Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

  2024        01         05                                  2024/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эөд холбогдох эрүүгийн 2311 00000 1619 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Н-2” захын тамхины цэг дээр хохирогч Б.Дийг “их том болсон бацаан, намайг зодчих гээд байгаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

   Эрүүгийн 2311 00000 1619 дугаартай хэргээс:

   Хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Н 2” худалдааны төвд мах зөөдөг ажлыг 2012 оноос хойш 10 гаруй жил хийж байна. Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би ажлаа хийж байгаад, ажлын завсарлагаанаар “Н-2” захын тамхины цэг дээр хамт ажилладаг ах нартай буюу Д болон С, Д нартай нийлээд тамхи татаад байж байтал Н захын зогсоол дээр Монхоо ах нэг Приус 30 маркийн автомашинаас согтуу бууж ирсэн бөгөөд бууж ирээд газарт байсан нэг чулууг гартаа аван над руу шидсэн ч оноогүй. Яагаад чулуу шидсэнийг асуутал Мөнхөө ах намайг "энэ их том бацаан байгаа юм, намайг энэ захад энэ л зодчих гээд байгаа юм" гээд тамхины цэг дээр над дээр хүрч ирээд миний ажилд өмсөж байсан юүдэнтэй цамцны юүдэнг доош нь дарж нүүрийг минь таглаж доош болгож байгаад гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, нүүрийг минь хөлийнхөө өвдөг хэсгээрээ өвдөглөж, дараа нь миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн.Надтай цуг тамхины цэг дээр тамхилаж байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би цохиулсны дараа М ахаас холдоод буцаад ажил руугаа орсон. Тэрнээс өөр зүйл болоогүй. Миний биед учирсан гэмтэл шархыг надтай цуг “Н-2” захад мах шулагч ажил хийдэг Н.Э гэдэг хүн учруулсан. Би ямар шалтгааны улмаас миний биед халдаж цохих болсныг сайн мэдэхгүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага болон өш хонзонгийн асуудал байхгүй. Би Н.Э ахын биед халдаж цохисон зүйл байхгүй. Тэр өдөр болсон үйл явдлыг надтай цуг тамхины цэг дээр байсан хүмүүс болох Д, Сү, Д нар харж байсан. Би тухайн өдрөө гэмтлийн эмнэлгийн хажууханд байдаг эмнэлэгт очиж толгойны рентген зураг авхуулсан. Бас гэмтлийн эмнэлэгт үзүүлж урууландаа 4 оёдол тавиулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд Н.Э ахтай учир зүйгээ олсон. Миний биеийн гэмтэл шарханд учирсан мөнгө болох 400.000 төгрөгийг би авсан учир надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

   Гэрч Н.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2023 оны 10 дугаар сарын 27ны өдөр Б.Д, Д, С бид дөрөв Н 2 захад цуг ажилладаг бөгөөд өдөр 12 цагийн үед тамхины цэг дээр тамхилаад байж байтал Н.Э бага сэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бид нар дээр хүрч ирээд Б.Дтой юм ярих гээд байх шиг байсан. ...Н.Э Б.Дийг үнсье гэж хэлж байсан ба Б.Д зүгээр бай гээд хараалын үг хэлсэн. Н.Э уурласандаа Б.Дийн нүүрэн хэсэгт гараараа эхлээд алгадаж, дараа нь нүүрний шанаа хэсэгт 1 удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13742 дугаартай "... Б.Дийн биед дээд уруулд шарах гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 20-21-p xyудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгч Н.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх баримт /хх-ийн 25-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Н.Эөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Н-2” захын тамхины цэг дээр хохирогч Б.Дийг “их том болсон бацаан, намайг зодчих гээд байгаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Н 2” худалдааны төвд мах зөөдөг ажлыг 2012 оноос хойш 10 гаруй жил хийж байна. Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би ажлаа хийж байгаад, ажлын завсарлагаанаар “Н-2” захын тамхины цэг дээр хамт ажилладаг ах нартай буюу Д болон С, Д нартай нийлээд тамхи татаад байж байтал Н захын зогсоол дээр Монхоо ах нэг Приус 30 маркийн автомашинаас согтуу бууж ирсэн бөгөөд бууж ирээд газарт байсан нэг чулууг гартаа аван над руу шидсэн ч оноогүй. Яагаад чулуу шидсэнийг асуутал М ах намайг "энэ их том бацаан байгаа юм, намайг энэ захад энэ л зодчих гээд байгаа юм" гээд тамхины цэг дээр над дээр хүрч ирээд миний ажилд өмсөж байсан юүдэнтэй цамцны юүдэнг доош нь дарж нүүрийг минь таглаж доош болгож байгаад гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, нүүрийг минь хөлийнхөө өвдөг хэсгээрээ өвдөглөж, дараа нь миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Надтай цуг тамхины цэг дээр тамхилаж байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би цохиулсны дараа Мөнхөө ахаас холдоод буцаад ажил руугаа орсон. Тэрнээс өөр зүйл болоогүй. Миний биед учирсан гэмтэл шархыг надтай цуг ““Н-2”” захад мах шулагч ажил хийдэг Н.Э гэдэг хүн учруулсан. Би ямар шалтгааны улмаас миний биед халдаж цохих болсныг сайн мэдэхгүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага болон өш хонзонгийн асуудал байхгүй. Би Н.Э ахын биед халдаж цохисон зүйл байхгүй. Тэр өдөр болсон үйл явдлыг надтай цуг тамхины цэг дээр байсан хүмүүс болох Доржоо, Сүрэн, Давка нар харж байсан. Би тухайн өдрөө гэмтлийн эмнэлгийн хажууханд байдаг эмнэлэгт очиж толгойны рентген зураг авхуулсан. Бас гэмтлийн эмнэлэгт үзүүлж урууландаа 4 оёдол тавиулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд Н.Э ахтай учир зүйгээ олсон. Миний биеийн гэмтэл шарханд учирсан мөнгө болох 400.000 төгрөгийг би авсан учир надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

   Гэрч Н.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2023 оны 10 дугаар сарын 27ны өдөр Б.Д, Д, С бид дөрөв Н 2 захад цуг ажилладаг бөгөөд өдөр 12 цагийн үед тамхины цэг дээр тамхилаад байж байтал Н.Э бага сэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бид нар дээр хүрч ирээд Б.Дтой юм ярих гээд байх шиг байсан. ...Н.Э Б.Дийг үнсье гэж хэлж байсан ба Б.Д зүгээр бай гээд хараалын үг хэлсэн. Н.Э уурласандаа Б.Дийн нүүрэн хэсэгт гараараа эхлээд алгадаж, дараа нь нүүрний шанаа хэсэгт 1 удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13742 дугаартай "... Б.Дийн биед дээд уруулд шарах гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 20-21-p xyудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дийн биед хөнгөн хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Эийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Эийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Дид шүүгдэгч Н.Э нь 400,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн “Н.Э ахтай би учир зүйгээ олсон. Миний биед учруулсан гэмтлийн хохиролд 400,000 төгрөг авсан учир надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эөд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Эөд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Г.УУГАНБААТАР