| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0381/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2020-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 396
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Б овогт Г.Э-т холбогдох анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторын үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөө аж ахуйг дэмжих сан хооронд байгуулсан гэрээг үндэслэн Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар болон нэг талаас Замын-Үүд сумын Засаг дарга нөгөө талаас О ХХК-ийн захирал Г.Э нар харилцан тохиролцож ХХААЯ-ны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 5.000.000 сая төгрөгийн өртөг бүхий анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторыг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3 талт гэрээг байгуулж, эд хөрөнгийг буцаан төлөх нөхцөлтэй зээлийн гэрээний үндсэн дээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний хэрэгжилтэд оролцогч тал болох Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас хамтран хяналтыг тавьж биелэлтийг хангуулахаар, улмаар сангийн зориулалтыг үр ашигтай зориулалтаар нь ашиглуулах зорилгыг тавин ажиллаж ирсэн бөгөөд эд хөрөнгө эзэмшигч гэрээний үүргийг биелүүлээгүй, хүлээн өгсөн тракторын үнийг улсад төлөөгүй тул цаашид зохих журмын дагуу төлүүлэх арга хэмжээг авч нэхэмжлэлийг гаргаж байна. Талууд хүлээлгэн өгсөн эд хөрөнгө болон үнийн дүн дээр ямар нэгэн маргаангүй хариуцагчаас тодорхой шалтгаангүйгээр гэрээний хугацаа дуусахад эдийн үнийг төлөөгүйгээс маргаан үүсч буй болно. Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих санг төлөөлөн гэрээний үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг хариуцагч Г.Э-с гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.А-н нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Э-н хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Прокурор Л.С шүүхэд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э-т холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Э-н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.А нь хариуцагч Г.Э-т холбогдуулан анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторын үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторын үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н нэхэмжлэлтэй, анжисны иж бүрдэлтэй FT-250 маркын бага оврын дугуйт тракторын үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-г Улсын тэмдэгтийн хураамжинд 94,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Э-с Улсын тэмдэгтийн хураамжийн чөлөөлөгдсөн үнийн дүн болох 94,950 төгрөгний 50 хувь буюу 47,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Г.Э нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц