| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00397/И |
| Дугаар | 397 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..................................... тоотод байрлах, О К ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................................... тоотод оршин суух, Шар хашга овогт Д.Г /РД: /-д холбогдох
зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 4 376 577.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү, М.Мягмаржав,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Г, Э.Мөнхзул нар нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ001908321 тоот авто машин худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулан 9 800 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээлийн төлбөр 9 800 000 төгрөг, хүү 2 401 014.71 төгрөг, хохирол 1 148 000 төгрөг, нийт 13 376 577.76 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Одоо авто машиныг 9 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн тул үндсэн зээл 800 000 төгрөг, хүү 2 401 014.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 563.04 төгрөг, автомашин засварлуулахад гарсан зардал 1 148 000 төгрөг, нийт 4 376 577.76 төгрөгийг нэхэмжилж байна. Хураан авсан машин ихээхэн эвдрэлтэй машин байсан учир түлк, пүрш, босоо тэнцүлэгч, амартизатор, шорооны хамгаалалт, батарей, помп, урд крило, хойд гэрэл авч тавьж, компьютер оношлогоонд оруулж, мотор, кропны тос сольж, кузов засварт оруулсан. Зээлийн гэрээ байгуулсанаас хойш эргэн төлөлтийн графикийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн төлөлт огт хийгдээгүй тул гэрээг цуцлууна.
Мөн хариуцагч Э.Мөнхзулд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О К ББСБ ХХК нь хариуцагч Д.Г, Э.Мөнхзул нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлуулж, үндсэн зээл 9 800 000 төгрөг, хүү 2 401 014.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 563.04 төгрөг, авто машин засварлуулахад гаргасан зардал 1 148 000 төгрөг, нийт 13 376 577.76 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Мөнхзулд холбогдох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зээлийн гэрээг цуцлуулж, үндсэн зээл 800 000.01 төгрөг, хүү 2 401 014.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 563.04 төгрөг, автомашин засварлуулахад гарсан зардал 1 148 000 төгрөг, нийт 4 376 577.76 төгрөг болгон бууруулсан байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ЗГ001908321 тоот авто машин худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулж 9 800 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хүлээн авчээ. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ФГ001908321 тоот гэрээг байгуулж Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан байна.
Зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан зээлийн барьцаа шалгасан акт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ001908321 тоот гэрээ нь цуцлагдсан байна гэж үзэв.
Мөн гэрээний хэрэгжилтийг хангах явцад Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг оношлуулж, засварлуулахад гаргасан зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгчийн хариуцан арилгах зардалд хамаарч байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Гад 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн.
Хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түүнд мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээний эсрэг байр суурь гаргаагүйд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгч хариуцагчаас 4 376 577.76 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 224 832.89 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 84 975 төгрөг, улсын төсвөөс 79 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
хариуцагчаас 84 975 төгрөг, улсын төсвөөс 79 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ