Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч Г.Насанболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Гансүхийн Насанболдод холбогдох эрүүгийн 201619000826 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 07 сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, мандал 9 гудамж 13 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Чонос овгийн Гансүхийн Насанболд, /РД:ЗФ90070810/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Насанболд нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зуунмод- Улаанбаатар чиглэлийн асфальтан зам дээрХ.Соната-6 маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу шарваж орж, зам тээврийн ослын улмаас зорчигч М.Энхцэцэг нь 8 долоо хоногтой жирэмсэн зулбаж биед нь хүнд зэргийн гэмтэл,Төв АЗЗА ТӨХК-ий эд хөрөнгөнд 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Насанболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 15-нд Дундговь аймгаас Улаанбаатар руу гарсан. Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар явж байгаад зам хальтаргаатай байснаас машин замын хажуу руу орж хохирогч Энхцэцэгийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэв.

Хохирогч М.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот орохоор гэрийн гаднаас саарал өнгийн 97-66 ДУА улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд сууж 15.000 төгрөг өгөөд дөрөө нь 3 хүн аваад жолоочоос гадна 5 зорчигчтой хөдөлсөн. Тэгээд замдаа 2 удаа зогссон байх хүмүүс бие засах, тамхилах гээд тэгээд 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багийн нутаг Хаан банкны зуслангийн хойд талын асфальтан зам дээр явж байгаад машин гулгаад ар хэсгээрээ замын хажуу тал руу орсон. Тэгээд зогсоод бууж харчихаад гайгүй байна хөдлөх үү гээд хөдлөх гэсэн чинь машин нь болохгүй байна гэж байсан тэгээд би бие засах гэсэн чинь доошоо цус гараад нуруугаар өвдөөд байсан тэгээд жолооч зам дээрээс машин зогсоогоод нэг эгч, ах хоёртой нэг машинд суугаад явсаар байгаад Улаанбаатар хот ороод Саппорогийн тэнд буугаад гэрлүүгээ такси бариад харьсан...гэх мэдүүлэг /хх-24-26 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанид өрөнхий инжинер ажилтай. Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Xустай өнгөрөөд хаан банкны зуслангийн байшингуудын хойд талд байдаг замын түмп мөргүүлсэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр компанаа төлөөлж оролцож байгаа. Нэг ширхэг түмп ажлын хөлстэйгээ нийлээд 50,000 төгрөг байдаг юм. Түмпны мөнгөө нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /хх-121 тал/,

 Гэрч Г.Оюунбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас 08 цагийн үед  гараад соната-6 маркийн машинд суугаад 15.000 төгрөг өгөөд Улаанбаатар хот орохоор явсан. Машинд жолоочоор Насанболд гэх хүн бас 2 эмэгтэй, 3 эрэгтэй гээд 6-уулаа гарсан тэгээд Төв аймгийн нутаг Хаан банкны зуслангийн газрын хойд талын асфальтан зам дээр явж байгаад гулгаад машин замын хажуу руу орсон. Тэгээд яг тухайн үеп машин хажуу талаараа болоод буцааж хариулаад машин тэгширсэн үед замын хажуу талын түүмп мөргөөд ухраад амын хажуу орсон. Би ард унтаж явсан болоохоор сайн анзаараагүй би сэрээд тайван тайван гэж хэлж байсан. Тэгээд машинаасаа бууцгаагаад харахад бүх хүмүүс зүгээр байсан хөдлөх гэсэн чинь машины  баруун урд талын цаф нь хугарсан байсан. машинаас буухад миний хажуу талд сууж явсан охины бие нь эвгүйрхээд явчих шиг болсон тэгээд жолооч тэнд сууж явсан 2 хүүхнийг надтай хамт замын машинд суулгаад явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

 

Гэрч О.Янжиндулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот орохоор гарсан тэгээд Төв аймаг хэтрээд жуулчны баазын хажууд яву байхад өөдөөс жижиг ирж байгаа харагдсан тэгтэл гэнэт машин зам дээр гулгаад замын баруун гар тал руу ард талаараа буусан би машины жолоочийг танихгүй тухайн үед жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болох үед миний сууж явсан машин хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байнаби жолоочийн ард талд миний баруун гар талд нэг эмэгтэй цаад талд нь 2 залуу сууж явсан би ард талд суудлын бүсээ бүсэлсэн байсан бусад хүмүүс бүсээ зүүсэн талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/

Гэрч П.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу 97-55 ДУА улсын дугаартай машины жолооч Насанболдын машинд суугаад явсан тэгээд Төв аймаг өнгөрөөд засмал зам дээр явж байтал өөдөөс ирж байсан машин шахаад зөрсөн тэгтэл сууж явсан машин торомстол шарваад замын хажуу тал руу орсон өөдөөс ямар машин ирж байсан талаар би харж амжаагүй. Манай машин 50 км цагийн хурдтай явж байсан юм. Би Насанболд жолоочийг багаас нь танидаг юм. Өөдөөс машин шахаж орж ирээд тэгээд л шарваад замын хажуу тал руу зөөлхөн орсон миний сууж явсан машинд бол ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй замын хажуу тал руу орсны дараа рүлийн гар хугарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/

 

Гэрч Б.Дэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:М.Энхцэцэг нь материалаас харахад 2016 оны 10 дугаар сарын 07-ны байдлаар 6-н 7 хоногтой жирэмсэн байжээ. Надад жирэмсэн үедээ үзүүлж байсан зүйлгүй зулбаснаасаа хойш 2016 оны 11 сарын 11-ний өдөр үзэхэд эход харахад умайн хөндийд шингэнтэй байсан байна. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/

 

Гэрч М.Жаргалсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Дундговь аймгийн төв дээрээс Болдоо гэдэг жолоочийн Саното-6 маркийн таксинд суугаад УБ хот руу явж байгаад Төв аймгийн хойно тойруу зам дээр машин гэнэт хальтраад замаас гарч замын тэмдэгийг машинаа бөгсөөр мөргөөд хажуу талаараа гулгаад далан руу орж зогссон. Тухайн 10-11 цаг болж байсан. Зорчигч нар бүгд буугаад жолооч машин доогуураа хараад буруу талын урд талын гар хугарчихсан байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 93 тал/,

 

Гэрч Э.Болдмандах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хэргийн газрын үзлэгээр яллагдагч Г.Насанболд нь зогсоох арга хэмжээ авалгүйгээр зам дээр тээврийн хэрэгслийг гулгуулж улмаар тээврийн хэрэгсэл нь бүтэн эрэгсэн байдаг. Г.Насанболд нь ухарсан байдлаар явж байх үедээ замын түмбийг тээврийн хэрэгслийн баруун урд талын кирло болон дугуй хэсгээр мөргөж замын далан луу тээврийн хэрэгсэл нь хойд талаараа уруудаж орсон байдаг юм. Яллагдагч Г.Насанболд нь эргэлттэй зам дээр тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж ороогүйгээс болж зам дээр тээврийн хэрэгсэл шарваж эргэлдсэн байх боломжтой байсан. Уг зам тээврийн осол нь өглөө 11 цагийн үед болсон байсан бөгөөд Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл ирж үзлэгийг орой хийсэн болохоор зам дээр тээврийн хэрэгслийн мөр байхгүй болсон байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтэнд байгаа Тээврийн хэрэгслийн мөр бол Г.Насанболдын унаж явсан тээврийн хэрэгсэл хойд хэсгээрээ замаас гарч байх үед үүсгэгдсэн мөр мөн. А цэгээс тээврийн хэрэгслийн урд талын улсын дугаар хүртэл хэмжихэд 13,40 метр байсан нь тухайн тээврийн хэрэгслийн мөрийг өөрөө илтгэж байгаа юм. А цэг хүртэл асфальтан зам дээр мөр байгаагүй. гэх мэдүүлэг /хх-122 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14994 тоот дүгнэлт:

  1. М.Энхцэцэг нь 6 долоо хоногтой жирэмсэн зулбасан байна.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/     

 

Шинжээч Г.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:Би М.Энхцэцэг гэх хүнийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр үзсэн байна тухайн үед биед нь гэмтэлгүй 6-н долооо хоногтой байсан нь зулбасан гэсэн эмэгтэйчүүдийн үзлэгийн хуудастай ирсэн байна. дээрх эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Уг зулбалт нь зам тээврийн ослоос болж үүссэн байх магадлалтай гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Шинжээч Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Цогтбаярын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00000135 тоот дүгнэлтэд

Хариулт:1 Хавтаст хэргийн нотлох баримттай танилцаж үзэхэд Х.Соната-6 маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Насанболд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв.

Хариулт:2 Хавтаст хэргийн нотлох баримттай танилцаж үзэхэд Х.Соната-6 маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Насанболд нь МУ-н ЗХД-ийн 9-р бүлгийн 9.1Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9-р бүлгийн 9.2Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21-р бүлгийн 21-8Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв.

Хариулт:3. Хавтаст хэргийн нотлох баримттай танилцаж үзэхэд Х.Соната-6 маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Насанболд МУ-н ЗХД-ийн 9-р бүлгийн 9.1Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тоггоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9-р бүлгийн 9.2Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21-р бүлгийн 21-8Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх дүгнэлт /хх-61 тал/,

 

Шинжээч Ч.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Дүгнэлтэнд зааснаар зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь Монгол улсын замын хөдлөгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 123 тал/,

 

Бусад баримт:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/,

- Зам тээврийн осол хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-10 тал/,

- 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13 тал/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-16 тал/,

- бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-17-р тал/,

- гэрч  хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-38 тал/,

- Харигбол ХХК үнэлгээний тайлан /хх-48-54 тал/,

- хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-56-59 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа, хавсралт /хх-82-83 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-85-86 тал/,

- Цагдаагийн Ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-94-98 тал/,

- Хохирогч М.Энхцэцэгээс гарган өгсөн бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-100-107 тал/,

- Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-126 тал/,

- Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-130 тал/,

 -шүүгдэгч Г.Насанболдын ял шийтгэлийн хуудсыг шалгахадял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-80-р тал /,

- шүүгдэгч Г.Насанболдыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр /хх-74-75-р тал/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-77-78 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Г.Насанболд нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зуунмод- Улаанбаатар чиглэлийн асфальтан зам дээрХ.Соната-6 маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу шарваж орж, зам тээврийн ослын улмаас зорчигч М.Энхцэцэг нь 8 долоо хоногтой жирэмсэн зулбаж биед нь хүнд зэргийн гэмтэл,Төв АЗЗА ТӨХК-ий эд хөрөнгөнд 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөнБи 2016 оны 10 дугаар

 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот орохоор гэрийн гаднаас саарал өнгийн 97-66 ДУА улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд сууж 15.000 төгрөг өгөөд дөрөө нь 3 хүн аваад жолоочоос гадна 5 зорчигчтой хөдөлсөн. Тэгээд замдаа 2 удаа зогссон байх хүмүүс бие засах, тамхилах гээд тэгээд 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багийн нутаг Хаан банкны зуслангийн хойд талын асфальтан зам дээр явж байгаад машин гулгаад ар хэсгээрээ замын хажуу тал руу орсон. гэх мэдүүлэг,  гэрч П.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөнБи 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот руу 97-55 ДУА улсын дугаартай машины жолооч Насанболдын машинд суугаад явсан тэгээд Төв аймаг өнгөрөөд засмал зам дээр явж байтал өөдөөс ирж байсан машин шахаад зөрсөн тэгтэл сууж явсан машин торомстол шарваад замын хажуу тал руу орсон өөдөөс ямар машин ирж байсан талаар би харж амжаагүй. гэх мэдүүлэг, гэрч М.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Дундговь аймгийн төв дээрээс Болдоо гэдэг жолоочийн Саното-6 маркийн таксинд суугаад УБ хот руу явж байгаад Төв аймгийн хойно тойруу зам дээр машин гэнэт хальтраад замаас гарч замын тэмдэгийг машинаа бөгсөөр мөргөөд хажуу талаараа гулгаад далан руу орж зогссон. гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7701 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14994 тоот дүгнэлт, Шинжээч Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Цогтбаярын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00000135 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Насанболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Насанболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Г.Насанболдод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогч М.Энхцэцэг нь шүүхэд..гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хуралд суухгүй гэх хүсэлт ирүүлсэн, иргэний нэхэмжлэгч Л.Болдбаатар ньгомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх зэргээс үзэхэд энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна. 

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Соната маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Г.Насанболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Насанболдын эзэмшлийнХ.Соната маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шүүгдэгч Г.Насанболдод буцаан олгож, Г.НасанболдынВ, С ангилалын №608921 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Дундговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овгийн Гансүхийн Насанболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Насанболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Насанболдод оногдуулсан 1 /нэг/ хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Насанболдод оногдуулсан 1 /нэг/ хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Насанболдод хяналт тавьж ажиллахыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Г.Насанболд нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Г.Насанболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

8. Шүүгдэгч Г.Насанболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Насанболдын эзэмшлийн Х.Соната маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг Г.Насанболдод буцаан олгож, шүүгдэгч Г.НасанболдынВ,С ангиллын №608921 тоот жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Дундговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Соната маркийн 97-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Насанболдод бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА