Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/303

 

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/303

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Бд холбогдох 2312000000317 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. дугаар байрны 57 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сгийн Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвай” төвийн зүүн талд байрлах 6.5 метрийг харьцах 4.3 метрийн хэмжээтэй модон амбаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Ст 1.330.430 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

хохирогч Л.Сийн мэдүүлсэн “Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвай” төвийн ертөнцийн зүгээр зүүн талд 48 метр квадрат газрыг дээр нь байсан 3 метрийг харьцах нь 4 метрийн хэмжээтэй граж болон 6.5 метрийг харьцах нь 4.3 метрийн хэмжээтэй модон амбаарын хамт 2020 оны 04 дүгээр сард 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд тэрнээс хойш уг газар дээр байсан амбаар гражийг газраа хамгаалах зорилгоор авалгүй, тэнд нь үлдээсэн юм. Тэгсэн чинь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн газар дээрээ очсон чинь манай газар дээр байсан миний амбаар алга болсон, яасан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Тэгээд би өөрийнхөө амбаарыг хулгайд алдсан гэдгээ мэдээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Би уг амбаараа алдсанаас хойш “Арвай” төвийн манаач ахтай уулзахад 2-3 хоногийн өмнө гурилын Бгэдэг хүн машинтай ирээд манай амбаарыг буулгаад ачиж байсан гэж хэлсэн. Тийм болохоор би гурилын Бг сэжиглэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

 

хохирогч Л.Сийн дахин мэдүүлсэн “Би 2023 оны 10 сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутагт байх өөрийн эзэмшлийн 6.50х4.30м харьцаатай модон амбаараа хулгайд алдсанаа мэдээд фэйсбүүкийн Архангай аймгийн зарын групп дээр пост оруулж энд байсан бөгөөд модон амбаарыг авсан хүнийг харсан, үзсэн хүн байна уу гэж пост оруулсан боловч ямар ч хүн мэдээ бичээгүй. Тэр үед би Цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн бөгөөд Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Э.Н ирж үзлэг хийсэн. Тухайн үед “Арвай” төвийн манаач Тогтох гэх залуу наана чинь байсан амбаарыг гурилын Бгэж дууддаг хүн ачаад аваад явсан гэж хэлсэн. Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. Иингээд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Мөнгөт-Оюу” төв рүү теле камерыг нь шүүлгэх гэж орсон боловч манай амбаар байсан хэсэг рүү харж байрласан теле камер байхгүй байсан. Тэр үед “Мөнгөт-Оюу” төвийн эзэн Эгэх хүн танай амбаарыг гурилын Ббуулгаад ачаад явсан гэж хэлсэн. Тухайн алдагдсан амбаарыг миний эзэмшлийн амбаар гэдгийг Бмэдэж байгаа. Өмнө нь Бгэх хүн миний гражид эд зүйл хийе гэж гуйж байсан, мөн надаас тэр газраа хэдээр авсан юм, худалдах юм уу гэж асууж байсан бөгөөд би тухайн үед нь 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм, та 10.000.000 төгрөгөөр авбал ав гэтэл Бгэх хүн надад хандаж юу гэж тийм үнэтэй авдаг юм гэж хэлж байсан. Тэрнээс хойш арав гаруй удаа надтай тааралдах үедээ чи тэр газраа яах юм гээд асуугаад байдаг байсан. Тэгэхээр миний эзэмшлийн газар гэдгийг мэддэг байсан гэсэн үг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/,

 

хохирогч Л.Сийн дахин мэдүүлсэн “С.Б гэх хүн миний хохирол болох 1.330.420 төгрөг болон үнэлгээ хийлгэсэн мөнгө нийлээд 1.380.000 төгрөгийг миний 5135629100 дугаарын данс руу шилжүүлсэн бөгөөд миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулсангэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

гэрч Ж.Эын мэдүүлсэн “Мөн “Арвай” төвийн зүүн талд байрлах граж болон модон амбаарыг Л.Сийн эзэмшлийнх гэдгийг нь мэддэг юм. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 16 билүү 17-ны өдрийн орой 20-21 цагийн орчимд “Арвай” төвийн зүүн талд байрлах гражийн хажуу талын модон амбаарыг “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн хойд талд гурил зардаг гурилын Бгэдэг хүн өөрийнхөө цагаан өнгийн, бөмбөгөр машинтай ирчихсэн буулгаад эхлээд амбаарын модыг зөөгөөд сүүлд нь тэнд үлдсэн хогийг ачиж авч явсан. Тухайн үед би очоод гурилын Бтай уулзаад яагаад хүний эзэмшлийн амбаарыг буулгаж авч явж байгаа юм гэж асуухад битгий хуц, чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би сүүлд нь Л.Ст энэ талаар өөрт нь хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

гэрч С.Мын мэдүүлсэн “Тухайн өдөр миний бие өвдөөд ажилдаа явалгүй амарч байсан юм. Гэтэл орой манай машины эзэн С.Б ах надтай утсаар яриад би “Арвай” төвийн зүүн талын амбаарыг буулгачихлаа, бие чинь гайгүй бол ирээд энэ хавиар байгаа хогийг нь цэвэрлээд хаяадахаарай гэж хэлсэн. Ингээд би Б ахаас очиж 78-78 АРН улсын дугаартай автомашиныг нь аваад “Арвай” төвийн зүүн талд очиход тухайн газар байсан амбаарыг буулгаад зэргэлдээ байх айлын хашааны гадна хажууд моднуудыг нь хураасан байсан. Ингээд би тухайн амбааруудын суурин дээр байсан хогийг хажууд нь байдаг айлын хүн болох Энхтөр гэх хүнтэй хамт цэвэрлэж ачиж хогийн цэг рүү хаясан юм. Тухайн амбаарыг С.Б ах буулгаж зөөсөн гэсэн. Өөр хэн нэгэн бол байгаагүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96/,

 

гэрч Д.Тын мэдүүлсэн “Би С гэдэг хүнд 2020 онд шиг санагдаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг “Арвай” төвийн зүүн талд байрлах блокон граж болон хуучин модон амбаарыг 10.000.000 төгрөгөөр худалдаж байсан юмгэх мэдүүлэг /хх-ийн 103-104/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 22-26/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн АЦ-23-192 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-15/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 105-107, 108-110/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Л.Ст 1.330.430 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

     

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Бгийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Бг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч С.Бгийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ