Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 383

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Д ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,033,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 29-ний  өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК-иас 2020 оны 01 сарын 29-ний өдөр Ж.Л нь 1,300,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. 2020 оны 01 сарын 30-ны өдөр 56,200 төгрөг зэлнээсээ хасуулсан. Энэ хугацаанаас хойш үндсэн зээл болон зээлийн хүүг одоог хүртэл төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өөрийнх нь хүссэн хугацааг өгч удаа дараа албан болон утсаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулаагүй. Иймд 2020 оны 01 сар 29-ний өдрөөс 2020 оны 10 сарын 29-ний өдөр хүртэлх зээлийн хүү болох 1,139,800 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 650,000 төгрөг, үндсэн мөнгө 1,243,800 төгрөг, нийт 3,033,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, Б овогт Ж.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.Л би Д ХХК-ийн нэхэмжилсэн хүү 1,139,800 төгрөг, алданги 650,000 төгрөг, үндсэн мөнгө 1,243,800 төгрөг, нийт 3,033,600 төгрөгийг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-нд 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл 200,000 төгрөгөөр, 2021 оны 04 сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 373,000 төгрөгөөр төлж, 2021 оны 09 сарын 25-ны өдөр 368,600 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг зөвшөөрч байна. Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О би Ж.Л-н хариу тайлбартай танилцав. Ж.Л нь хариу тайлбартаа 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 200,000 төгрөгөөр төлж, 2021 оны 04 сарын 25-наас 2021 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 373,000 төгрөгөөр төлж, сүүлийн сар болох 2021 оны 09 сарын 25-ны өдөр 368,600 төгрөгөөр төлж дуусгах гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ж.Л-д холбогдуулан зээлийн төлбөр 3,033,600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Л нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 3,033,600 төгрөгийг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-нд 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл 200,000 төгрөгөөр, 2021 оны 04 сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 373,000 төгрөгөөр төлж, 2021 оны 09 сарын 25-ны өдөр 368,600 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Л-д холбогдох зээлийн төлбөр 3,033,600 төгрөгийг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-нд 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл 200,000 төгрөгөөр, 2021 оны 04 сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 373,000 төгрөгөөр төлж, 2021 оны 09 сарын 25-ны өдөр 368,600 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,488 төгрөгийн 50 хувь буюу 31,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 31,744 төгрөгийг, хариуцагч Ж.Л-с 31,744 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Л нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ                     Э.Б