| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/20 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Нн Хт холБох 2426000000002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Б суманд 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ............, бага боловсролтой, малчин, ам бүл ..., Өвөрхангай аймгийн Б сумын .. дүгээр багийн “.......” гэх газарт оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овгийн Нн Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холБжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Х нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Б сумын .. дугаар баг .... дугаар хорооллын .. дугаар гудамжны ... тоотод хохирогч П.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү гараараа цохиж, толгойг нь тонгойлгон дарж, нүүр рүү нь өвдөглөж, өндийнгүүт нь шүд рүү нь цохиж зодож, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зүүн 21, 31-р шүдний сулрал, дээд, доод уруул, буйланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Б гэх найзынхаа гэрт махыг нь янзлалцаад байж байсан чинь Батсуурийн утас руу миний дугаараас залгаад эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй хүн дуугараад байсан. Тэгэхээр нь би Б-ийн утсыг аваад ярьсан чинь Х байсан юм. Тэгэхээр нь би “хүн доромжлоод байгаа юм уу, яагаад байгаа юм” гэсэн чинь Х намайг “чи хүрээд ир” гэсэн. Тэгээд би Бтай хамт гэртээ яваад очсон чинь манай гэрт Х байхгүй байсан. Тэгээд Хын гэрт нь очдог юм билүү гэж бодоод хашаанаасаа гарах гэж байтал Х нь гэрийн хашаан дотор орж ирээд “утсаар яаж яриад байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. Х миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Намайг доош нь дараад доороос нүүр рүү өвдөглөөд, өндийсөн чинь шүд рүү цохисон. Тэгээд цус гараад, уруул язраад, үүдэн шүднүүд өвдөөд сонин болчихсон. Тэгээд би Хт “шүд уначихлаа” гэсэн чинь Х над руу дахиж дайраад манай эхнэр болон Б нар салгасан. Би эмнэлэг орж үзүүлсэн чинь урууландаа 2 оёдол тавиул гэхээр нь тавиулаагүй. Н.Хтай найзууд болохоор орой нь ирээд уучлал гуйгаад учраа олох байх гэсэн ирээгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй. Энэ хэргээс болж гарах зардлыг нэхэмжилнэ. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Гэрч Я.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай нөхөр Б нь Хт гэрийн хашаан дотроо зодуулсан. Манай нөхрийг гэртээ байхгүй байхад нь Х манайд орж ирээд нөхрийн утсаар Б луу залгаад эмэгтэй хоолойгоор яриад байсан. Манай нөхөр Б Хтай яриад “яагаад хүнээр тоглоод байгаа юм” гээд уурлаж байснаа хоёулаа ална, тална гээд эхэлсэн юм. Утсаар ярьж дуусаад Х манай гэрээс гараад явсан. Төд удалгүй манай нөхөр Б, Б нар хамт гэрт орж ирээд “Х хаашаа явсан юм” гээд гэрээсээ гарсан чинь Х хашаан дотор орж ирээд тэр хоёр барилцаж аваад манай нөхөр Бийг Х нь 2 мөрнөөс нь барьж аваад доош нь дараад нүүр рүү нь өвдөглөх шиг болоод дээшээ болоход нь гараараа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь Бийн ам, уруулаас цус гараад Ц.Б бид хоёр тэр хоёрыг салгасан. П.Бийг эмнэлэгт үзүүлсэн чинь урууландаа 2 оёдол тавиул гэсэн чинь өөрөө тавиулахгүй гээд тавиулаагүй. Манай нөхөр Н.Хыг цохиж зодоогүй. П.Б барилцаж аваад дайраад байсан. Тэгэхээр нь Н.Х түрүүлж цохиод байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үдээс хойш нар жаргахаас арай өмнө Б бид хоёр манай гэрт байсан чинь Бийн утаснаас залгаад хэн нь мэдэгдэхгүй хүн дуугараад байсан. Тэгсэн чинь Х нэг юм хэлээд “та хоёр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр Бийн гэрт очсон чинь Х гэрт нь байхгүй байсан. Тэгээд гадаа мотоцикл дуугараад байхаар нь Б эхэлж гараад араас нь би ус уучихаад гараад ирсэн чинь Х, Б нар нь хоорондоо барилцаад авсан байсан. Тэгээд Х нь Бийн нүүр рүү цохихоор нь би салгаад Бийн гэрт орсон чинь Бийн амнаас цус гарсан. 3 шүд хөдөлчихлөө гээд байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хаван нь цус хуралт, зулгаралт, шар гэх мэт гэмтэл биш бөгөөд хаван нь тухайн гэмтлийг үүсэхэд илрэх шинж тэмдэг юм. Дүгнэлтэд тусгах шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн П.Б нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулаторийн үзлэгт 20,000 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №13 дугаартай “1.П.Бийн биед доод уруулд шарх, зүүн 21, 31-р шүдний сулрал, дээд, доод уруул, буйланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 24-26 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Н.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Н.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Х нь хохирогч П.Бөд хохиролд 170000 төгрөгийг төлсөн, хохирогч П.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч П.Бийн шүүхэд ирүүлсэн “...Би Хаас 170000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн хүсэлтээр,
Эрүүл мэндийн даатгалын санд 20000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б овгийн Нн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Бөд хохиролд 170000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 20000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холБох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Нн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Нн Хт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Бөд хохиролд 170000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 20000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холБох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ