Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 32

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр

                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч

 

Ц.Б- д холбогдуулан  аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар,

С.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

А.Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу ... баарны ойролцоо хохирогч Г.Мы Самсунг Глакси НӨТ-5 маркийн 650000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буюу гээгдэл, санамсаргүй олдсон эд зүйлийг завшсан,

Шүүгдэгч С.Г, А.Ч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу ... баарны ойролцоо бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлан танхайрч хохирогч Г.Мыг зодож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016.11.07-08-нд шилжих шөнө найз Э, Ч нартайгаа уулзаад бааранд орсон. .... Би найз Бтэй уулзаад би пиво уучихсан байна, чи уугаагүй юм чинь найзыгаа хүргээд өгчих гэсэн. Тэнд болсон зодоонд оролцоогүй. Ч ирэхгүй, өндөр залуутай муудаад, нөгөө залуу нь Чыг дээрэлхээд заамдаад мөргөөд байхаар нь Маас салгах гээд очтол утас нэхээд байхаар нь бид нар чиний утсыг аваагүй гэж хэлсэн. М зууралдаад салахгүй болохоор нь найзыгаа аваад явах гээд Мыг таттал газар унасан. Тэгээд өөрөөсөө салгах гээд нуруу руу нь нэг удаа хөлөөрөө жийсэн гэв.

Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч  С.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим Ч, Э хоёртой уулзаад ... бааранд орсон. Бид 3 тэнд 3 шил пиво уучихаад бүжиглэж байгаад баар 2 цагт хаагаад бид 3 гадагшаа гарсан. ... Би Э, Ч хоёрыг хүлээгээд байтал ирэхгүй байсан хүлээж сууж байгаад ... баар руу хартал нэг өндөр залуу Ч 2 хоорондоо заамдалцаад зогсож байсан ба би “юу болчихов гээд явья” гээд Чт хэлэхэд М гэх өндөр залуу Чыг тавихгүй байсан. Би тэр үед яах гээд байгаа юм бэ чи гээд хэлтэл М “би утсаа алга болгочихлоо, та нараас гарцаа байхгүй” гэж хэлсэн. ...Тэр үед нь би хойд талаас нь ар шилэн дээрээс нь татаад газар унагаагаад ар нуруу руу нь нэг удаа өшиглөсөн, тэгтэл эргүүлийн цагдаа ирээд хүн зодлоо гээд бид нарыг бариад явсан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-94 /,

           Шүүгдэгч С.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны ... орой 22 цагийн орчим ... бааранд орсон. Тэнд 3 шил пиво уучихаад байж байсан. Тэр үед баар хаах цаг болж байсан. ...Би тэр үед халамцуу байсан ба Мтай ойр зуурын юм ярьж байгаад М надаас салаад явсанаа буцаад миний утас алга болчихлоо гээд эргээд ирсэн. Тэгэхээр нь “би чиний утсыг авчихмаар харагдаад байна уу гэтэл намайг М түлхсэн юм. Би Мы нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэр үед М газар унаагүй Г Мыг татаад хавираад унагаагаад нуруун тус газар нь 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-105 /,

Шүүгдэгч  Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би архи уугаагүй эрүүл байсан. ...тэр үед нэг утас газар хэвтэж байхаар нь би аваад халаасандаа хийчихсэн юм. ... хохирогч Мы гар утсыг нь буцааж өгч хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-119, 121 /,

          Хохирогч Г.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 11 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 22 цаг 10 минутын орчим ... бааранд ороод 1 шил архийг 4-үүлээ хувааж уугаад дараа нь бүгд 1 шил пиво уучихаад гарсан юм. Тэр баар 01 цаг 50 минутын орчим хаасан юм. Гараад буудал руугаа явах санаатай төв замруу такси барих гээд 3-уулаа явсан. Замын эсрэг талд хэдэн залуучуудтай тааралдаад явах гэтэл нөгөө хэд явуулахгүй үл ойлголцох явдал болсон. ...Надтай Ч, цагаан куртиктэй залуу 2 “хаанаас ирсэн ямар залуу вэ” гэж асуугаад бид нар ойр зуурын яриа ярилцаж байсан. ...тэгтэл цаана нь манай ажлын Г уначихсан байсан. ...Тэгээд би очоод “болио, найзыгаа аваад явлаа” гэсэн чинь Ч надруу дайраад 2 удаа шанаадсан. Тэгтэл тэр үед миний утас алга болоод би Гээс миний утас алга болчихлоо, надруу залга гээд залгатал холбогдож байгаад дахиад залгатал холбогдохоо байсан. Би миний утсыг хэн авсныг санахгүй байна. Тэгээд миний утсыг авчихаж гэж бодоод араас нь дуудаад очтол тэр үед Чтай уулзсан. Тэгтэл би чиний утсыг чинь аваагүй гээд надруу дайраад Ч намайг заамдаад татаж унагаасан. ...Г миний толгой руу 3 удаа өшиглөсөн. Тэгэхэд цагдаагийн машин ирсэн. Миний утсыг Г Ч 2 авсан гэж хэлээгүй. Маргаан дунд л алга болсон. Би өөрөө ч сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-19 /,

            Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Бид 3 баар хаахад гараад зогсож байхад үүдэнд байсан залуучууд бид 3-тай маргалдаад байсан би яг юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Хотоос ирсэн хүмүүс гээд бид хэдийг гадуурхаад байсан. М, М хоёрыг муудалцаад байхаар нь муудалцуулахгүй хориглох санаатай тэр хоёрыг бариад байж байсан. Тэгтэл гэнэт Мы утас алга болоод, намайг залга гэж хэлсэн тэгээд би залгатал эхэндээ дуудаж байсан дараа нь дахиад залгатал миний утас болохоо байчихсан юм. “Хөөе утас алга болчихлоо шүү дээ, авсан хүн нь өгчихөөч дээ” гэж М орилсон юм. Тэгээд нөгөө залуучууд “бид нар утсыг чинь авчихсан юм шиг байна уу” гээд дайраад эхэлсэн. Би тэд нарыг салгах санаатай л байсан. Тэр үед намайг хэн ч юм мэдэхгүй түлхээд би газар унасан тэгээд босоод байж байтал М газар хэвтчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 /,

             Гэрч Ж.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 11 сарын 07-ны орой М, Г, М миний бие манай жолооч М бид 4 ... бааранд 22 цагийн орчим ороод 1 шил 0.75 архи аваад манай жолооч ах М 1 хундагыг уугаад харьлаа гээд явсан. Бид 3 тэр архиа уучихаад хүний 3 шил пиво уучихаад 01 цаг 50 минутын орчим баар хаагаад гарсан. Гарч ирээд би нилээн согтуу байсан ба гадаа гарч ирээд явах гэтэл хүмүүс хоргоогоод явуулахгүй зууралцаад байж байтал “манай Мы утас алга болчихлоо” гээд Гээс “миний утас руу залга даа" гэж хэлтэл утас нь дуудаж байсан дараа нь миний утас болохгүй байна гэж Г хэлэхэд би утсаараа залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Манай Мыг хэдэн залуучууд аваад явсан. Би захиргааны байрны ард талын харанхуйд хэдэн залуучуудад зодуулсан. Одоо шалгагдаж байгаа 2 сэжигтэнг би биш гэж бодож байна. Тэр 2 залуу харин Мтай муудалцаж байсан. ...Тэр үед би нилээн согтуу байсан яг яагаад байсныг мэдэхгүй байна. ...намайг зодсон хүмүүсийг ер нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гарч ирэхэд Мыг заамдчихсан 2 цохисон, тэрийг нь би харсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тэр үед баар хааж байсан үе болохоор гадаа маш олон хүн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/,

         Гэрч Ж.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ч гэх залуу тэр 3 залууг өдөөд хоргоогоод байсан. Ч гарч ирээд скайтелийн 3 залууг “хөөе пизда минь манай Шандын хүүхнүүдийг эргүүлээд байна уу” гээд очсон юм. Тэгээд замын баруун тийш тамгын газрын арын харанхуй руу дагуулаад явсан. Харанхуй газар баахан хүмүүс зодолдоод л байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 /,

         Гэрч Ж.Шийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...М хүрч ирээд хамт суугаад “танилцъя" гэсэн тэр үеэр баар хаах гэж байсан ба “өөр газар сууя” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн найз Ц Мтай бид 3 такси барих гээд гартал Мы 2 найз нь байхгүй байсан. Би найзуудаа аваад ирье гээд цаашаа явсан. Тэгээд тэр үед бөөн бужигнаан болоод, юу болоод байгааг нь ерөөсөө мэдээгүй. М хүлээж байгаарай гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 /,

          Гэрч Б.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...М дээр очоод юу болсон бэ гэхэд М, Г нар нилээн согтуу байсан, “эмэгтэйчүүдээс болоод муудалцаад байх шиг байна. Юу болоод байгааг сайн мэдэхгүй байна” гэсэн. Тэгтэл гэнэт М “миний гар утас алга болчихлоо та нар авсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу гэж авах вэ дээ” гэж хэлсэн. Харин М Ч 2-ыг зууралдаад байхаар нь салгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 /,

          Гэрч В.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тамгын газрын гадаа би нэг зүс таних эмэгтэйтэй юм яриад зогсож байтал Г Ч 2 баарнаас гарч ирсэн. Тэгтэл Эргэлийн зоогийн урд талд Г, Ч хоёулаа хамт 3 залуутай муудалцаад зууралдаад байж байсан. ....өндөр залуу \М\ “миний гар утас алга болчихлоо" гээд Чтай зууралдаад зогсож байсан. ...Ч Мыг заамдчихсан байсныг харсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 /,

           Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Г.Мы биед тархи доргилт, толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Мы биед учирсан тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 54 /,

             “Ашид билгүүн” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79 /,

             Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-12 /,

              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх – 125, 126, 127/ зэрэг болно

.

Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу ... баарны ойролцоо хохирогч Г.Мы Самсунг Глакси НӨТ-5 маркийн 650000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буюу гээгдэл, санамсаргүй олдсон эд зүйлийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох Шүүгдэгч  Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би архи уугаагүй эрүүл байсан. ...тэр үед нэг утас газар хэвтэж байхаар нь би аваад халаасандаа хийчихсэн юм. ... хохирогч Мы гар утсыг нь буцааж өгч хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: ... тэр үед миний утас алга болоод би Гээс миний утас алга болчихлоо, надруу залга гээд залгатал холбогдож байгаад дахиад залгатал холбогдохоо байсан. Би миний утсыг хэн авсныг санахгүй байна. Тэгээд миний утсыг авчихаж гэж бодоод араас нь дуудаад очтол тэр үед Чтай уулзсан. Тэгтэл би чиний утсыг чинь аваагүй гээд надруу дайраад Ч намайг заамдаад татаж унагаасан. ... Миний утсыг Г Ч 2 авсан гэж хэлээгүй. Маргаан дунд л алга болсон. Би өөрөө ч сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... гэнэт Мы утас алга болоод, намайг залга гэж хэлсэн тэгээд би залгатал эхэндээ дуудаж байсан дараа нь дахиад залгатал миний утас болохоо байчихсан юм. “Хөөе утас алга болчихлоо шүү дээ, авсан хүн нь өгчихөөч дээ” гэж М орилсон юм. Тэгээд нөгөө залуучууд “бид нар утсыг чинь авчихсан юм шиг байна уу” гээд дайраад эхэлсэн. Би тэд нарыг салгах санаатай л байсан. Тэр үед намайг хэн ч юм мэдэхгүй түлхээд би газар унасан тэгээд босоод байж байтал М газар хэвтчихсэн байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ... “манай Мы утас алга болчихлоо” гээд Гээс “миний утас руу залга даа" гэж хэлтэл утас нь дуудаж байсан дараа нь миний утас болохгүй байна гэж Г хэлэхэд би утсаараа залгасан чинь холбогдох боломжгүй байсан. … гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... М “миний гар утас алга болчихлоо та нар авсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу гэж авах вэ дээ” гэж хэлсэн. … гэсэн мэдүүлэг, Гэрч В.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: ... өндөр залуу \М\ “миний гар утас алга болчихлоо" гээд Чтай зууралдаад зогсож байсан. ...Ч Мыг заамдчихсан байсныг харсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч А.Ч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу ... баарны ойролцоо бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлан танхайрч хохирогч Г.Мыг зодож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох Шүүгдэгч  С.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим Ч, Э хоёртой уулзаад ... бааранд орсон. Бид 3 тэнд 3 шил пиво уучихаад бүжиглэж байгаад баар 2 цагт хаагаад бид 3 гадагшаа гарсан. ... Би Э, Ч хоёрыг хүлээгээд байтал ирэхгүй байсан хүлээж сууж байгаад ... баар руу хартал нэг өндөр залуу Ч 2 хоорондоо заамдалцаад зогсож байсан ба би “юу болчихов гээд явья” гээд Чт хэлэхэд М гэх өндөр залуу Чыг тавихгүй байсан....Тэр үед нь би хойд талаас нь ар шилэн дээрээс нь татаад газар унагаагаад ар нуруу руу нь нэг удаа өшиглөсөн тэгтэл эргүүлийн цагдаа ирээд хүн зодлоо гээд бид нарыг бариад явсан. ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны ... орой 22 цагийн орчим ... бааранд орсон. Тэнд 3 шил пиво уучихаад байж байсан. Тэр үед баар хаах цаг болж байсан. ...Би тэр үед халамцуу байсан ба Мтай ойр зуурын юм ярьж байгаад М надаас салаад явсанаа буцаад миний утас алга болчихлоо гээд эргээд ирсэн. Тэгэхээр нь “би чиний утсыг авчихмаар харагдаад байна уу гэтэл намайг М түлхсэн юм. Би Мы нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэр үед М газар унаагүй Г Мыг татаад хавираад унагаагаад нуруун тус газар нь 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 11 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 22 цаг 10 минутын орчим .... Замын эсрэг талд хэдэн залуучуудтай тааралдаад явах гэтэл нөгөө хэд явуулахгүй үл ойлголцох явдал болсон. ...Надтай Ч, цагаан куртиктэй залуу 2 “хаанаас ирсэн ямар залуу вэ” гэж асуугаад бид нар ойр зуурын яриа ярилцаж байсан. ...тэгтэл цаана нь манай ажлын Г уначихсан байсан. ...Тэгээд би очоод “болио, найзыгаа аваад явлаа” гэсэн чинь Ч надруу дайраад 2 удаа шанаадсан. Тэгтэл тэр үед миний утас алга болоод би Гээс миний утас алга болчихлоо, надруу залга гээд залгатал холбогдож байгаад дахиад залгатал холбогдохоо байсан. Би миний утсыг хэн авсныг санахгүй байна. Тэгээд миний утсыг авчихаж гэж бодоод араас нь дуудаад очтол тэр үед Чтай уулзсан. Тэгтэл би чиний утсыг чинь аваагүй гээд надруу дайраад Ч намайг заамдаад татаж унагаасан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Бид 3 баар хаахад гараад зогсож байхад үүдэнд байсан залуучууд бид 3-тай маргалдаад байсан би яг юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Хотоос ирсэн хүмүүс гээд бид хэдийг гадуурхаад байсан. М, М хоёрыг муудалцаад байхаар нь муудалцуулахгүй хориглох санаатай тэр хоёрыг бариад байж байсан. ... Тэр үед намайг хэн ч юм мэдэхгүй түлхээд би газар унасан тэгээд босоод байж байтал М газар хэвтчихсэн байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 11 сарын 07-ны орой ... Манай Мыг хэдэн залуучууд аваад явсан. Би захиргааны байрны ард талын харанхуйд хэдэн залуучуудад зодуулсан. Одоо шалгагдаж байгаа 2 сэжигтэнг би биш гэж бодож байна. Тэр 2 залуу харин Мтай муудалцаж байсан. ...Тэр үед би нилээн согтуу байсан яг яагаад байсныг мэдэхгүй байна. ...намайг зодсон хүмүүсийг ер нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гарч ирэхэд Мыг заамдчихсан 2 цохисон, тэрийг нь би харсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ч гэх залуу тэр 3 залууг өдөөд хоргоогоод байсан. Ч гарч ирээд скайтелийн 3 залууг “хөөе пизда минь манай Шандын хүүхнүүдийг эргүүлээд байна уу” гээд очсон юм. Тэгээд замын баруун тийш тамгын газрын арын харанхуй руу дагуулаад явсан. Харанхуй газар баахан хүмүүс зодолдоод л байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...М дээр очоод юу болсон бэ гэхэд М, Г нар нилээн согтуу байсан, “эмэгтэйчүүдээс болоод муудалцаад байх шиг байна. Юу болоод байгааг сайн мэдэхгүй байна” гэсэн. ... Харин М Ч 2-ыг зууралдаад байхаар нь салгасан гэсэн мэдүүлэг, Гэрч В.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тамгын газрын гадаа би нэг зүс таних эмэгтэйтэй юм яриад зогсож байтал Г Ч 2 баарнаас гарч ирсэн. Тэгтэл Эргэлийн зоогийн урд талд Г, Ч хоёулаа хамт 3 залуутай муудалцаад зууралдаад байж байсан. ....өндөр залуу \М\ “миний гар утас алга болчихлоо" гээд Чтай зууралдаад зогсож байсан. ...Ч Мыг заамдчихсан байсныг харсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Г.Мы биед тархи доргилт, толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Мы биед учирсан тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч А.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө “...найзыгаа салгах гэтэл Г.М зууралдаад тавихгүй болохоор нь 1 удаа нуруу хавьд нь өшиглөсөн...” гэсэн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар түүний үйлдэл нь танхайн сэдэлттэй, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан танхайрч бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдсонгүй. Гэмт үйлдэл нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болох боловч хүний бие махбодын ухамсарлагдсан идэвхтэй хөдөлгөөн байдгын хувьд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн нь хүний биед гэмтэл учруулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь танхайн гэмт хэргийн шинжийг бүрдүүлээгүй, нийгэмд аюулгүй, хүч хэрэглэсэн шинжгүй байна. Хэдийгээр А.Г нь хүнийг өшиглөснөөс бие махбодид нь гэмтэл учрана гэдгийг ухамсарлаж үйлдсэн боловч танхайрах гэмт хэргийн субьектив шинж тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэлийг санаатай хийсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2-д зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24 дүгээо зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,  Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Чын үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон өөрчилөх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Чыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн тул  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б, С.Г, А.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Ч  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний ар гэрийн ахуй амьдрал болон хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

     ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Чын үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 181 дүгээр зүйлийн 181.2.1 болгон өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч БЦ.Бийг гээгдэл эд зүйлийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Чыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

6.Шүүгдэгч А.Чыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав / жил /нэг / сар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Ц.Б, А.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосугай.

 

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.Чт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, А.Чт нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА