Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 728

 

 

 

 

 

 

 

2020            6              4                                           2020/ДШМ/728

 

Г.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Н.Нарангэрэл,

          шүүгдэгч , түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

          нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 599 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлээр т холбогдох 2010003880153 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

Хорчин овгийн Г.Н, 1996 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Хүчит шонхор” зах дээр ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 80/5-81 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЕА96061319/;

 нь 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны 80/5-81 тоот гэртээ хохирогч Б.Ханбүргэдтэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж, “зүүн гайморын хөндийн дотор, гадна, урд хана болон баруун гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, доод талын ханын хугарал, духны зүүн хэсэг болон зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн завжинд язралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Б.Ханбүргэд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэж байгаа талаар би мэдээгүй. Миний хохирол, төлбөрийг барагдуулсан гээд байгаа нь сэтгэлд нийцэхгүй байна. Би эрүү, нүүрний хагалгаанд орсон, эмчилгээний зардалд нийт 1.491.000 төгрөг гарсан. Энэ эмчилгээнд гарсан зардлыг  надад өгсөн. Эмч намайг тархиндаа хүнд гэмтэл авсан учраас хагалгаанд орсноос хойш 6 сарын дараа дахиж тархины зураг авахуулаарай гэж хэлсэн. Одоо би Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа. Ингэхэд нийт 3.000.000 вон хавьцаа зардал гарна гэж тооцоолсон. Мөн эрүү, нүүрний хагалгаанд орох үедээ хоёр шүдээ авахуулсан байгаа. Би залуу хүн учраас ирээдүйд үүсэх сөрөг үр дагаврыг мэдэхгүй. Шүднээс болж хүний нүүрэнд маш их эмгэг өөрчлөлт гардаг гэдгийг би эрүү нүүрний төвд эмчлүүлж байхдаа мэдсэн. Шүдээ бас хийлгэмээр байна. Шүд хийлгэхэд төрлөөсөө хамаарч 1.800.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийн зардал гардаг гэсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлгээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй байх тул шүүгдэгч Хорчин овогт Г.Нт холбогдох эрүүгийн 2010003880153 тоот дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нарангэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хохирогч Б.Ханбүргэдийн мэдүүлгээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдлууд хангагдаагүй байх тул шүүгдэгч т холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ” гэжээ.

Яллагдагч  нь прокурорын хяналтад “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг гаргаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзээд, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч ын “2020 оны 2 дугаар сарын 5-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны 80 дугаар байрны 05 тоот гэртээ хохирогч Б.Ханбүргэдтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж, яллагдагч  болон түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарт танилцуулахад зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Ханбүргэд нь ирээдүйд гарах эмчилгээний зардал болох 3.000.000 вон, шүд хийлгэх 1.800.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба энэ талаар өмнө мэдүүлээгүй, хэрэгт баримт гаргаж өгөөгүй байсан бөгөөд шүүгдэгч  нь шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Эдгээрээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 599 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэг ын өмгөөлөгч Д.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хэргийг буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалт буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх юм. Шүүгдэгч  нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирогчид учирсан бодитой зардал буюу баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь шүүхийн шатанд “Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэнэ, 3.000.000 вон болно, шүд хийлгэхэд 1.800.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийн зардал гарах юм шиг байна. Би Солонгос улс руу явж эмчлүүлэх бодолтой байгаа” гэсэн мэдүүлгийг хэлж мэдэгдсэн байдаг. Энэ нь ирээдүйд гарах зардал бөгөөд үүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэлээр иргэний журмаар тусдаа нэхэмжлэх эрхтэй. Энэ талаар улсын яллагч болон өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөх тухай саналыг гаргасан боловч авч хэлэлцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны 80/5-81 тоот гэртээ хохирогч Б.Ханбүргэдийн нүүрэн тус газар нь өшиглөж, “зүүн гайморын хөндийн дотор, гадна, урд хана болон баруун гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, доод талын ханын хугарал, духны зүүн хэсэг болон зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн завжинд язралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан шүүгдэгч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх, т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Харин анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болон хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтүүд /хх-130, 131/ авагдсан байхад эдгээр баримтуудыг хянаж, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч  нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, түүнчлэн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг прокурорт буцаалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх...” гэж заасан хуулийн заалтын хүрээнд хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэргийн оролцогч нар хүсэлт гаргах эрхтэй. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхийг хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах,” гэж зааснаар ойлгож хэрэглэвэл зохино.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, т холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 599 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны журмаар хэлэлцэх хүртэл т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ