| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/01022/И |
| Дугаар | 138/ШШ2020/01170 |
| Огноо | 2020-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2020/01170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, ******* дүгээр баг, 2 дугаар байр ******* тоот хаягт байрлах, 337*******817 регистрийн дугаартай, ******* ******* Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ******* ******* ББСБ ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 6 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт , ЖЛ*******0012202 регистрийн дугаартай, овогт ы нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 **************1 1************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0*******8/, хариуцагч нарын төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В., У. нар нь тус байгууллагын ******* дахь салбараас 201******* оны 04 сарын 30-нд 3 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай авсан ба гэрээний хугацаа дуусаад 7 сар болсон боловч зээлээ төлөхгүй одоог хүрч байна. Тэд зээлийн хуваариа удаа дараа зөрчиж байсан боловч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 2 56******* 127 төгрөг төлсөн. 201******* оны 10 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл зээлийн үлдэгдэл болох 1 25******* 111 төгрөгөө төлөөгүй байна. Зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч сүүлийн 10 гаруй сарын хугацаанд тус байгууллагад нэг ч төгрөг төлөөгүй шалтаг, тайлбар хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд үндсэн зээл 1 25******* 111 төгрөг, хүү 785 684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157 136 төгрөг нийт 2 201 *******31 төгрөг төлүүлэхээр нэхэмжилж байна. Мөн У. нь 201******* оны 10 сарын 01-нд 486 003 төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр авсан. Уг авсан мөнгөө ч одоо болтол төлөөгүй тул хүү 303 265 төгрөг үндсэн зээл 486 0036 төгрөг, нийт 78******* 268 төгрөг төлөх ёстой тул нэхэмжилж байна. Нийт нэхэмжлэлийн дүн 2 **************1 1************** төгрөг болно. Үүнийг төлүүлж тус байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн , нар нь зээлийн төлөлтийг байнга хугацаа хэтрүүлдэг байсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бол 5 сарын 24-ний өдрөөс эхлэн төлөлтөө хийх байсан боловч төлөлт хийгээгүй ба V/31-ний өдөр 538 000 төгрөг хийсэн. VI/25-ны өдөр 484 000 төгрөг хийх байсан төлөлтөө VI/20-ны өдөр 220 000 төгрөгийг, VII/08-нд үлдсэн 300 000 төгрөгийг хийсэн. VII/25-ны өдөр хийх байсан төлбөрөө хийгээгүй явж байгаад VII/23-ны өдөр 607 000 төгрөг хийсэн. 8 сард хийх байсан төлөлтийг мөн дутуу хийсэн ба VIII/31-ний өдөр 414 701 төгрөг хийсэн. Ингээд хариуцагч нар *******, 10 сард төлөлтөө хийхгүй явж байгаад, 8 сарынхаа төлөлтийг X/01-ний өдөр 486 003 төгрөг хийсэн байсан. Энэ мөнгийг X/01-ний өдөр нь манай компаниас 1 хувийн хүүтэй зээл авах хүсэлт бичиж аваад эргүүлээд хийчихсэн байдаг. Тэгэхээр өмнөх шүүх хуралдаануудыг хараад байхад энэ мөнгийг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд хасаад байгаа учир үүнийг ч бас хасах байх, тиймээс энэ мөнгийг энэ зээлээс төлсөн гэж үзэхгүй учраас хасаж тооцох боломжгүй гэж үзлээ. Хариуцагчийн төлөөлөгчөөс сая шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад эгчийнх нь данснаас 201*******.12.2*******-ний өдөр 305 000 төгрөг хийсэн байгаа учир үүнийг зээлнээс хасаж тооцож байна. Тэгэхээр хариуцагч нь 858 төгрөгийг IX/04-ний өдөр төлсөн ба энэ үед зээлийн үндсэн үлдэгдэл 1 635 18******* төгрөг болсон байна. Энэ мөнгө огт хөдлөхгүй байж байгаад XII/2*******-ний өдөр 305 000 төгрөг төлсөн байна. Гэтэл 1 635 18******* төгрөг төлөгдөөгүй 116 хоногийг өдрийн хүүгээр тооцож үзэхээр 37******* 363 төгрөгийн хүү гарч, үүнээс 305 000 төгрөгийг хасахаар 74 363 төгрөгийн хүү дутуу төлсөн харагдаж байна. Энэ дутуу төлсөн хүүн дээр 1 635 18******* төгрөгийг нэмэхээр эцсийн байдлаар зээлийн үлдэгдэл 1 70******* 552 төгрөг үлдэж байна. Үүнийг зээлийн гэрээний дагуу 6 хувийн хүүгээ тооцохоор сарын хүү нь 102 5******* төгрөг, өдрийн хүү нь 341******* төгрөг болж байна. 201*******.*******.04-нөөс хойш 2020.10.28-ны өдрийг хүртэл нийт 41******* хоногийг өдрийн хүүгээр үржүүлэхээр 1 432 561 төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар бодохоор 286 512 төгрөг тус тус болж банйа. Энэ хүү болон нэмэгдүүлсэн хүүн дээр зээлийн үлдэгдэл болох 1 635 18******* төгрөгийг нэмэхээр эцсийн байдлаар манай нэхэмжлэлийн шаардлага 3 354 262 төгрөг болж байна. Гэтэл манайх анх нэхэмжлэхдээ 2 **************1 1************** төгрөг нэхэмжилж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлага маань 3 354 262 төгрөг болж нэмэгдэж байна гэв.
Хариуцагч В., У. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* хоёр 201******* оны 04 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөг зээлж авсан. Ингээд зээлээ графикийн дагуу төлдөг, заримдаа боломжгүй удаасан асуудал байгаа. Гэхдээ бидний зээлийн эргэн төлөлтийг огт тооцоогүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тухайлбал бид нэхэмжлэгч Ганцэцэгийн өөрийнх нь 5422246*******50 дансанд 201******* оны 07 сарын 06-нд 300 521 төгрөг, 7 сарын 06-нд 453 600 төгрөг, 10 сарын 01-нд 486 003 төгрөг, 12 сарын 20-нд 305 000 төгрөг, эгчийнхээ данснаас 600 000 төгрөг, ээж маань бэлнээр 500 000 төгрөг нийт 2 645 124 төгрөг төлсөн. Одоо 354 876 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Ганцэцэг гэх захирал эмэгтэй нь манай гэрээр орж ирж хэрүүл маргаан үүсгэдэг. *******нийг айлган дарамталдаг, маш их загнадаг. Фэйсбүүк дээр нэр усыг маань бичиж нэр хүндэд халддаг зэрэг зохисгүй үзэгдэл болон гаргаж байсан. Корона гээд Засгийн газраас зээл төлөлтөнд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан боловч энэ шийдвэр нь энэ газарт хамаагүй байдаг. Тухайн үед бид хөл хорио гээд эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсон. Түүнийг ойлгодоггүй. Ямар ч байсан бидний төлсөн мөнгийг яагаад оруулж тооцохгүйгээр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Одоо үлдэгдэл 354 876 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Өөр мөнгө төлөхгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд төлсөн байгаа мөнгөтэй холбогдуулан маргах зүйлгүй харагдаж байна. 201*******.10.01-ний төлөлтийг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулаад бидний хувьд энэ мөнгийг нэгэнт л зээл олгогч байгууллагын дансанд төлчихсөн. Энэ хүн үүргийн биелүүлэхийн тулд 10 сарын 01-ний өдөр зээл өгсөн гэж яриад байна. Гэтэл энэ байгууллага өөрөө хуулийн этгээд тэр тусмаа тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага, дүрэм журмаа зөрчиж гэрээ хийхгүйгээр 1 хувийн зээл гаргаад байхад энэ нь хэм хэмжээ, хуулиа зөрчсөн үйлдэл болох ёстой. Нэгэнт 486 003 төгрөгийг төлчихсөн байхад би өгсөн мөнгөө буцаагаад авчихсан гэдэг байдлаар хандаж байгаа бол нэг талдаа нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулаад гаргасан 2 дахь зээлийн гэрээний асуудал зөрчилтэй байдал үүсч байна. *******ний зүгээс нэгэнт энэ мөнгийг төлсөн гэж үзэж байгаа учраас 486 003 төгрөгийг өгчихөөд буцаагаад авчихсан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр 10 сарын 01-ний өдөр олгосон 1 хувийн хүүтэй зээлийн асуудал тусдаа асуудал гэж үзэж байна. 201*******.12.2*******-ний өдөр хамгийн сүүлчийн үүргийн гүйцэтгэл хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 451.1, 452.2, ИХШХШТХуулийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхино уу гэсэн хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч В., У. нарт холбогдуулан:
- 201*******.04.30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 25******* 111 төгрөг, хүү 785 684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157 136 төгрөг, нийт 2 201 *******31 төгрөгийг,
- 201*******.10.01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 486 003 төгрөг, хүү 303 265 төгрөг, нийт 78******* 268 төгрөгийг, нийт бүгд 2 **************1 1************** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. (хх 1 тал)
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 201*******.10.01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 78******* 268 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, харин 201*******.04.30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 635 18******* төгрөг, хүү 1 432 561 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286 512 төгрөг, нийт 3 354 262 төгрөг болгон энэ хэсгийн шаардлагаа 1 152 331 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан тул гэрээний дагуу хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй... гэж,
Хариуцагчийн тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд төлсөн байгаа мөнгөтэй холбогдуулан маргах зүйлгүй. 201*******.10.01-ний өдрийн 486 003 төгрөгийн төлөлтийг зээл олгогч байгууллагын дансанд төлсөн учир зээлийн төлөлтөөс хасах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхино уу... гэж тус тус тайлбарлан маргажээ.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөх тэнгэрийн үүрийн цолмон Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн оноосон нэртэйгээр үүсгэн байгуулагдан 00000*******6270 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байх ба 2018 оны 03 дугаар сарын 0*******-ний өдөр ББСБ ХХК-ийн оноосон нэрээ ******* ******* болгон өөрчилсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх 25 тал)
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээндээ зээлдэгч В., хамтран зээлдэгч У. нарт 3 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар олгохоор харилцан тохиролцож 201******* оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 176 дугаартай Зээлийн гэрээ-г бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон 176 тоот гэрээ зэргээр тогтоогдож байна. (хх 3-4 тал)
Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Талууд гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргадаггүй болно.
Тус гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлдэгч В.д гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд 201******* оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 176 тоот зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр ******* ******* ББСБ ХХК-ийн ******* сум дахь салбар, зээлдэгчээр В., хамтран зээлдэгчээр У. нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* ******* ББСБ ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч В., У. нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг ...хүлээнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3-т Зээлдэгч зээлийн үлдэгдлээс тооцсон зээлийн үндсэн хүүг сар бүр, үндсэн зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр төлнө гэж, 2.2.1-д зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний 1.3, 1.5, 1.6-д зааснаар төлөх гэж тус тус зааснаар хариуцагч В., У. нар нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч В., У. нар нь зээлийн болон барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 484 000 төгрөгийг 7 сарын хугацаанд, 444 563 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу үндсэн зээлийн төлбөрт 3 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 832 563 төгрөг, нийт 3 832 563 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. (хх 5 тал)
Зээл авснаас хойш хариуцагч В., У. нар нь нэхэмжлэгч компанид:
- 201******* оны 05 сарын 31-ний өдөр 538 000 төгрөг,
- 201******* оны 06 сарын 20-ны өдөр 222 021 төгрөг,
- 201******* оны 07 сарын 08-ны өдөр 300 521 төгрөг,
- 201******* оны 08 сарын 23-ны өдөр 607 023 төгрөг,
- 201******* оны 08 сарын 31-ний өдөр 414 701 төгрөг,
- 201******* оны 0******* сарын 04-ний өдөр 858 төгрөг,
- 201******* оны 10 сарын 01-ний өдөр 486 003 төгрөг
- 201******* оны 12 сарын 2*******-ний өдөр 305 000 төгрөг, нийт 2 874 127 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 5, 16, ....... тал)
Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх төлөлтүүдээс:
- 201******* оны 10 сарын 01-ний өдөр төлсөн 486 003 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан боловч шүүх хуралдаанд ...энэ мөнгө нь манай компаниас өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан мөнгөөр төлсөн төлөлт юм. Шүүх нь өдрийн 1 хувийн хүүтэй олгож буй зээлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзээд хасаад байгаа учир үүнийг энэ зээлээс төлсөн гэж хасах боломжгүй... гэж,
- 201******* оны 12 сарын 2*******-ний өдөр 305 000 төгрөг төлсөнийг хурал дээр мэдэж авсан, үүнийг зээлийн үндсэн төлбөрөөс хасах үндэслэлгүй, учир нь олон хоногийн хугацаа хэтрүүлсэн тул хүүгийн төлбөрөөс хасна гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Ийнхүү тайлбарлан дээрх төлөлтүүдийг зээлийн гэрээний үүрэгт тооцохдоо зээлийн үндсэн төлбөрт 1 364 811 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт *******37 752 /хүүгийн авлагад 2812*******4-100523=181000 ₮, хүүгийн төлбөрт 451 *******81+305 000 ₮/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 85 561 /*******4*******63-*******402/ төгрөгийг тус тус төлсөн гэж тооцож, үлдэгдэл төлбөрийг дараах байдлаар буюу:
- зээлийн үндсэн үүрэгт 1 70******* 552 /үндсэн зээл 1 635 18******* ₮ дээр 201*******.0*******.04-201*******.12.2*******-ний хоорондох 116 хоногийн хүү 37******* 363 төгрөг гарсан гэж, үүнээс XII/2*******-нд төлсөн 305 000 хасч 74 363 ₮ үлдсэнийг нэмж тооцсон/ төгрөг,
- зээлийн хүүгийн төлбөрт 1 432 561 /1 70******* 552 ₮-өөс өдрийн хүүг 341******* ₮ гэж тооцож, үүнийг 201*******.0*******.04-2020.10.28 хүртэл 41******* хоногоор үржүүлсэн/ төгрөг,
- нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 286 512 /1 432 561 төгрөгийн 20 хувь/ төгрөг, нийт 3 354 262 /1 635 18******* ₮ + 1 432 561 ₮ + 286 512 ₮/ төгрөг гэж тооцож хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.
Харин хариуцагч тал нь дээрх төлөлтүүдээс 201******* оны 10 сарын 01-ний өдөр төлсөн 486 003 төгрөгийг У. зээлж авсан гэж үзэх үндэслэлгүй тул өмнө нь зээлийн эргэн төлөлтөөс хасч байснаар нь хасч тооцох, мөн 201******* оны 12 сарын 2*******-ний өдөр төлсөн 305 000 төгрөгийг зээлийн хүүгээс бус зээлийн үндсэн төлбөрөөс хасах үндэстэй гэж тус тус марган, бусад төлөлтүүдийг зээлийн үүрэгт тооцсон асуудалд маргахгүй байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч У.ыг 201******* оны 10 сарын 01-ний өдөр 486 003 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан нь түүний манай компанид 201******* оны 10 сарын 01-ний өдөр бичгээр гаргасан хүсэлт, 486 003 төгрөгийг 1 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлт хийх зориулалтаар олгож өгнө үү гэсэн өргөдөл, 486 003 төгрөгийг 201******* оны 10 сарын 01-ний өдөр шилжүүлсэн дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгч талаас ирүүлсэн дээрх баримтуудаар хариуцагч У.ыг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас өдрийн 1 хувийн хүүтэйгээр 486 003 төгрөгийг зээлж авсан гэж үзэх боломжгүй байна.
Хэдийгээр У. нь тус компанид хандан өргөдөл гаргасан, тус зээлийг авсан гэж бичгийн хүсэлт гаргасан байгаа хэдий ч нэхэмжлэгч компани нь тухайн мөнгийг хариуцагч У.д шилжүүлж өгсөн болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-д 201******* оны 10 сарын 01-ний өдөр 5417023600 тоот дансанд У.Солонго 1 %-тай зээл олгов гэж шилжүүлсэн байгааг У.д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бичгийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан эсэх, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тус тус тодорхойгүй байна.
Харин маргаан бүхий 486 003 төгрөгийг, гүйлгээний утгыг гэж нэхэмжлэгч компанийн 5422246*******50 тоот харилцах данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул тус мөнгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн гэж үзэх нь зүйтэй. Иймд уг 486 000 төгрөгийг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцсоноор буюу Зээлийн дансны хуулга-д тусгагдсанаар 376 078 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, 100 523 төгрөгийг хүүгийн төлбөрт, ******* 402 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тус тус тооцохоор зээлийн үндсэн төлбөрт 1 740 88******* төгрөг, хүүгийн төлбөрт *******3 275 /281 2*******4+ 451 *******81/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт *******4 *******63 төгрөгийг тус тус төлж, зээлийн үндсэн төлбөрт 1 25******* 111 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Түүнчлэн, 201******* оны 12 сарын 2*******-ний өдөр төлсөн 305 000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дарааллыг тогтоож өгсөний дагуу шүүх, зээлдэгчээс төлсөн 305 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 1 25******* 111 төгрөгөөс хасч тооцон *******54 111 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэж дүгнэв.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч В., У. нар нь нэхэмжлэгч компаниас авсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт *******54 111 төгрөгийг хугацаандаа төлөх үргээ биелүүлээгүй байх тул хэтэрсэн хугацаа буюу хамгийн сүүлд зээлийн төлөлт хийсэн 201******* оны 12 сарын 2*******-ний өдрөөс хойших хугацаанаас 2020 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэлх 304 хоногийн хугацааны хүү, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзэв.
Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож үзэхэд:
- зээлийн үндсэн төлбөр *******54 111 төгрөгийн сарын 6 хувийн хүү нь 57 247 төгрөг болох ба үүнийг сарын 30 хоногт хуваахад 1 хоногийн хүү нь 1 *******08 төгрөг гарч байна. Энэ 1 хоногийн хүүг хэтэрсэн хугацаа буюу 250 хоногт /304х1*******08/ үржүүлэхэд 580 032 төгрөгийн хүү,
- төлөгдөөгүй хүүгийн төлбөр 580 032 төгрөгийн 20 хувиар тооцоход 116 006 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус гарч байна.
Иймд хариуцагч В., У. нараас зээлийн үндсэн төлбөрт *******54 111 төгрөг, хүүгийн төлбөрт 580 032 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116 006 төгрөг, нийт 1 650 14******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 704 113 төгрөгт холбогдох хэсгийг болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 201******* оны 10 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 78******* 268 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэ хэсгийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 80******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж 5 80******* төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч В., У. нараас улсын тэмдэгтийн хураамжид 41 352 /1 650 14******* төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шү үхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч В., У. нараас зээлийн гэрээний үүрэгт 1 650 14******* /нэг сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 704 113 /нэг сая долоон зуун дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгт холбогдох хэсгийг болон 201******* оны 10 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 78******* 268 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 80******* төгрөгийг төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж 5 80******* /таван мянга найман зуун ес/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 41 352 /дөчин нэгэн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА