| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0367/И |
| Дугаар | 392 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 392
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н, Ч.Б нарт холбогдох үндсэн зээл 3,653,148.07 төгрөг, зээлийн хүү 2,399,774.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 321,549.83 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг нийт 6,376,472.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 10 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Н, Ч.Б нар нь К банктай 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-395 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж 10,000,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Л.Н-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 6,346,851.93 төгрөг, зээлийн хүүд 3,587,485.58 төгрөг тавин найман мөнгө төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 138,321.70 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,653,148.07 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,399,774.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 321,549.83 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,374,472.53 төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч Л.Н, Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 6,374,472.53 төгрөг, нотариатын зардал 2,000 . төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие К банк ХХК-ний эрх хүлээн авагчаас гаргасан нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,374,472.53 төгрөг, нотариатын зардал болох 2,000 төгрөг нийт 6,376,472.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2020 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулах болно. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух Б овогт Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие К банк ХХК-ний эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн зээлдэгч Л.Н-н хамтран зээлдэгчийн хувьд уг нэхэмжлэлд гаргасан нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл болох 6,374,472.53 төгрөг, нотариатын зардал болох 2,000 төгрөгийн хамт нийт 6,376,472.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2020 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Л.Н, Ч.Б нарт холбогдуулан үндсэн зээл 3,653,148.07 төгрөг, зээлийн хүү 2,399,774.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 321,549.83 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг нийт 6,376,472.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.Н, Ч.Б нар нь нэхэмжлэгч К банк ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ-395 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Н, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3,653,148.07 төгрөг, зээлийн хүү 2,399,774.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 321,549.83 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг нийт 6,376,472.53 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н, Ч.Б нарт холбогдох үндсэн зээл 3,653,148.07 төгрөг, зээлийн хүү 2,399,774.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 321,549.83 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг нийт 6,376,472.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Н, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,376,472.53 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас 116,974 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 болох 58,487 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц