| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00831/И |
| Дугаар | 138/ШШ2020/01078 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2020/01078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, ******* дүгээр баг, 2 дугаар байр ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 2 дугаар багт оршин суух, ЖК*******6010610 регистрийн дугаартай, ******* овогт ын , ТА8*******040103 регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 4 045 371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0*******8/,
Хариуцагч нарын төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь эхнэр Н.тай хамтран 2020 оны 2 сарын 12-ноос 2020 оны 10 сарын 5 хүртэл хугацаанд сарын 6,******* хувийн хүүтэй 3 сая төгрөг зээлсэн ба зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл зээл авснаас хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учир байгууллагыг хохироохгүйн тулд 2020 оны 06 сарын 12-ны өдрөөр тасалбар болгон гэрээнээс татгалзаж байна. Иймд М.аас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 67******* 277 төгрөг, алданги 366 0*******4 төгрөг, нийт 4 45 371 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух М. нь манай байгууллагаас 3 000 000 төгрөг зээлж авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гэрээний хугацаа дууссан. Ингээд бид хүү, алдангийг тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нийт 4 045 371 төгрөгийг М., Н. нараас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгч 3 сая төгрөгийн зээл гарснаас хойш 1 332 000 төгрөгийг татаж авсан гэж хэлж байна. Гэтэл нь өөрөө тэр мөнгийг шилжүүлсэн, бид нар хүний данснаас шууд мөнгө татаж авах эрхгүй байгууллага. Зээлийн гэрээ 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан. Манай компанийн ажилтан Энхчимэгийг гэрээ байгуулах эрхтэй хүн гэж хэлж байгаа нь үнэн. Мөн бид салбар газрууддаа тогтмол гэнэтийн шалгалт хийдэг. Бид нэг удаа *******ын салбарт шалгалтаар очиход гэрээнд , нар гарын үсэг зураагүй байсан. Ингээд бид 2020 оны 03 сарын 30-ны өдөр тай очиж уулзан бүх зүйлийг асуухад өөрөө хүсэлт болон дансны хуулгаа гаргаж өгсөн гэж хэлж байсан. Тэгээд яагаад гэрээнд гарын үсэг зураагүй юм бэ гэхэд би тухайн үед адуугаа хайгаад хөдөөгүүр явж байсан, би өөрөө гуйж байгаад зээл авсан, бидэнд маш их мөнгө хэрэгтэй байсан. Эхнэрт маань зээл гарахгүй гэсэн тул би өөр дээрээ зээл авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид т гэрээнд гарын үсэг зурах ёстой талаар тайлбарлаж хэлэхэд уучлалт гуйгаад өөрөө гарын үсгээ зурсан. Харин нь Энхболд өмгөөлөгчөөс зөвлөгөө авснаасаа хойш гэрээнд гарын үсгээ зур гэхэд зурахгүй гээд зураагүй. Мөн шүүгч Байгалмаагийн шийдвэрлэсэн т холбогдох хэрэгт 5 000 000 төгрөг зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Уг хэргийг шийдвэрлэхэд зээлийн төлбөрөөс хассан тооцоог энэ т холбогдох зээлийн гэрээний төлбөрөөс хасуулна гэж яриад байх юм. Дахин дахин хасна гэж юу байхав дээ. Хасч тооцсон тооцооны талаар өмгөөлөгч Батболд өөрөө сайн мэдэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: овогтой би ******* ******* ББСБ-ын 4045371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгийг ******* ******* гэх газраас аваагүй. Надад энэ мөнгө огт ирээгүй. Энэ газар нь өдрөөр 1 хувийн хүүтэй мөнгө хүүлээд манай эхнэр Н.ыг баахан залилж өрөнд оруулаад тэр өрөө төлүүлэхийн тулд миний нэрээр зээл гаргасан юм шиг байна. Дараа нь надаар гэрээн дээр гарын үсэг зураад өгчих гэж гуйж явсан. Үнэхээр зээл авсан бол би үүнийг төлөх л байсан. Даанч би зээл аваагүй. Би энэ байгууллагад ямар ч өр байхгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* суманд ******* ******* ББСБ нь үйл ажиллагаа явуулж эхлээд өдрийн 1 хувийн хүүтэй зээл гаргаж үүнээс , нар нь зээл авч зээлийн хүүнд дарлуулж, эрх зүйн мэдлэг дутмагаас болж хүүнээс хүүний хооронд явах байдалд хүрсэн байна. Хаанаас ямар зээл авч ямар хүү өгөх ёстойгоо ч мэдэхгүй байдалд хүрсэн байгаа. М. нь ХААН банкинд ямар ч данс эзэмшдэггүй. Энэ хүний дансаар огт гүйлгээ хийгдэж байгаагүй байдаг. М. нь тухайн гэрээний талаар огт мэдэхгүй нэг ч төгрөг аваагүй гэдгээ хэлдэг. Эхнэр нь өмнөөс нь зээл аваад яваад байдаг асуудал байдаг. Энэ зээлээс 668 000 төгрөг авч хэрэглэсэн. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээг бол бодитоор хийгээгүй, дүр үзүүлсэн хэлцэл хийж гэрээ байгуулсан үйлдэл харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 668 000 төгрөгөөс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээг Энхчимэг гэх эдийн засагч өөрөө үйлдээд 3 дугаар сарын 30-ны өдөр аар нөхөж гарын үсэг зуруулсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбарлаж хэллээ. гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Ер нь бол энэ зээлийн гэрээг хэнтэй нь ч байгуулаагүй. Гэхдээ гэж хүний данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн боловч тэр дор нь 2 232 625 төгрөгийг буцаагаад энэ компанийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд шилжүүлсэн байдаг. Дансны хуулгааас зээлж авсан гэх мөнгийг хаашаа шилжүүлсэн нь тодорхой харагддаг. Нэхэмжлэгч хүн өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэвч өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Барьцаалан зээлдэх газраас зээл гаргаж байгаа бол гэрээг бичгээр байгуулна. Бичгээр байгуулаагүй бол гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох талаар хуулинд тодорхой заасан. Гэтэл энэ компани өөрсдийн хийсэн гэрээндээ тэр дор нь , нараар гарын үсэг зуруулаагүй, харин дараа нь нөхөж аар гарын үсэг зуруулсан. 3 сая төгрөг авсан гэж гарын үсэг зураагүй, харин 668 000 төгрөгийг эхнэр маань авч хэрэглэсэн учраас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. энэ компаниас нэг ч төгрөг авч хэрэглээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Харин 3 сая төгрөгөөс шилжүүлээгүй үлдсэн 668 000 төгрөгийг аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М., Н. нарт холбогдуулан 2020 оны 02 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэг буюу үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 67******* 277 төгрөг, алданги 366 0*******4 төгрөг, нийт 4 045 371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно. (хх 1 тал)
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. М.ийн хувьд өөрөө дансгүй тул эхнэрийнх нь данс руу түүний хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Гэтэл одоо би нэг ч төгрөг авч хэрэглээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Зээлж авсан мөнгөө тухайн хүн юунд зарцуулах нь өөрсдийнх нь хүсэл сонирхол гэж ойлгож байна. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй... гэж,
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...М. нь энэ гэрээний талаар огт мэдэхгүй, нэг ч төгрөг аваагүй. түүний өмнөөс зээл авсан асуудал байдаг боловч гэрээнд гарын үсэг зураагүй. Зээлийн гэрээг бодитоор хийгээгүй, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн үйлдэл харагдаж байна. Харин ын дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн боловч тэр дор нь 2 232 625 төгрөгийг нь буцаагаад энэ компанийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд шилжүүлсэн. Үүнээс үлдэх 668 000 төгрөг авч хэрэглэсэн учир аас гаргуулах үндэслэлтэй, үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэж тус тус тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 000136002 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон тус компанийн дүрэм, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 82-85, 100 тал)
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч М., Н. нарт 3 000 000 төгрөгийг сарын 6,******* хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар олгосон гэх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаартай Зээлийн гэрээ-г нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч тус гэрээг 2020 оны 02 сарын 12-ны өдөр байгуулах үед М., Н. нар нь гэрээнд гарын үсэг зураагүй болох нь, мөн М. дараа нь буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус гэрээнд гарын үсэг зурсан болох нь:
- нэхэмжлэгчийн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан ...*******ын салбарт шалгалтаар очиход гэрээнд , нар гарын үсэг зураагүй байсан. Ингээд бид 2020 оны 03 сарын 30-ны өдөр тай очиж уулзан ...гэрээнд гарын үсэг зурах ёстой талаар тайлбарлаж хэлэхэд уучлалт гуйгаад өөрөө гарын үсгээ зурсан. ... нь Энхболд өмгөөлөгчөөс зөвлөгөө авснаасаа хойш гэрээнд гарын үсгээ зур гэхэд зурахгүй гээд зураагүй... гэх,
- хариуцагч М.ийн шүүхэд гаргасан ...Дараа нь надаар гэрээн дээр гарын үсэг зураад өгчих гэж гуйж явсан. Үнэхээр зээл авсан бол би үүнийг төлөх л байсан. Даанч би зээл аваагүй. Би энэ байгууллагад ямар ч өр байхгүй... гэх,
- хариуцагчийн төлөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан ...энэ компани өөрсдийн хийсэн гэрээндээ тэр дор нь , нараар гарын үсэг зуруулаагүй, харин дараа нь нөхөж аар гарын үсэг зуруулсан. 3 сая төгрөг авсан гэж гарын үсэг зураагүй, харин 668 000 төгрөгийг эхнэр маань авсан учраас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж хэлдэг. энэ компаниас нэг ч төгрөг авч хэрэглээгүй, мөнгө төлөх үүрэг үүсээгүй... гэх тайлбаруудаар тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Мөн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Н. нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хэд хэдэн удаа зээл авч, зээлийн эргэн төлөлтөө тодорхой хэмжээнд төлж, төлөлтөө хийж чадахгүй болсон нөхцөлд тухайн зээлийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрийг төлүүлэх зорилгоор ******* ******* ХХК нь зээлдэгчтэй дахин шинэ зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон мэтээр мөнгийг хариуцагч Н.ын дансанд нь байршуулаад тэр дор нь буцаан өөрийн компанийн хамаарал бүхий харилцах дансанд өмнөх зээлийн эргэн төлөлтөд тооцон авдаг байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.ын өмнө нь тус барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийн эргэн төлөлтийг төлүүлэх зорилгоор хариуцагч М.ийн нэрээр дахин шинэ зээлийн гэрээг бичгээр үйлдсэн байх боловч зээлдэгч нараар гэрээнд гарын үсэг зуруулалгүй /дараа нь буюу 2020 оны 03 сарын 30-ны өдөр М.аар нөхөж гарын үсэг зуруулсан/-гээр хариуцагч Н.ын ХААН банкин дахь 572044**************16 тоот харилцах данс руу 3 000 000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18:04 цагт шилжүүлж, үүнээс Н. нь мөн өдрийн 18:07 цагт буцаан 1 332 625 төгрөгийг /гүйлгээний утгыг ganhuyg гэж/ нэхэмжлэгч компанийн захирал Д.Амгаланбатын ХААН банкин дахь 5422316044 тоот дансанд шилжүүлсэн болох нь тус тус ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх 68, 103 тал)-аар тогтоогдож байна.
Дээрх гэрээнд хожим нь хариуцагч М.аар гарын үсэг зуруулсан байдал болон түүнд тус гэрээний дагуу мөнгийг нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлээгүй байдал зэргээс үзэхэд М.ийг тус барьцаалан зээлдүүлэх газрын өмнө хууль болон гэрээнд зааснаар ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.ын өмнө нь тус барьцаат зээлийн газраас авсан зээлийг төлүүлэх зорилгоор хариуцагч М.ийн нэрээр дахин шинэ зээлийн гэрээ үйлдэж, Н.ын дансанд мөнгө шилжүүлэн тухайн өдөртөө буцаан өмнөх зээлийн төлөлтөд тооцож байгаа нь буруу бөгөөд тус компанийг барьцаат зээлийн үйлчилгээг эрхлэхдээ хууль болон өөрийн компанийн дүрэмд заасан зохицуулалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ...Н. өөрөө 1 332 625 төгрөгийг тус барьцаат зээлийн газраас өмнө нь авсан зээлийн эргэн төлөлтөд тооцуулж манай данс руу шилжүүлсэн, мөн Т.Энхчимэгийн данс руу шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг шүүгч Т.Байгалмаагийн шийдвэрлэсэн Н.т холбогдох хэрэгт зээлийн төлөлтөд тооцсон учраас уг мөнгөнүүдийг энэ зээлээс хасах үндэслэлгүй... гэж, харин хариуцагч тал ...хариуцагч Н. нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлсэн 3 сая төгрөгөөс уг компанийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд нийт 2 332 625 төгрөг /захирал Д.Амгаланбатын дансанд 1 332 625 төгрөг, Т.Энхчимэгийн 5416062823 тоот дансанд 100 000 болон *******00 000 төгрөгөөр тус тус/-ийг буцаан шилжүүлсэн учраас энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, харин үлдэх 667 375 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө... гэж тус тус тайлбарлаж байгаа боловч хэзээ, хэрхэн байгуулсан зээлийн гэрээ-ний дагуу 2 332 625 төгрөгийг тооцож байгаа болох нь, мөн тооцсон гэж тайлбарлаж буй зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь тус тус тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шаардлагаа нотолж чадаагүй гэж үзнэ.
Харин хариуцагч Н.аас Т.Энхчимэгийн ХААН банкин дахь 5416062823 тоот харилцах дансанд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөг /100 000 болон *******00 000 төгрөгөөр тус бүр гүйлгээний утгыг 1 гэж шилжүүлсэн /хх 68, 103 тал/-ийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шилжүүлсэн 3 сая төгрөгөөс хасч тооцох боломжгүй, өөрөөр хэлбэл уг мөнгийг нэхэмжлэгч компаниас авсан мөнгийг буцаан шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж талуудын эрх, хүлээх үүргийн талаар зохицуулсан байхаас гадна мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.
Мөн нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн дүрмийн 1.5.1-д Барьцаат зээлийн үйлчилгээ гэж, 3.1-д Компани энэхүү дүрмийн 1.5.1-д заасан үйл ажиллагааг Монгол Улсын хуульд заасны дагуу эрхэлнэ гэж тус тус заасан байна.
Дээрх бүгдээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн /барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээлийн гэрээ/ гэрээний харилцаа үүссэн гэж, мөн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл гэж тус тус үзэх үндэслэлгүй, харин уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М., Н. нараас гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байх ба хариуцагч нар нь хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч компанийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзнэ.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Н.аас дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйл болох 3 сая төгрөгийн үлдэгдэл 1 667 375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2 377 **************6 төгрөгийг гаргуулах хэсэг болон хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч талаас Т.Энхчимэгийг өөрийн компанийн ******* суман дахь салбарын эдийн засагчаар томилон ажиллуулж байсан гэж тайлбарладаг боловч түүнийг ажилд томилох тухай тушаалаас харахад салбарын эрхлэгчээр томилсон байхаас гадна Т.Энхчимэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Зээлийн эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолт, Ажилтны үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн зарчим зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн баримтууд бус харин Бид гялс ББСБ ХХК-ийн баримтууд байгааг дурдах нь зүйтэй. (хх 110-114 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7******* 676 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж 41 628 /1 667 375 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч гэрч Т.Энхчимэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Гэвч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гэрч Т.Энхчимэгийг оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас татгалзсан тухай хүсэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай санал гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд явуулсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шү үхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.аас 1 667 375 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2 377 **************6 төгрөгийг гаргуулах хэсгийг болон хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7******* 676 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж 41 628 /дөчин нэгэн мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА