Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 380

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ц-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 107,901 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 111,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,  2020 оны 10 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 05 сарын 25-ны өдөр дараа төлбөрт Mongoldoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган  гэрээг байгуулж ... дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ц.Ц нь гэрээний үүргээ үл биелүүлж ... дугаарын 2018 оны 11 сарын байдлаарх төлбөр 127,901 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан  мэдэгдлийг  өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ц.Ц-с төлбөрийн үлдэгдэл болох 127,901 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дэх хэсэгт заасны дагуу барьцаа 20,000 төгрөгийг хасаад  107,901 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 111,901 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: хариуцагч Ц.Ц-н гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.                  

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар багт оршин суух Ц овогт Ц.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С ХХК-ний нэхэмжилсэн 111,901 төгрөгийг 2020 оны 12 сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 107,901 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 111,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч С ХХК-тай 2017 оны 05 сарын 25-ны өдөр дараа төлбөрт Mongoldoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган  гэрээг байгуулж ... дугаарын эзэмшигч болсон  байх ба  хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 111,901 төгрөгийг төлөөгүй   болох нь   дараа төлбөрт үйлчилгээний гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний үүрэг 107,901 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 111,901 төгрөгийг 2020 оны 12 сарын 20-ны дотор төлж барагдуулахаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ц-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 107,901 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 111,901 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 111,901 төгрөгийг 2020 оны 12 сарын 20-ны  дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 2,275 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               А.Ц