Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

- шүүгдэгч Э.Шижир нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэчулууны Шижирт холбогдох Эрүүгийн 201719000094 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3 ээж дүүгийн хамт амьдардаг, Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг 11-р гудамж 19 тоотод оршин суух хаягтай 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Боржигон овогт Эрдэнэчулууны Шижир /РД:НГ95053139/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Шижир нь Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг дэвсгэрт бага сургуулийн хойд талд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед иргэн А.Ууганбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таамаржгүй харилцаанаас үүдэн зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Шижир нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ:  хэрэг бүртгэлийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Хохирогч А.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ....Би согтоод байхаар гэрлүүгээ явахаар нь ганцаараа баарнаас гартал миний араас Сүрэнхүү, Шижир, Энх-Эрдэнэ нар гарч ирсэн Сүрэнхүү бид хоёр маргалдсан чинь Энх-Эрдэнэ Шижир хоёр бид хоёрыг болиулсан Сүрэнхүү баарнаас Шижир куртикээ үлдээсэн аваад ир гээд оруулж байсан. Би явах гэсэн чинь Энх-Эрдэнэ Шижир хоёр явуулахгүй байж байгаад Сүрэнхүүтэй учраа олоод яв гээд байхаар нь би гэрлүүгээ явлаа гээд явж байсан чинь миний араас Энх-Эрдэнэ ирээд намайг хавирч унагаасан тэгсэн Шижир ирээд миний толгойн тус газар өшгөлөөд авахаар нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн тэгсэн хэд хэдэн удаа өшгөлсөн. Би хэн нь цохьсоныг нэлээд согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямарч байсан Энх-Эрдэнэ намайг хавираад унагааж Шижир ирээд өшгөлөж байсан. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд намайг эмнэлэгт хүргэж өгч үзүүлээд манай эхнэр Өнөрмаад хүлээлгэн өгсөн.... /хх-14-15 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Энх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ....Сүрэнхүү Ууганбаяр хоёр маргалдаад байж байхад Шижир Сүрэнхүүг өмөөрөөд Ууганбаяртай хэрэлдээд барилцаад авсан тэр тухайн үед нь Мөнгөншагай бид хоёр тэр хоёрыг салгаад Шижир куртикээ бааранд үлдээсэн байсан болохоор Мөнгөншагай Сүрэнхүү хоёр куртик авахаар баарлуу явсан. Би Ууганбаярыг байж байгаад Сүрэнхүүтэй учираа олоод яв гэсэн чинь Ууганбаяр зугтаахаар нь би араас нь очоод хашаа давах гэж байхад нь татсан чинь газаа унсан тэгээд босгох гэж байсан чинь Шижир хүрээд ирсэн тэгсэн Ууганбаяр Шижир чи намайг унагаасан гээд Шижиртэй хэрэлдээд байсан чинь Шижир толгойн тус газар нь хоёр удаа өшиглөөд авсан миний хувьд татаж унгаасан болохоос биш зодсон зүйл байхгүй... /хх-16-17 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Мөнгөншагай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Сүрэнхүү Ууганбаяртай маргалдаад байсан болохоор би дагуулаад бааранд орж Шижирээгийн куртик хайсан тэгээд гараад ирсэн чинь Ууганбаяр газар унчихсан Шижир өшиглөж байсан.Тэгээд би очоод салгаж аваад явсан... /хх-18 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Сүрэнхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ..Ууганбаяр Шижир хоёр заамдалцаад зууралдаад байхаар нь салгаад Мөнгөншагай салгаад Мөнгөн шагай намайг дагуулаад баарлуу Шижирийн куртик авчирхаар явсан тэгээд буцаад ирэхэд Ууганбаярыг газар унгаачихсан Шижир өшиглөж байхаар нь Мөнгөншагай салгаад аваад явсан. Энх-Эрдэнэ зодсон талаар харсан зүйл байхгүй бид хоёрыг гарч ирхэд Шижир өшиглөж байсан 3->- Эрдэнэ боль гээд зогсож байсан... /хх-19 тал/ гэх мэдүүлэг,

 

 Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №69 дугаар дүгнэлтэнд

- А.Ууганбаярын биед дээд уруулны салстанд язарсан шарх, эрүү, зүүн шуу, баруун чамархайд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн хуйх, толгойн баруун талд цус хуралт, зүүн шуунд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй

- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой

- Толгойн КТГ-д илэрсэн хуучин өвчинг ГЗТД-т оруулсангүй гэх дүгнэлт /хх-21 тал/,

- Гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-22 тал/,

- Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн  42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-37-38 тал/,

- Төв аймгийн Зуунмод  сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 271 тоот албан бичиг /хх-39 тал/,

- шүүгдэгч Э.Шижирийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-30-31 тал/, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-34 тал/,

 

- Шүүгдэгч Э.Шижир нь Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэх лавлагаа /хх-35 тал/ зэргийг шинжлэн судлав.

     

Шүүгдэгч Э.Шижир нь Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг дэвсгэрт бага сургуулийн хойд талд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед иргэн А.Ууганбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таамаржгүй харилцаанаас үүдэн зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.Ууганбаярын ...Би согтоод байхаар гэрлүүгээ явахаар нь ганцаараа баарнаас гартал миний араас Сүрэнхүү, Шижир, Энх-Эрдэнэ нар гарч ирсэн Сүрэнхүү бид хоёр маргалдсан чинь Энх-Эрдэнэ Шижир хоёр бид хоёрыг болиулсан Сүрэнхүү баарнаас Шижир куртикээ үлдээсэн аваад ир гээд оруулж байсан. Би явах гэсэн чинь Энх-Эрдэнэ Шижир хоёр явуулахгүй байж байгаад Сүрэнхүүтэй учраа олоод яв гээд байхаар нь би гэрлүүгээ явлаа гээд явж байсан чинь миний араас Энх-Эрдэнэ ирээд намайг хавирч унагаасан тэгсэн Шижир ирээд миний толгойн тус газар өшгөлөөд авахаар нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн тэгсэн хэд хэдэн удаа өшгөлсөн. Би хэн нь цохьсоныг нэлээд согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямарч байсан Энх-Эрдэнэ намайг хавираад унагааж Шижир ирээд өшгөлөж байсан... гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №69 дугаар дүгнэлтэнд: А.Ууганбаярын биед дээд уруулны салстанд язарсан шарх, эрүү, зүүн шуу, баруун чамархайд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн хуйх, толгойн баруун талд цус хуралт, зүүн шуунд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Толгойн КТГ-д илэрсэн хуучин өвчинг ГЗТД-т оруулсангүй гэх дүгнэлт, гэрч А.Энх-Эрдэнэ, М.Мөнгөншагай, Л.Сүрэнхүү нарын мэдүүлэг болон шүүгдэгч Э.Шижирийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Шижирийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Шижир нь Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ялтай байдал арилсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч А.Ууганбаяр нь шүүгдэгч Э.Шижиртэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч А.Ууганбаярын Надаа ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед эмчилгээ хийлгэж өгсөн гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд ирүүлсэн Ариунгэрэл овогтой Ууганбаяр миний бие Э.Шижирээс эмчилгээний зөрүү болон хохирлын төлбөрийг бүрэн бүтэн гаргуулж авч, Шижир бид 2 сайн дураараа эвлэрсэн гэх тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч Э.Шижир нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Э.Шижир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Шижирийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1.   . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ууганбаяр нь шүүгдэгч Э.Шижиртэй сайн дураараа эвлэрсэн байх тул Э.Шижирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Э.Шижир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар болон эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Э.Шижирт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Шижирт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА