Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2020/01107

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, ******* дүгээр баг, 2 дугаар байр ******* тоотод байрлах, 337*******817 регистрийн дугаартай, ******* ******* Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ******* ******* ББСБ ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 6 дугаар багт оршин суух, ЖЛ*******4030*******11 регистрийн дугаартай, ******* овогт ын , ЖЛ420*******0105 регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 4 451 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0*******8/,

Хариуцагч нарын төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь 201******* оны 07 сарын 0*******-нд тус ББСБ-ын ******* дахь салбараас 4 000 000 төгрөгийн зээлийг 6 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай авсан. 201******* оны 07 сарын 10-наас 201******* оны 11 сарын 20-ны хооронд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2 254 714 төгрөг төлсөн ба үндсэн зээлээс 2 *******2 *******02 төгрөг дутуу орхисон байна. Иймд өнөөдрийг хүртэлх зээлийн хүүд 1 432 03******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286 487 төгрөг, бүгд 4 451 348 төгрөг төлөх ёстой. Энэ мөнгийг Д.гээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 201******* оны 07 сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг зээлж авсан. Өөрийн дансанд шилжүүлж авсан. Үүнээс хойш нийт 5 удаа төлөлт хийсэн. 580 000 төгрөг, 550 000 төгрөг, 550 000 төгрөг, *******3 000 төгрөг, 471 000 төгрөгийг тус тус төлсөн байгаа. Нийт үндсэн зээлээс 1 267 0*******8 төгрөг, хүүнд *******87 616 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 2 *******2 *******02 төгрөг үлдсэн байгаа. Үүнээс хойш ямар нэг төлбөр хийгдээгүй 1 жилийн хугацаа өнгөрч байна. Манай байгууллагын ******* суман дахь салбарт Саран гэдэг хүн ажилладаг байсан ба түүнийг 10 сар ажиллах хугацаандаа залилангийн шинжтэй үйлдэл гаргаад байгааг нь мэдэхгүй явж байсан. Би 201******* оны 07 сарын 20-ны орчим Ундрал руу ярьж зээлтэй байна, яагаад төлөхгүй яваад байгаа талаар хэлэхэд за гэж хэлсэн. Тэгээд 7 сарын 25-ны үед дахин ярихад надад Саран танд юм хэлээгүй юу, би зээл аваагүй. Саран энэ зээлийг авсан. Миний өмнөөс өргөдөл бичээд зээл авсан үйлдэл гаргасан байсан. Би огт мөнгө хэрэглээгүй гэж хэлсэн. Саран нь нийт 24 хүн дээр хуурамч гэрээ хийгээд 74 сая орчим төгрөг залилсан байсан. Одоо энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Гэхдээ энэ хуурамч гэрээн дунд гийн гэрээ байдаггүй юм. өөрөө хүсэлт гаргаад зээл авч, түүний данс руу мөнгө шилжсэн байгаа. Би гуайг ч танина. Настай хүн тул очиж зээлийн талаар мэдээлэл авсан. Мөн тэр үед рүү ярьсан. Тэр үед Саран надтай хамт байсан ба д зээлийн тулгалт хийж байгаа талаараа мэдэгдэхэд тэрээр би өөрөө авсан гэж мэдэгдэж байсан. Удахгүй төлнө гэдгээ ч хэлсэн. Ингээд сүүлд төлөлтөө хийхгүй явж байгаад сүүлд 2 сая төгрөгийг Саран авсан гэж хэлэх болсон. Би үүнд итгэхгүй байна. Гэлээ ч манай байгууллага Саран гэж хүнээс болж дампуурч, одоо ажиллахгүй байгаа. Тиймээс өөрөө мөнгийг авсан байгаа тул 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байна. Өөрөө цаашаа Сарангаас 2 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй Д., П. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд хариу тайлбар гаргаж байна. Д. нь тус ББСБ-аас 2 000 000 төгрөг л зээлж авсан бөгөөд үүнийгээ хүүгийн хамт буцаан төлсөн. П. нь энэ гэрээ хийгдсэн талаар, хамтран зээлдэгчээр гарын үсгийн талаар огт мэдээгүй, гарын үсэг зураагүй байтал гарын үсгийг дуурайлган зурсан байна. П. ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй талаар, мөн Д. тус ББСБ-аас 2 сая төгрөг л зээлсэн талаар тус ББСБ-ын эдийн засагч Т.Саран мэдэж байгаа бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлэг өгөхөд бэлэн гэж хэлээд байгаа. Иймд байгуулаагүй гэрээ, аваагүй мөнгө, түүний хүүг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Над руу гэнэт ******* ******* ББСБ-аас холбогдож зээлээ төлөхийг шаардсан. Тэгээд би огт зээл авч байгаагүй тул гайхаад Саран руу холбогдсон. Тэгэхэд Ганцэцэг эгчийг залгавал би авсан гэж хэлээрэй гэж хэлэхээр нь хүсэлтийнх нь дагуу тэгж хэлсэн. Сүүлдээ ББСБ-ын ажилчид нь гэр рүү чинь очно, хаана байна гэж загнаад байхаар нь аргаа бараад ийм зүйл болсон гэдгийг хэлсэн. Саран ер нь өмнө нь ч банктай холбоотой залилангийн асуудал гаргаж байсан. Манай дүү нь 2 сая төгрөгийн зээл авлаа гэж мэдэгдэж байсан. Тэрнээс 4 сая төгрөг гэж огт хэлээгүй. 2 сая төгрөгийн хүсэлт бичиж өгөхөд Саран нь 4 сая төгрөгөөр гаргаж өгсөн байсан. Манай дүүд худлаа зүйл яриад тун удахгүй маргаашнаас өгчихнө гэж хэлсэн байсан. Ер нь бол , Саран хоёрын дунд л гарын үсэгний талаар яриа гарсан байсан. Шүүхээс хүсэхэд хүний өмнөөс авсан зээлийг, өндөр хүүгийн хамт төлүүлэхээр нэхэмжилж байгааг харгалзаж үзээч л гэж хүсэж байна. Саран уг 2 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч, энэ 2 сая төгрөгийг түүнээс олж авна гэж худлаа байх гэж бодож байна. Харин гэрээний дагуу өөрийнх нь авсан 2 сая төгрөгөөс хүү тооцогдохоор байвал тэр төлбөрийг төлж болно гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д., П. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 2 *******2 *******02 төгрөг, хүү 1 432 03******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286 487 төгрөг, нийт 4 451 348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. (хх 1 тал)

Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлдээ хариуцагчийн нэр гэж Д., П. нарын нэр болон тус бүрийн холбогдох утасны дугаарыг бичсэн боловч нэхэмжлэлийн агуулгадаа ...зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.гээр төлүүлж өгнө үү... гэж бичсэн байдаг. Түүнээс гадна зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Т.Сарангийн ...Тухайн үед хамтран зээлдэгч П. өөрөө ирээгүй. Д. эмээгээрээ гарын үсэг зуруулаад ирье гэж яваад өөрөө зураад аваад ирсэн. Гарын үсэг нь биш байна гэхэд эмээ хотод байгаа, мэдэж байгаа л гэсэн... гэх мэдүүлэг зэргээр талуудын маргааны зүйл болох 201******* оны 07 дугаар сарын 0*******-ний өдрийн 226 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, мөн өдрийн Зээлийн барьцааны гэрээ-үүдэд хариуцагч П. нь гарын үсэг зураагүй болох нь тус тус тогтоогдсон.

Энэ нөхцөл байдлуудаас дүгнэхэд П. нь тус иргэний хэргийн хариуцагч биш байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь хариуцагч П.ыг энэ хэрэгт хариуцагчаар татах шаардлагагүй, түүнийг хариуцагчаас чөлөөлөх хүсэлттэй байна гэж тайлбарласныг тус тус үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн П.т холбогдох хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Д. нь зээл авсан, удахгүй төлнө гэж хэлж байсан боловч сүүлд төлөлтөө хийхгүй явж байгаад 2 сая төгрөгийг нь Саран авсан гэж хэлэх болсон. ******* Д.д 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй... гэж,

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...Д. тус ББСБ-аас 2 сая төгрөг л зээлж авсан. Харин 2 сая төгрөгийг тус ББСБ-ын эдийн засагч Т.Саран авч хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч энэ 2 сая төгрөгийг түүнээс олж авна гэж худлаа. Гэрээний дагуу авсан 2 сая төгрөгөөс хүү тооцогдохоор байвал тэр төлбөрийг төлж болно... гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөх тэнгэрийн үүрийн цолмон Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн оноосон нэртэйгээр үүсгэн байгуулагдан 00000*******6270 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байх ба 2018 оны 03 дугаар сарын 0*******-ний өдөр ББСБ ХХК-ийн оноосон нэрээ ******* ******* болгон өөрчилсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх 35 тал)

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээндээ хариуцагч Д.д 4 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож 201******* оны 07 дугаар сарын 0*******-ний өдөр 226 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, Зээлийн барьцааны гэрээ-г тус тус бичгээр байгуулан гарын үсгээ зурж, зээлдүүлэгч нь мөн өдрөө зээлдэгчийн ХААН банкин дахь 5417054265 тоот харилцах дансанд тус 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь ...Д. тус ББСБ-аас 4 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан боловч 2 төгрөгийг нь авч хэрэглэсэн, үлдэх 2 сая төгрөгийг нэхэмжлэгч компанийн ******* салбарын эрхлэгч Т.Саран авсан учир түүний авсан мөнгө болон түүний хүүг төлөх үндэслэлгүй... гэж маргадаг боловч нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК болон Т.Саран нарын хооронд зээлийн гэрээний ямар нэгэн харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл Т.Сарантай зээлийн гэрээг бичгээр байгуулж, түүний дансанд мөнгө шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Уг хүчин төгөлдөр гэрээний дагуу зээлдүүлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлдэгч Д.д 4 сая төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул зээлдэгч нь хууль болон гэрээнд зааснаар зээлж авсан мөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Зээлдэгч Д. нь зээлийн болон барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 555 000 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу үндсэн зээлийн төлбөрт 4 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 1 5******* 655 төгрөг, нийт 5 5******* 655 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. (хх 4 тал)

Зээл авснаас хойш хариуцагч Д. нь нэхэмжлэгч компанийн ХААН банкин дахь 5422246*******50 тоот харилцах дансанд, тус бүрийн гүйлгээний утгыг гэж:

- 201******* оны 08 сарын 22-ны өдөр 580 000 төгрөг,

- 201******* оны 0******* сарын 20-ны өдөр 550 000 төгрөг,

- 201******* оны 10 сарын 28-ны өдөр 550 000 төгрөг,

- 201******* оны 11 сарын 01-ний өдөр *******3 000 төгрөг,

- 201******* оны 11 сарын 02, 05, 06-ны өдрүүдэд 10 714 /362+*******512+840/ төгрөг,

- 201******* оны 11 сарын 20-ны өдөр 471 000 төгрөг, нийт 2 254 714 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь уг төлөлтүүдийг гэрээний үүрэгт тооцохдоо үндсэн зээлийн төлбөрт 1 264 0*******8 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт *******66 447 /хүүгийн авлагад 352 1*******3 ₮, хүүгийн төлбөрт 614 254 ₮/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21 16******* төгрөгийг тус тус төлсөн гэж тооцжээ. (хх 5, 25-28 тал)

Ийнхүү тооцож, үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2 *******2 *******02 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэлх зээлийн хүүгийн төлбөрт 1 432 03******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 286 487 төгрөг, нийт 4 451 348 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Дээрх тооцооллуудаас харахад хариуцагч Д. нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу 201******* оны 8-11 сарын төлөлтийг зохих ёсоор хийх үүргээ гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн мөнгийг үндсэн зээл, хүүгийн төлөлтөнд Зээлийн төлөх хуваарь-т тусгасны дагуу /жишээ нь: сард 550 000 ₮ төлсөн байхад тус мөнгөнөөс хүүгийн төлөлтийг илүү, үндсэн төлөлтийг дутуу тооцсон/ тооцоогүй байгаа нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. (хх 5 тал)

Гэвч нэхэмжлэгч талын зээлийн эргэн төлөлтийг тооцсон асуудал-ыг тухайн үед нь хариуцагч Д. нь эс зөвшөөрч байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн энэ асуудалд маргаагүй болно.

Харин хариуцагч Д. нь 201******* оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 555 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны 226 дугаартай гэрээний Гурав-т Зээлдүүлэгчийн эрх, үүргийн талаар зохицуулсан байх ба 3.1.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ Зээлдэгч зөрчсөн, биелүүлээгүй, зээлийг зориулалтын бус зүйлд ашигласан, зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар муудсан тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, зээл, хүүг барагдуулахыг шаардах эрхтэй талаар тодорхой зохицуулж өгсөн байна.

Тодруулбал, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн, биелүүлээгүй гэж үзэхээр нөхцөл байдлууд бий болсон байхад нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийг гэрээнд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа алдаж, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх хүүнээс илүү хэмжээний хүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хариуцагч Д. нь зээлийн үндсэн үүрэгт 4 000 000 сая төгрөг төлөхөөс 1 267 0*******8 төгрөг төлж 2 *******2 *******02 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн хүүгийн төлбөрт 1 5******* 655 төгрөг төлөхөөс 614 254 төгрөг төлж *******5******* 401 төгрөгийг тус тус үлдэгдэлтэй байхад хүүгийн төлбөрт нэмж 472 638 /нэхэмжилж буй хүүгийн төлбөр 1 432 03******* ₮-өөс төлөөгүй үлдсэн *******5******* 401 ₮-ийг хасав/ төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Түүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний 1.1-д ...Нэмэгдүүлсэн хүү: хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдлээс 0,5 %-иар /нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно/... гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байх боловч талуудыг нэмэгдүүлсэн хүү төлөх талаар огт тохиролцоогүй байна гэж үзэх боломжгүй, харин гэрээндээ энэ талаар харилцан тохиролцсон байна гэж үзнэ.

Хариуцагч нь гэрээгээр болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.гээс шаардах эрхтэй, хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй байх тул зээлийн үндсэн төлбөрт 2 *******2 *******02 төгрөг, хүүгийн төлбөрт *******5******* 401 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1*******1 880 /төлөгдөөгүй хүүгийн төлбөр *******5******* 401 ₮-ийн 20%-иар тооцов/ төгрөг, нийт 3 884 183 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 567 165 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч П.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 172 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамж 77 0*******7 /3 884 183 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шү үхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.гээс зээлийн гэрээний үүрэгт 3 884 183 /гурван сая найман зуун наян дөрвөн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 567 165 /таван зуун жаран долоон мянга нэг зуун жаран тав/ төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч П.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 172 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид 77 0*******7 /далан долоон мянга ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА