Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 127/2017/0019/З |
Дугаар | 127/ШШ2020/0001 |
Огноо | 2019-12-23 |
Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 127/ШШ2020/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:127/2017/0019/З
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О З-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х Д- нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Хэнтий аймгийн ИТХ-ын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № 06 дугаар тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн № 22 дугаар захирамжийн З.Х, 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 75 дугаар захирамжийн Г.Х нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 02 дугаар захирамжийн Т.Б, О.Э нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн № 14 дүгээр захирамжийн Д.О, Г.С нарт, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № 30 дугаар захирамжийн Б.Б, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн № 86 дугаар захирамжийн Д., Т.Б нарт, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № 95 дугаар захирамжийн Б.Э нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоол, 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн № 45 дугаар захирамжийн Л.Б, Б.Ц, Ц.П, Н.Б, Б.А нарт, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 59 дүгээр захирамжийн Б.В, Ц.Б, Х.Л, Л.Энэбиш, Л.Б нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 56 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 46 дугаар захирамжийн Ө.Б холбогдох хэсэг,
ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн № 16 дугаар захирамжийн Д.Т, Д.Х нарт, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № 109 дүгээр захирамжийн О.Э, Д.Ч нарт холбогдох хэсэг,
Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 05 дугаар захиармжийн Э.Т, Д.А, Ж.Ж, Д.Б, Ч. нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 05 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн № 03 дугаар захирамжийн Б.Т, Н.Б, Д.А нарт холбогдох хэсэг, мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/162 дугаар захирамж,
ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №А/09 дүгээр захирамж, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № А/83 дугаар захирамж,
ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 01 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № А/91, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № А/92, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № А/128 дугаар захирамжууд болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Д.Б, тус сумын Засаг дарга О.А, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ж.М, Н.Б, Д.Б, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн газар нутгийн зарим хэсгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч хилийн цэсийг баталсан.
Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ын дагуу гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.5 дахь хэсэгт “Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна” гэж заасан бөгөөд 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог.
Гэтэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүс буюу улсын тусгай хэрэгцээний газарт Дэлгэрхаан сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржаа, тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгосон байна. Улмаар тухайн малчин өрхүүд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр отрын бүсэд нэвтрэн өвөлжиж, хаваржиж байна.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг зөрчин, улсын тусгай хэрэгцээний газар буюу аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмших, ашиглах эрх олгосон хууль бус шийдвэрүүд нь тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна.
Иймд Газрын тухайн хуулийн 5.2, 6.2, 18.1.2, 18.1.7, 19.1.6, 20.1.2, 23.2.3, 23.2.4, 33.4 дэх хэсгүүд болон 31 дүгээр зүйл, 31.3, 33.4 дэх хэсгүүд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1, 29.1.3 дахь хэсэгт тус тус заасныг болон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ыг зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Дэлгэрхаан сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэрийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар харьяаллын дагуу Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхэд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “...Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ...”, 60.1.4-д “...бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх...” гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймээс Улсын тусгай хэрэгцээний газар, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны Аймаг дундын отрын бүсэд өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэхээр олгосон, Хэнтий аймгийн ИТХ-ын тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамж, шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус сумын газар нутгийн тавь орчим хувь нь улсын тусгай хэрэгцээний газарт харьяалагдаж байгаа ба нутгийн харьяат иргэд өвөлжиж, хаваржих нутаггүй болоод байна.
Улсын тусгай хэрэгцээний газрыг иргэдэд өмчлүүлж болохгүй гэсэн хуулийн заалттай, харин газар эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэсэн заалт байхгүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу тогтоол гаргаж өвөлжөө, хаваржааны газрыг орон нутгийн иргэдэд олгосон юм.
Иймд Улсын тусгай хэрэгцээний газарт өвөлжөө, хаваржаа олгохоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолуудыг хүчинтэй хэвээр байлгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн /2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэв” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолуудыг үндэслэн сумын иргэдэд /албан бичигт дурьдсан иргэдэд/ өвөлжөө хаваржааны газруудыг эзэмшүүлсээр ирсэн.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, сумын Засаг даргын тамгын газар хамтран Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрийн байгалийн нөхцөл, нөөцийн төлөвлөгөөг сумын нийт нутаг дэвсгэрт 2016 онд хийсэн билээ. Дээрх төлөвлөгөөнд отрын бүс нутагт хэрэгжүүлэхээр бэлчээрийн газрын төлөвлөгөө, хадлангийн газрын төлөвлөгөө, аялал жуулчлалын бүсийн төлөвлөгөө, зүй ёсны эрхээр баталгаажуулах төлөвлөгөөг тусгасныг үзэхэд отрын бүс нутагт газар эзэмшүүлж болох үндэслэлтэй юм. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасанчлан тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэхгүй байгаа.
Цаашид Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай хамтран ажиллаж отрын бүс нутагт газар эзэмшүүлэхгүй байх, одоогоор эзэмшүүлсэн газрын эзэмшигчтэй хийх гэрээнд аймаг дундын отрын бүс нутагт мөрдөгдөж буй холбогдох журам зааврыг тусгаж ажиллах саналтай байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн гол үндэслэл нь мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоол болон Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр дэх 192.8 мянган га газрыг Хэрлэнбаян-Улааны аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын зориулалтаар тусгай хэрэгцээнд авч хилийн заагийг баталсан. Улсын тусгай хэрэгцээнд авснаас хойш Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин иргэдэд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар олгосон байдаг. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын иргэдэд газар эзэмшүүлэхээр олгосон захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэдгээр шүүхэд гомдол гаргасан. Иймд Хэрлэнбаян-Улаан тосгоны аймаг дундын Отрын бэлчээрийн бүс нутагт Өвөлжөө, хаваржааны гэрчилгээ олгосон Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
Мөн Л.Э, Н.О, Ж.О, Ц.О, Б.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Эдгээр иргэд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний бүртгэлийн лавлагаагаар нас барсан болох нь тогтоогдсон” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2004 оноос эхлээд хуулийн хүрээнд өвөлжөө, хаваржааг иргэдэд олгож байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж үе үеийн Засаг дарга нар захирамж, шийдвэр гаргаж байсан. Хариуцагч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 87 иргэдийн өвөлжөө, хаваржааны газрыг хэвээр байлгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар нутагтаа амьдарч байгаа иргэд газар эзэмших эрхтэй. Отрын захиргаа газар нутгийг бүрэн хамгаалж чадахгүй. Сум захиргаа, отрын захиргаа, баг гээд бүгд нийлж байж газар нутгаа хамгаалах шаардлага бий болж байгаа юм. Отор гэсэн нэрээр Багануур дүүргийн олон малтай иргэдийг өвөлжүүлдэг, малыг нь онд оруулдаг болсон. Үүнийгээ зохицуулж чадахгүй байж Отрын захиргааныхан өвөлжөө, хаваржааны маргаан хийж байна. Иймд Отрын захиргааны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэд Монгол улсын иргэд юм. Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нь хэтэрхий хязгаарлаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна.
Манай сумын иргэд Отрын захиргааны шийдвэрийг хүндэтгээд өвөлждөг. Бидний зүгээс өөрсдийн амьдарч байгаа газраа чөлөөлье, бусад газрыг нь отрын журмаар ашиглая гэж хэлсэн. Ихэнх зохион байгуулалтыг бид нар хийдэг. Ийм байхад хүний эрхэнд хэтэрхий халдаж, төөрөгдөлд оруулж байна. Үүнийг нэхэмжлэгч тал ойлгоосой гэж хүсэж байна” гэв.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндсэн гаа газрыг нийтээр эзэмшүүлж байгаа, тэрнээс бэлчээрийг бүхэлд нь эзэмшиж, ашиглуулсан зүйл байхгүй юм.
Тухайн орон нутагтаа өвөлжиж хаваржиж байгаа иргэд өөрсдөө тэнд байнга оршин суудаг, байршиж, суурьшсан учир нэвтэрч орсон иргэд гэж үзэхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Г.Б, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид санал нэг байна” гэв.
.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О З- нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дэлгэрхаан сумын Засаг дарга нарт холбогдуулан “Хэнтий аймгийн ИТХ-ын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № 06 дугаар тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн № 22 дугаар захирамжийн З.Х, 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 75 дугаар захирамжийн Г.Х нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 02 дугаар захирамжийн Т.Б, О.Энарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн № 14 дүгээр захирамжийн Д.О, Г.С нарт, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № 30 дугаар захирамжийн Б.Б, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн № 86 дугаар захирамжийн Д.Х, Т.Б нарт, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № 95 дугаар захирамжийн Б.Э нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоол, 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн № 45 дугаар захирамжийн Л.Б, Б.Ц, Ц.П, Н.Б, Б.А нарт, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 59 дүгээр захирамжийн Б.В, Ц.Б, Х.Л, Л.Э, Л.Б нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 56 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 46 дугаар захирамжийн Ө.Б холбогдох хэсэг,
ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн № 16 дугаар захирамжийн Д.Т, Д.Х нарт, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № 109 дүгээр захирамжийн О.Э, Д.Ч нарт холбогдох хэсэг,
Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 05 дугаар захиармжийн Э.Т, Д.А, Ж.Ж, Д.Б, Ч.Э нарт холбогдох хэсэг,
ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 05 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн № 03 дугаар захирамжийн Б.Т, Н.Б, Д.А нарт холбогдох хэсэг, мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/162 дугаар захирамж,
ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №А/09 дүгээр захирамж, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № А/83 дугаар захирамж,
ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 01 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № А/91, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № А/92, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № А/128 дугаар захирамжууд болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хэрлэнбаян-Улааны Аймаг дундын отрын бүс нутагт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дэлгэрхаан сумын Засаг дарга нарын шийдвэрээр нэр бүхий малчин өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байна.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 470 дугаар тогтоолоор Отор, тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдсан ба БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 204 дүгээр зарлигаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хороо болон зохион байгуулагдсан. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 130 дугаар зарлигаар Хэрлэнбаян-Улаан хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсийг дахин баталгаажуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 36 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улаан хороог татан буулгаж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд нэгтгэн, харьяалуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны нутгийг улсын тусгай хэрэгцээнд авчээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 130 дугаар зарлигаар баталсан Хэрлэнбаян-Улаан хорооны хилийн цэс, Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор тогтоосон Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нутгийн хилийн цэс ижил, бүрэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гээд хуулийн 16.1.6-д “аймаг дундын отрын бэлчээр”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд хуулийн 18.1.2-т “ энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллаын мэдэлд шилжүүлэх”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь эрх хэмжээтэй байна” гээд 23.2.4-д “тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын баталсан байх бөгөөд тус журмын 2 дугаар зүйлд “Отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг улсын хэмжээнд “Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргаа” хариуцаж зохион байгуулна” гэжээ.
Дээрхээс дүгнэвэл улсын тусгай хэрэгцээний газарт газар ашиглуулахийг эрх зөвхөн Засгийн газар, түүний эрх олгосноор эрх бүхий захиргааны байгууллага эдлэхээр байна.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан байхад сумын Иргэдийн төлөөлөгчид Хурал тогтоол гаргаж, Засаг дарга захирамжаар нэр бүхий иргэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус актад хамаарч байх тул “Хэнтий аймгийн ИТХ-ын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № 06 дугаар тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн № 22 дугаар захирамжийн З.Х холбогдох хэсэг, 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 75 дугаар захирамжийн Г.Х нарт холбогдох хэсэг, ИТХ-ын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 02 дугаар захирамжийн Т.Б, О.Э нарт холбогдох хэсэг, ИТХ-ын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 02 дугаар тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн № 14 дүгээр захирамжийн Д.О, Г.С нарт холбогдох хэсэг, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № 30 дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсэг, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн № 86 дугаар захирамжийн Д.Х, Т.Б нарт холбогдох хэсэг, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № 95 дугаар захирамжийн Б.Э нарт холбогдох хэсэг, ИТХ-ын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн № 45 дугаар захирамжийн Л.Б, Б.Ц, Ц.П, Н.Б, Б.А нарт холбогдох хэсэг, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 59 дүгээр захирамжийн Б.В, Ц.Б, Х.Л, Л.Б нарт холбогдох хэсэг, ИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 56 дугаар тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 46 дугаар захирамжийн Ө.Б холбогдох хэсэг, ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн № 16 дугаар захирамжийн Д.Т, Д.Х нарт холбогдох хэсэг, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № 109 дүгээр захирамжийн О.Э, Д.Ч нарт холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 05 дугаар захиармжийн Э.Т, Д.А, Ж.Ж, Д.Б, Ч.Э нарт холбогдох хэсэг, ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 05 дугаар тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн № 03 дугаар захирамжийн Б.Т, Н.Б, Д.А нарт холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн Ч.П, Ц.С, Ц.Б, Д.Б, Г.Г нарт холбогдох хэсэг, мөн ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 03 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 01 дүгээр тогтоолууд, Дэлгэрхаан сумын сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/162 дугаар, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №А/09 дүгээр, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн № А/83 дугаар, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № А/91 дүгээр, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № А/92 дугаар захирамж”-иудыг илт хууль бус захирааны акт гэж тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/128 дугаар захирамжаар иргэн Д.Б Дэлгэрхаан сумын 2 дугаар баг, “Ар гацаа” гэх газарт хаваржааны газар эзэмшүүлсэн байх ба уг газар нь отрын бүс нутгийн гадна байршилтай болох нь Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн кадастрын мэргэжилтэн Н.Б 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул иргэн Д.Б холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч О З- нь гуравдагч этгээдээр татагдсан Н.О, Л.Э, Ж.О, Ц.О, Б.А, Д.Б нарт хамаарах газар эзэмшилтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлж 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг шүүхэд ирүүлсэн тул дээрх нэр бүхий иргэдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, уг нэр бүхий 5 иргэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд О З-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Захиргааны хэргийн анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч Н.Н шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүх хуралдаанд оролцогчдын хэн аль нь “иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх” санал гаргасан тул тус хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “... хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно...” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.2, 106.3.13 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.4, 52 дугаар зүйлийн 52.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжпэгч О З-ны нэхэмжпэлтэй, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дэлгэрхаан сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэнтий аймгийн ИТХ-ын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот захирамжийн Зинамэдэрийн Хишигжаргал, 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 75 тоот захирамжийн Гомбын Хишигсүрэн нарт холбогдох хэсэг, ИТХ-ын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 56, 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 болон 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолууд, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот захирамжийн Т.Б, О.Э нарт, 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 тоот захирамжийн Д.О, Г.С нарт, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 30 тоот захирамжийн Б.Б, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 86 тоот захирамжийн Д.Х, Т.Б нарт, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 95 тоот захирамжийн Б.Э нарт, 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 45 тоот захирамжийн Л.Б, Б.Ц, Ц.П, Н.Б, Б.А нарт, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 59 тоот захирамжийн Б.В, Ц.Б, Х.Л, Л. нарт, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 46 тоот захирамжийн Ө.Б, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот захирамжийн Д.Т, Д.Х нарт, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 109 тоот захирамжийн О.Э, Д.Ч нарт, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 тоот захирамжийн Э.Төрбат, Д.А, Ж.Ж, Д.Б, Ч.Э нарт холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот захирамжийн Б.Т, Н.Б, Д.А нарт, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/128 тоот захирамжийн Ч.П, Ц.С, Ц.Б, Д.Батжаргал, Г.Г нарт холбогдох хэсэг болон сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/162, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/09, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/83, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/91, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн “Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/128 тоот захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О З- нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар захирамжийн хавсралтын Н.О холбогдох хэсэг, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаар захирамжийн хавсралтын Л.Э холбогдох хэсэг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/09 дугаар захирамжийн хавсралтын Ж.О холбогдох хэсэг, 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 75 дугаар захирамжийн хавсралтын Ц.О холбогдох хэсэг, 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар захирамжийн хавсралтын Б.А холбогдох хэсэг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/128 дугаар захирамжийн хавсралтын Д.Б холбогдох хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ