Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 17

 

 

 

 


    

 

 

 

 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


            Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
         Улсын яллагч: Б.Батсайхан,
         Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ, В.Удвал
      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбилэгийн Ууганбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхжаргалын Батнасан нарт холбогдох 129/2016/0035/Э/ индекстэй, эрүүгийн 201503000526 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Арцдын 02-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Эрдэнэбилэгийн Ууганбаяр /РД:АС84081910/ 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Арцдын 02-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Энхжаргалын Батнасан /РД:АМ87102801/  

Шүүгдэгч Э.Ууганбаяр эхнэр Э.Батнасанг 2007 оны намар Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт шонгийн модны бетон суурийг мөргүүлж, хөмсгийг нь задалсан, 2009 оны намар Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт цээж, хөл рүү нь өшиглөж унаган гарын савхан ясыг хулгалсан, 2012 оны өвөл Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт мөсөөр толгойг нь хагалсан, 2013 оны намар Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон, 2014 оны 12 дугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт цохиж унагаагаад өшиглөж зодсон, 2015 оны 02 дугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон, 2015 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт хөлийн шилбэ рүү нь өшиглөж байнга зодож тарчлаасан, 
Шүүгдэгч Э.Батнасан нь өөрийн нөхөр Э.Ууганбаярыг Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Арлын ухаа гэх газарт 2015 оны 02 дугаар сард өөрийг нь бензин ашиглан шатаан түлж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэг дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ууганбаярын өгсөн: Ханийгаа зодож, зовоож байсан үйлдэлдээ гэмшиж байна. Эхнэр маань одоо биеийн байдал муу байгаа учраас цаашид эхнэрийгээ харж хандана гэж бодож байна. Дахин архи дарс ууж, ханийгаа зовоохгүй гэв.  

    201503000526 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

* Хохирогч Э.Батнасангийн өгсөн:

“...Ууганбаяр бид хоёр 2007 оны 07 сарын 19-ний өдөр гэр бүл болж байсан. 2007 оны 08 сарын 15-ны өдөр манай ах Баттогтох Өвөрхангай аймгийн Хархорин суманд Гүррагчаа эгчтэй гэрлэж хуримаа хийж байсан юм. Тэр үед Ууганбаяр миний нүүр рүү гараараа цохиж унагаад, цахилгааны шонгийн бетонон суурийг мөргүүлж зүүн талын хөмсгийг хагалж байсан. Энэ үед болсон явдлыг Гүррагчаа эгч мэдсэн. Ууганбаяр намайг зодчихоод зугтаагаад явсан. Ер нь тэгээд гэр бүл болсон цагаасаа эхлэн намайг зоддог байсан. Би их түлэгдэлттэй тэгээд их норкозонд ордог байсан болохоор болсон явдлуудын талаар заримдаа мартаж санаад байгаа. 2009 оны намар намайг цээж рүү цохиж унагаагаад би унахдаа сандал дээр унаад миний зүүн гарын савхан яс хугарч байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулж байгаагүй. 2012 оны өвөл Хархорин суманд гол дээр мөс ачиж байхад намайг Норовоо ахтай хардаад мөсөөр толгой руу цохиж толгой хагалж байсан. Мөн 2012 оны намар намайг хэвтэрт ортол цохиж зодож байсан. Би энэ тухайгаа өмнөх байцаалт дээрээ тодорхой хэлсэн. 2013 оны намар би аав Энхжаргал, ээж Цэвэлмаа нарын хамт Хархорин сум явчихаад ирэхэд манай аавын морийг эмээлтэй нь хонуулчихсан байсан. Тэгээд манай аавтай маргалдаад бас намайг цээж рүү гараараа цохиод унагааж байсан. 2014 оны 12 сард Ууганбаярын явалддаг байсан Цацаа гэдэг эмэгтэйгээс болж намайг цохиж унагаагаад, өшиглөөд аймар их зодсон. Би болиочээ аллаа ш дээ гээд талийгаач Эрдэнэбилэгт хэлэхэд талийгаач би угаасаа хүүгээ эрхлүүлээд өсгөчихсөн юм гэж хэлж байсан. 2015 оны 02 сард цагаан сар болж байхад Ичинхорлоо, Цэрэнпил нар манайд хоноход миний зүүн нүдийг цохиж хөхрүүлж байсан. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүүхдээ Хашаат сумын төв рүү сургуульд хүргэж өгчихөөд буцаж явах замдаа миний шилббэ рүү өшиглөж зодоод зайл гэж хөөж байсан. Миний биед нүд хөхрөх, хөл гар хөх няц болох гээд л гэмтлүүд байнга л учирдаг байсан. Ер нь Ууганбаяр ил харагдахгүй хэсэгт их өшиглөж зоддог байсан. Ууганбаяр бид хоёр 2007 оны 07 сарын 19-ний өдөр гэр бүл болох ёслолоо хийсэн. Тухайн үедээ манай хадам аавын ах нь нас барсан гээд 2008 онд тусдаа гарч байсан. Би одоо 3 хүүхэдтэйгээ байдаг. 
Манай нөхөр Э.Ууганбаяр бид 2008 онд гэр бүл болсон юм. Тэр цагаас эхлэн Э.Ууганбаяр намайг байнга зодож, дарамталдаг байсан. Хамгийн анх 2009 оны намар байсан байх яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь би санахгүй байна би нөхөр Э.Ууганбаяртай хэрүүл маргаан хийж байх үедээ би тэгвэл аав ээж 2 дээрээ очлоо гээд хувцасаа өмсөөд гарах гэж байтал миний урдаас гараараа цээж рүү хүчтэй цохисон. Би тэр үед хойш савж унах үедээ гараараа сандал руу савж унаад миний зүүн гар шуу хэсгээрээ савхан яс хугарсан. Би хажуу талынхаа Норовоо гэх айлд гүйж орсон. Тэр үед Норовоо ахын эхнэр Оогоо, Улаанаа гэх хүмүүс байсан. Би тэнд байсан хүмүүсээр би гараа чиг тавиулж боолгосон. Тухайн үед миний гарыг Норовоо ах болон манай нөхөр Э.Ууганбаяр чиг тавьж боож өгч байсан. Тэгээд энэ өдрөөс хэд хоногийн дараа аав Энхжаргалынд очсон. Тэр үед манай аав ээж 2 гараа яасан юм бэ гэж асуухад нь би унаганд өшиглүүлээд миний гарны савх нь бага зэрэг гэмтсэн гэж хэлсэн юм. Би тухайн үед гараа сойгоод боочихсон явж байсан. Намайг аав ээж 2 дээрээ очих үед манай аав ээж 2 байсан. Бас хажуу айлын Хишигт гэдэг хүн, эхнэр хүүхэдтэйгээ байсан. Энэ хүмүүс миний гар хугарсан сойлттой явж байхыг харсан. Би гараа хугалуулчихаад Норовоо ахынд орох үедээ манай нөхөр Э.Ууганбаяр намайг зодоод миний гар хугарчихлаа гэж уйлаад хэлж байсан. Ер нь бол намайг манай нөхөр Э.Ууганбаяр байнга л зодож дарамталдаг байсан. Би 2015 оны 02 дугаар сард шинийн 07-ны өдөр галд түлэгдсэнээсээ хойш зарим зүйлийг мартаж санаад байдаг болчихсон байна. Манай нөхөр Э.Ууганбаяр өөрөө их дэмий тэнэдэг, тэгээд дэмий тэнээд алга болсон хойгуур нь би 3 хүүхдээ хараад малаа хараад л үлддэг байсан. Тэгээд хэд хоногоор тэнэж явж ирээд л намайг хий хоосон бусадтай хардаж түүгээр шалтаглаж зоддог байсан. Намайг зодчихоод хайраа намайг уучлаарай би дахиж тэгэхгүй ингэхгүй гэж хэлээд уучлаарай гээд гуйгаад байдаг байсан. 2008-2009 оны намар л санагдаж байна. хэдэн гэдгийг нь би санахгүй байна. Манай талийгаач хадам аав манай нөхөр хоёр Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явах гэж байхаар нь би чи яагаад явах гээд байгаа юм бэ гэр орондоо ажил төрлөө хийгээч гэж хэлэхэд муу гичий намайг дандаа юманд явах гэхээр ингэж байдаг юм гээд намайг пизда гээд хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд чи муу гичий зайл аав ээж хоёрлуугаа яв гээд байхаар нь би шууд гэрийнхээ баруун талд байдаг худаг руу чиглээд явж байтал араас ирээд намайг татаад байсан. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ, намайг тавиач би харилаа гэж хэлсэн чинь намайг газар унагаагаад хоолоо боогоод гараараа цээж, хэвлий хэсэг рүү цохиод дээрээс дараад зодоод байсан. Тэгэхээр нь би Э.Ууганбаярын аав ээж хоёрт танай хүүхэд намайг аллаа ш дээ, намайг авраач ээ гэж хэлэхэд ээж Ичинхорлоо хохь чинь наадахаа ал ал гэж хэлээд гэр рүүгээ яваад орчихсон. Тэгээд тэр үед миний цамц урагдсан байсан болохоор би буцаад гэртээ орж ирсэн. Тэр үед миний зүүн гуя, зүүн гарны булчин хөхөрчихсөн байсан. Бас манай нөхөр Э.Ууганбаяр намайг зодоод байх үед нь би заримдаа чамд ингэж зодуулж байхаар үхчих юмсан гэж хэлэхээр чи үхээч, чи үхнэ гэдэг биз дээ гээд л уяа, уурганы хуйв өгөөд намайг гэрээс хөөж гаргадаг, мөн хутга бариад намайг ална гээд дайраад байдаг байсан. Тэгэхэд нь би гэрээс гарч гэрийнхээ хаяанд хэсэг уйлж сууж байгаад шөнө унтсан хойно нь гэртээ орж унтдаг байсан. Тэгээд Э.Ууганбаяр намайг унтаж байх үед хувцас, гуталтайгаа хөнжилд ороод ирдэг. Би гутал хувцасаа тайлаач гэж хэлэхээр яадаг юм пизда минь гээд гутлаараа миний хөлийн шилбэ рүү өшиглөж зодоод байдаг байсан. Ер нь бол их бага хэмжээгээр намайг тарчлаагаад тамлаад л байдаг байсан. Дараа нь 2013 оны намар манайх аав Энхжаргалынхтай хамт айл зуссан юм. Тэр үед би аав ээж хоёртойгоо хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум руу яваад ирэх үед аавын морь гаднаа эмээлтэйгээ уяан дээр уяатай байсан. Тэгтэл аав уурлаад Э.Ууганбаярт чи миний морины эмээлийг аваад тавьчихгүй яасан юм бэ, яагаад эмээлтэй нь хонуулчихсан юм бэ гэж хэлэхэд Э.Ууганбаяр бэлэнчлэх сэтгэлгээ гэж энийг хэлдэг юм даа гээд гэж хэлсэн. Тэгээд Э.Ууганбаяр манай аавтай хэрүүл маргаан хийж байснаа барьцалдаж аваад манай аавын нүүр рүү нь дээлнийхээ нударгаараа ороолгоод байсан. Тэгснээ аавын уяатай байсан морины эмээлийг нь аваад ногт хазаарыг нь аваад морийг нь мод юм уу төмөр зүйлээр зодож цохиод явуулсан. Тэгээд манай аавыг чи намайг алаач, чи урьд өмнө хүн алж шоронд суучихаад гарч ирсэн биз дээ, чи шоронд хэдэн хүн хошногодож байсан бэ гээд доромжлоод байсан. Маргааш нь би аав ээжтэйгээ хамт гэрээ ачаад тэндээс нүүгээд Хотонт сумын Баянгол гэх газарт ирсэн. Тухайн үед би Э.Ууганбаяраас салсан байсан. Дараа нь манай нөхөр Э.Ууганбаяр гэрээ авч миний араас Өвөрхангай аймгийн Хархорин суманд нүүж ирсэн. Тухайн үед Э.Ууганбаяр архи ууж байнга л уурлаж уцаарлаад байдаг байсан. Тэгээд хүүхдийн хувцас дэвтрийг галд шатааж, гэрээ шатаана гээд гэрийн унь сугалж аваад хугалаад гал руу хийж их айлгадаг байсан. Ер нь тэр үед их сонин ааш, муухай араншин гаргаад байдаг болсон. Энэ өдрийн маргааш нь Э.Ууганбаяр өөрийн найз Жамъянсүрэн гэдэг лам найзтайгаа хамт архи ууж гэрийн гадаа машинд сууж байснаа гэрт орж ирсэн. Би гэртээ орон дээр хэвтэж байтал чи манай гэрээс гараад ахындаа ор пизда минь би үхнэ гэсэн. Тэгээд намайг гэрээс хөөгөөд түлхээд гаргасан. Би ахындаа ороод сууж байтал манай ээж Цэвэлмаа ирсэн. Тэгээд би ээжийнхээ хамт ахындаа ороод сууж цай ууж байгаад цайгаа ууж дуусгалгүй нөгөөх чинь үхнэ гээд байсан зүгээр байгаа гээд санаа зовоод гараад гэрлүүгээ орох гэтэл гэр дотор талаас цоожлогдчихсон байсан. Би хаалганыхаа тотгоор хартал манай нөхөр Э.Ууганбаяр өөрийгөө бүсээр гэрийнхээ тоононоос дүүжилсэн байдалтай харагдсан. Би ээж эгч ах нарыгаа дуудаж өөрөө гэрлүүгээ авираад тооноор орж хутга аваад бүсийг нь тасалж амь насыг нь аварсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тухайн үед манай ээж Цэвэлмаа, бэр эгч Гүррагчаа, Жанчивдорж, Алтанчимэг нар хамт байсан юм. Хархорин сумын эмч цагдаа нар ирцгээж их удалгүй Э.Ууганбаяр ухаан орсон. Тэгээд түүнээс хойш бид 2 салсан байж байгаад 2014 оны 08 дугаар сард буцаад нийлсэн юм. Бид 2 нийлээд Хашаат сумын Цайдам багт амьдардаг байсан юм. Тэгтэл 2014 оны 12 дугаар сарын үед Улаанбаатар хотод надаас салсан байх үедээ Цацаа гэх хүнтэй танилцсан бололтой манай нөхрийн гар утсанд нэг эмэгтэйгээс мессеж ирээд байх шиг байдаг байсан. Би нэг удаа Э.Ууганбаярын гар утсыг аваад тэр Цацаа гэх эмэгтэйн утас руу залгахад нөхөр нь бололтой эрэгтэй хүн утсыг нь авахаар нь эхнэрээ харж яваач танай эхнэр манай нөхөртэй холбогдоод байна бид 2, 3 хүүхэдтэй гэж хэлсэн. Тэр талаар Э.Ууганбаяр мэдээд намайг тэрнээс болж чи яах гэж нөхөрт нь хэлж байгаа юм бэ тэр эмэгтэйг одоо нөхөр нь зодож байгаа ш дээ пизда минь гээд гараараа миний нүүр ам руу цохиж зодоод хөл рүү хөлөөрөө өшиглөөд намайг зөндөө их зодсон. Тэр үед миний 2 нүд 2-уулаа хөхөрсөн, баруун гар, зүүн хөл нилэнхүүдээ хөхөрч хавдсан байсан. Тэр үед манай гэрт манай нөхөр Э.Ууганбаярын аав нь унтаж байсан. Би аавд нь хандаж танай хүүхэд намайг аллаа ш дээ хүүхдээ аваач гэхэд би хүүхдээ эрхлүүлээд өсгөчихсөн юм гээд тоохгүй хэвтээд байсан. Маргааш нь би гэртээ босож чадахгүй хэвтэж байтал Түвшинжаргал ах орж ирсэн. Би тэр үед би Түвшинжаргал ахад та түргэн дуудаад өгөөч гэж хэлэхэд Түвшинжаргал ах гэрээс гараад явчихсан. Түвшинжаргал ах миний нүд амаар хөхөрсөн байхыг бол харсан. 2012 онд манай Э.Ууганбаяр 2 хүүгээ сураар ороолгож зодоод байхаар нь би өмөөрсөн чинь Э.Ууганбаяр миний цээж рүү өшиглөөд миний хөл гарыг нилэнхүүд нь хөх няц болтол зодсон. Би маргааш нь бас босч чадахгүй хэвтэж байхад Э.Ууганбаяр намайг Хархорин сум руу хүргэж ирээд эмчид үзүүлсэн. Тэр үед намайг морьноос унасан гэж хэлээрэй гэж байсан. Тэгээд Хархорин суманд Дүншиг гэх эмч намайг үзэж байхдаа Хашаат сумын Энх-Амгалан эмчтэй утсаар ярьж танай хүн тааруу явж байна гээд ярьсан. Тэгээд Хашаат сумаас түргэний машин Хархорин суманд ирсэн. Энх-Амгалан эмч өөрөө ирсэн. Намайг Архангай аймаг руу авч яваад Архангай аймгийн эмнэлэгт цээжний зураг авахуулж шинжилгээ өгсөн. Тухайн үед би Архангай аймагт байдаг Нямаа гэх ахынд хоносон. Маргааш нь Нямаа ахаар толгойгоо бариулж түүний эхнэр Байгалмаагаар тариа хийлгүүлсэн. Тухайн үед Нямаа ах түүний эхнэр Байгалмаа болон охин Солонгоо нар хамт байсан. Түүнээс хойш 2015 оны 02 дугаар сард манайд манай хамаатны Ичинхорлоо, ах Цэрэнпил нар ирсэн. Тэр 2 манай нөхөртэй архи ууж байгаад нилээд согтоцгоож Ичинхорлоо Цэрэнпил 2-ын жолоодож явсан мотоциклийнх нь гэрэл нь асахгүй байгаа гээд манайд хонохоор болоод Ичинхоролоо ах газраар, Цэрэнпип гэрийн баруун талын орон дээр унтсан. Э.Ууганбаяр гэрийн зүүн талын орон дээр унтаж байхаар нь би хувцасаа тайлаад хажуугаар нь ороод хэвтсэн чинь дургүй хүрээд байна пизда минь гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэнээ босож ирээд намайг ална шүү гээд барьж авах гэхээр нь би зугтаагаад Ичинхорлоо ахын араар нь орж суусан. Ичинхорлоо ах Э.Ууганбаярт хандаж чи болиоч, чи ер нь манай дүүг зодож дарамтлаад байдаг гэсэн үнэн юм бишүү гэж хэлээд хоорондоо маргаад байсан. Би гэрт байсан хутгануудаа гадаа гаргаж нуучихаад буцаад гэртээ орж иртэл манай нөхөр Ууганбаяр хувцасаа өмсчихсөн байсан. Э.Ууганбаяр гэрээс гарч яваад Түвшинжаргал гэх айлд очиж хоноод маргааш өглөө нь ирсэн. Маргааш нь миний нүд хавдаж хөхөрсөн байсан учир би Э.Ууганбаярт чи миний нүдийг ийм болгочихлоо ш дээ гэж уйлахад би өчигдөр тасарчихсан байна лээ гэж хэлж байсан. Ичинхорлоо ах явах гэж байтал Э.Ууганбаяр би хамт явая гээд намайг бас явая гээд Ичинхорлоо, Цэрэнпил, Түвшинжаргал түүний эхнэр талийгаач Ариунжаргал, Ууганбаяр бид 6 Э.Ууганбаярын автомашинтай Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан. Хархорин суманд ирээд Ичинхорлоо, Цэрэнпил нар хамт мотоциклоо буулгаж аваад яваад өгсөн. Э.Ууганбаяр манай хамаатны ахынд орж золгоё гээд байхаар нь би миний нүд ам хөхөрчихсөн байхад би яаж айлд орж золгодог юм бэ гэж хэлтэл Э.Ууганбаяр пизда чинь орж золгосонгүй. Тэгвэл харья гичий минь гээд шууд Хашаат сум руу гэр рүүгээ явсан. 2015 оны 09 дүгээр сард хүүхдээ сургуульд Хашаат суманд хүргэж өгөөд буцаад явж байтал замдаа Э.Ууганбаяр машинаа унтраагаад өөрөө буугаад газар хэвтчихээд намайг зайл гээд хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд би Э.Ууганбаяраас нэг мөсөн салсан юм. 
Би мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгч байсан. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хурлын шүүхийн хэлэлцүүлэгт миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед намайг өвчтэй шаналж өвдөж байх үед манай нөхөр намайг тоохгүй хайрлаж халамжлахгүй байсан учраас би гомдож цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Тэгээд тухайн үед мөрдөн байцаалтын шатанд манай нөхөр намайг шатаасан гэж худал мэдүүлэг өгч байсан харин шүүх хурал дээр үнэн зөвөө хэлж мэдэгдсэн. Манай нөхөр Э.Ууганбаяр намайг удаа дараа зодож байсан нь бол үнэн. Би тухайн үед гал түлэх үедээ бензин ашиглаж байгаад бензинээ гар дээрээ санамсаргүй асгаж тэгээд шүдэнз зураад галаа асаах гэж байтал миний гар гэнэт шатаж эхэлсэн. Тэгээд л би гэрээс гарч гүйгээд тэр үед гал улам их асаж улмаар би шатаж эхэлсэн. Тэр үед манай нөхөр Ууганбаяр намайг барьж аваад галыг унтраасан. Би худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагийн талаар ойлгож мэдэж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо өөрийн нөхөр Э.Ууганбаяртай болон хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Тухайн үед миний биеийн байдал муу байнга өвчин намдаах эм уудаг байсан миний ухаан санаа самуурсан их хямралтай байдаг болсон. Би тухайн үед өөрийн 3 хүүхэдтэйгээ байдаг байсан тэр үед бид нарыг манай нөхөр орхиж яваад гэртээ ирдэггүй байсан сураг сонсохоор хүүхэнтэй холбогдоод яваад байдаг гэж сонсогддог байсан. Тэгээд л би их сэтгэл санаагаар унаж гутарч амьдрах ямар ч сонирхолгүй болсон байсан учраас гэрчгүй юм чинь намайг шатаасан гээд цагдаад хэлье гэж цагдаагийн байгууллагад хандсан. Энэ нь миний буруу болсон байсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж харамсаж байна. Одоо миний биеийн 70 хувь түлэгдэлттэй хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан группт байдаг. Мөн манай нөхөр хөлөө хугалаад группт орсон байгаа бид 2 гурван жаахан бага насны хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/33-35, 93-99, 11-12 дугаар тал/

* Гэрч Э.Цэвэлмаагийн өгсөн:

“...Миний охин Э.Батнасан Э.Ууганбаяртай 2008 онд гэр бүл болсон. Тэр цагаасаа хойш манай мэдэхээр 2-3 удаа өөрийн нөхөр Э.Ууганбаярт зодуулсан гээд гэртээ ирж байсан. 2008 онд би өөрийн нөхөр Энхжаргалтай айлын мал маллах гээд Дулааны ар гэх газар луу явж байсан юм. Тэр үед манай охин Э.Батнасан өөрийн нөхөр Э.Ууганбаярт зодуулсан гээд хамаг бие нь хөх болчихсон хүүхдээ дагуулаад ирж байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Э.Батнасанг хүүхэдтэй нь хамт дагуулаад хамт явж байсан юм. Тэгээд хэд хонож байтал Дулааны ар гэх газар Э.Ууганбаяр өөрөө мотоцикльтой ирээд ахиад Э.Батнасанг зодохгүй барихгүй гээд амлаж байгаад л манай охиныг хүүхэдтэй нь аваад явж байсан. Үүнээс хойш манайхыг Тэмээн хүзүү гэх газар байх үед манай охин Э.Батнасан өөрийн нөхөр Э.Ууганбаяртай хамт ирсэн. Тэр үед Э.Батнасан баруун гараа сойгоод сойлттой ирж байсан. Гараа яасан юм бэ гэж асуухад Э.Батнасан гүү сааж байгаад унаганд өшиглүүлсэн гэж хэлж байсан. Тэгсэн үнэн хэрэгтээ манай охиныг Э.Ууганбаяр зодож гарыг нь хугалсан байсан. 2014 оны зун манайх Э.Ууганбаярынхтай айл болж зуссан. Тэр үед Э.Ууганбаяр нэг гарахаараа гэртээ ирэхгүй, урд талынхаа айлаар хонуучлаад л яваад байдаг их сонин хүн байсан. Тэгээд намар Хархорин сум руу би өөрийн нөхөр охинтойгоо хамт яваад ирэх үед Э.Ууганбаяр манай нөхрийн морийг эмээлтэй нь уяад хонуулсан байсан. Тэгэхээр нь манай нөхөр Э.Ууганбаярт хандаж чи наад мориныхоо эмээлийг аваад идүүлчихгүй яасан юм бэ гэж хэлэхэд Э.Ууганбаяр манай нөхөрт хандаж бэлэнчлэх сэтгэлгээ гэж энийг хэлдэг юм гээд тэрнээсээ болж манай нөхөр Э.Ууганбаяртай маргалдсан. Тэгээд байж байхаар нь би өөрийн нөхөрр Энхжаргалыг дагуулаад гэрээс нь гарсан. Тэгээд би гэртээ нөхөртэйгээ орж ирээд сууж байхад манай охин ээжээ аллаа гээд орилохоор нь нөхөр бид хоёр гэрээс гүйгээд гараад иртэл гэрийнхээ гадаа үүдэнд Э.Ууганбаяр манай охин Э.Батнасанг гараараа нүүр лүү нь цохиод унагаачихсан. Тэгсэн аав нь өмөөрч Э.Ууганбаяртай барьцалдаж авсан. Тэгээд Энхжаргал хойшоо саахалт айл байдаг Алзахгүй гэх айлд очоод машинтай нь хамт Хархорин сум руу явж машин олж ирээд гэрээ нүүлгээд охиноо аваад тэндээс явцгаасан. Тэр үед манай охин Э.Батнасангийн 2 хөл гуя нилэнхүүдээ хөхөрсөн байдалтай байсан. Тэгсэн намар нь Э.Ууганбаяр би гэр орныг чинь оруулж өгье хүүхдээ Хархорин суманд сургуульд суулгая би хөдөө малаа хараад байж байя гээд Э.Ууганбаяр гэрийг нь Хархорин суманд байх манай хүүгийн хашаанд авч ирж барьж өгөөд өөрөө Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд Улаанбаатар хотод хэд хонож ирээд шөнө орой манай охиныг унтуулахгүй архи дарс уугаад гэр орноо шатаана гээд байдаг болсон байсан. Тэгээд маргааш нь над руу манай охин утсаар залгаж Э.Ууганбаяр өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн. Өчигдөр шөнө Сарнай эгч бид хоёрыг унтуулсангүй, та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хархорин сум руу яваад очоод хүүгийндээ ороод цай уугаад сууж байхад манай охин гаднаас орилоод байсан. Тэгэхээр нь би гараад очтол манай охин гэр дээрээ гарчихсан Э.Ууганбаяр өөрийгөө боочихсон байна ш дээ хутга аваад ир гээд орилоод байсан.  Тэгээд хутга аваад манай охин бүсийг нь таслаж Э.Ууганбаярын амийг нь аварч байсан. Тэгээд бид нар тухайн үед Хархорин сумын цагдаа эмч нарт дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирэх үед Э.Ууганбаяр ухаан орчихсон бараг баас шээстэйгээ холилдчихсон сууж байсан. Тэгээд цагдаа нар Э.Ууганбаярын эцэг эхэд нь мэдэгдээд аав ээж нь ирж хүүхдээ авч явсан. Тэгээд бас гэрээ аваад явсан. 2014 оны намар манай хүргэн Э.Ууганбаяр дахиж манайд ирээд бас гуйгаад одоо дахиж иймээ тиймээ асуудал байхгүй гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Э.Ууганбаярт хандаж чи ээж аавыгаа аваад ир би аав ээжтэй чинь уулзаж байж болно гэж хэлсэн. Тэгсэн  Э.Ууганбаярын аав ээж манайд ирсэн. Тэгэхээр нь би Э.Ууганбаярын аав ээжид хандаж танай хүү чинь манай охиыг удаа дараа зодож нүдээд хүүхдээ алчих гээд байна жаахан анхаарал хандуулвал яасан юм бэ гэж хэлэхэд Э.Ууганбаярын ээж нь заза мэдлээ одоо ёстой анхаарал хандуулъя 2 хүүхдээ бодъё гээд манай охиныг хүүхдүүдтэй нь хамт Хашаат сум руу аваад явсан. Үүнээс хойш 2015 оны 02 дугаар сард манай хүүхдүүд над руу утсаар залгаж Э.Батнасан Архангай аймаг руу явсан шатсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн нөхөртэй хамт Архангай аймаг руу ирсэн. Тэр үед манай охин эмнэлэгт хэвтэж байх үедээ 2 нүд нүүр ам нь мэдэгдэх зүйлгүй болсон байсан. Тэр үед би яасан талаар асуухад гал түлэх гэж байгаад шатсан гээд л байсан. Тэгээд түүнээс хойш энэ намар манай охин 2 хөл нь шилбэ хэсгээрээ  хөхөрсөн байдалтай уйлсаар ирсэн. Тэгээд үүнээс болж гомдсон юм байлгүй манай охин бүх болсон асуудлынхаа талаар үнэн зөвөө нөхөр бид хоёрт хэлж мэдэгдсэн. Тэгсэн манай охин гал асаах гэж байгаад өөрөө  шатаагүй, харин нөхөр Э.Ууганбаяр л бензин ашиглаж миний охиныг шатаасан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Үүнээс хойш Э.Ууганбаяр дахиж манайхаар ирээгүй сураггүй алга болсон. Манай охины гар хөл далд хэсэг нь л их хөхөрчихсөн байдалтай байдаг байсан. Ер нь бол тэгээд манай охиныг Э.Ууганбаяр зодоод л байдаг байсан байна лээ. Энэ талаар манай охин хэлэлгүй нуусаар өдийг хүрч арга бараад сүүлдээ бүх үнэнгээ хэлж гэртээ ирсэн. Хашаат суманд одоогоос жилийн өмнө Алзах гэх хүн гэр барьж тэдний найранд Батнасан нөхөр Э.Ууганбаярын хамт очих үед нь айлын найран дээр манай охиныг Э.Ууганбаяр хувцас хунарыг нь тайлж хаяаад айхтар зодсон гэж сүүлд нь хүмүүс ярьж байна лээ. Энэ талаар найранд байсан хүмүүс Норов, Алзахгүй гэх хүмүүс бүгд мэдэж байгаа. Манай охиныг Э.Ууганбаяр бензин ашиглаж гарыг нь зуух руу хийж шатааснаас болж манай охин 2 чихгүй болсон. 2 гар нь бараг мэдээгүй, нүүр цээж хэсэг нилэнхүүдээ түлэгдсэн одоо байнгын хүний асаргаанд байдаг болсон. Э.Ууганбаяр манай охиныг ямар учраас зоддогийг би сайн мэдэхгүй байна. Хий дэмий хоосон хардаж зодож нүддэг байсан юм шиг байна лээ. Хүн харахад Э.Ууганбаяр гайгүй хүн юм шиг харагддаг. Гэхдээ зодох үедээ хүн байхгүй байх үед л зодож нүддэг байсан. Тэгээд ч голдуу ганц гэрээрээ байдаг байсан ах дүү нар нь тойроод ойрхон байдаг болоод ч юм уу нуудаг байсан байх. Э.Ууганбаяр архи дарс бол их уудаг байсан. Архи уусан үедээ томоотой л юм шиг дуугай л байдаг. Ер нь бол хүн харахад их томоотой хүн шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ тийм биш байсан байна лээ гэх мэдүүлэг...” /хх-ийн 32-34 дүгээр тал/

* Гэрч Э.Амарболдын өгсөн: 

“...би 2015 оны 03 сарын эхээр Улаанбаатар хотод оргодол эрэн сурвалжлах ажлаар явж байсан. Тэр үед одоо Чулуут сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа Н.Ганболд тухайн үед Хашаат сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ надад Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд Батнасан, Ууганбаяр нар нь галд түлэгдсэний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа учир болсон асуудлын талаар тайлбар авчих гэж хэлж байсан. Тэгээд би гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээлтийн тасагт очиж Ууганбаяр болон Ичинхорол нараас тайлбар авч байсан санагдаж байна. Би тухайн үед 2 хүнээс тайлбар авч байсан. Тэгээд Архангай аймагт ирээд авсан тайлбаруудаа Н.Ганболдод өгч байсан. Тухайн үед Э.Батнасангийн биеийн байдал хүнд, их түлэгдэлттэй байсан. Э.Батнасан тайлбар өгөх боломжгүй байсан. Би Батнасангээс болсон явдлын талаар асуухад гал түлэх гэж байгаад шатсан, ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлж байсанг санаж байна. Би Э.Батнасангээс тайлбар аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/37 дугаар тал/ гэх мэдүүлэг. 

* Гэрч Н.Ганболдын өгсөн: 

“...намайг очих үед дээгүүрээ нүцгэн, дээл нөмөрсөн сууцгааж байсан. Гэрийн гадаа гэрийнх нь зүүн урд тал руу умааж шатсан хувцас бололтой улаан өнгийн зүйл харагдаж байсан. Тэр хувцас бололтой зүйлийн ойролцоох хэсэг газар нь хүн ноцолдсон бололтой ул мөр байсан. Намайг гэрт нь ороход дээл нөмөрсөн сууж байсан. Хаанаасаа эхэлж шатсан гэдэг нь мэдэгдэх зүйл байгаагүй. Цээж хэсэг нь тэр чигтээ түлэгдсэн байгаа харагдсан. Юу гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Би бодохдоо эмэгтэй хүний хөхний даруулга байна гэж харсан. Хөхний даруулгатай төстэй харагдсан. Би тухайн үед болсон явдлын талаар хэн нэгнээс тайлбар аваагүй. Батнасан, Ууганбаяр 2 галд түлэгдээд тайлбар өгөх боломжгүй байсан. Эмч эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Дараа нь Улаанбаатар хотод байхад нь эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Амарболд Ууганбаяр болон Ууганбаярын ээжээс тайлбар авсан. Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Амарболд Улаанбаатар хотод ажлаар явж байсан. Тэгээд би Амарболдтой утсаар холбогдож Ууганбаяр, Батнасан нараас тайлбар авах шаардлагатай байгаа талаар хэлж тайлбар авахуулж байсан. Амарболд Улаанбаатар хотоос ирээд надад Ууганбаяр болон Ууганбаярын ээжээс авсан тайлбар өгсөн. Батнасангаас тайлбар авсан үгүйг би мэдэхгүй байна.  Хэрэв тайлбар авсан бол надад өгөх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/38 дугаар тал/

* Гэрч О.Норовсамбуугийн өгсөн: 

“...2012 оны өвөл Өвөрхангай аймгийн Хархорин сумын наад талд байх орхон голын гүүрний доор гол дээр мөс аваад Дээгий буюу Баттулга, Батнасан, Ууганбаяр байх шиг байсан. Тэгэхэд Ууганбаяр Батнасанг хүнтэй унтсан гээд хардаад байх шиг байсан. Тэгээд мөс хагалаад байж байтал Батнасан намайг зодлоо гээд орилхоор нь хартал Батнасангийн толгой нь хагарсан цус гарч байсан. Тэгтэл Ууганбаяр Батнасаг чи өөрөө халтираад уначихлаа шдээ гэж байсан. Тэгээд Баттулга бид 2 тэр хоёр дээр очоод юу болж байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй байсан. Тухайн үед Батнасанг Ууганбаяр надтай хардсан юм шиг байна лээ. Тухайн үед Батнасангийн толгойноос цус гарч байгаа харагдсан. Би тухайн үед мөс хагалж байсан болохоор хараагүй. Би Ууганбаяр Батнасанг цохиж зодож байхыг нь хараагүй. Батнасан намайг зодчихлоо гээд орилсон. Тэгтэл Ууганбаяр би өөрөө уначихлаа шдээ гээд байсан. Тухайн үед Батнасан эмнэлэгт үзүүлээгүй. Батнасан, Ууганбаяр, Баттулга бид нар миний Бонго маркийн машинтай Хотонт сумын Хөөвөр гэдэг газраас Хархорин сумын төв орчихоод буцах замдаа мөс хагалж ачиж байсан. Баттулга бид 2 хамт мөс хагалаад Батнасан, Ууганбаяр 2 хагалсан мөс ачаад машины ойролцоо л байсан. Ууганбаяр Батнасанг хүнтэй унтсан гээд л хардаад байх шиг байсан. Тухайн үед миний хажууд бол юм яриагүй. Би Батнасан, Ууганбаяр нарын хамт хурим найранд очиж байсан гэдгээ сайн санахгүй байна. бид нар хамт хурим найранд яваад байдаггүй. 2010 оны хавар миний төрсөн дүү Алзахгүй эхнэр авах үед Ууганбаяр, Батнасан нар ирж байсан санагдаж байна. Алзахгүй, Ууганбаяр нар найзууд байгаа юм. Тэр үед хаврын тарчиг цаг байсан болохоор сүртэй хурим найр хийгээгүй ёслоод л өнгөрч байсан. Би энэнээс өөр хамт хурим найран дээр таарсанаа санахгүй байна. Энэ үед бол ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/43-44 дүгээр тал/

* Гэрч Ч.Гүррагчаагийн өгсөн:

“...2015 оны 02 дугаар сард манайхыг Хархорин суманд гэртээ байж байх үед Э.Батнасан, Э.Ууганбаярыг гэртээ шатаж Хашаат сумын төвд очсон байгаа талаар мэдээд би өөрийн нөхөр Баттогтохын хамт Хашаат суманд очсон юм.  Тэр үед юу болсон талаар асууж тодруулахад Э.Батнасан, Э.Ууганбаяр нар бид нарт хэлэхдээ гал түлэх үедээ бензин ашиглаж галаа асаах гэж байгаад гал алдаад шатсан гэж ярьж байсан. Тэгээд тухайн үед нээрээ л тийм зүйл болсон юм байх гэж бодоод бид нар чимээгүй байсан. Тэгээд Э.Батнасан Улаанбаатар хот руу эмчилгээнд явж ирээд Э.Ууганбаяртай хамт Хашаат суманд амьдарч байсан. 2015 оны 08 дугаар сард Э.Батнасан нөхөр Э.Ууганбаярт хөөгдөөд ирлээ намайг зодоод байна гээд манайд ирсэн. Тэр үед нөхөр бид хоёр Э.Батнасанг аав ээж дээр нь аваачиж өгсөн юм. Тэгээд 2015 оны 08 сарын сүүлээр хүүхдүүдийн хичээл орох боллоо гээд Э.Батнасан 2 хүүхдээ дагуулаад Хашаат сум руу явсан. Хашаат сум руу буцаж очоод Э.Батнасан нөхөр Э.Ууганбаяртай хамт амьдарч байсан. 2015 оны 09 дүгээр сарын эхээр Э.Ууганбаяртай Э.Батнасан дахин хэрэлдэж намайг зодох гэж хөөж элдээд хүүхдээ ална гээд байхаар нь  хүрээд ирлээ гээд Э.Батнасан машинаа унаад хамгийн бага хүүхэдтэйгээ манайд ирсэн. Тэрнээс хойш Э.Батнасанг ахиж Хашаат сум руу явуулахаа больё эндээ бай гээд дахиж явуулаагүй. Тэгээд Э.Батнасан 2015 оны 09 дүгээр сард Э.Ууганбаярт хөөгдөж ирэх үедээ аав ээждээ 2015 оны 02 дугаар сард юунаас болж шатсан талаараа хэлэхдээ уг өдөр Хархорин суманд нөхөр Э.Ууганбаяртайгаа хамт ирээд золгуут хийсэн гэсэн. Уг нь манайхаар ирдэг юм. Тэр өдөр ирээгүй. Тэгээд буцаж гэртээ хариад Э.Ууганбаяр, Э.Батнасанд архи уучихаад бага гэрээс савтай бензин гаргаж ирээд хувцас дээр нь асгаад шатаж үх гээд шүдэнз өгөөд байсан. Тэгээд ноцолдож байгаад гэрт орж ирээд цогтой байсан зуух руу Э.Батнасангийн гарыг хийгээд тэгээд Э.Батнасан тухайн үед шатсан гэж бид нарт өөрөө хэлсэн. Энэ явдлаас өмнө Э.Батнасангийн төрсөн ах Э.Баттогтох ээжийнх нь төрсөн дүү Ичинхорлоо, хамаатных нь 2 дүү нь Э.Ууганбаярынд очсон байсан. Тэр өдөр манай нөхөр Баттогтох Доньд гэх дүүгийнхээ хамт шөнө гэртээ ирсэн. Тэр үед Ичинхорлоо, Цэрэнпил нарын мотоцикль гэрэлгүй болсон гээд Э.Ууганбаярынд хоносон байсан. Тэгэж хонож байх үед нь Э.Ууганбаяр согтуу байх үедээ Э.Батнасанг ална гээд гэр тойруулж хөөгөөд байсан гэж Ичинхорлоо, Цэрэнпил нар хэлж байсан. Тэр үед тэр хоёр Э.Батнасанг өмөөрч Э.Ууганбаяртай маргасан. Тэгээд тэр шөнө Э.Ууганбаяр гэртээ хоноогүй айлд очиж хоноод маргааш нь гэртээ ирээд Ичинхорлоо, Цэрэнпил Э.Ууганбаяр Э.Батнасан нар Хархорин сум руу хамт ирсэн байсан. Би тэр өдрөө орой нь Ууганбаяр, Батнасан 2 гэртээ хариад тэгээд л энэ шатсан асуудал болсон байсан. Бид нар бодохдоо урд өмнө хэрүүл маргаантай байсан, тэгээд л имй зүйл болж гэж бодсон. Манайх Ууганбаярын гэрээс хоёр өөр газар амьдардаг байсан учир яг ямар харьцаатай байдаг байсан талаар мэдэхгүй. Би Ууганбаяр эхнэр Батнасанг зодож байхыг нүдээр бол харж байгаагүй. Ямар ч байсан Батнасан нөхөр Ууганбаярт хөөгдөж зодуулчихлаа гээд олон удаа гэртээ ирж байсан. Тэр үед нь Ууганбаяр араас нь ирж гуйж түүж байгаад л Батнасанг буцаагаад аваад явдаг байсан. Миний мэдэж байгаагаар 2007 оны 08 сарын үед манайд найрнаар Ууганбаяр, Батнасан нар ирээд 2-3 хоносон. Тэр үед манай гэрээс Ууганбаяр, Батнасан хоёр гэрээс гараад явсан бид нар тухайн үед Ууганбаяр, Батнасан хоёрыг айл руу явчихсан юм байх гэж бодоод байж байх үед Батнасан 30-40 минутын дараа гэрт ганцаараа орж ирэх үедээ Ууганбаярт зодуулчихлаа гээд баруун билүү зүүн талын хөмсөг нь язарчихсан цус нөжтэйгөө холилдсон орж ирж байсан. Тэр үед Батнасангийн ах нь Ууганбаярыг хаана байгаа талаар асуухад Ууганбаяр аль хэдийн зугтаагаад явчихсан байсан. Тэр үед бол Ууганбаяр, Батнасанг бол миний мэдэхээр зодсон байсан. Ууганбаяр, Батнасан нар урьд өмнө олон удаа салж байсан. Тэр үедээ Батнасан зодуулчихсан гээд л ирдэг удалгүй Ууганбаяр араас нь ирээд гуйсаар байгаад л Батнасанг аваад явдаг байсан. Бид нар 3 хүүхдийг нь бодоод л Ууганбаяр, Батнасан нарыг салгадаггүй байсан сүүлдээ ингэж явсаар байгаад ийм байдалд хүрээд салж байна. Ууганбаяр архи дарс бол уудаг, гэхдээ архи уусан үедээ бол томоотой л байдаг, агсан согтуу тавиад байдаггүй тэгсэн мөртлөө яагаад энхэр, хүүхдээ алчих гээд байдаг талаар мэдэхгүй байна. Уг нь Ууганбаяр хүнтэй харьцахдаа эвтэй нөхөрсөг аятайхан л зантай байдаг. Батнасан ч гэсэн үг дуу цөөтэй хүнтэй эвтэй байдаг. Ууганбаяр жаахан тэнэдэг гэртээ хонохгүй байдаг нэг гараад явчихаараа хэнэггүй 2-3 хоногоор яваад байдаг үүнээс болж гэр бүлийн хэрүүл маргаан үүсдэг бололтой байдаг. Би он, сарыг нь сайн санахгүй байна. 2010 оны намар санагдаж байна би өөрийн нөхөр Баттогтохын хамтаар өвс ачиж яваад замаараа Ууганбаярын гэрээр очсон тэр үед  Батнасангийн баруун гар сойсон ямар ч байсан гараа сойгоод уяагаар уячихсан байсан. Тэр үед нь гараа яасан юм бэ гэж асуухад Батнасан адуунд өшиглүүлсэн гэж ярьж байсан. Сүүлд нь 2 жилийн дараа байх нэг удаа Ууганбаяртай хэрүүл маргаан хийж хөөгдөж нэг ирэх үедээ миний гарыг Ууганбаяр хугалсан, намайг зодсон гэж ярьж байсан. Ер нь бол тэгээд Батнасан тухайн үедээ бол их нуудаг байсан ер нь бол нөхөртөө зодуулсан гэж хэлж ярьдаггүй аргаа бараад сүүлд нь бүх үнэнгээ хэлэх үедээ урьд өмнө нөхөр Ууганбаяртаа зодуулж байсан талаараа ярьж байсан. 2013 онд Ууганбаяр, Батнасан 2 манай хашаанд амьдарч байсан юм. Тэр үед Ууганбаяр, Батнасан 2 Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэгээд намайг гэртээ байж байх үед Ууганбаярын хүүхэд аав, ээж 2 хэрэлдээд байна аав гэрээ шатаах гээд байна гэхээр нь би гэрт нь орж ирэх үед гэрийн цагаан хөшигний захаас бага зэрэг шатаагаад унтраасан бололтой харагдаж байсан. Би тэр үед нь битгий хэрүүл уруул хийж байгаач одоо унтаж амар гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь бас хүүхдүүд нь орж ирээд аав бид нарын хувцасыг шатаагаад байна гэж хэлсэн тэр үед нь гэрт нь орох үед Ууганбаяр хүүхдүүдийнхээ зарим нэг хувцасыг галд хийгээд шатаагаад байсан. Тэгээд би гэртээ ороод байж байх үед манайд Батнасан хүүхдээ дагуулаад орж ирсэн, Ууганбаяр хөөгөөд байна гэж хэлж байсан. Тэр үед Батнасан буцаж манайхаас гараад манайд орж ирэх үедээ Ууганбаярыг гэрийнхээ тооноос өөрийгөө дүүжилсэн байна үүдээ дотроосоо цоожилсон байна гэж хэлсэн тэгээд гэрээс бид нар гарч ирээд Батнасан гэрийнхээ тооноор ороод бүсийг нь тасалж Ууганбаярын амийг аварч байсан. Тэгээд Хархорин сумын цагдаа, эмнэлэгийг дуудаж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-59 дүгээр тал/   

* Насанд хүрээгүй гэрч У.Уламбаярын өгсөн:

“...Би он сар өдрийг нь мэдэхгүй байна. Намайг сургуульд ороогүй байхад манайх Хашаат сумын Намаг гэх газарт зусаж байхад аав ээжийг гуя руу нь хөх болтол өшиглөөд гэрээсээ хөөгөөд явуулсан. Ээж гэрээсээ гараад урагшаа явсан. Ээж шөнө гэртээ ирсэн. Мөн би сургуульд орох жил миний дэвтэр номыг Хархорин суманд ирчихээд буцах замдаа аав архи уусан. Тэгснээ ээжтэй Хашаат сумын төв рүү явахгүй Баянгол орно гэдгээс болж маргаад замдаа мотоциклиосоо буугаад ээжийг цамцнаас нь татаж цамцыг нь урсан. Тухайн үед харанхуй байсан учир учраас яг яаж зодоод байсныг мэдэхгүй. Тэгээд ээж дүү бид гурав замын машинд суугаад явсан. Өөр зодож байсан талаар би мэдэхгүй. Манай ээж Э.Батнасан юунаас болж түлэгдсэн талаар би тухайн үед гэртээ байгаагүй болохоор мэдэхгүй. Би сургуульдаа явчихсан байсан. Би сумын төвд өвөө, эмээтэйгээ байсан. Надад эмээ Ичинхорлоо ээж чинь гал асаахдаа бензин хийгээд газаар асаах гэж байгаад бензин нь пүрхийж асаад түлэгдсэн гэж хэлсэн. Мөн ээжийг гар дээрээ бензин асгасан байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр тал/

* Гэрч Б.Цэрэнпилийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Хотонт суманд байдаг. Э.Ууганбаяр, Э.Батнасан нарынх Хашаат суманд байдаг. Манай хоёрынх хол болохоор очоод байдаггүй юм. Би 2015 оны цагаан сарын шинийн 3 юм уу 4-ний үед Ичинхорлоо, Баттогтох, Доньд гэдэг хүсүүсийн хамт очиж нэг удаа л хонож байсан. Тэр өдөр Баттогтох, Доньд нар Өвөрхангай аймгийн Хархорин сум руу буцсан юм. Ичинхорлоо бид 2 мотоциклийн гэрэл асахгүй байсан болохоор хоносон юм. Би тухайн үед цагаан сар болж байсан болохоор бага зэрэг архи уусан байсан. Би тэр шөнө тэдний гэрийн баруун талын орон дээр унтсан. Орой 22 цагийн үед унтаад өглөө 09 цагийн үед боссон. Би шөнө нь ямар нэгэн хэрүүл маргаан болсоныг мэдээгүй. Шөнө сэрээгүй нам унтсан байсан. Харин өглөө нь намайг сэрэхэд Э.Батнасангийн шанаа нь хөхөрсөн байдалтай байсан. Тэр шөнө Э.Ууганбаяр Э.Батнасанг цохисон юм шиг байна лээ. Намайг хонох орой нь Э.Батнасанд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин хоночихоод өглөө нь босоход шанаа нь хөхөрсөн байсан. Э.Батнасангийн шанаа нь хөхөрсөн байсан. Би одоо аль шанаа нь хөхөрсөн байсан гэдгийг санахгүй байна. Э.Ууганбаяр өмнө нь Э.Батнасанг цохиж зоддог талаар сайн мэдэхгүй байна. 2015 оны 02 сард Э.Батнасанг түлэгдээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан гэж сонссон. Гэхдээ юу болсон талаар нь сонсоогүй. Тэр шөнө Э.Ууганбаяр, Э.Батнасан, Ичинхорлоо, Батнасангийн бага хүүхэд нь байсан. Баттогтох, Доньд нар тэр өдрийн орой 20 цагийн үед явцгаасан. Тухайн үед цагаан сар болж байсан. Баттогтох, Доньд, Ичинхорлоо бид 4 Өвөрхангай аймгийн Хархорин суманд байж байгаад Э.Ууганбаярынх руу явсан. Очоод шөнөдөө ирэх байсан боловч миний мотоциколийн гэрэл нь асахгүй байсан болохоор тэндээ хоносон юм. Маргааш нь Э.Ууганбаяр, Э.Батнасан, тэднийхтэй ойрхон байдаг Түвшин, Түвшингийн эхнэр Ичинхорлоо бид нар хамт Э.Ууганбаярын Портер маркийн автомашинаар Хархорин сум орсон. Тэгээд Э.Ууганбаяр, Э.Батнасан нараас салсан гэх мэдүүлэг...” /хх-ийн 108-109 дүгээр тал/

* Гэрч Г.Ичинхоролын өгсөн:

“...Э.Ууганбаяр миний 4 хүүхдийн хамгийн том нь байгаа юм. Миний хүү их ажилсаг, нутгийн ард олондоо нэр хүнд сайтай, малд их явдаг хүний малын сургийг гаргаж өгдөг хүн байгаа юм. Манай бэр Батнасан их сайхан цагаан сэтгэлтэй их сайн охин байгаа юм. Айлын ганц охин болохоор бага зэрэг дураарай ааштай санагдсан. Э.Ууганбаяр миний дэргэд эхнэрээ зодож байгаагүй. Ууганбаяр, Батнасан нар хааяа нэг хоорондоо хэрэлдэж маргалдаад Батнасан харина гээд л Ууганбаяр болиулаад байдаг юм. Намайг байхад хоорондоо туниж Батнасан харина гэж л гүйдэг байсан, тэрнээс цохиж зодож байгаагүй. 2015 оны 02 сарын хэдэнд байсанг нь санахгүй байна. Цагаан сар болоод шиний 07-ны өдөр байсан юм. Тэр өдөр орой 22 цагийн үед байхаа над руу утсаар Ууганбаяр залгаад ээжээ бид 2 шатчихлаа та хурдан түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би талийгаач нөхрийнхөө хамт Хашаат сумын төвд очиж дуудлага өгсөн. Тэгээд хүү Ууганбаярынд очиход манай хүүгийн 2 гар нь түлэгдсэн, Батнасан дээл нөмөрсөн цээж хэсэг нь түлэгдсэн. Ер нь өмднөөсөө дээшээ түлэгдсэн байсан. Ууганбаяр хувцас нь гадаа шатаж байгаа гэж хэлж байсан би тэрийг нь хараагүй. Тухайн үед Ууганбаяр би орон дээрээ хэвтэж байтал Батнасан галаа асаах гэж хагалсан модон дээрээ бензин асгаж байгаад түлэгдчихлээ гэж байсан. Батнасан тухайн үед манай нөхрийн буруу байхгүй би өөрийнхөө буруугаас болж шатчихлаа гэж байсан. Би тэгээд Архангай аймгийн төв, Улаанбаатар хот гээд саран гаран сахьсан юм. Э.Ууганбаяр Батнасан нар хоорондоо миний мэдэхийн хэрүүл маргаан хийж байгаагүй. Би талийгаач нөхрийнхөө хамт нэг удаа Ууганбаярынд очиход Ууганбаяр, Батнасан хоорондоо хэрэлдэж маргалдаад Ууганбаяр Батнасан түлхээд Батнасан гар гэмтчихлээ гээд гараа сойчихсон байж байсан. Одоогоос 2 жилийн өмнө байхаа. Хэзээ гэдгийг нь би санахгүй байна. Ууганбаярынх Өвөрхангай аймгийн Хархорин суманд байсан юм. Тэгэхэд Батнасан над руу утсаар залгаад Ууганбаяр цагдаа дээр байгаа гэхээр нь би яасан юм бэ гэхэд надад агсам тавиад байхаар цагдаад мэдэгдсэн гэж хэлж байсан. Би тухайн Хархорин сумын цагдаа дээр очиход Ууганбаяр амийг хорлохоор завдсан гээд байж байсан. Э.Батнасан согтуу Э.Ууганбаярыг боож үх гэж хэлсэн гэж Э.Ууганбаяр надад хэлж байсан. Э.Ууганбаяр архи уугаад байдаггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө л уудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/

* Гэр Л.Энхжаргалын өгсөн: 

“...Манай охин Э.Батнасан үр хүүхэддээ халамжтай их даруухан гэрээс гардаггүй байж байгаад 18 насандаа Ууганбаяртай танилцаж гэр бүл болсон. Ууганбаяр бол хүн харахад их даруухан томоотой, найз нөхөд ихтэй хүн шиг харагддаг. Гэртээ байдаггүй их тэнэдэг, сум, сум хэсэж байдаг хүн. Манайх 2 жил хамт байсан. Хамгийн сүүлд би өөрөө зодуулаад салж нүүсэн юм. Э.Батнасан, Э.Ууганбаяр нар гэр бүл болсон цагаасаа эхлэн хэрүүл маргаан хийж байсан. Олон жил хоорондоо хэрүүл марган хийж байсан. Батнасан хэрүүл маргаан хийж Ууганбаярт зодууллаа гээд л гэртээ ирдэг, араас нь Ууганбаяр ирээд уучлалт гуйгаад аваад явдаг байсан. Батнасан хамгийн анх гэр бүл болоод удаагүй байхдаа зодууллаа гэж ирж байсан. Түүнээс хойш их олон ирсэн заримыг нь би сайн санахгүй байна. Хамгийн анх ирсэн нь 2008 онд байх. Түүнээс хойг 2009, 2010, 2011, 2012 онуудад гээд д ер нь Батнасан Ууганбаярт зодуулаагүй жил байхгүй. 2014 онд манайх Ууганбаяртай хамт зуссан юм, тэгээд би эхнэр Цэвэлмаа, охин Батнасан нарыг хамт Хархорин сум явчихаад иртэл манай 2 морь гэрийн гадаа эмээлтэйгээ уяатай байж байхаар нь би чи ядаж эмээлийг нь аваад уячихгүй яасан юм бэ гэхэд бэлэнчлэх сэтгэлгээ юм энэ нь амар байдаг юм гэж хэлээд бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн, уурандаа хүү Мөнхбатыг тэврэн авахад нь унатал нь цохиж унагаасан би яаж байгаа юм бэ гэхэд намайг газар унагааж өшиглөж цохисон. Би Ууганбаярыг дийлэхгүй юм байна лээ. Хархорин сум орж тэндээсээ хүү Баттогтохыг дуудаж гэртээ ирүүлж Батнасанг авч ирж байсан. Ууганбаяр намайг цохиод унагаачихдаг их муухай ууртай хүн байгаа юм. Э.Батнасангийн хөл, гар гээд л ил харагдахгүй хэсэг нь их хөхөрч хавдсан байдаг байсан. Ер нь ил харагдах шарх, гэмтэл харагддаггүй байсан. 2009 оны намар Батнасан гараа хугалсан гээд сойчихсон байсан. Тухайн үед Ууганбаяр л зодож цохисон юм байна лээ. Хамгийн сүүлд 2015 оны 02 сард шинийн 7-ны өдөр манай охин Батнасанг Ууганбаяр нь бензинээр шатааж гэмтээсэн. Тухайн үед би Батнасантай хамт байгаагүй Батнасан тухайн үед Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэнийхээ дараа надад уйлаад Ууганбаяр намайг шатаасан гэж хэлж байсан. Батнасан галд түлэгдсэнийхээ дараа хүртэл Ууганбаяр Батнасанг шилбэ рүү нь өшиглөж хөх няц болгосон байсан. Манай охин 18 настай байхдаа Ууганбаяртай гэр бүл болж байсан. Өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй. Ууганбаяр их тэнээд л тэрнээс болж л хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан. Би хамт зуслахдаа л Ууганбаярын аааш авирыг ойлгосон. Их догшин, ууртай, их архи уудаг хүн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-138 дугаар тал/  

* Гэрч О.Одонгэрэлийн өгсөн: 

“...Батнасан бол их муухай ааштай хүн, манай нутагт бэр болж ирж байсан. Батнасан нөхрийгөө энд тэндгүй хүнтэй харддаг хоорондоо хэрэлдэж маргалддаг юм шиг байгаа юм. Ууганбаяр бол манай нутгийн залуу байгаа юм. Манай нөхрийн холын хамаатан байгаа юм. Ууганбаяр архи уугаад л хүнтэй хэрүүл маргаад хийгээд байдаггүй. Бага зэрэг тэнэдэг гэрээсээ гархаараа хэд хоногоор явчихдаг. Өөр муу ааш байхгүй. Энэ 2 гэр бүл болсон цагаасаа эхлэн хоорондоо хэрүүл маргаан хийж сална гээд л байдаг. Салнаа гээд л удахгүй эргээд нийлчихсэн явдаг, юунаас болж хэрэлдэж маргалддаг гэдийг би мэдэхгүй байна. Ер нь бол хоорондоо их хэрэлдэж маргалддаг. Хүмүүсээс сонсоход хоорондоо хэрүүл маргаан хийж салж сарнилаа гэж сонсож байсан. Манайх Ууганбаярынхтай хамт намаржиж байх үед одоогоос 2-3 жилийн өмнө Батнасан манайд орж ирээд Ууганбаяр намайг түлхэж унагаагаад гар хугалчихлаа гэж байсаан. Дараа нь эмнэлэгт үзүүлээд удаагүй зүгээр болсон байсан. Айхтар хугарч гэмтээгүй байсан. Манайх Ууганбаяр, Батнасан нартай гэр бүл болсон цагаас нь эхлэн айл саахалт байж өвөл нь хол байдаг юм. Батнасан гараа хугалуулсан гэснээс өөр би сайн мэдэхгүй. Батнасан гэр рүүгээ салаад явсан гэнээ л гэж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-142 дугаар тал/

* Хохирогч Э.Батнасан, гэрч С.Баттулга нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: 

“...хохирогч Э.Батнасангийн ...2015 оны 07 сарын 05-ны өдөр би Улаанбаатар хот руу эмчид үзүүлэхээр Ууганбаяр бид 2 хамт Улаанбаатар хот явахаар болж Дээгийн буюу Баттулга гэдэг хүнийг малаа харуулахаар гэртээ авчирсан. Тэгээд Улаанбаатар хот явчихаад 2 хоноод ирсэн. Тэгээд наадмын дараа манайд Баттулга ирж Ууганбаяр тэр 2 хамт 3 литр орчим монгол архи хувааж ууцгаасан. Би одоо болно, архиа болиод унт гэж хэлэхэд Ууганбаяр гичий минь чамд ямар хамаатай юм гээд нүүрэн дээр ирж, нусаа хаясан. Тэгэхээр нь би Ууганбаяраа чи арай ч дээ намайг түлж шатааж ийм болгосон хүн нь чи шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Ууганбаяр чимээгүй болоод унтаад өгсөн. Өглөө нь Ууганбаяр одоо Баттулга ах мэдчихлээ. Чи надаас уучлалт гуйчих, Баттулга хүмүүст хэлээд хүмүүс мэднэ. Хань нь буруу юм ярьсан байна гэж хэлээрэй гэж хэлсэн. Би Ууганбаярын гуйсны дагуу Баттулга ахын дэргэд Ууганбаярт хань нь чамайг намайг шатаасан гэж уурандаа хэлсэнд уучлаарай гэж хэлж байсан. Би тийм зүйл ярьж байгаагүй харин би Ууганбаярт хандаж чи намайг шатаасан шүү гэж хэлж байсан. Баттулга ах манайд ирэхдээ бага зэрэг халамцуу ирсэн. Тэгээд Ууганбаяртай 3 литр орчим монгол архи уугаад нилээд согтсон байх. Ууганбаяр надаас гуйгаад Баттулга ахын дэргэд тэгэж хэлээрэй гэж гуйсан. Одоо Баттулга ах хүмүүст хэлээд намайг чамайг шатаасан гэдгийг хүмүүс мэдчихнэ гэж хэлээд гуйсан болохоор ингэж хэлсэн. Тухайн үед Баттулга ах, Норвоо ах бид нар хамт Хархорин суманд ирээд Ууганбаяр, Норвоо ах, Баттулга ах нартай хамт архи ууж хоносон. Би тэр шөнө эгч Батсайханыд хоносон. Тэгтэл маргааш нь өглөө Ууганбаяр гол дээр мөс авч байх үед Норвоо ах урд шөнө надтай цуг хоноогүй. Та 2 хамт буудалд хоносон юм уу гээд гол дээр намайг тонгойгоод мөс авч байх үед миний толгойг мөсөөр цохиж хагалсан. Баттулга ах Ууганбаяр бид хоёрыг байнга хэрэлдэж маргалддаг байсанг мэднэ. 2012 оны хавар намайг Ууганбаяярт зодуулчихаад гэртээ уйлаад сууж байхад Баттулга ах орж ирж байсан. Тухайн үед Ууганбаяр намайг зодчихоод яваад өгсөн байсан. Тухайн үед намайг Ууганбаяр алгадаж, хөл рүү өшиглөж зодож байсан... гэрч С.Баттулгын ...би ер нь Э.Батнасан, Э.Ууганбаяр нарынхаар орж гарч байдаг. Би Ууганбаярынд ирэхдээ халамцуу ирсэн Ууганбаяртай хамт 3 литр орчим монгол архи уусан. Би нилээд их согтсон байсан. Би тухайн үед Э.Батнасан, Э.Ууганбаяр нарынд хонохдоо согтуу байсан. Би Батнасангийн ярьсан зүйлсийг сайн цээжилж чадаагүй. Цагдаад хэлнэ гэсэн утгатай зүйл ярьж байсан. Би тэрийг нь санаад хууль миний талд үйлчилнэ гэсэн зүйл ярьсан байна. Би одоо санаж байна. Батнасан Ууганбаярт хандаж би чамайг шатаасан гэж хэлэхэд хууль миний талд үйлчилнэ гэж хэлээгүй юм байна. Би одоо санаж байна. Батнасан Ууганбаярт хандаж чи намайг шатаасан гэж хэлж байсан. Би Батнасан, Ууганбаяр нарынд очихдоо бага зэрэг согтуу байсан. Тэгээд Ууганбаяртай хамт монгол архи уусан. Ууганбаяр тухайн үед нилээд их согтуу байсан. Тэр өглөө Батнасан Ууганбаярт би уурандаа буруу юм ярьсан байна гэж хэлж байсан. Тэгээд Батнасан надад би өчигдөр уурандаа дэмий юм ярьсан байна гэж хэлж байсан. Энэ үед бид 3 хамт гэрт байж байсан. Би тэрийг нь хараагүй. Ямар ч байсан хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн үед Норвоо, Ууганбаяр, Батнасан бид нар хамт гол дээр мөс авч байсан. Тэр үед Батнасанг тонгойгоод мөс авч байх үед нь толгой дээрээс нь мөсөөр цохиод Батнасангийн толгойг нь хагалж байсан. Би юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна. Би 2012 оны хавар Ууганбаярынд очсон. Тухайн үед Ууганбаярынх Тал гэдэг газар байсан. Батнасан гэртээ уйлаад сууж байсан. Намайг ороход Ууганбаяр намайг зодчихлоо гээд сууж байсан. Тухайн үед Батнасангийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар тал/  

* Сэжигтэн, яллагдагчаар Э.Ууганбаярын өгсөн:

"...2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шинийн 7 байсан. Тэгээд тэр өдөр би өөрийн эхнэр Э.Батнасан болон ойролцоо байх айлын Түвшинжаргал болон түүний эхнэр болон Э.Батнасангийн хамаатны Ичинхорлоо, Цэрэнпил нартай хамт Хархорин сум руу явцгаасан юм. Уг өдрийн өмнөх өдөр би өөрийн эхнэр Э.Батнасантай хэрүүл маргаан хийж муудалцсан юм. Юунаас болж маргасан гэхээр Цэрэнпил Ичинхорлоо бид нар 3 шил архи уусан байсан. Тэгээд байж байх үед Э.Батнасангийн урьд өмнө сууж байсан гэх залуутай Цэрэнпил их адилхан харагдаад байхаар нь би эхнэр Э.Батнасанд унтаж байх үедээ би Цэрэнпилийг зодчихуу гэж эхнэрээсээ асуусан юм. Тэгсэн Э.Батнасан уурлаад чи яах гэж ингэж байдаг юм гэсэн. Тэгээд л бид 2 маргасан. Тэр үед Э.Батнасан уурлаад босоод ирэхээр нь би хамар луу нь нэг удаа гараараа цохичихсон чинь маргааш нь хавдчихсан байсан. Тэгээд маргааш нь бид нар Хархорин сум руу хамт явцгаасан юм. Тэгээд Хархорин сум руу очоод Түвшинжаргалыг эхнэртэй нь хамт буулгачихаад би өөрийн эхнэр Э.Батнасантай хамаатны ахындаа орж золгуут хийх гэтэл би ийм хамартай, миний хамар хавдсан байна орохгүй гээд байсан. Тэгэхээр нь би орлоо гэсэн чинь намайг оруулахгүй чи орж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд байсан. Тэгээд байж байх үед манай эхнэр Э.Батнасан дээлээ өмсөөд айл руу орох гэж байгаад больчихсон. Тэгээд Э.Батнасангийн толгой өвдөөд байна гэхээр нь бид 2 хамт эмнэлэг ороод толгойг нь үзүүлэх гэтэл эмч нар байгаагүй. Тэгээд бид хоёр Хархоринд орох өөр айл байхгүй байсан учир Э.Батнасан бид 2 гэрлүүгээ харихаар болсон. Тэгээд бид 2 гэрлүүгээ явж байгаад би гэрлүү дөхөөд ирэхээр нь айлаар орж ганц юм уучихаад явая гэж хэлсэн чинь Э.Батнасан уурлаад чи архи уух гэлээ гээд байсан. Тэгээд айлаар ч орохоо болиод шууд гэртээ ирсэн. Тухайн үед би жаахан халамцуу байсан юм. Тэгээд бид 2 гэртээ ороод би дээлээ тайлаад хурдхан унтаж байгаа юм шиг болоё, тэгэхгүй бол үхэрдээ тэжээл өг гээд унах байх Э.Батнасан өөрөө үхэрдээ тэжээл өгөг гэж бодоод дээлээ нөмрөөд хэвтээд өгсөн. Тэр үед Э.Батнасан гадаа гарж түлээ оруулаад үхэрдээ тэжээл өгч байсан. Тэгээд намайг дээлээ нөмрөөд хэвтэж байхад гэнэт л ханиа гэж дуудах чимээ гарсан. Тэгэхээр нь би дээлээ толгой дээрээсээ аваад хартал зуухны ам онгорхой гал асаж байсан гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд би араас нь гүйгээд гартал Э.Батнасан гадаа шатаж байсан. Тэгэхээр нь би барьж аваад дээлийг нь тайлах гэтэл бүс нь тайлагдахгүй байсан. Тэгээд би дээлийг нь тайлж чадаагүй тэгээд газраас шороо авч цацсаар байгаад галыг нь унтраасан. Тэр үед дээл нь тайлагдсан. Тэгээд Э.Батнасан бид 2 гэр лүү гүйж ороод хүйтэн усаар биеийг нь шавшсан. Тэгээд байж байхад Э.Батнасан өөрийгөө толинд хараад би муухай болчихлоо ш дээ гээд байсан. Тэгээд би чи яагаад шатчихаж байгаа юм бэ гэж асуухад Э.Батнасан миний буруу би гал түлэх гэж бензин ашиглаж гал түлэх гэж байх үедээ гар дээрээ бензин асгаад тэгээд гал түлэх гэж байгаад өөрийгөө шатаачихсан гэж хэлж байсан. Тэгээд тэр үед бид 2 хэсэг маргалдаад тэгээд түргэн дуудсан. Тэгээд Э.Батнасан надаас архи өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Э.Батнасанд шаазанд архи хийж өгөөд архи уулгасан. Дараа нь би дахиж өөртөө архи хийж аягаар уугаад ихэнх архийг нь би өөрийн эхнэртээ өгсөн. Тэгээд байж байх үед 01 цагийн үед сумын эмнэлэг, цагдаа нар ирээд Хашаат сумын төв рүү ороод ах дүү нартаа хэлж мэдэгдээд Хашаат сумаас Архангай аймаг руу ирж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед манай гэрт манай эхнэр, манай 3 настай хүүхэд бид гурав байсан. Тэр үед манайх ганц гэрээрээ байсан. Би урьд өмнө 2009 онд санагдаж байна сайн санахгүй байна би гэртээ өөрийн эхнэр Э.Батнасантай байж байх үедээ бид 2 хоорондоо маргасан. Юунаас болж маргасан талараа санахгүй байна. Ямар ч байсан хэрүүл маргаан хийж байх үед Э.Батнасан надруу сандал аваад шидсэн. Тэр үед нь би сандалыг нь хаагаад сандал 4 хөл нь дээшээ хараад унасан. Тэр үед над руу Э.Батнасан дахиад нэг дайрахаар нь би 2 гараараа Э.Батнасангийн цээж рүү түлхчихсэн. Тэр үед Э.Батнасан газар унахдаа сандал руу гараараа цохиж баруун гарын савхаа цуулж гэмтээсэн юм. Тэр үед манай хажуу талд Норовсамбуу гэх айл байсан. Би он сарыг нь санахгүй байна. Алзахгүй гэх хүн эхнэр авч найр хурим болсон тэр үед нь би өөрийн эхнэр Э.Батнасантай хамт хурим дээр нь очсон байсан. Тэр үед Э.Батнасан бид 2 архи уусан байсан юм. Манай эхнэр урьд өмнө Хархорин сум руу орох үедээ Батсайхан гэх ахындаа очиж хонолоо гэдэг байсан. Нэг удаа Хархорин сумын Зон нэртэй буудлаас нэг өдөр гараад явж байхыг нь би харсан юм. Тэгээд энэ явдлаас болж муудалцаад би өөрийн эхнэр Э.Батнасанг 2 удаа гараараа алгадаж нэг удаа шанаадаж, хөлөөрөө 1 удаа бөгсрүү нь өшиглөж зодож байсан. Мөн урьд өмнө оныг нь санахгүй байна ямар ч байсан манай эхнэр жирэмсэн байсан юм. Тэр үед би Э.Батнасангийн аав ээжийнд оччихсон байсан юм. Тэр үед аав нь согтуу байх үедээ над руу дайраад ална тална гээд хутга бариад дайраад байсан. Тэр үед нь би Э.Батнасанд хандаж би явлаа гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр чи тэгвэл ойрхон айлд хоноод ирэх юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд явлаа гэсэн чинь манай эхнэр намайг явуулахгүй гээд мотоциклиос барьчихаад миний ард суугаад би хамт явая гээд байхаар нь би гараараа толгой орчимд нь 2 удаа гараараа цохиж зодож байсан. 2007-2008 оны үед би өөрийн төрсөн аав Эрдэнэбилэг гэх хүнтэй Хархорин сум руу явах гэж байх үед манай эхнэр Э.Батнасан намайг явуулахгүй гээд байсан. Тэгээд тэрнээс болоод л Э.Батнасан бид 2 хэрэлдэж маргасан. Тэр үед Э.Батнасан тэгвэл би гэрлүүгээ явлаа гээд шууд гүйгээд яваад өгөхөөр нь араас нь гүйж очоод худгийн хажуухан талд куртикнээс нь бариад авах үед куртикээ тайлаад цаашаа явахаар нь цамцнаас нь барихаар цамцаа тайлаад цаашаа зугтаагаад дээшээ хараад хэвтчихээд чи намайг зод би зодуулчихаад аав ээж дээрээ очье гээд орилоод байсан. Тэр үед нь би нилээд гуйж аргадаж байгаад гэрлүүгээ дагуулаад харьж байсан. Тэр үед би Э.Батнасанг зодоогүй. Тэр үед манай аав Эрдэнэбилэг гэрийн гадаа хараад зогсож байсан ба тухайн үед манай аав Эрдэнэбилэг надад хандаж наад муугаа ал ал гээд хэлж байсан. Тэр үед Э.Батнасан танай аав намайг ал гэж байна гээд надаас зугтаагаад чи намайг алаадах гээд над руу дайраад байсан. 2013 онд манай хадам аав ээж 2 манайхтай хамт зуссан юм. Тэр үед манай хадам аав ээж Э.Батнасан нар Хархорин сум руу яваад ирсэн юм. Тэр үед нь би хадам аав Энхжаргалын морийг нь уяатай эмээлтэй нь гадаа хонуулчихсан байсан юм. Тэгсэн маргааш өглөө нь хадам аав намайг унтаж байх үед чи дүүгээ боож алсан шигээ миний морийг уяж алахнуу морио тавьчихгүй яасан юм бэ гэсээр орж ирээд буцаж гарч яваад муу бандийг одоо гүйцээнээ би, миний охиныг их зоддог гэлүү гээд хутга барьсаар орж ирсэн. Тэгэхээр нь би гялс хажуугаар нь гараад хутгыг нь барьж авч нуугаад хадам аав Энхжаргалын хүзүү рүү гараараа нэг удаа цохиж араас нь өшиглөөд гэрээсээ гарсан. Тэгээд би өөрийн эхнэр Э.Батнасанд хандаж би ер нь жаахан зүйлээс болж хэрүүл маргаан хийж байна, яах гээд байгаа юм бэ эсвэл чи аав ээжтэйгээ хамт амьдар гээд хүзүүнээс нь атгаад гэрээс гаргах гэтэл гэрийн хаалга тулчихаад гарахгүй гээд ааваа гээд орилоод байсан. Тэр үед аав Энхжаргал нь ороод ирэхээр нь би зөрж гараад машинаа асаагаад яваад өгсөн. 2014 оны өвөл эхнэр бид 2 нэг хэсэг салсан байсан юм. Тэр үед манай нутгийн Цацаа гэх хүүхэн Хашаат суманд ирсэн. Тэгээд тэр үед нь би Цацаа гэх хүүхэнтэй 2 удаа унтаж хэвтэж байсан асуудал гаргасан. Тэгээд Цацаа гэх хүүхэн Улаанбаатар хот руу явсан юм. Тэрнээс хойш энэ талаар манай эхнэр мэдээд бид 2 буцаад нийлсэн байх үед манай эхнэр Э.Батнасан намайг байнга Цацаатай холбоод яриад байдаг байсан. Тэгээд нэг өдөр манай эхнэр Цацаа гэх хүүхэнтэй намайг гэртээ байхгүй байх хойгуур Цацаагийн дугаар луу залгах үед Цацаагийн нөхөр утсыг нь авсан байсан. Тэгэхээр нь Э.Батнасан Цацаагийн нөхөрт чи эхнэрээ харж яваач танай эхнэртэй чинь манай нөхөр унтаж хэвтэж явдаг байсан байна ш дээ гэж хэлсэн байсан. Маргааш өглөө нь Цацаа над руу утсаар залгаж танай эхнэр чинь одоо юу яриад байгаа юм бэ гэж над руу уурласан. Тэр үед манай эхнэр гүйж ирээд миний ярьж байсан утсыг булааж аваад нэг эрэгтэй хүнтэй хэрэлдэж маргаад байсан. Тэгээд би юу болсон талаар мэдэж ойлгоод орой нь өөрийн эхнэр Э.Батнасантай уулзаж ярилцаж чи одоо яагаад тэр Цацаатай ярьсан юм бэ хүний амьдрал үймүүлээд гэж хэлсэн чинь уурлаад над руу галын хайч аваад шидсэн. Тэгэхээр нь би өөрийн эхнэртээ хандаж пизда минь яагаад галын хайч шидээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би уурлаад гутал аваад шидсэн чинь над руу буцаагаад гутлаа авч шидээд намайг барьж аваад над руу дайраад намайг хазаад миний урдаас мөргөсөн. Тэгэхээр нь би гараараа нэг удаа хацарлуу нь алгадсан. Тэр үед би нэг удаа гутал авч шидсэн. Уг гутал хөл хавьд нь оносон байх. Тэгээд нэг удаа гараараа хацарлуу нь алгадсан. Маргааш өглөө нь манай эхнэрийн 2 нүднийх зааг хоёулаа хөхөрсөн байсан. 2012 онд Э.Батнасан бид 2 гэртээ байж байх үедээ манай эхнэр намайг айраг бүл гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн 4 настай хүүгээрээ айрагаа бүлүүлж байх үед Э.Батнасан чи өөрөө айрагаа бүлээч гээд байсан. Тэгэхээр нь би уурлаад зуугийн савтай байсан айргийг нь хөлөөрөө өшиглөөд асгачихсан. Тэр үед хонь нийлэх гээд байна би явлаа гэх үед Э.Батнасан надтай зууралдаад байсан юм. Тэгэхээр нь би тэр үед уурандаа жижиг богино сураар 4 настай хүүхдээ уурандаа нэг удаа бөгс рүү нь ороолгочихоод гэрээс гараад морио унаад хонь руугаа яваад өгсөн юм. Намайг явсан хойгуур Э.Батнасан хүүхдээ хөтлөөд гэрээс гараад уул даваад яваад өгсөн. Би тэгэхээр нь араас нь ч очоогүй. Тэгсэн манай хажуухан байх айлын жижиг Хүрэлээ гэх хүний утсаар өөрийн аав ээж рүүгээ намайг Э.Ууганбаяр зодоод байна гэж ярьсан байсан. Ер нь бол манай эхнэр бид 2 олон удаа салж нийлж байсан. 2013 онд санагдаж байна манай эхнэр Э.Батнасан аав ээж нь салгаад аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа манай эхнэр над руу утсаар ярьсан. Гэр орноо аваад ир хүүхдээ сургуульд нь явуулая гэж байсан. Тэгээд би гэрээ аваад Хархорин суманд очоод гэрээ Хархорин суманд барьсан. Би хааяа хааяа Хархорин суманд ирдэг байсан. Тэр үед хадам аав ээждээ дургүй хүрч бухимдаж эхнэр хүүхэд салгаж авч явсан эвлэрэх гэхээр хадам ээж над руу дайрч хөөж туугаад байдаг байсан юм. Тэр үед нь би сэтгэл санаагаар унаж 3-4 өдөр архи уусан. Тэгээд нэг өглөө эд нартай ингэж явахаар үхчихдэг ч юм уу гэж бодож байсан. Тэгээд тэр өдрөө би дахиад архи уусан. Тэгээд би гэртээ орж ирсэнээ хальт мэдэж байгаа юм. Тэгээд би тэр үед өөрийн эхнэр Э.Батнасанг гэрээс гар, би үхье гэж хэлсэн чинь чи манайханд гай болж үхэх гээ юу гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Э.Батнасанг гэрээс чирж гаргаад дотор талаасаа үүдээ цоожлоод бүсээр тооноос уяад сандал дээр гарч зогсож байгаад сандалаа хөлөөрөө өшиглөөд өөрийгөө боосон. Тэгээд нэг мэдэхэд би гэр дотроо тоонон доороо хэвтэж байсан. Тэр үед манай эхнэр намайг боох үед гэрийн тооноор орж бүсийг тасалсан байсан. Өглөө нь би уур хүрээд гэрийнхээ 2 унийг хугалж аваад түлчихсэн. Мөн хүүхдийнхээ пудволкыг шатаасан. Тэр үед манай эхнэр ээжийгээ дуудсан байсан. Э.Батнасан бид хоёрт өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Бид хоёрын хооронд хардалт л байдаг байсан байх гэх мэдүүлэг. 
Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн эхнэр Э.Батнасанг шатаагаагүй. Би Э.Батнасантай хэрэлдэж, маргалддаг. Ер нь Э.Батнасан өөрөө л над руу дайрдаг байсан. Би өмгөөлөгчөөр М.Алтанчимэгийг сонгон авсан өмгөөлөгчийн хамт байцаалт өгнө. Би болсон хэргийн талаар өмнө нь сэжигтэнээр өгсөн байцаалтууддаа үнэн зөв тодорхой ярьсан. Би Батнасан бензин ашиглан шатааж биед нь гэмтэл учруулаагүй. Би Батнасантай хэрүүл маргаан хийж түлхэж, алгадаж, ганц нэг удаа цохиж байсан. Хамгийн сүүлд 2007 онд Батнасантай хэрүүл маргаан хийж нэг удаа алгадаж байсан санагдаж байсан. Би нэг айлын найран дээр Батнасанг нэг өшиглөж, нэг цохиж байсан. Дараа нь 2015 оны 02 сард Батнасанг гэмтээсэн үед өдөр нь манайд Ичинхорол, Пил гэх хүмүүс хоносон шөнө нэг удаа нүүр рүү нь цохиод авсан. Энэ явдлаас нилээд хэдэн жилийн өмнө ганц нэг удаа Батнасан бид хоёр маргалдаж ганц нэг удаа цохисон байсан. Нийт 4-5 удаа Батнасанг цохиж зодож байса. Тухайн үедээ би өөрөө нүүрээ уруулдаг байсан. Батнасан намайг ганц нэг цохихоор чи намайг нэмээд зод гээд өөрийгөө мод чулуугаар цохиж зодоод байдаг. Өөрөө бол юм мөргөж өөрийгөө гэмтээдэг байсан. 2012 оны намар бид 2 айраг бүлж байгаад хоорондоо маргалдах үед Баттулга гэдэг хүн байсан. Тухайн үед Батнасан өөрийгөө чулуугаар толгой руугаа цохиж байсан. Би айргаа бүлж байгаад очоод хэрүүл маргаан болж байсан. Тухайн үед Хархорин сум явсан Архангай аймагт Энх-Амгалан эгчтэй хамт ирж байсан. Батнасан надтай хэрүүл маргаан хийгээд хоол их идэж уухгүй байсан. 2015 оны 07 сарын 10-д гарсан байх үед манайд хотоос хүмүүс ирсэн юм, бага зэрэг архи ууцгаасан. Тэгээд тэр хүмүүс яваад Батнасан бид 2 үлдсэн. Тэр үед манайд Баттулга гэдэг хүн ирээд би 1 литр монгол архи хийж өгсөн. Манай эхнэр намайг чи асарч хамалжлахгүй байна чи энд тэнд хүүхэн эргүүлээд яваад байна уу, гэж уйлсан тэгээд би ер нь чамайг шоронд хийнэ. Би яагаад шоронд хийх гэж байгаа юм бэ гэхэд чи намайг шатаасан гэж шоронд хийнэ гэж хэлж байсан. Энийг Баттулга санаж байх ёстой. Манайд хамт байсан юм. Би чамайг шоронд хийхэд амархан байна хууль надад үйлчилнэ гэж хэлж байсан. Цэрмаа нь Хашаат сумын төвд байдаг. Ээжийг нь Цэрмаа гэдэг байсан. Хааяа нэг манайхаар ордог юм. Хашаат суманд ээжтэйгээ хамт амьдардаг юм. Баттулга гэдэг хүнийг Дээгий гэж дууддаг юм. Ах дүү нар нь манайхтай ойрхон Батчулуун, Баттулга гэдэг юм. Би шатааж гэмтээж байгаагүй. Батнасан тухайн үед өөрөө юм асаах гэж байгаад шатсан гэж хэлсэн. Орой 19 цагийн үед гал гарсан  гэж цагдаа нар 00-01 цагийн хооронд ирсэн. Би цагийг нь сайн санахгүй байна. Батнасан намайг шоронд хийнэ гэж хэлсэнээс хойш 2 хоног би юм дуугараагүй. Тэгээд 2 хоногийн дараа нь нэмж байна гэж хэлэхэд би чиний дээр гарах гэж хэлсэн юм. Тухайн үед Батнасан өөрөө галд түлэгдсэн гэж хэлчихээд одоо намайг шатаасан гэж хэлж байгааг нь үнэн зөвөөр шалгаж өгнө үү. Би 2012 онд Батнасангаас салсан байх үедээ Улаанбаатар хотод Цацаа гэдэг эмэгтэйгэй эр эмийн харьцаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2/84-87,  183-191 дүгээр тал/

    * Сэжигтэн, яллагдагчаар Э.Батнасангийн өгсөн: 

    “...2015 оны 02 дугаар сард Хархорин сум руу өөрийн нөхөр Э.Ууганбаярын мөн хүүхдийнхээ хамтаар Хархорин сум руу явах хүн аваад золгуут хийхээр явсан юм. Тэгээд Хархорин сум руу ороод байж байх үед миний нүд хөхөрсөн байсан учраас би айлаар ороогүй золгут хийгээгүй хөдөө гэр эзгүй байсан учраас яараад буцаад гэр рүүгээ нөхөр хүүхдийнхээ хамтаар явсан. Тэгээд орой гэртээ ирээд гэр хүйтэн байхаар нь гал түлэх гэж байх үедээ бензин ашиглаж гал түлэх гэж байгаад бензинээ гэр дээрээ санамсаргүй байдлаар асгачихсан тэгээд мод руугаа бензинээ хийж модоо бензинээр норгочихоод шүдэнз зураад галаа асаах гэтэл миний бензин асгасан байсан гар шатаж эхэлсэн. Тэгэхээр нь би сандраад гэрээс гараад гүйсэн тэр үед гал улам их асаж би шатаж эхэлсэн тэр үед манай нөхөр араас гарч ирээд намайг барьж аваад миний галыг унтраасан. Би тухайн үед гар дээрээ бага зэрэг асгарсан байсан. Бензинийг тооцоололгүй шүдэнз зурснаас болж миний гар шатаж улмаар миний бие 70 хувьтай түлэгдсэн. Түүнээс хойш манай нөхөр надад хайр халамж тавихгүй асрахгүй гадуур хонож өөр хүүхэнтэй яваад байна гэж сонсогдож байсан. Би тухайн үед хүний гарт орчихсон өөрийн 3 хүүхдийн хамтаар гэртээ байдаг байсан. Би тухайн үед байнга өвчин надаах эм уудаг байсан тэр үед миний сэтгэл санаа тогтворгүй маш их хямаргаантай байсан. Хажууд нь манай нөхөр намайг тоохгүй яваад байхаар нь надад амьдрал ямар ч утаггүй санагдаж би дээрх байдлаас бол Хархорин сумын Цагдаагий газарт өргөдөл гаргасан. Тухайн үед би намайг манай нөхөр шатаасан гэж худлаа өргөдөл өгсөн. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг худлаа. Би шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би хамгийн анх Хархорин сумын цагдаад хандаж мэдэгдсэн. Тэгээд байж байх үед цагдаагаас хүн над дээр ирж уулзаж болсон асуудлын талаар тайлбар мэдүүлэг авсан. Тэгээд тэр тайлбар мэдүүлгийг өгөөд нэг их удалгүй би Солонгос улс руу хагалгаа хийлгэхээр явсан. Тэгээд ирээд Архангай аймгийн Цагдаа дээр ирж хохирогчоор тогтоогдон хохирогчоор мэдүүлэг өгсөн. Энэ үед надад худал мэдүүлэг өгч болохгүй талаар эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийг сануулж байсан. Би тэр үед хамгийн анх Хархорин сумын Цагдаа дээр өгсөн мэдүүлгээ өөрчилж болохгүй худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээдэг юм байна. Анх өгсөн мэдүүлгээ л өгье гэж бодоод анх өгсөн мэдүүлгээ өгч байцаагдсан. Би мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөнөө хүлээн зөвшөөрч байна.
    Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. би худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Би гэхдээ энэ асуудал ингэж хүндэрдэг талаар ойлгоогүй явсан байна. хамгийн анх Хархорин сумын Цагдаад тайлбар мэдүүлэг өгөх үедээ тухайн хэргийн талаар манай нөхөр намайг шатаасан гэж мэдүүлсэн байсан дараа нь Архангай аймгийн Цагдаа дээр ирж хохирогчоор байцаалт мэдүүлэг өгөх үед худал мэдүүлэг өгч болохгүй талаар хууль сануулах үед нь Цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгч болдоггүй юм байна, өмнө манай нөхөр намайг шатаасан юм чинь одоо манай нөхөр намайг шатаагаагүй гэж хэлж болохгүй юм байна гэж бодоод анх өгсөн мэдүүлгээ дахиад өгсөн. Ар гэр бүл болон эрүүл мэндийн байдал маш хүнд байна мөн хавар би Солонгос улс руу явж арьс нөхөн шилжүүлэх хагалгаанд орох ёстой энэ үед ял шийтгэл авах юм бол хил гаалиар орох гарах асуудал хүндрэх магадлалтай байх тул хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-20 дугаар тал/  

* Э.Батнасангийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3/26-27 дугаар тал/
* Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Засаг даргын 2015 оын 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/791 дугаартай тодорхойлолт /хх-ийн 1/192, 194 дүгээр тал/
* Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Засаг даргын 2015 оын 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/790 дугаартай тодорхойлолт /хх-ийн 1/193 дугаар тал/
* Э.Батнасангийн өвчний түүх /хх-ийн 1/246-2/13 дугаар тал/
* Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 2/109-226 дугаар тал/
* Э.Ууганбаярын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1/200-201 дүгээр тал/
* Э.Уламбаяр, Э.Мөнхбат, Э.Түмэнбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1/213-214 дүгээр тал/ зэрэг болно. 

Шүүгдэгч Э.Ууганбаяр эхнэр Э.Батнасанг 2007 оны намар Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт шонгийн модны бетон суурийг мөргүүлж, хөмсгийг нь задалсан, 2009 оны намар Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт цээж, хөл рүү нь өшиглөж унаган гарын савхан ясыг хугалсан, 2012 оны өвөл Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт мөсөөр толгойг нь хагалсан, 2013 оны намар Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон, 2014 оны 12 дугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт цохиж унагаагаад өшиглөж зодсон, 2015 оны 02 дугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон, 2015 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт хөлийн шилбэ рүү нь өшиглөж байнга зодож тарчлаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Э.Батнасангиийн мэдүүлэг /хх-ийн 2/33-35, 93-99, 11-12 дугаар тал/, гэрч Э.Цэвэлмаа, Э.Амарболд, Н.Ганболд, Н.Норовсамбуу, Ч.Гүррагчаа, Б.Цэрэнпил, Л.Энхжаргал, О.Одонгэрэл, насанд хүрээгүй гэрч У.Уламбаяр нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, 
Шүүгдэгч Э.Батнасан нь өөрийн нөхөр Э.Ууганбаярыг Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Арлын ухаа гэх газарт 2015 оны 02 дугаар сард өөрийг нь бензин ашиглан шатаан түлж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь: * Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 2/109-226 дугаар тал/, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Э.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Э.Ууганбаярыг бусдыг зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Батнасанг бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан ял оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал  нь шүүгдэгч Э.Батнасангийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг болох субъекив талын шинж байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй бөгөөд уг гэмт хэргийн субъектив талын шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй зориуд худал мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад гадны ямар нэгэн хүчин зүйлийн улмаас эсхүл эрүүл мэндийн байдлаас хамаарч андуурч будилан буруу ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн өмгөөлөгч М.Алтанчимэг нь шүүгдэгч Э.Ууганбаярын үйлдэл нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн зарим үйлдэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуульд хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт  хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй, байнга зодох замаар бие махбодийн өвдөлт болон сэтгэцийн зовлон шаналал учруулсан хүч хэрэглэсэн үйлдэл бөгөөд зодох хүч хэрэглэх үйлдэл нь тодорхой үе шаттай олон дахин үйлдэхдээ бус харин энэ үйлдлийн улмаас хохирогч бие махбодийн өвдөлтөөс гадна сэтгэцийн зовлон зүдгүүрт орох байдлаар гэмт этгээдээс ямар нэг байдлаар хамааралтай байгаа явдал юм. Иймд түүний үйлдэл бүрт хөөн хэлэлцэх хугацаа тооцох боломжгүй юм.  

Шүүгдэгч Э.Ууганбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Э.Батнасанг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон шүүгдэгч нарын хувийн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, тэдгээрт тус бүрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Ууганбаяр, Э.Батнасан нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно. 

Шүүгдэгч Э.Ууганбаярын 2015 оны 12 сарын 09-ний өдрөөс 2016 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 192 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. 

            Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирлдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Ууганбаярыг бусдыг байнга зодож тарчлаасан, шүүгдэгч Боржигон овогт Энхжаргалын Батнасанг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Э.Ууганбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Э.Батнасанд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 
 
              4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Батнасан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярын цагдан хоригдсон 192 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 
 
             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Батнасанд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ууганбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

             7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх тасгал сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

          8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР