| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0372/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 390
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгТ байрлах, “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, Б овогт Л.А,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, Г овогт Г.Б нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 6,869,889.71 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр 08-ны өдрийн А-97 дугаартай К банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар К ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг сунгасан. Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Л.А, Г.Б нар нь К банктай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ-307 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж 9,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Л.А-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 9,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,375,074.86 /таван сая гурван зуун далан таван мянга далан дөрвөн төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 3,781,424.61 /гурван сая долоон наян нэгэн төгрөг дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 124,301.34 /нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун нэг төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 3,624,925.14 төгрөг, хүү 2,797,627.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 447,337.47 төгрөг нийт 6,869,889.71 төгрөг байна. Иймд хариуцагч Л.А, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэг 6,869,889.71 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөгийг “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид гаргуулж өгнө үү ...” гэжээ.
Хариуцагч Л.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ч.Б миний бие “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн гаргасан нэхэмжлэлийг зээлдэгч Л.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд уг нэхэмжлэлд гаргасан нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл болох 6,869,889.71 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөгийн хамт нийт 6,871,889.71 төлбөрийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах болно...” гэжээ.
Хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд гаргасан “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хамтран хариуцагч Болорчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийг хүлээж байгаа болно. Уг нэхэмжлэлд гаргасан 6,869,889.71 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөгийн хамт 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н би хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч” нь хариуцагч Л.А, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,869,889.71 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зээлийн гэрээний үүрэг 6,869,889.71 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг нийт 6,871,889.71 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч” нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 6,869,889.71 төгрөгт тохирох хураамж болох 124,900 төгрөгийн 50 хувиас хөнгөлж, 62,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 6,869,889.71 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөгийг хариуцагч Л.А, Г.Б нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Л.А, Г.Б нараас 62,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н