Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч  Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Хохирогч Ц.Ганзаяа

Шүүгдэгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Сэмжидийн Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 201610010246 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Соёмбо 8-5 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Далай овогт Сэмжидийн Төмөрбаатар  /РД:ЕЗ59062711/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Каргоны зүүн талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 54-02 ДГА улсын дугаартай “Ниссан рнесса” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Ц.Ганзаяаг мөргөн биед нь тархи доргилт, толгойн дагзны хуйх, нүүрний зүүн хэсэг, хоёр талын тохойн үений зөөлөн эдийн няцрал тохойнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: 2016 оны 11 сарын 11-ний өдөр Баяраа бид хоёр 1 шил 0.5 литрийн архи хувааж уучихаад архи дуусах үед Баярааг эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ буцаж ирсэн. Тэгээд орой 18 цагийн үед цэцэрлэг тарах болчихоод өөрийн 54-02 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодон Ургах наран цэцэрлэг рүү явсан тэгээд явж байхад охин залгасан шиг санагдаж байна хүүхдээ авчихсан шүү гэж хэлэхээр нь буцаж замын баруун тал руу гарч шороон замаар урагш чиглэлтэй явсан бөгөөд каргоны уулзварын ойролцоо газраар зүүн гар тал руу төв зам руу орсон юм. Тэгээд л дөнгөж төв замаар ортол өөдөөс машины гэрэл гялбаж машины урдуур хүн гүйгээд гарч ирсэн тэр үед төв замаар явж байсан машин миний хажуугаар гүйцэж түрүүлээд гарахаар нь би жолоогоо баруун тийш нь дарж замын хашлага дээр гарч зогссон замын хашлага руу явган хүний зам дээр гарч зогсохдоо явган хүний замаар явж байсан хүнд тулаад зогссон мөргөсөн зүйл байхгүй тэр үед нь би нөгөө зам дээр явж байсан хүнийг яачихав гэж бодоод машинаа хөдөлгөж уулзвар дээр эргэж очих гэж байгаад каргоны уулзвар луу ирж байсан УА3-469 маркийн машиныг мөргөчихсөн гэв.

- Хохирогч Ц.Ганзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Моно Транс ХХК-ний ажлын байран дээрээ байж байгаад 18 цагийн орчимд ажлаасаа гарч дэлгүүр орчихоод гэрлүү явсан тэгээд зам хөндлөн гараад каргоны уулзварын баруун талын төв замын ертөнцийн зүгээр баруун талын замын хажуу талын явган хүний замаар урагш чиглэлтэй явж байтал миний араас нэг машин нэлээд хурдтай гарч ирээд намайг явган хүний зам дээр мөргөн унагаасан тэр үед би тархиараа савж газар унасан намайг уначихсан байхад мөргөсөн машин зогсолгүй замаар түрж явсан явган хүний замаар өнхөрч машинаас холдоод босож толгой тархиа бариад үзтэл цус гараагүй байхаар нь намайг мөргөсөн 54–02 ДГА улсын дугаартай машин руу хартал жолооч нь намайг хараад байж байсан тэгэхээр нь би машин руу очоод намайг мөргөчихлөө ш дээ гээд онгорхой цонхноос нь барьж машиныг нь түшиж зогсоход жолооч нь надад ямар нэгэн юм хэлэлгүй надаас зугтаасан... намайг мөргөж зугтааж байх явцдаа 20 орчим метр яваад каргоны урд талын зам дээр машин мөргөчих шиг болсон гэжээ. /хх-ийн 39-40/

- Иргэний нэхэмжлэгч Б.Бэгзсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... би 99-15 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн машин жолоодон төвөөс биржийн хойд талд байх каргоруу явсан юм. ...каргоны уулзвараас 10-20 метр зайтай очих үед миний машины өөдөөс буюу эсрэг урсгалаар 54–02 ДГА улсын дугаартай суудлын зориулалттай автомашин ирж байгаа харагдсан тэр үед нь би араагаа салгаж машинаа зогсоогоод сигналдахад чиглэлээ өөрчлөлгүй миний машины урдаас ирж мөргөж зогссон тэр үед араа салгачихсан байсан болохоор хойш ухарч ард зогсож байсан 34-02 УБҮ улсын дугаартай “Стима” маркийн машиныг мөргөчихсөн юм. Тэр үед нь машинаасаа бууж уг автомашин руу очиход жолооч нь нэлээд согтсон байдалтай байхаар нь машинаас нь буулгаж суудалд суулгасан. Энэ үед нэг эмэгтэй ирээд жолоочид хандан та намайг мөргөчихөөд зугтаачихлаа яаж байгаа юм бэ гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 42/

-Гэрч Ж.Энхсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би С.Төмөрбаатарын согтуурлын зэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн хэлтэс дээр шалгасан тухайн үед С.Төмөрбаатар нь нэлээд согтолттой байсан бөгөөд түүнийг драгер багажаар үлээлгэн шалгасан согтолтын зэргийн хувь нь 2.27 бүхэлтэй байсан бөгөөд энэ талаар тэмдэглэл үйлдсэн гэсэн гэжээ. /хх-ийн 45/

-Гэрч С.Дарьжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Тухайн үед бидний сууж явсан 99-15 ДГО улсын дугаартай автомашин хурдаа сааруулж сигнал өгч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зогсоох үйлдэл хийж байсан. 54-02 ДГА улсын дугаартай машины жолооч нэлээд согтсон байдалтай байсан. Хажуунаас нь хүмүүс юм хэлж байхад ойлгож байгаа шинжгүй байсан миний бодлоор өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан гэж бодож байна гэжээ. /хх-ийн 46/

-Гэрч Ө.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...бид нарын өөдөөс 54-02 ДГА улсын дугаартай суудлын автомашин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөж зогссон. Уг машиныг урсгал сөрөөд хүчтэй орж ирж байгаад манай жолооч харсаныхаа дараа автомашинаа зогсоогоод сигнал өгсөн боловч зогсолгүй ирж мөргөсөн. ....машины жолооч нэлээд согтсон байдалтай яагаад байгаа юм гэж хэлж байсан миний бодож байгаагаар болсон үйл явдалд дүгнэлт хийх чадваргүй байсан гэжээ. /хх-ийн 48/

- Гэрч У.Батсуурь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад төв талбай дээрээс Улаанбаатар хот явах 2 хүн суулгаад явсан. ...тэгээд каргоны уулзвар дөхөөд иртэл миний урд явж байсан 99-15 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн машин ухарч миний машиныг мөргөсөн. Тэгээд буугаад хартал уг машины урдаас 54-02 ДГА улсын дугаартай автомашин мөргөөд зогссон байсан. Уг машинд учирсан хохирлыг Төмөрбаатар гэх  хүн төлж барагдуулсан гэжээ. /хх-ийн 54/

-Шинжээчийн 04 тоот дүгнэлтэнд: 54-02 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Төмөрбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. 5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: a/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад хүргүүлэх... в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтанд/ мэдэгдэх....осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн 9.2. жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 61/

-Шинжээчийн 15993 тоот дүгнэлт: Ц.Ганзаяагийн биед тархи доргилт, толгойн дагзны хуйх, нүүрний зүүн хэсэг, хоёр талын тохойн үений зөөлөн эдийн няцрал, тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 24.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 57/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Хэрэг учралын газар  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зураг  /хх-ийн 3-8/

- Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 25/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32-/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 33-35/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 37/

-Шинжээчийн 04, 09 тоот дүгнэлтүүд /хх-ийн 64, 68/

-Венд ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

- Замын-Үүд сумын 3  дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 86/

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 102/

- Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 107/109/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 153-156/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Каргоны зүүн талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 54-02 ДГА улсын дугаартай “Ниссан рнесса” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Ц.Ганзаяаг мөргөн биед нь тархи доргилт, толгойн дагзны хуйх, нүүрний зүүн хэсэг, хоёр талын тохойн үений зөөлөн эдийн няцрал тохойнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Ганзаяагийн “...тэгээд зам хөндлөн гараад каргоны уулзварын баруун талын төв замын ертөнцийн зүгээр баруун талын замын хажуу талын явган хүний замаар урагш чиглэлтэй явж байтал миний араас нэг машин нэлээд хурдтай гарч ирээд намайг явган хүний зам дээр мөргөн унагаасан. Тэр үед би тархиараа савж газар унасан, намайг уначихсан байхад мөргөсөн машин зогсолгүй замаар түрж явсан явган хүний замаар өнхөрч машинаас холдоод босож толгой тархиа бариад үзтэл цус гараагүй байхаар нь намайг мөргөсөн 54–02 ДГА улсын дугаартай машин руу хартал жолооч нь намайг хараад байж байсан. Тэгэхээр нь би машин руу очоод намайг мөргөчихлөө ш дээ гээд онгорхой цонхноос нь барьж машиныг нь түшиж зогсоход жолооч нь надад ямар нэгэн юм хэлэлгүй надаас зугтаасан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Бэгзсүрэний “...каргоны уулзвараас 10-20 метр зайтай очих үед миний машины өөдөөс буюу эсрэг урсгалаар 54–02 ДГА улсын дугаартай суудлын зориулалттай автомашин ирж байгаа харагдсан тэр үед нь би араагаа салгаж машинаа зогсоогоод сигналдахад чиглэлээ өөрчлөлгүй миний машины урдаас ирж мөргөж зогссон” гэх мэдүүлэг, гэрч Ө.Баярсайханы “...бид нарын өөдөөс 54-02 ДГА улсын дугаартай суудлын автомашин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөж зогссон. Уг машиныг урсгал сөрөөд хүчтэй орж ирж байгаад манай жолооч харсаныхаа дараа автомашинаа зогсоогоод сигнал өгсөн боловч зогсолгүй ирж мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч У.Батсуурийн “...тэгээд каргоны уулзвар дөхөөд иртэл миний урд явж байсан 99-15 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн машин ухарч миний машиныг мөргөсөн. Тэгээд буугаад хартал уг машины урдаас 54-02 ДГА улсын дугаартай автомашин мөргөөд зогссон байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 04, 15993 тоот дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Ц.Ганзаяа нь цаашид гарах эмчилгээний зардалд 1 сая төгрөг, 19 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 1 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа хавсаргаагүй байх тул 2 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.    

Хавтас хэргийн  134-154 дүгээр хуудсан дахь нотлох баримтын хувьд нийт 3.668.830 төгрөгийн баримт авагджээ. Хохирогч Ц.Ганзаяа нь Капитал банкинд төлсөн зээл 420.000 төгрөг, ХААН банкинд төлсөн зээл 440.000 төгрөг, Ж.Алтанцэцэгийн олох байсан орлого 350.000 төгрөг нийт 1.210.000 төгрөгийг шүүгдэгч С.Төмөрбаатараас нэхэмжлээгүй болохоо шүүх хуралдаан дээр тайлбарласан болно. Моно Транс ХХК-ний цалингийн тодорхойлолтоор /хх-ийн 134/ хохирогч нь сард 1.500.000 төгрөгийн цалин орлоготой гэх боловч хүн амын орлогын албан татвар төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул түүнийг сард 1.500.000 төгрөгийн орлоготой гэж үзэх нь эргэлзээтэй байна. Иймд нийт 3.668.830 төгрөгнөөс нотлох баримтаар 958.830 төгрөгийн бодит хохирол хохирогч Ц.Ганзаяад учирсан, уг хохирлыг шүүгдэгч 1 сая төгрөгөөр төлж барагдуулсан болох нь хх-ийн 111-114 хуудсан дахь ХААН банкны орлогын баримтуудаар батлагдаж байна. Иймд шүүгдэгчийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыгз барагдуулсан гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч С.Төмөрбаатар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлуудыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Далай овогт Сэмжидийн Төмрөбаатарыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сэмжидийн Төмөрбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөрбаатарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Төмөрбаатарын 055689 дугаартай В, C, E ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

5. Шүүгдэгч С.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг, хохирогч Ц.Ганзаяа нь цаашид гарах эмчилгээний зардал, цалин орлого нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай Монгол гэрийн битүүмжлэлийг хүчингүй болгон шүүгдэгч С.Төмөрбаатарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөрбаатарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан С.Төмөрбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүсүгэй.                                                            

9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА