| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0378/И |
| Дугаар | 384 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Б.А-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд салбар шүүхэд шүүх хуралдаан дээр гаргасан гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.А нь 2017 оны 08-р сарын 09-ны өдөр ЗГ1915107229 тоот зээлийн гэрээ байгуулан 5,700,000 /Таван сая долоон зуун мянган/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 27 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Б.А нь тухайн үед Замын-Үүд Н ХХК-д ажилладаг, Замын-Үүд сум 2-р багт амьдран суудаг байсан. Гэрээ байгуулж зээл авснаас хойш 2020 оны 02 сарын 26-нийг хүртэл хэвийн төлж байгаад үүнээс хойш хугацаа хэтрүүлж зээлийн төлбөр төлөөгүй. Ажлаас гарсан, удаа дараа төлөлт хийх талаар мэдэгдэж байсан боловч сураггүй болсон. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Б.Анхболдыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд салбарын гаргасан Б.А-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Г банк ХХК-ний Замын-Үүд салбар нь 2017 оны 08-р сарын 09-ны өдөр ЗГ1915107229 тоот зээлийн гэрээ байгуулан 5,700,000 /Таван сая долоон зуун мянган/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 27 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байна. Зээлдэгч Б.А нь 2020 оны 02 сарын 27-ноос хойш зээлээ барагдуулахгүйгээр нэхэмжлэгч байгууллагатай холбогдохгүй, оршин суух хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
М овогт Б.А Замын-Үүд Н ХХК-д ажилладаг, Замын-Үүд сум 2-р багт амьдардаг байсан.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М овогт Б.А-г эрэн сурвалжилсугай.
2. Б.А эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б