Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2020/00959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй, одоо Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* *******ны 7 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн од холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. бид хоёр 2005 онд танилцсан. 2006 оны 09 сарын 10-нд охин Нарансолонгыг төрүүлсэн. 2007 онд гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 2 сарын 14-нд ихэр охид , нарыг төрүүлсэн. Би амьдрахын тулд хичээсэн. Намайг ажилгүй, орлогогүй гэдэг. 2 ихэр охин, гэрийн ажлаас илүү гарахгүй байхад хөөж тууж, архи дарс уугаад зоддог байсан. нь мөн ажилгүй. Ээжтэйгээ бичил уурхайд алт ухдаг байсан. Түүнийгээ өөрсдөө хэрэглэж, архинд голдуу өгөөд дуусгадаг. Үр хүүхэддээ хэрэгцээний зүйлийг бараг авч өгдөггүй байсан. Том охин маань биднийг гэрлэлтээ батлуулаагүй байх үед төрсөн учир надаар овоглодог, харин ихэр охид маань гэрлэлтээ батлуулснаас хойш төрсөн учир ааваараа овоглож явдаг юм. Хамт амьдарч байх хугацаанд нь архи ууж, архи уухаараа агсам тавьж, намайг 3 хүүхэдтэй маань хүртэл гэрээс хөөдөг байсан. Энэ мэт шалтгаануудын улмаас бид 2015 оны 3 сараас хойш тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш буцаж нийлж хамт амьдраагүй. Миний бие 3, 4 жил аавындаа амьдарч байгаад сүүлд өөрийн гэсэн гэр оронтой болсон. Тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд энэ хүн санаачилгаараа мөнгө төгрөг өгч байгаагүй. Би 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд 3 хүүхдийн хэрэглээ маш өндөр байдаг. Салснаас хойш эхний 2 жил ыг ирэх болов уу гэж хүлээсэн боловч огт эргэж нийлээгүй, цалин аваад хэдэн хүүхэддээ юу ч өгч байгаагүй. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид гэр бүл болоод 6 жил амьдарсан. Тусдаа амьдраад 7 жил орчим болж байна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Мөн гурван охиноо эхийнх нь асрамжинд үлдээхэд татгалзахгүй. Хүүхдүүддээ хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Нэхэмжлэгчийн хэлж байгаа зүйлүүд үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин О., 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ихэр охид болох У., У. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0142080, 0266243, 0266241 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон бүртгэлийн 0160 дугаарт бүртгүүлсэн гэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа тухай Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх 5-10 тал)

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй, боломжгүй болж 2015 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон талаар тайлбар гаргасан байх тул эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 2006 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О., 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ихэр охид У., У. нарыг өөрийн асрамжинд авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн охин О., У., У. нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. 

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Г.од, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д тус тус даалгах нь зүйтэй.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Г.оос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 131 129 төгрөг, нийт 271 529 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ийн , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин *******гийн  /РД: /, 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ихэр охид ын /РД: /, ын /РД: / нарыг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин О., 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин У., У. нарыг 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.*******д даалгасугай.

6. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Г.од, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д тус тус даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжид нийт 271 529 (хоёр зуун далан нэгэн мянга таван зуун хорин ес) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Байгалмаад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ГАРГАЛТУЯА