| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0371/И |
| Дугаар | 393 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 393
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б, С.Б нарт холбогдох үндсэн зээл 3,652,729.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,820,209.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 446,154.30 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,919,093.33 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг нийт 6,921,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 10 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Б, С.Б нар нь К банктай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-309 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 9,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Г.Б К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 07 дугаар сарын 06-ны едер 9,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,347,270.10 төгрөг, зээлийн хүүд 3,640,627.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 101,773.69 төгрөг жаран есөн мөнгө төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,652,729.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл: 2,820,209.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 446,154.30 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,919,093.33 төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч Г.Б, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 6,919,093.33 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух Д овогт С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К банк ХХК-ний эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг нэхэмжлэлд дурьдагдсан хариуцагч, хамтран хариуцагчийн үүргийг хүлээж байгаа учир тус нэхэмжлэлд дурьдагдсан 6,919,093.33 төгрөг нотариатын зардал 2,000 төгрөгийн хамт 2020 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулах тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийг давхар хариуцаж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Б, С.Б нарт холбогдуулан үндсэн зээл 3,652,729.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,820,209.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 446,154.30 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,919,093.33 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг нийт 6,921,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Б, С.Б нар нь нэхэмжлэгч К банк ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-309 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 9,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б, С.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3,652,729.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,820,209.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 446,154.30 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,919,093.33 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг нийт 6,921,093 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б, С.Б нарт холбогдох үндсэн зээл 3,652,729.90 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,820,209.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 446,154.30 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,919,093.33 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг нийт 6,921,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б, С.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,921,093 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас 125,687 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 болох 62,844 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц