буудлын 801 тоотод ганцаараа байж байх үед ******* над руу фейсбүүк чат бичээд юу хийж байна гэж асуусан. Тухайн үед *******-д өнөөдөртөө буудлын хугацааг нь сунгачихсан оройдоо гарна, ямар ч хоол идээгүй гэж хэлсэн. Харин ******* “манай гэр наадхаас чинь ойрхон, би наад буудал руу чинь очиж бичиг баримт авна, надад захих юм байгаа юм уу” гэж асуухаар нь идэх зүйл захисан. Тус өдрийн 18 цагийн үед ******* миний байсан 801 тоот өрөөнд идэх зүйл авч ирсэн. 2 цагийн дараа *******-ын ах нь гэж нэг хүн орж ирээд уулзсан. Харин би эмнэлэгт хүн эргэх гээд явсан. Сүүлд нь сонсоход ******* цагдаад баригдсан гэсэн. Би ерөөсөө буудлын барьцаанд *******-ыг байлгасан зүйл байхгүй. Тэр буудал нь намайг бас харьж төлбөрөө төл гэж шахаж дарамталсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

9.  Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1761 дугаартай: “1.2. Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “******* ******* 04.04” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

10. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1764 дугаартай: “...1.3 Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AR2156289 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метафетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

2. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,3505 г, цэвэр жин 0,1408 г байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 65-66, 67 дахь тал),

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 466 дугаартай: “...******* нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. *******-ын дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин ******* нь Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-78 дахь тал),

12. Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүтэн сайн өдрийн 22 цагийн үед Н гэх миний хуучны танил дүү маань над руу залгаад “дүү нь барьцаанд байна, ээжийн 49 хоног болох гэж байгаа, хариад зул асаах санаатай байна, энэ буудал намайг гаргахгүй байна, би энэ буудалд 1 сар болж байна, төлбөрөө хий гээд огт гаргахгүй байна, та хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би тэр оройны 23 цагийн үед Н дүүгийн байрлаж байгаа буудал болох ******* нэртэй зочид буудлын 801 тоот өрөөнд очиход Н надад жаахан юм байна /мөс/ гэж хэлээд гаргаж ирээд бид хоёр тэр жаахан мөсийг нь хэрэглээд дуусгасан. Тэгээд Н намайг буудалд үлдээгээд өөрөө ээжийнхээ 49 хоногт явна гээд гараад явсан, тэгээд буцаж ирээгүй. Тухайн үед би өөрт байсан 500,000 төгрөгөө буудлын данс руу шилжүүлсэн. Тэгээд би тухайн буудалд ганцаараа үлдээд Н-ыг хүлээсэн боловч ирээгүй, намайг тэр буудалд байхад буудлын зөөгч, ресейпшн нь буудлынхаа тооцоог хийгээч гээд цаг тутам ирээд байсан. Үнэхээр дарамттай байсан. Тэгээд би буудлын зөөгч нартай нь маргалдаад цагдаа дууд та нар гээд хэрэлдэж байхад гаднаас хар тамхитай тэмцэх газрын албан хаагч нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

13. Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудлын 801 тоотод биедээ 0,1408 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан болохоор тус эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Миний эрх, эрх чөлөөнд халдаж, дарамталсан зүйл байхгүй. Би өөрийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

14. Гэрч *******-ы хур иргэний мэдээллийн нэгдсэн хайлт (хавтаст хэргийн 43 дахь тал),

15. Мөрдөгч Д.Тулгын дугаар бүхий мессежний фото зураг (хавтаст хэргийн 113, 114, 115, 117 дахь тал),

16. Нийслэлийн прокурорын газрын 2020.12.18-ны өдрийн 1/3455 дугаартай *******-ын гаргасан гомдлын хариу, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020.06.02-ны өдрийн /429 дугаартай гомдол хянан шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх хуудас  (хавтаст хэргийн 118, 119-120 дахь тал), мөрдөгч А.Хүдэр-Эрдэнэ дугаар бүхий мессежний фото зураг (хавтаст хэргийн 125, 126, 127, 128, 129, 130 дахь тал),  2020 оны 5 сарын 11-ний өдрийн гомдол, *******-ын бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 131-132, 133-134 дэх тал), 803-р өрөөний тооцоо хийсэн баримт (хавтаст хэргийн 135 дахь тал), 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3378 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь 2005 онд 3, 4 дүгээр хорооллын 77 дугаар сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дээд сургууль төгссөн эсэхийг нь мэдэхгүй байна. Би О-ын хувь хүний талаар нь бол сайн мэднэ, хүмүүстэй маш нийтэч зантай, түргэн зан авиргүй, инээсэн шооч зантай хүн. Архаг хууч өвчин байхгүй байх сайн мэдэхгүй байна. Муу зуршлын хувьд тамхи татдаг, архи бол уудаггүй. О нь одоо хүдрийн уурхайн компанид ажиллаж байгаа. О нь эхнэр хүүхэдгүй ганц бие бөгөөд ганцаараа амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******-той 2009 оноос хойш найзалж байгаа. Тухайн үед хүнээр дамжуулж танилцаж байсан. Одоо бол сайн найзуудын холбоотой. Анх танилцаж байхад ******* нь тогтсон суурь ажилгүй байсан. 2020 оны үед ломбард нээсэн гэж намайг дуудаж хаягаа янзлуулж байсан. Ер нь сайн найзууд хэр нь уулзаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Миний мэдэхийн О-д ямар нэг эхнэр, хүүхэд байгаагүй. Хаяа нэг эмэгтэйтэй найзалчихсан явж байдаг байсан. Зан байдлын хувьд найрсаг сайхан зантай хүн. Сэтгэн бодох чадварын хувьд заримдаа гоц ч юм шиг заримдаа тэнэг ч юм шиг байгаад байдаг. О нь сахрын өвчтэй байж магадгүй. О-ыг ойрд юу хийж байгааг мэдэхгүй байна. Уул нь сайн хүн байгаа юм. Миний мэдэж байгаагаар өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),  асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 44-45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), “***” ХХК-ны “Б-ын О нь тус компанид 2023 оны 7 сараас борлуулалтын менежерээр ажиллаж байгаа бөгөөд сард 1,500,000 төгрөгийн цалинтай нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул хэргийн 29-30 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-ыг Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудлын 801 тоотод 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ын агууламжтай “мөс” мэт зүйлийн цэвэр жин нь 0,1408 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 2302002820221 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хуралдаанд улсын яллагч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл “...Миний үйлчлүүлэгч нь тухайн өдрийн болсон зүйлийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлдэг. Хар тамхи хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин прокурорын зүгээс хадгалсан гэдгийг тогтоохдоо халаасанд нь байсан зүйлээ мөрдөгч нар орж ирэхэд шидсэн гэдэг байдлаар тодорхойлж байгаа. Энэ нь гүйцэтгэх ажлын шугамаар ажиллагаа хийж байсан хүн гэдгийг хэд хэдэн гэрчүүд, мөрдөгч нар хэлээд байгаа. Хэргийн газрын үзлэг, дуудлага мэдээлэл хэн өгсөн бэ гэхээр эрүүгийн цагдаагийнхан өөрсдөө ажиллагаа явуулж байсан болохоор гээд байгаа. ******* гэх ресейпшн, тухайн хэргийг өөрөө мөрдөж байсан мөрдөгч ******* хоёр халааснаасаа нунтаг цагаан өнгийн ууттай юм гаргаж шидсэн гэдэг. Энийгээ баримтжуулах гээд, энэний дагуу яллаж байгаа. Гэтэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг харах юм бол эссэ гэх хайрцаг дотор тэр цагаан өнгийн зүйл байсан гээд байгаа. Цүнх дотроос хуйлаастай 100 төгрөг гарч ирсэн гэдэг. Ингээд зөрүү үүсдэг. Прокурорын тогтоол, явуулсан ажиллагааны явцад гэдэг мөрдөгч ирээд мэдүүлэг өгсөн байгаа. Мөн дахиад л хэргийн газрын үзлэгээр байсан тухайн нунтаг тортой зүйл нь эссэ тамхины хайрцгаас гарч ирсэн гэж хэлдэг. Намайг орж үзлэг хийхэд хармаанаасаа О юм гаргаж ирсэн зүйл байхгүй, тэр нунтаг зүйл эссэ тамхины хайрцаг дотор байсан, хажуугаар нь 7 ширхэг тамхи байсан гэдэг. Өөрөөр хэлбэл хадгалсан гээд байгаа үйл баримт гэрчийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр зөрүүтэй байна. Мөн миний үйлчлүүлэгч би энэ зүйлийг авч яваагүй гэж мэдүүлдэг. Том дүр зургаар нь харахад миний үйлчлүүлэгчийг 2020 оноос хойш эрүүгийн цагдаагийнхан хар тамхитай холбогдуулан мөрдөж мөшгөж байгаа үйл баримт байна. Эрүүгийн гээд байгаа Тулга мөрдөгч, урьд нь *******, ******* нь миний үйлчлүүлэгчийг удаа дараа дарамталсан, занасан, зүй бус, хүнлэг бусаар харьцдаг нь тогтоогдсон. ...Миний үйлчлүүлэгчийн хар тамхи хадгалсан гэдэг нь эргэлзээтэй байна, мөн хэргийг газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийг газрын үзлэг хийсэн цагдаагийн албан хаагчийн мэдүүлэг, гүйцэтгэх ажилтны мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй байгаа учир зохион байгуулалттайгаар миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт холбогдуулсан байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм бурууд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тийм учраас гэм буруугүй гэж үзэж байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргав.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үнэлж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудалд 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байрлаж байсан байх ба 5 хоногийн дараа 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр тус буудлын 801 тоотод байрлаж байсан *******-ы өрөөнд идэж уух зүйл, тамхи авч очсон байх ба тухайн шөнө Хар тамхитай тэмцэх газраас тус буудалд хяналт шалгалт хийх явцад ******* нь 801 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байдалтай байснаас гадна өрөөнөөс 0,1408 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг би үйлдээгүй, тухайн бодис минийх биш, *******-ы өрөөнд очиход ширээн дээр нь байсан, *******-тай хамт хэрэглэсэн гэх агуулга бүхий мэдүүлэг гаргаж байх боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох *******-ы “...О ах худал хэлж байна. Би О ахтай хамт хар тамхи хэрэглээгүй, тийм зүйл байгаагүй, энэ талаар би мэдэхгүй байна. Би утаат тамхи, ченж эссэ тамхи татдаг. Тухайн өдөр тамхи дууссан тул О ахад захиж авчруулсан, авчирсан тамхийг хуваагаад л татсан. О ах надад яг май гээд өгөөгүй. Би өглөө нь эгчтэй хамт зул өргөх ажилтай байсан тул О ахыг үлдээгээд явсан. Сүүлд О ахыг цагдаад баригдчихлаа гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй бол дангаараа нь үнэн зөв гэж нотлох баримтаар тооцох боломжгүй. Энэ нь эрүүгийн эрх зүйд тогтсон зарчмын ойлголт болно.

   Мөн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн “...Миний үйлчлүүлэгчийн хар тамхи хадгалсан гэдэг нь эргэлзээтэй байна, хар тамхийг өмднийхөө хармаанаас гаргаж шидсэн гэж гэрчүүд мэдүүлдэг, хэргийг газрын үзлэгийн тэмдэглэлд ченж эссэ гэх тамхины хайрцаг дотроос гарч ирсэн гэж бичсэн. Нотлох баримт зөрүүтэй, миний үйлчлүүлэгчийг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт холбогдуулсан, эрүүдэн шүүж хэргийг хүлээлгэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн дүгнэлтэд дурдсан дээрх асуудлыг түүний гомдлыг хянасан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3378 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд “...*******-ын халааснаас гаргаж шидсэн зүйл өрөөний шалан дээр байсан. ******* эсэргүүцэл үзүүлсэн. Хөдөлгөөнийг хязгаарлаж бугуйн гав ашигласан...” гэж гэрч А.*******, “...Эрүүгийн мөрдөгч нар О-ыг халааснаасаа юм гаргаж шидсэн, гаргаж шидсэн зүйл шалан дээр байна гэж хэлсэн. Ингээд нэгжлэг хийхэд О-ын гаргаж шидсэн гэх зүйл нь тамхитай хайрцаг байсан. Тамхины хайрцаг дотор нь 7 ширхэг тамхи байсан тамхины хажуу талаар нь ууттай бодис хийсэн байсан...” гэж гэрч Д., “...******* нь хэргээ хүлээсэн байсан түүнийг цохиж зодох эрүү шүүлт тулгах ямар ч шаардлага байхгүй. Надад тусгай хэрэгсэл цахилгаан бороохой байхгүй...” гэж гэрч тус тус мэдүүлсэн, прокурор “...*******-д холбогдуулан зохиомол хэрэг бүрдүүлсэн, тус албаны мөрдөгч нар түүнийг эрүүдэн шүүсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн байх ба уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт холбогдуулсан, түүнд эрүү шүүлт тулгасан, нотлох баримт зөрүүтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин прокурорын тогтоолд дурдсан үйл баримт, хэргийн үйл баримт нийцсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Б.Ш-ийн “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамж 10Б-д байрлах “*******” зочид буудалд үйл ажиллагаа хариуцсан менежер хийгээд 1 жил болж байна. ...Би олон хоног байрлаж байгаа сэжиг бүхий хүн байгаа гэж *******-ыг хэлэхэд өрөөнд нь орж үзэхээр болсон. 801 тоотод цагдаа нарын хамт орох үед ******* өмсөж явсан өмдний халааснаас цагаан өнгийн тортой нутаг зүйл гаргаад шидчихсэн. Энэ үед цагдаа нар *******-ыг бариад өрөөнд үзлэг хийгээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэх мэдүүлэг,

2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн мөрдөгчийн “...Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.******* би, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудал дотор хар тамхи хэрэглэсэн хүн байна гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд тус зочид буудлын 801 тоотод шалгалтын ажиллагаа явуулах үед Б-ын О нь өөрийн өмсөж явсан өмдний халааснаас цагаан өнгийн нунтаг зүйл газар шидсэн болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив.” гэх тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэгжлэг хийсэн: “...Баянгол дүүргийн 13-р хороо TTА зочид буудлын 8-р давхар 801 тоот бор өнгийн хаалгатай 1 өрөө бүхий зохион байгуулалттай өрөө ертөнцийн зүгээр урагш харсан 1 цонхтой өрөөний хойд хэсэгт угаалгын өрөөтэй, өрөөний урд хэсэгт ор болон өрөөний урд хэсэгт ор болон жижиг буйдан байрласан. Өрөөний баруун хойд хэсэгт ханын хувцасны шүүгээтэй. Урд хэсэгт байрлах орны хажууд дугуй ширээ байрласан, ширээний дээр бэлэн гоймон, ундааны сав байрласан. Хувцасны шүүгээнд байх хувцаснуудыг үзэхэд эмэгтэй хүний хувцас байх ба цагаан өнгийн цүнх дотроос хуйлсан зуун төгрөг гарав. Тухайн шүүгээний урд газар Essi чэнж тамхины хайрцаг байсныг нээж үзэхэд 7 ширхэг тамхи байх ба жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг №1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар тооцож хураав. Жинлэж үзэхэд 0,3 грамм заав. Цагаан өнгийн цүнхнээс гарч ирсэн хуйлсан 100 төгрөгийн 2 гэж дугаарлан хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

гэрч *******-ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Та ойрхон явж байвал идэх юм дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тамхи дуусаж байсан тул тамхи захисан. Би ченж эссэ тамхи татдаг. Надад яг май гээд өгөөгүй, авчирсан тамхийг хуваагаад л татсан. Тэрнээс О ахтай хамт хар тамхи хэрэглэсэн зүйл байхгүй. Цагаан өнгийн нунтаг зүйл ширээн дээр байгаагүй. О ах худал хэлж байна...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1761 дугаартай: “1.2. Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “******* ******* 04.04” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1764 дугаартай: “...1.3 Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AR2156289 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метафетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 2. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,3505 г, цэвэр жин 0,1408 г байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******-ыг гэм буруутай буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж, хадгалж байсан гэж дүгнэх үндэслэл хангалттай нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус гэмт хэргийн субъектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хүсэж үйлдсэн, объектив талын шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байдаг. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Иймд, Хар тамхитай тэмцэх газраас Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудалд хийсэн хяналт шалгалтаар шүүгдэгч ******* нь 801 тоот өрөөнд сэтгэцэд нөлөөт мөс гэх нэршилтэй бодис хэрэглэсэн байдалтай байсан, мөн цагдаа орж ирэхэд ******* өмдний хармаанаас нунтаг цагаан ууттай зүйл гаргаж шидсэн, хэргийн газрын үзлэгээр өрөөнөөс 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафитамин” бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис гарч ирсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, тус гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч *******-ын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан, ашигласан үйлдлийг ойлгох ба өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч *******-ыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц--ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 466 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.    

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд, шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал буюу амфетамины хэтрүүлэн хэрэглээний эмгэгтэй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, тодруулбал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг шүүх хүлээн аваагүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч *******-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан AR2156289 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 0,1408 грамм цэвэр жинтэй “метафитамин”-ын бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгав.

Иймд улсын яллагчийн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AR2156289 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлж, 0,1408 грамм цэвэр жинтэй “метафитамин”-ын бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******-д хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 /нэг/ жил, 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AR2156289 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлж, 0,1408 грамм цэвэр жинтэй “метафитамин”-ын бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА