Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/685

 

 

 

 

 

 

 

   2023        10          27                                  2023/ШЦТ/685

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай, 

улсын яллагч Б.Батцэцэг,

  шүүгдэгч Л.Н /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  шүүгдэгч Б.У /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  хохирогч Н.Цын өмгөөлөгч Ц.Монгол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт ЛН, Т овогт БУ нарт холбогдох эрүүгийн 2011 00740 0663 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Х овогт ЛН /РД:........................../,

Монгол Улсын иргэн, ..... өдөр ....... төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, .......... д сэтгүүлч ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт ........................................................ бүртгэлтэй боловч одоо ................................., урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

2. Т овогт БУ /РД:................................/,

Монгол Улсын иргэн, ....... өдөр .............. төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, “....” ” сэтгүүлийн эрхлэгч ажилтай байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ................................ боловч одоо .......................................,  урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн товч агуулга;

Шүүгдэгч Б.У, Л.Н нар нь бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “....” ” худалдааны төвийн 0  тоотод үйл ажиллагаа явуулдаг “....” ” сэтгүүлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “WWW”....” ” веб сайт, “....” ” фэйсбүүк хуудсанд “....” , “....” , “....” ын ......  Н.Ц .......... Г.Мийг С с улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н, Б.У нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирогч Н.Цын мэдүүлэг /1 хх-136 дугаар тал/, хохирогч Н.Цаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх-233-234 дүгээр тал/, хохирогч Г.Мийн мэдүүлэг /1 хх-140-141 дүгээр тал/, хохирогч Н.Цаас гаргаж өгсөн “....”  нэртэй 30 хуудас сэтгүүл /1 хх-25-56 дугаар тал/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт Н.Цаас ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-21 дүгээр тал/, 2020 оны 3 дугаар сарын №3 дугаартай уг сэтгүүлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-25-56 дугаар тал/, “....”  " нэртэй фейсбүүк цахим хуудас дахь нүүр зураг гэсэн хэсэгт байрлах 2020 оны 3 дугаар сарын №3/128 дугаартай сэтгүүлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-57-59, 60-64 дүгээр тал/, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/1/576 дугаартай лавлагаа /1 хх-221-222 дугаар тал/, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2-5a/10349 дугаартай албан бичгийн хавсралт /3 хх-15-18 дугаар тал/, Улсын буртгэлийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11/9/007020 дугаартай лавлагаа /хх-227 дугаар тал/, “....” сэтгүүлийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 001 дугаартай лавлагаа /хх-250 дугаар тал/, Монгол Улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хурээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /2 хх-247 дугаар тал/, хэл шинжээчийн дүгнэлт /3 хх-2 дугаар тал/, хохирогч Н.Ц ын мэдүүлэг /1 хх-135-136 дугаар тал/, хохирогч Г.Мийн мэдүүлэг /1 хх-140-141 дүгээр тал/, гэрч Б.С ийн мэдүүлэг /1 хх-160-161 дүгээр тал/, гэрч С.М ын мэдүүлэг /1 хх-162-164 дүгээр тал/, гэрч М.Ш ын мэдүүлэг /1 хх-166-167 дугаар тал/, гэрч Э.С ын мэдүүлэг /1 хх- 168-170 дугаар тал/, гэрч М.У ийн мэдүүлэг /1 хх-172-173 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Баттулгын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 778 дугаартай дүгнэлт /3 хх-215-218 дугаар тал/, архивын материалд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-242-249 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлана гэсэн бол;

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Шүүх хуралдаанд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс “....”  сэтгүүлээс ирүүлсэн албан бичиг /3 хавтаст хэргийн 39 дүгээр тал/, хохирогчийн нэхэмжлэл /3 хавтаст хэргийн 89 дүгээр тал/-д авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлана гэсэн бол;

 Шүүгдэгч Б.Уаас: “Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Л.Нэс: “Миний давж заалдах шүүхэд гаргасан гомдлын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 6 дугаар сард анх Нийслэлийн цагдаагийн газрын А  гэх байцаагчид мэдүүлэг өгсөн. Намайг мэдүүлэг өгөх гээд хүлээж байхад Б.У эгч орж мэдүүлэг өгчихөөд гарч ирэхдээ ганц байсан сэтгүүлч нь чи байсан болохоор энэ мэдээг чамайг бичсэн гэж хэлсэн. Тиймээс чи энэ сэтгүүлийг бичсэн гэж мэдүүлэг өгөөрэй, ямар нэгэн асуудал байхгүй, санаа зоволтгүй гэхээр нь би өөрийн мэдүүлгийг өгсөн. Тэгээд үүний дараа шүүхэд дуудагдсан гээд Эрхэт Монгол группын Ба  болон Мө  хуульч өмгөөлөгч нарт би анхны мэдүүлгээ өөрчилж болохгүй юу гэж удаа дараа хэлж байсан. Мөн Б.Ганболд өмгөөлөгчид хүртэл хэлж байсан. Тэгтэл анх мэдүүлсэн мэдүүлгээ ийм байдлаар өгсөн учир чи энэ хэвээрээ мэдүүлгээ өгч бай гэсэн. Чиний хэргийн хэрэгсэнхгүй болох хөөн хэлэлцэх хугацаа чинь дуусах дөхчихлөө зэргээр хэлж байсан. Гэтэл эцэст нь би ийм байдалд хүрсэн. Мөн би Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ талаараа бичиж гомдол гаргасан. Тиймээс энэ хэргийг дахин харж үзнэ үү. Мөн хохирогчоос ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Би энэ мэдээллийг бичээгүй учир надаас 3.305.000 төгрөг гарна гэхээр надад гомдолтой байна. Мөн энэ үнэлгээ нь тухайн үеийн ханш уу эсхүл одоогийн ханш уу гэдгийг мэдэхгүй байна. Энэ байгууллагаас гарах мөнгийг биднээс авч байгаад гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Л.Н шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:

     “Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн болно.

 

Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эрхэт Монгол групп тухайн үед олон өмгөөлөгчтэй байсан. Мөн тухайн сэтгүүл, мэдээг би ганцаараа бие даан хийж гүйцэтгэдэггүй, маш олон хүмүүс оролцдог. Зургыг нь ялгадаг нэг хүн, редактор хийдэг тусдаа хүн гээд тус тусын ажил эрхэлдэг. Тухайн үед ганц сэтгүүлчтэй байсан. Бидний бэлтгэсэн сэтгүүлийг Эрхэт Монгол группын захирал Х.М гарын үсэг зурж баталгаажуулсанаар тухайн сэтгүүлийн хэвлэлийн  санхүүжилт нь орж хэвлэгддэг. Бид нар бол цалин авч ажилладаг. Бид хоёр хоёулаа мэдүүлэг өгсөн. Миний өмнөх мэдүүлгүүдийг харвал би өмнө нь нэг ч удаа өөрийнхөө сэтгүүлчийг болон Эрхэт Монгол группыг буруутгаагүй, би хариуцна гэдгээ хэлж байсан. Хохирогчоос нэхэмжилсэн тухайн төлбөртэй санал нийлэхгүй байна. Тухайн үед “....”  сэтгүүлийн дансанд мөнгө байгаагүй. Эрхэт Монгол группээс бидний цалинг тавьж, хэвлэлийн зардлыг гаргадаг байсан. Тухайн дугаар нь хэдэн төгрөгийн ашигтай байсан нь мөн эргэлзээтэй. Л.Н бид хоёрын цалин 6.000.000 төгрөгийн цалин авдаггүй. Хохирогч нь Х.М наад сэтгүүл, мэдээг захиалж хийлгэсэн түүнээс хохирол нэхэмжилнэ гэж байснаа одоо биднээс авах гээд байгааг ойлгохгүй байна. Хүмүүсийн хоорондын таагүй харьцаанаас болж сэтгүүлч нар ял сонсох хэмжээнд хүрэхгүй байгаасай гэж хүсэж байна. Энэ хэргийн сүүлийн гурван өмгөөлөгчийн зардлыг би өөрийн хувиас гаргаж байсан. Би өөрийн сэтгүүлчийг ямар нэгэн асуудалд орооосой гэж хүсэхгүй байна” гэв.

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:

     “Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү, би бүх хохирлыг хариуцан нөхөн төлнө”гэсэн болно.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Н.Цын “...”....” нэртэй сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын эхээр хэвлэгдэн гарсан дугаарт “Н.Ц ......  Г.М гишүүнийг С с улсад амаржуулсан үлгэр оршвой” гэсэн гарчигтай мэдээлэл гарч, худалдаанд гарсан байгаа. Энэ сэтгүүлийн нүүр болон 5 дахь нүүрэнд миний болон .......... Г.Мийн зургийг давхардуулсан байдалтай байрлуулж, гарчгийг олон өнгөөр хүний анхаарал татахуйц томоор бичиж хэвлэсэн байсан. 5 дугаар хуудсанд байгаа мэдээллийг уншиж үзэхэд Г.М .......... миний хүүхдийг төрүүлсэн, С с улсад очиж амаржсан, миний бие С с улсад явахад нь дагаж очсон мэтээр ойлгогдохоор зүйл бичсэн байна. Энэ худал мэдээллийг зориуд бичиж, олон нийтэд тараасанд би маш их гомдолтой байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...”....” нэртэй сэтгүүл нь “........”  гэсэн нэртэй веб сайт ажиллуулдаг юм байна. Энэ веб сайт нь дээрээ дээрх “....” ” нэртэй сэтгүүлийн дугаарын зургийг тавьж доод хэсэгт нь “...Г.М .......... Н.Цын хүүхдийг С с улсад төрүүлсэн гэх улс төрийн том шумыг анхлан хүргэж байна” гэж тайлбар бичсэн байсан. Энэ байдлаас дүгнэхэд “....” ” нэртэй сэтгүүл нь миний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд тарааж байгаагаа хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Аливаа мэдээллийг үнэн эсэхийг сэтгүүлч хүн нягталж, шалгаж байж олон нийтэд хүргэх ёстой гэж би үзэж байгаа ...би сүүлийн 2 жилийн дотор БНСУ-д 3-4 удаа албаны ажлаар явсан. Г.М .......... надтай хамт албан ажлаар БНСУ явсан тохиолдол байхгүй ...энэ худлаа мэдээллээс болоод миний гэр бүлийн гишүүд сэтгэл санааны хувьд маш хэцүү байдалд ороод байна. Мөн миний өөрийн нэр төр, алдар хүндэд маш муугаар нөлөөлж, олон түмэн буруугаар ойлголт өгөхөөр ийм худал мэдээлэл тараасан байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 135-136, 2 хавтаст хэргийн 233-234 дүгээр тал/,

Хохирогч Г.Мийн “...”....” нэртэй сэтгүүлд намайг .......... Н.Цын хүүхдийг төрүүлсэн, С с улсад очиж төрүүлсэн гэх утгатай хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл нийтлэгдсэн байсан. Энэ мэдээний нийтлэл нь огт худал зүйлийг болсон мэтээр бичиж миний нэр төрд халдсан. Энэ мэдээллээс болж  гэр бүл, үр хүүхэд, би өөрөө сэтгэл санааны дарамтад орж хүнд байдалд орсон. Тийм учраас маш их гомдолтой байна. Би 1998 онд төрсөн нэг хүүхэдтэй. Бид найз нөхдийн харилцаа, “....” ий хувьд албан ажлын харилцаатай байдаг. Би сүүлийн 2 жилд 8-9 удаа С с улсад очсон. С с-Монголын парламентын гишүүн, Соёлын тухай хуулийн ажлыг хэсгийг ахалж байсан хүний хувьд ажлаар зорчдог байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 140-141 дүгээр тал/,

Гэрч Б.С ийн “...”....” сэтгүүлийн эрхлэгчээр Б.У гэж эмэгтэй ажилладаг. Эрхлэгч сэтгүүлийн болон компанийн үйл ажиллагааг хариуцдаг. “....” ” сэтгүүлийн эрхлэгчээр Б.У, сэтгүүлчээр Л.Н, гэрээт сэтгүүлч Э.С , график дизайнер М.Ш , борлуулалтын менежерээр миний бие нийт 5 хүн ажилладаг. Манай сэтгүүлийн газар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “....” ” плаза төвийн 0 тоотод байрладаг ... хэвлэлийн газраас сэтгүүл хэвлэгдэж бэлэн болсон талаар мэдэгдсэний дагуу 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би өөрөө очиж эхний удаад 150 ширхэгийг, маргааш нь ...1350 ширхэгийг хүлээн авсан ...100 орчим цэгүүдэд би өөрөө явж түгээсэн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 160-161 дүгээр тал/,

Гэрч С.М ын “...би 2020 оны 3 дугаар сарын “....” ” сэтгүүлд ямар зүйл нийтлэгдсэн талаар мэдээгүй. Компанийг шилжүүлэн авах үед энэ дугаарт нийтлэгдэх мэдээлэл бэлтгэгдсэн байсан. Би тэр мэдээллүүдийг танилцаагүй. Миний бие сэтгүүлд гарах мэдээллийг хянах үүрэг байхгүй. Сэтгүүлийн эрхлэгч Б.У үүнийг хянах үүрэгтэй ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 162-164 дүгээр тал/,

Гэрч М.Ш ын “...Би “....” ” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 03/128 дугаартай сэтгүүлийн эх бэлтгэлийг хийж гүйцэтгэсэн. Миний хувьд сар бүрийн 20-ны өдрөөс хойш “....” ” сэтгүүлийн газар ирж сэтгүүлд гарах материалыг байрлуулж, дизайныг бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл тухайн сэтгүүлд нийтэлнэ гэж бэлтгэсэн бэлэн материалыг, зургийн хамт би хүлээн аваад эх бэлтгэлийн хийж байрлуулдаг. Сэтгүүлийн эхийг дараа сарын 2-ны өдрийн дотор бэлэн болгож, хэвлэх үйлдвэрт нь шилжүүлж өгдөг. Сэтгүүлч Н энэ дугаарын эх бэлтгэлд надтай хамт ажиллаж, хянаж байсан. Учир нь би сэтгүүлд гарах зураг хэн гэдэг хүний зураг болохыг танихгүй хүндрэлтэй байдаг. Миний бэлдэж өгсөн эхийг эрхлэгч Б.У хянадаг. 03-128 дугаартай сэтгүүлийн эхийг У  эрхлэгч хянасан. Эрхлэгч хянаад засвар оруулах зүйл байвал хэлснээр нь засаж, янзлаад хэвлэхэд бэлэн болгодог ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 166-167 дугаар тал/,

Гэрч Э.С ын “...Сэтгүүлийн эрхлэгчээр У  ажилладаг, сэтгүүлчээр Н-э, эх бэлтгэгч буюу дизайнер Ш , борлуулалт хариуцсан ажилтан С  гэсэн хүмүүс ажилладаг. Сэтгүүлийн эрхлэгч У  нийтлэлийн бодлогыг зангидаж, чиглүүлэх, хянах үүрэгтэй, мөн мэдээ бэлтгэдэг. Сэтгүүлч Н мэдээ, мэдээлэл бэлтгэх, сурвалжлах үүргийг гүйцэтгэдэг. Ц  гэдэг нь эрхлэгч У ын уран бүтээлийн нууц нэр нь юм. Сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг сэтгүүлд нийтлэх эрхийг сэтгүүлчийн эрхлэгч У  өгдөг. Бэлтгэсэн мэдээллийг өөрөө үзэж хянадаг ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 168-170 дугаар тал/,

Гэрч М.У ийн “...”....” сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сэтгүүлийн эрхлэгчээр У  ажиллаж байсан. 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээр байх би жирэмсэн төрөх дөхсөн байх үедээ У тай ярилцаж манай сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж өгөөч гэж гуйсан учраас ажиллах болсон. У  нь 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээс өмнө бол өөр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байсан. Ц.Ц , Сэргэлэн гэдэг бол эрхлэгч У ын уран бүтээлийн нууц нэр, Л.Н , С.Я гэсэн нэр хэнийх болохыг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн хэргийн 172-174 дүгээр тал/,

Хохирогч Б.Н.Ц аас гаргаж өгсөн “....” ” нэртэй 2020 оны 3 дугаар сарын №3 дугаарын сэтгүүлд үзлэг хийсэн тэмдэглэл болон 30 хуудас сэтгүүл /1 хавтаст хэргийн 25-56 дугаар тал/,

“....”  ” нэртэй фейсбүүк цахим хуудас дахь нүүр зураг гэсэн хэсэгт байрлах 2020 оны 3 дугаар сарын №3/128 дугаартай сэтгүүлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хавтаст хэргийн 60-64 дүгээр тал/,

“....” ” сэтгүүлийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 001 дугаартай “...2020 оны 03/128 дугаарыг бэлтгэхэд оролцсон нийт ажилчид Б-н У  эрхлэгч /сэтгүүлийн ерөнхий үйл ажиллагаа, холбоотой бүх мэдээ материалыг хянаж, гол ярилцлага, онцлох булан бэлтгэсэн/, Л-н Н сэтгүүлч /сэтгүүлийн зураг, мэдээ бэлтгэсэн/ ...” гэх албан бичиг /1 хавтаст хэргийн 250 дугаар тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/3579 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 хавтаст хэргийн 5-24 дүгээр тал/,

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэнд:

 “2.1. Н.Ц ......  Г.М гишүүнийг С с улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн өгүүлбэрийг ямар утгаар ойлгох вэ?

- Энэ өгүүлбэрийг уншиж үзэхэд “Н.Ц ......  Г.М гишүүнийг С с улсад амаржихад нь тусалсан юм байна” гэж ойлгоно.

2.2. Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?

- нэгдүгээрт, мэдээлэл “худлаа, үнэн бодитой биш” байх нь цаанаа “хуурамч, үнэн бодьгүй” гэсэн санаа агуулах агаад “гүтгэх, буруугаар ойлгуулах” үйлдлийн нэг хэсэг болох тул “бусдын нэр хүндэд халдах, нэр хүндийг унагах, үнэн мэтээр төөрөгдүүлэх” зэрэг утга илтгэж болно.

2.3.Энэ өгүүлбэрийн “амаржуулсан”, “оршвой” гэсэн үгнүүд нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?

-амаржих хэмээх үг нь бүсгүй хүн нярайлах, төрөх, хөнгөрөх гэсэн утгатай үг бол энэ үгэнд-уул дагавар залгаснаар бусдаар үйлдүүлэх утгатай болж, амаржихад хэн нэгэн үйлдэл хийснийг илтгэх хэл зүйн хэлбэр авчээ. Энэ үйл үгнийхээ төгсгөлд “-сан” дагавар залгаснаар үйл явдал өнгөрсөн цагт болсоныг заана.

“оршвой”-гэдэг нь байх, орших гэсэн утгатай үг бөгөөд үлгэр хэмээх үгтэй холбогдож “үйл явдал болсон” гэсэн шилжсэн утга илтгэнэ.

2.4.Энэ өгүүлбэрийн “үлгэр” гэдэг үг нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? Үлгэр гэдэг үгийн хоёр талд “...” тэмдэг оруулж бичсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? энэ нь үлгэр гэдэг үгийн утга санааг өөрчлөх үү?

-үлгэр гэдгийг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д, “Ардын аман зохиолын нэгэн төрөл бөгөөд гол төлөв ид шидтэй хүн, амьтан, мангас тэргүүтэн гардаг хүүрнэл зохиол” /х.1444/ гэж тайлбарласан байх бөгөөд шилжсэн утгаар “үйл явдал”, “хууч түүх” гэсэн утгаар хэрэглэж болно.  “...” энэхүү тэмдгийг тухайн үгийг утга шилжүүлэн өөрөөр нэрлэхэд хэрэглэдэгийг Дорж буюу “Хоовон” гэх зэргээр жишээлж болно.

2.5.Сэтгүүлийн 5 дахь нүүрэнд бичигдсэн “Н.Ц ......  Г.М гишүүнийг С с улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчигтай нийтлэлд “Ямар нэгэн байдлаар хууль өөрчлөгдөж 77 гишүүнтэй болсон асуудал огтхон ч биш. ........Н.Ц, энэ парламентын хамгийн хэл амгүй, мөрөөрөө ажлаа хийдэг хүнээр тодроод байсан Г.М .......... нарын “асуудал”-д өгсөн тодотгол юм байна” гэж бичсэн нь ямар утгаар ойлгогдох вэ? үнэн бодит явдал болсон мэтээр ойлгогдох уу?

- Энэ хоёр өгүүлбэрийн өмнөх “Саявтархан “УИХ-ын 77 дахь .......... төрлөө” гэж тодорхой хүрээнд бөөн юм болсон юм байх” гэсэн өгүүлбэрийг орхиж асуусан учир утга зүйн талаасаа ойлгомжгүй байна. Хэрэв энэ өгүүлбэрийг нэмж оруулан тайлбарлавал, “УИХ 77 гишүүнтэй болсоны шалтгаан нь Н.Ц,Г.М нарын “асуудал”-аас болж ингэж хэллээ” хэмээн ойлгогдоно. Үнэн бодит явдал болсон эсэхийг хэлний шинжээчийн хувьд үзэж хараагүй, мөн тодорхой цаг хугацаа, байр, орон, биет зураг нийтлэгдээгүй учир дүгнэх боломжгүй.

2.6.Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодитой биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?

- Дээрх өгүүлбэр нь бусдын нэр төрд халдсан утга агуулж байна.

2.7. Энэ өгүүлбэрийн “асуудал” гэдэг үг нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? Асуудал гэдэг үгийн хоёр талд  тэмдэг оруулж бичсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ? Энэ нь асуудал гэдэг үгийн утга санааг өөрчлөх үү?

- энэ өгүүлбэрийн “асуудал” гэсэн үгэнд хашилт хийсэн нь уг үгийн утгыг шилжүүлэн хэрэглэж байгааг илтгэнэ. Энэ өгүүлбэрээс үзэхэд асуудал гэсэн үгийг уг утгаар нь биш утга шилжүүлэн хэрэглэсэн байна. Харин яг ямар утга илэрхийлсэн нь тодорхой бус таамаглал дэвшүүлсэн маягаар орхижээ.

2.8.Мөн  “...Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж бичсэн нь ямар утгаар ойлгогдох вэ? Үнэн бодит үйл явдал болсон мэтээр ойлгогдох уу? Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодитой биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?

- ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн доктор О.Самбуудорж “Үг, үгийн гарал, хэлц үг судлал” номдоо “Бор шувуу нисгэх” гэсэн үг нь улс төрийн зорилгоор хов жив тараах гэсэн утгатай гэжээ /О.Самбуудорж 2020. Тэгэхээр “...Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж бичсэн нь “...Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх хов, жив тарж байна” гэж ойлгогдож байна.

2.9. Энэ өгүүлбэрийн “бор шувуу нисэж байна” гэдэг үг нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?

- Энэ өгүүлбэрийн “бор шувуу нисэж байна” гэдэг үг нь хов, жив тарж байна гэсэн утга илэрхийлнэ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор О.Самбуудорж “Үг, үгийн гарал, хэлц үг судлал” номдоо “Бор шувуу нисгэх” гэсэн үг нь улс төрийн зорилгоор хов, жив тараах гэсэн утгатай гэжээ /О.Самбуудорж 2020./

2.10. Мөн “...Бас ......  нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугисан юм биш байгаа” гэж бичсэн нь ямар утгаар ойлгогдох бэ? Үнэн бодит үйл явдал болсон мэтээр ойлгогдох уу? Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодитой биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?

“...Бас ......  нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугьсан юм биш байгаа” гэсэн бичвэрийг уншиж үзвэл, эхнийх нь асуулт хэлбэртэй, дараагийнх нь тухайн асуултдаа өөрөө хариулсан шинжтэй байна. “...Бас ......  нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? гэсэн асуулт нь магадлан асуух баймж утга илэрхийлж байна. Харин “Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугьсан юм биш байгаа” гэсэн өгүүлбэр нь тодорхой баримт нотолгоогүй, бусдаас дам сонссон зүйлдээ эргэлзэх баймж утга илэрхийлсэн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл энэ сэтгүүлээс гадна өөр бусад замаар ийм хов жив өмнө нь тарсан байсан мэт утгатайгаар бичжээ. Тиймээс үнэн бодит үйл явдал хэмээн ойлгогдохгүй.

2.11. Дээр дурдсан гарчиг бүхий нийтлэл нь бүхэлдээ ямар утга агуулж байна вэ?

- Уг нийтлэлийн бичвэрийг уншиж үзвэл, ерөнхий агуулга нь ........Н.Ц, ........ Г.М хоёр хайр сэтгэлийн холбоотой болж хүүхэдтэй болсон хийгээд Г.Мийг С с явж амаржихад нь Н.Ц тусалсан эсэх талаар таамаглал дэвшүүлсэн аястай бичсэн байна. Энэхүү таамаглал нь “........” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэсэн өгүүлбэр, “...Бас ......  нь ямар нэгэн байдлаар гишүүнээ амаржихад гадаад явуулдаг, тусалдаг тохиолдол байдаг уу? Зүгээр тусалсныг манайхан дэгсдүүлж дундаасаа хүүхэдтэй болсон мэтээр шуугисан юм биш байгаа” гэсэн өгүүлбэр хоёроос харагдах бөгөөд үүнийг хэл шинжлэлд тодорхой бус байдалд үндэслэсэн таамаглах баймж утга хэмээн үздэг. Тиймээс уг нийтлэл нь үнэн бодитой эсэх нь үл мэдэгдэх цуу ярианд үндэслэн бичсэн утга агуулгатай байна.

2.12. “........”  цахим сайтад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нийтлэгдсэн “10 жилийн түүхтэй “....”  128 дахь дугаараа гаргалаа” гэсэн гарчигтай мэдээлэлд “... энэ удаагийн дугаартаа парламентын эгэл даруу яруу найрагч Г.М, ........Н.Цын хүүхдийг С с улсад очиж төрүүлсэн гэх улс төрийн тогооны том “шум”-ыг анхлан хүргэжээ” гэсэн өгүүлбэр нь ямар утгаар ойлгогдох вэ? Үнэн бодит үйл явдал болсон мэтээр ойлгогдох уу? Дээрх бичигдсэн зүйл худлаа, үнэн бодит биш тохиолдолд энэ өгүүлбэрт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утга агуулга байна уу?

- хэл шинжлэлд хэлний найруулгыг зэргээр нь дээд, дунд, доод найруулга гэж ангилдаг бөгөөд доод найруулга буюу эс хүндэтгэсэн /доромж/ утгатай найруулга нь “...субъектээс тухайн объектыг үл хүсэх утга бүхий үнэлгээ “ /Д .2005.х40/-ний илрэл юм гэж тодорхойлсон байдаг бөгөөд этгээд бүдүүлэг, завхай үг хэллэг орсон байдаг. Дээрх бичвэрийг найруулга зүйн хувьд авч үзвэл, ямар нэгэн гутаан доромжилсон өнгө аяс илрээгүй, үгийн сангийн түвшинд үгийг үндсэн утгаар нь хэрэглэсэн тул шууд утгаар  нь ойлгоно. Харин улс төрийн тогооны том “шум” гэх холбоо үгэнд орсон “шум” нь орос хэлний “чимээ, шуугиан” гэсэн утгатай үг бөгөөд өмнөх бичвэрт байсан “бор шувуу” гэсэн хэлц үгтэй ойролцоо утгаар хэрэглэдэг. Дээрх бичигдсэн зүйл худлаа буюу үнэн бодит биш тохиолдолд бусдын нэр төр, алдар хүндэд халдсан утгатай гэж үзэж болно.

2.13. Хүний нэр төр, алдар хүндэд халдах” гэсэн үгний утга зүйг тайлбарлах, ямар утга санааг илэрхийлдэг вэ?

-    Нэр төр гэж тухайн хүний хувийн болон ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлдэг. “Нэр төр”, “алдар хүнд” гэдэг хоёр хоршоо үг нь ойролцоо утгатай. “Нэр төр” гэдэг нь нийгмийн зүгээс бодгальд өгсөн ёс суртахууны үнэлэлт, түүнчлэн хүн өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлгээг тэмдэглэсэн ухагдахуун. “Алдар хүнд” гэдэг нь бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг хэлнэ. Монгол хэлний “халдах” гэдэг үг нь олон утгатай байдаг бөгөөд тэдгээрийн нэг шилжсэн утгыг Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд “түрэмгийлэх, хүчлэх, түрэх, эзэрхэх” хэмээн тайлбарласан байна. “Хүний нэр төр, алдар хүндэд халдах” гэсэн холбоо үг нь хувь хүний өөрийн болон бусдын үнэлэмжид сөргөөр нөлөөлж, бууруулах гэсэн утгатай.

2.14. “Илт худал мэдээлэл” гэсэн үгийн утга зүйг тайлбарлах, ямар утга санааг илэрхийлдэг вэ?

- “Илт худал мэдээлэл” гэдэг нь бүтцийн хувьд “илт худал”, “худал мэдээлэл” гэсэн хоёр холбоо үгээс бүтсэн байна. Эдгээр үгийг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-оос лавлавал: 1.”илт” гэдэг үг нь илэрхий, тодорхой, лавтай гэсэн утгатай. 2.”худал” гэдэг нь бодит байдалд үл нийцэх, хуурамч гэсэн утгатай. 3. ”мэдээлэл” гэдэг нь “Ямар нэгэн үйл хэргийн тухай ам болон бичгээр дэлгэрэнгүй мэдээлэх явц, мэдээ дамжуулах, түгээх” гэсэн утгатай. Тэгэхээр эдгээр үгийг холбовол “бодит байдалд үл нийцсэн, баримт нотолгоогүй, илэрхий худал, хуурмаг мэдээлэл” гэсэн утгатай болно. Энэхүү дүгнэлтийг гаргаж буй хэл шинжээчдийн зүгээс зөвхөн мэргэжлийн талаас нь тайлбар өгсөн болно. Харин энэхүү бичлэгтэй холбоотой бусад шаардлагатай баримтыг магадлан тогтоох эрх зүйн эрх болон үүрэг байхгүй болно. Гагцхүү энэ нь хууль, хяналтын байгууллагын хүрээний асуудал юм”...,

 2.17. .......... шар хэвлэл мөн үү?

- “Шар хэвлэл”-ийн тухай дээрх тодорхойлолтуудаас үзвэл, .......... ийн зарим агуулга, бичвэр нь шар хэвлэлийн дараах шинжүүдийг агуулсан байна. Үүнд: 1. Зарим харьцангуй чухал биш мэдээг олны анхаарлыг татахуйц, дуулиан шуугиан дэгдээхүйц нэрлэсэн гарчигтай. 2. Олны танил хүмүүсийн гэр бүл салалт, хувцаслалт гэх мэт хувийн амьдралын тухай нийтлэлтэй. 3. Өнгөт зураг, чимэглэл бүхий 4. Улс оронд болж буй дуулиан шуугиантай үйл явдал буюу сонгуульд нэр дэвшигчдийн тухай гэх мэт. Бид .......... ийн бүх дугаарыг уншиж үзээгүй бөгөөд зөвхөн холбогдох нийтлэл бүхий дугаарын хувьд авч үзсэн болно.

2.18. Сенсаац гэдэг үгийн утгыг тайлбарлаж өгнө үү?

- “Сенсаац” гэдэг үгийг гарлын хувьд авч үзвэл, XIV зууны үед франц хэлний sensation буюу мэдрэхүйн эрхтэнд гадаад орчноос үзүүлж буй сэрэл мэдрэмж гэсэн утгатай үгээс гаралтай. Харин 1779 онд анх энэ үгийг “олон нийтийн дунд гайхшируулсан, цочроосон үйл, байдал” гэсэн өөр нэг утгаар хэрэглэж эхэлжээ. Оксфордын толь бичигт англи хэлний sensation хэмээх үгийг 1.Биед нөлөөлж буй ямар нэгэн мэдрэмж 2.Хүртэж мэдрэх чадвар 3.Тайлбарлахад бэрх сэрэл мэдрэмж, сэтгэгдэл 4.Олны сонирхол, гайхширлыг төрүүлдэг зүйл гэж тайлбарласан байна ...

2.19. Н.Ц ......  М гишүүнийг С с улсад амаржуулсан үлгэр оршвой гэсэн гарчиг бүхий нийтлэл нь сенсаац мөн үү?

- Сенсаац хэмээх үгийн дээрх тодорхойлолтуудыг эш үндэс болговол, “Н.Ц ......  М гишүүнийг С с улсад амаржуулсан үлгэр оршвой” гэсэн гарчигтай нийтлэл нь сенсаац хэлбэртэй гэж үзэж болно ...”  гэжээ /2 хавтаст хэргийн 247, 3 хавтаст хэргийн 2 дугаар тал/,

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг, хавсралт баримтын хамт /1хавтаст хэргийн 244-248 дугаар тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11/9/007020 дугаартай “...1998 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ...... ” төрснийг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 227 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/1/576 дугаартай “......... ийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь 2020 оны 4 дүгээр сарыг дуустал Эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан төрлөөр төлөгдөж байгаа ба 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал аваагүй байна ...” гэх лавлагаа /1хавтаст хэргийн 219, 221 дүгээр тал/,

Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2-5а/10349 дугаартай албан бичиг, хавсралт /3 хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,

Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2-5а/5038 дугаартай албан бичиг, хавсралт /1хавтаст хэргийн 228-229 дүгээр тал/,

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,

...... ТГ-02/1302 дугаартай албан бичиг /3 хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өдрийн 1088 дугаартай албан бичиг /3 хавтаст хэргийн 20-32 дугаар тал/,

Хохирогч Н.Цын гадаад паспортад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 хавтаст хэргийн 33-37 дугаар тал/,

“....” ” сэтгүүл ХХК-ийг төлөөлж Х.Д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай итгэмжлэл гэх албан бичиг /3 хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /2 хавтаст хэргийн 236 дугаар тал/,

“....” ” ХХК-ийн төлбөрийн баримтууд /1 хавтаст хэргийн 230-232 дугаар тал/,

“....”  сэтгүүл” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 002 дугаартай албан бичиг /2хавтаст хэргийн 2 дугаар тал/,

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 04/613 дугаартай албан бичиг /1хавтаст хэргийн 234 дүгээр тал/,

Архивын материалд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 242-249 дүгээр тал/,

Шүүгдэгч Л.Н-ийн гэрчээр өгсөн “...энэ мэдээллийг миний бие бэлтгэсэн юм. 2019 оны 12 дугаар сараас эхлэн сэтгүүл, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд Улсын их хурлын 2 .......... хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж эмэгтэй .......... нь хүүхэд гаргажээ гэсэн мэдээлэл гарч яригдах болсон. Энэ яриа болон мэдээллээс .......... Н.Ц, Г.М нар хоорондоо холбоотой хүүхэд төрүүлсэн гэх асуудал үргэлжлэн яригдсаар байсан. Энэ асуудлын талаар мэдээлэл бичвэл яах бол гэж би дотроо бодож явсан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын дундуур байх ирэх сард гаргах сэтгүүлийн бэлтгэл ажлын хүрээнд эрхлэгч Б.Утай уулзахдаа “.......... Н.Ц, Г.М нарын талаар яригдаад байгааг асуудлыг мэдээ болгоод бичиж байгаа” гэж хэлсэн. Мэдээллээ бичиж дуусаад 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр байх өдрийг нь яг санахгүй эрхлэгчдээ өгсөн. Эрхлэгч бэлтгэсэн мэдээллийг хянаад сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт нийтлэхийг зөвшөөрсөн. Зөвшөөрсөн талаар амаараа хэлсэн. Сэтгүүлийг хэвлэлтэнд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн бөгөөд хэвлэлтийг Улаанбаатар принт хэвлэх үйлдвэрт хэвлүүлдэг. Мэдээлэл бэлтгэх эх сурвалж гэвэл дээр хэлсэн сэтгүүл, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд явж байсан яриа зэргээс үндэслэн мэдээлэл бэлтгэсэн. Хэн нэгэн тухайлсан хүн надад мэдээлэл өгсөн зүйл бол байхгүй. ........ Г.М нь хүүхэд төрүүлсэн, хүүхдээ төрүүлэхдээ С с улсад очиж төрүүлсэн гэж сэтгүүл, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд яригдаад байсан. Би эдгээр гишүүдээс мэдээллийг асууж тодруулаагүй. Энэ мэдээллийн талаар хэвлэгдсэн сэтгүүлийн газар болон олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулсан хүмүүсээс асууж тодруулаагүй. Харин хэвлэл мэдээллийн ажилтнуудын зарим нэгээс нь асууж тодруулахад “үнэн гэсэн” гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 155-157 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Уын “...Энэ мэдээллийг манай сэтгүүлч Н бэлтгэсэн. Би сэтгүүлийн газарт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. .......... Н.Ц , М нарын талаар нийгэм бүхэлдээ мэдэж, ярьж байсан болохоор Н энэ мэдээллийг бэлтгэсэн байхад би гайхаж асууж сураглаагүй. Сэтгүүлч Н өөрийн хардах эрхээ эдэлж энэ асуудлыг үнэн үү, худлаа юу гэж бичсэн байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 201-202 дугаар тал/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-209, 214 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 208, 215 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нарын  үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.У, Л.Н нар бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” э худалдааны төвийн 0  тоотод тухайн цаг хугацаанд “....”  ХХК-д сэтгүүлч болон эрхлэгчээр ажиллаж байх үедээ 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн .......... ийн №3/128 дугаартай сэтгүүлийн дугаарыг бэлдэхдээ хохирогч Г.Мөнхцацаг болон Н.Ц нарын талаар илт худал мэдээллийг бэлтгэж, улмаас сэтгүүлд нийтэлж олон нийтэд зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч нарын мэдүүлэг, энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч С , М , С , У  нарын мэдүүлэг мөн хэрэгт төрийн байгууллагаас ирүүлсэн албан бичгүүд болон мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүхээс хохирогч нарт 6.610.000 төгргийн хохирол учирсан гэж тогтоосон тул дээрх хохирлыг иргэний хариуцагч “....”  сэтгүүл компаниас гаргуулах нь зүйтэй байна ...” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогч Н.Цын өмгөөлөгчөөс: “Хавтаст хэргийн 184, 204, 247 дугаар талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд бусдын нэр төрд халдсан гэх нь нотлогдож байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой 3 хавтаст хэргийн 39 дүгээр хуудаст “....”  сэтгүүл компани нь татан буугдсан байна. Иймд хуульд зааснаар гэмт хэргээс учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд төлөхөөр заасан байна. Иргэний хариуцагч татан буугдсан байгаа нь гэмт этгээд хохирлоос зайлсхийх, ял завшихаар байгаа нь харагдаж байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудас болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.У нь хохирол нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна ...” гэв.

Шүүгдэгч Л.Нэс: “... Миний хувьд тухайн байгууллагад ажилласан цалин хөлсөө авдаг, ажлынхаа хуваарьт үүргээ биелүүлдэг мөн мэдээг нь бичсэн хүн би биш учир энэ хэрэгт гэмт буруутай гэж үзэхгүй байна. Мөн би хохирогчоос нэхэмжилж байгаа хохирлыг төлөх боломжгүй ...” гэв.

Шүүгдэгч Б.Уаас: “ ... “....”  компанийг намайг татан буулгасан мэтээр ярьж байна. Гэтэл надад тийм эрх, мэдэл байхгүй. .......... ийн албан ёсны эзэмшигч нь Х.М гэж хүн байгаа. Ц.Монгол өмгөөлөгч энэ талаар буруу ярьж байна. Тодорхой хэмжээнд гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа  ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол, ашиг сонирхол байхгүй. Шар мэдээг бичиж байх явцдаа процессийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эрхлэгчийн хувиар би энэ хэргийн хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломж нөхцөл байдаг бол хохирлыг  нөхөн төлөх боломжтой ...” гэв.

Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.У, Л.Н нар нь бүлэглэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “....” ” худалдааны төвийн 0  тоотод үйл ажиллагаа явуулдаг “....” ” сэтгүүлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “WWW”....” ” веб сайт, “....” ” фэйсбүүк хуудсанд “....” , “....” , “....” ын ......  Н.Ц .......... Г.Мийг С с улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хуулийн заалтаас үзвэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь бодит байдалд нийцээгүй, бодит байдлаас тэс өөр, илэрхий худал мэдээллийг хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл байдаг.

“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.

“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.

Харин бодит мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг илт худал мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч нарын “....” ” сэтгүүлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/128 дугаар, “WWW”....” ” веб сайт, “....” ” фэйсбүүк хуудсаар дамжуулан “....” , “....” , “....” ын ......  Н.Ц, .......... Г.Мийг С с улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна”  гэх мэдээлэл нь илт худал болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож,  хүний нэр төр, алдар хүндэд халдсан фото зураг болон илт худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон фейсбүүк цахим орчин тавьсанаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Л.Н, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай үйлдсэн бол  бүлэглэн гүйцэтгэх гэнэ ... гэснээр уг гэмт хэрэгт “....” ” сэтгүүл нь хуулийн этгээд болох, мөн шүүгдэгч нар нь сэтгүүлч, эрхлэгчээр тус тус ажилдаг болох нь тогтоогдож, ажил үүргийн хувьд харилцан хамааралтай, сэтгүүлч Л.Н мэдээг бэлтгэсэн, эрхлэгчид танилцуулан зөвшөөрөл авах, фото зураг сонгох, хэвлэн нийтлүүлэх, шүүгдэгч  Б.У /эрхлэгч/ нь мэдээг хянах, сэтгүүлд гаргах зөвшөөрөл өгсөн, мэдээнд нэр өгөх зэргээр уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэнэ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.

Өөрөөр хэлбэл, эх сурвалжгүй, бодит бус, илт худал мэдээллийн талаар үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ биелүүлэх ёстой байтал шүүгдэгч нар нь “.......... ”-ийн эрхлэгч, сэтгүүлчийн ажлаа хийх, нийтлэл бичихдээ зөвхөн шар мэдээ бэлтгэдэг, олон тандалт авах, сэтгүүл борлуулах тоогоо нэмэгдүүлэх   нэрийдлээр “.......... Г.Мийг С с улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм ...... ын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна”  гэх” талаарх нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл олон нийтэд тараасныг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдээгүй, түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг баримтаар нотолж чадаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг,

мөн хохирогч нар нь нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг өөрсдөө тодорхойлж, худал мэдээлэл тараасан гэж үзвэл гомдолоо тухайн иргэн, байгууллагад холбогдуулах гаргах бөгөөд энэ тохиолдолд .......... ийн эрхлэгч, сэтгүүлч нарт холбогдуулан тус тус гомдол гаргасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхийг шүүх тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Н, Б.У нарыг бүлэглэн  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.У, Л.Н нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Н, Б.У нарыг бүлэглэн  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Н, Б.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд  “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Монгол Улсын Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасан Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хуулийн зүйл, заалтад хамаарч байх тул  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч Л.Н, Б.У нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1300  нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна ...” гэсэн санал гаргасан болно.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “тусгайлан саналгүй, хохиролыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү ” гэв.

Шүүх шүүгдэгч Л.Н, Б.У нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал Эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан Шударга ёсны зарчимд нийцүүлэн;

 

Шүүгдэгч Л.Н, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй боловч;

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой Өршөөлийн тухай хууль 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдан дагаж мөрдөгдөж байгаа ба шүүгдэгч Л.Н, Б.У нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул энэ хуулийн үйлчлэлд хамааруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н, Б.У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2011 00740 0663 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын  эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 ...Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ..., гэж,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно...,

хуулийн 3 дахь хэсэгт ...хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно... гэж,

мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй... гэж тус тус иргэний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна.

            Хохирогч Н.Ц гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай холбоотойгоор хохиролд сэтгүүлийн төлбөрт 6.610.000 төгрөг, цахим орчинд тараасан мэдээллийн төлбөрт 48 792 000 төгрөг нийт 55 402 000 төгрөг нэхэмжилсэн болно./3 хх 88 хуудас/

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс 6 610 000 төгрөг хохирол нэхэмжилж, бусад хохирол, хор уршгийн асуудлыг иргэний журмаар тусад нь нэхэмжлэнэ,

            уг хохирол, төлбөрийг шүүгдэгч Б.У ...би бүрэн хариуцаж төлнө... гэсэн санал, дүгнэлт тус тус гаргасан тул шүүх хохиролыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

            Хохирол төлбөрөөс “....” ньюс” сэтгүүл нь 1500 хувь хэвлэгдсэн бөгөөд эд мөрийн баримтаар 178 ширхэг хураагдсныг хасаж, 1322 ширхэг сэтгүүлийн нэг бүрийн үнэ 5000 төгрөг тул нийт 6.610.000 төгрөгийг шүүгдэгч Б.Уаас гаргуулж, хохирогч Н.Цад олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48 792 000 төгрөгийн хохирогч тусдаа нэхэмжилнэ гэсэн тул хэлэлцэхгүй орхисон болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хадгалагдаж байгаа “....” ” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03/128 дугаартай 178 ширхэг сэтгүүлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт ЛН, Б.У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н, Б.У нарт холбогдох эрүүгийн 2011 00740 0663 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас хохирлын 6.610.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цад олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хадгалагдаж байгаа “....” ” сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03/128 дугаартай 178 ширхэг сэтгүүлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.М нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ