| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 106/2023/0940/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/956 |
| Огноо | 2023-12-12 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/956
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,
Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Алтансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2061/,
Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0096/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Х овогт Б-ийн Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б овогт Б-ийн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2201000190165 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ажилтай байсан, ам бүл 1, *** тоотод оршин суудаг /РД:***/, урьд
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд сонгогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Б-ийн А.
2. Монгол Улсын иргэн 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “Б” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоот оршин бүртгэлтэй, одоо *** тоотод оршин суудаг гэх /РД:***/, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Ө.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зарласан Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 38,400,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Баянгол дүүргийн 8 дугаар хороо 5а дугаар байрны дээврийн засвар”, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарласан Улсын төсвийн 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Нийтийн эзэмшлийн орон сууцны засвар”-ын тендерүүдийн баримт бичгийн шаардлага хангахгүй “Б” ХХК-ийг уг тендерт шалгаруулахын тулд Г.Э-ы эзэмшлийн *** улсын дугаартай “Mitsubishi Supergreat” маркийн автомашиныг тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээгээр түрээсэлсэн гэж 2022 оны 03 сарын 14-ний өдөр байгуулсан 22/05 дугаартай “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ”-г хуурамчаар үйлдсэн,
Мөн уг тендерүүдийн баримт бичигт заагдсан “тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлага”, “тендерт оролцогчийн туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага”, “ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох гэрээний мэдээлэл” зэрэг шаардлагуудыг хангахгүй “Б” ХХК-ийг “Б” ХХК-ийн захиалгаар 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 2020/125-8 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр 360,000,000 төгрөгийн, 2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/123-1 дугаартай ”Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр 360,000,000 төгрөгийн, 2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/124-2 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” 320,000,000 төгрөгийн үнийн дүнтэй засварын ажлуудыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж, “Б” ХХК-ийг тендерт шалгаруулах ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зорилгоор “Б” ХХК, “Б” ХХК-ын хооронд тус тус байгуулсан гэрээ, “Б” ХХК-ийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/31 дугаартай “Тодорхойлолт гаргах нь” зэрэг гэрээ бичиг баримтуудыг Б.Ө-ээр хуурамчаар үйлдүүлж, улмаар уг хуурамч гэрээ, бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр тус дүүргийн Засаг даргын тамгын газарт байрлах Худалдан авах ажиллагааны албаны тендерийн үнэлгээний хороонд 2022 оны 3 дугаар сарын 4, 30-ны өдрүүдэд хүргүүлэн, гаргаж өгч ашигласан,
Шүүгдэгч Б.Ө нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А-ийн хууль бус ашиг сонирхлын үүднээс буюу Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зарласан Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 38,400,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “5а дугаар байрны дээврийн засвар Баянгол дүүргийн 8 дугаар хороо”, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарласан Улсын төсвийн 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Нийтийн эзэмшлийн орон сууцны засвар” тендерүүдийн баримт бичигт заагдсан “тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлага”, тендерт оролцогчийн туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага”, “ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох гэрээний мэдээлэл” зэрэг шаардлагуудыг хангахгүй “Б” ХХК-ийг “Б” ХХК-ийн захиалгаар 2020 онд 360,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, 2021 онд 360,000,000 болон 320,000,000 төгрөгийн үнийн дүнтэй засварын ажлуудыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж, уг компанийг тендерт шалгаруулах ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зорилгоор “Б” ХХК, “Б” ХХК-иудын хооронд байгуулсан
-2020 оны 04 сарын 15-ны өдрийн огноотой 2020/125-8 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”
-2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/123-1 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”
-2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/124-1 дугаартай ”Ажил гүйцэтгэх гэрээ”
-”Б” ХХК-ийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/31 дугаартай “Тодорхойлолт гаргах нь” зэрэг эрх олгосон бичиг баримтуудыг 2022 оны 02 дугаар сард Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ш” хотхоны 85в байранд байх “Б” ХХК-ийн ажлын байранд хуурамчаар үйлдсэн нь:
Б ХХК-ийн үнийн санал (1 дэх хавтаст хэргийн 115-119 дэх хуудас),
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А Б ХХК-ны захирал Б.Д нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 169-176 дахь хуудас, 5 дахь хавтаст хэргийн 95-97 дахь хуудас),
“С” дизайн ХХК-ийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1 давхрын 14,66 м2 тодорхойлсон дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 209-211 дэх хуудас),
Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 68-87 дахь хуудас),
“Б” ХХК-ны капитрон банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 88-94 дэх хуудас),
гэрч У.А-ын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 147-148 дахь хуудас),
гэрч Л.Ц-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх хуудас),
гэрч Б.Б-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 153-154 дэх хуудас), гэрч Б.Б-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 156 дахь хуудас), гэрч А.М-ын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал),
гэрч В.Б-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 172-173, 177-178 дахь хуудас),
гэрч Н.Ч-ны мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 175-176 дахь хуудас),
гэрч Г.Э-ы мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 197-192 дахь хуудас),
гэрч Б.Б-ын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 194 дэх хуудас),
гэрч Л.Ү-ын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 196-197 дахь хуудас),
гэрч Б.З-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь хуудас),
гэрч Б.Б-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 214-224 дэх хуудас),
гэрч Б.У-ын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 226-228 дахь хуудас),
гэрч Б.Д-ын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 230 дахь хуудас),
гэрч “АБК” ХХК-ийн захирал С.Т-ын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 5-6 дахь хуудас),
гэрч Б.О-ын хаан банкны *** тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 8 дахь хуудас),
гэрч Б.О-ын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 9-10 дахь хуудас),
гэрч Б.Б-ийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 12-13 дахь хуудас),
гэрч Б.Ү-ийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 18-19 дэх хуудас),
гэрч О.Б-ын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 30-31 дэх хуудас),
гэрч С.Ж-ын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 33-34 дэх хуудас),
гэрч Л.Б-ын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 57-63 дахь хуудас),
гэрч Х.А-ын мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65-66 дахь хуудас), “Б” ХХК, “Б” ХХК-иудын хооронд байгуулсан
- 2020 оны 04 сарын 15-ны өдрийн огноотой 2020/125-8 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” (3 дахь хавтаст хэргийн 233-235 дахь хуудас),
-2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/123-1 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” (3 дахь хавтаст хэргийн 236-238 дахь хуудас),
- 2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/124-2 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” (3 дахь хавтаст хэргийн 239-241 дэх хуудас),
“Б” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/31 дугаартай тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 242 дахь хуудас),
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1865 дугаартай: “Б” ХХК, иргэн Г.Э нарын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн огноо бүхий 22/05 дугаартай “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ” гэх 2 хуудас баримтын 2-р хуудасны дунд хэсэгт “Түрээслэгч” гэсний ард “Г.Э” гэсний урд зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Э гэх гарын үсгийн болон бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 1-28 дахь хуудас),
“Б” ХХК, иргэн Г.Э нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 22/05 дугаартай “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ’’ (4 дэх хавтаст хэргийн 30-31 дэх хуудас),
Баянгол дүүргийн 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1 давхрын завсрын ажлын төсөв гаргасан дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 41-56 дахь хуудас),
“АБК” ХХК болон “Капитрон” банкны хооронд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Ажлын байрны засвар, үйлчилгээ бүхий ажил гүйцэтгэх гэрээ” (5 дахь хавтаст хэргийн 8-24 дэх хуудас),
“Капитрон” банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/104 дугаартай “Их тойруу” салбарын харьяа “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс” тооцооны кассыг татан буулгах тухай тушаал (5 дахь хавтаст хэргийн 26 дахь хуудас),
“Капитрон” банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/152 дугаартай “Их тойруу” салбарын харьяа тооцооны касс шинээр байгуулах тухай тушаал (5 дахь хавтаст хэргийн 80 дахь хуудас),
“Капитрон” банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/176 дугаартай “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хийх банк хоорондын гүйлгээг шимтгэлгүй болгох тухай тушаал (5 дахь хавтаст хэргийн 81 дэх хуудас),
“Монголын ХАБЭА-н мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэг” НҮТББ болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хооронд 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (5 дахь хавтаст хэргийн 98-102 дахь хуудас),
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (5 дахь хавтаст хэргийн 230-234 хуудас),
Компанийн эрх шилжүүлэх гэрээ (2 дахь хавтаст хэргийн 187-189 дэх хуудас),
Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “Нийтийн эзэмшлийн орон сууцны засвар /Улаанбаатар Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 05, 06, 07 дугаартай байр, 5 дугаар хороо, Эрэл 47/1, 47/2, 47/3, дугаартай байр, 17 дугаар хороо Ганти 40, Ганти 40В дүгээр байр”, 5а дугаар байрны дээврийн засвар БГД,8 дугаар хороо, Баянгол агропарк ОНӨТҮГ сургалтын тоног төхөөрөмж худалдан авах зэрэг тендерийн материалын хуулбар (6 дахь хавтаст хэргийн 58-250, 7 дахь хавтаст хэргийн 1-248 дахь хуудас), шүүгдэгч Б.А-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (10 дахь хавтаст хэргийн 29 дэх хуудас), шүүгдэгч Б.Ө-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (10 дахь хавтаст хэргийн 30 дахь хуудас), болон шүүгдэгч Б.А, Б.Ө нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ө-ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 2 дахь хавтаст хэргийн 164-167 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Б.А-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын шинж нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан мэдэж, хүсэж гэм буруугийн санаатай хэлбэрээр, объектив талын шинж нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан идэвхтэй үйлдэл байдаг.
Баримт бичиг хуурамчаар үйлдэх гэдэг нь хуулиар нэрлэн заасан дээрх баримт бичгүүдийг дуурайлган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт оруулахыг, ашигласан гэдэг нь эдгээр баримт бичиг хуурамч гэдгийг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлүүлэх, давуу байдал үүсгүүлэх, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах зорилгоор хэрэглэхийг ойлгох бөгөөд эрх олгосон баримт бичиг нь хууль зүйн үр дагавар буй болгосон тодорхой үйлдэл хийх боломж олгосон баримт бичиг байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.А нь эрх олгосон баримт бичгийг буюу тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй “Б” ХХК-ийг уг тендерт шалгаруулахын тулд Г.Э-ны эзэмшлийн *** улсын дугаартай “Mitsubishi Supergreat” маркийн автомашиныг тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээгээр түрээсэлсэн гэж 2022 оны 03 сарын 14-ний өдөр байгуулсан 22/05 дугаартай “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ”-г хуурамчаар үйлдсэн,
Мөн “Б” ХХК-ийг тендерт шалгаруулах ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Ө-эр “Б” ХХК, “Б” ХХК-ын хооронд байгуулсан гэх 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 2020/125-8 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/123-1 дугаартай ”Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/124-2 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г, “Б” ХХК-ийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/31 дугаартай “Тодорхойлолт гаргах нь” гэх баримт бичгийг тус тус хуурамчаар үйлдүүлж, гэрээнд заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж, улмаар уг хуурамч гэрээ, бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр тус дүүргийн Засаг даргын тамгын газарт байрлах Худалдан авах ажиллагааны албаны тендерийн үнэлгээний хороонд 2022 оны 3 дугаар сарын 4, 30-ны өдрүүдэд хүргүүлэн, гаргаж өгсөн,
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 02 дугаар сард Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шинэ хороолол” хотхоны 85в байранд байх “Б” ХХК-ийн ажлын байранд дээрх баримт бичгүүдийг буюу тендерүүдийн баримт бичигт заагдсан “тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлага”, тендерт оролцогчийн туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага”, “ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох гэрээний мэдээлэл” зэрэг шаардлагуудыг хангахгүй “Б” ХХК-ийг “Б” ХХК-ийн захиалгаар 2020 онд 360,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, 2021 онд 360,000,000 болон 320,000,000 төгрөгийн үнийн дүнтэй засварын ажлуудыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж, уг компанийг тендерт шалгаруулах ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зорилгоор “Б” ХХК, “Б” ХХК-иудын хооронд байгуулсан
-2020 оны 04 сарын 15-ны өдрийн огноотой 2020/125-8 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”
-2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/123-1 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”
-2021 оны 01 сарын 15-ны өдрийн огноотой 2021/124-1 дугаартай ”Ажил гүйцэтгэх гэрээ”
-”Б” ХХК-ийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/31 дугаартай “Тодорхойлолт гаргах нь” зэрэг эрх олгосон бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд, шүүгдэгч Б.А-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн үйлдсэн, шүүгдэгч Б.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А, Б.Ө нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг, шүүгдэгч Б.Ө-ийг хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тэдгээрт ял шийтгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.А, Б.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (10 дахь хавтаст хэргийн 29, 30 дахь тал)
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (10 дахь хавтаст хэргийн 36-37, 38-39 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан байх ба уг ялаа бүрэн эдэлж дууссан болох нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг шүүх хэрэглэх шаардлага үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймээс прокурорын санал болгож, шүүгдэгч Б.А-ийн хүлээн зөвшөөрсөн 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ө-ийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.А, Б.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.А-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ө-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 15 хоног, нийт 17 хоног цагдан хоригджээ.
Иймд, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2-д “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 17 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 255.000 /хоёр зуун тавин таван мянга/-н төгрөгийг эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 1.745 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,745,000 /нэг сая долоон зуун дөчин таван мянга/-н төгрөгөөр тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ө нар нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэж байна.
Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 15 хуудас, 1 хавтас 129 хуудас, 1 хавтаст 11 хуудас, 1 хавтас 63 хуудас/-г хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А, Б.Ө нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн А-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Б-ийн Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний тооцон, 255.000 /хоёр зуун тавин таван мянга/-н төгрөгийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Б.А-ийн торгох ялыг 1,745 /мянга долоон зуун дөчин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,745,000 /нэг сая долоон зуун дөчин таван мянга/-н төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ө нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А, Б.Ө нарт сануулсугай.
6. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 15 хуудас, 1 хавтас 129 хуудас, 1 хавтаст 11 хуудас, 1 хавтас 63 хуудас/-г хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.Ө нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА