Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 394

 

Зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт байрлах “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Ю.Э-д холбогдох

“Зээлийн үлдэгдэл 312,800 төгрөг, хүү 344,500 төгрөг, алданги 74,100 төгрөг нийт 731,400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Ю.Э нь 2019 оны 08 сарын 09-ний өдөр 2401 тоот зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр авсан байна. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 312,800 төгрөг, хүүгийн төлбөр 344,500 төгрөг, алдангийн төлбөр 74,100 төгрөг, хугацаа хэтэрсэн 413 хоногтойгоор өнөөдрийн байдлаар төлөх ёстой өр төлбөр нийт 731,400 төгрөг байна. Иймд “Г” ХХК-нийг хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ю.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие Э нь “Г” ХХК-ний нэхэмжилсэн 731,400 төгрөгийн 418,600 төгрөгийг хасуулж үндсэн зээлийн үлдэгдэл 312,800 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тус компанийн зүгээс Ю.Э-с нэхэмжилсэн 731,400 төгрөгийнхөө 418,600 төгрөгөөсөө татгалзаад 312,800 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ю.Э-д холбогдуулан  үндсэн зээл 312,800 төгрөг, хүү 344,500 төгрөг, алданги 74,100 төгрөг нийт 731,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г” ХХК нь 731,400 төгрөгийг нэхэмжилсэн боловч 418,600 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ю.Э-с 312,800 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ““Г” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 22,104 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,104 төгрөгийн 50 хувь болох 11,052 төгрөгийг улсын орлого буюу төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 312,800 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 10,034 төгрөгөөс 50 хувь болох 5,017 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК, хариуцагч Ю.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 312,800 /гурван зуун арван хоёр мянга найман зуун/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,104 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ю.Э-с 5,017 төгрөгийг, төрийн сан буюу улсын орлогоос 11,052 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                     Б.Н