Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

     2023        12           25                                     2024/ШЦТ/12

 

                                   

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийж,

 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн 2309013462840 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....оны .... дүгээр сарын ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхай тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, Н С ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ...................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Г.М /РД:...................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Г.М нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Г У" төвийн 2 давхарт байрлах "Г С" нэртэй дэлгүүрт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд ХІХ-ХХ зуунд хамаарах эмийн манхаг /уут/ болох соёлын өвийн худалдааг хууль бусаар явуулж, 4 ширхэг эмийн манхаг /уут/-ийг нэг бүрийг нь 31,350 төгрөгөөр буюу нийт 125,400 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогджээ.

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/, гэрч Н.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар тал/, гэрч Д.Ж-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/, гэрч Ё.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, гэрч О.Х-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 60, 62-63 дугаар тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-56 дугаар тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-30 дугаар тал/, Соёлын Үндэсний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/477 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 105 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/565 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 176-184 дүгээр тал/, шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 106-113 дугаар тал/, Шинжлэх ухаан академи археологийн хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/457 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, гэрэл зургууд /хавтаст хэргийн 132-142 дугаар тал/, Ж ХХК-ийн борлуулалтын тайлан /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/, яллагдагч Г.М-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 186 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах,  хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Соёлын биет өвийн хууль бус худалдааг явуулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Соёлын биет өвийн хууль бус худалдааг явуулах гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу эмийн манхаг /уут/-ийг худалдан борлуулсан 125.400 /нэг зуун хорин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

-2s22963 бүртгэлийн дугаартай хутга мэт металл эдлэл 7 ширхэг,

-2522970 бүртгэлийн дугаартай бөгтгөр мөртэй хутга мэт металл эдлэл 5 ширхэг,

-2522979 бүртгэлийн дугаартай амьтны дүрс бүхий металл эдлэл 10 ширхэг,

-2ѕ22946 бүртгэлийн дугаартай тамга мэт металл эдлэл 5 ширхэг,

-2522968 бүртгэлийн дугаартай тамга мэт металл эдлэл 4 ширхэг,

-2522963 бүртгэлийн дугаартай дугуй хэлбэртэй толь гэх металл эдлэл 3 ширхэг,

-2522963 бүртгэлийн дугаартай амьтны дүрстэй арал гэх металл эдлэл 1 ширхэг,

-2522968 бүртгэлийн дугаартай дугуй хэлбэртэй 3 талдаа амьтны дүрстэй металл эдлэл 1 ширхэг,

-2522990 бүртгэлийн дугаартай аяга мэт металл эдлэл 1 ширхэг,

-2s22963 бүртгэлийн дугаартай хүн, морь бүхий дүрслэлтэй металл эдлэл 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 2522982 бүртгэлийн дугаартай тунгийн арьсан уут гэх эдлэл 2 ширхэгийг Соёлын яаманд шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.М-ийн тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Г.М-д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 125 400 /нэг зуун хорин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж, гэмт хэрэг үйлдэж олсон 2522982 бүртгэлийн дугаартай 2 ширхэг эмийн арьсан манхаг уутыг Соёлын өвийн төвд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

-2s22963 бүртгэлийн дугаартай хутга мэт металл эдлэл 7 ширхэг,

-2522970 бүртгэлийн дугаартай бөгтгөр мөртэй хутга мэт металл эдлэл 5 ширхэг,

-2522979 бүртгэлийн дугаартай амьтны дүрс бүхий металл эдлэл 10 ширхэг,

-2ѕ22946 бүртгэлийн дугаартай тамга мэт металл эдлэл 5 ширхэг,

-2522968 бүртгэлийн дугаартай тамга мэт металл эдлэл 4 ширхэг,

-2522963 бүртгэлийн дугаартай дугуй хэлбэртэй толь гэх металл эдлэл 3 ширхэг,

-2522963 бүртгэлийн дугаартай амьтны дүрстэй арал гэх металл эдлэл 1 ширхэг,

-2522968 бүртгэлийн дугаартай дугуй хэлбэртэй 3 талдаа амьтны дүрстэй металл эдлэл 1 ширхэг,

-2522990 бүртгэлийн дугаартай аяга мэт металл эдлэл 1 ширхэг,

-2s22963 бүртгэлийн дугаартай хүн, морь бүхий дүрслэлтэй металл эдлэл 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.  

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ