| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2016/0016/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-03-10 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагч Ө.Мөнхнавч
Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат
Иргэдийн төлөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:
Б.М-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хутгыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Ц.Гын баруун гарын шууг хутгаар зүсч биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ХүргэнБгийн гэртБ бид хоёр архи хувааж уучихаад голын зүүн дээр гарч 0,5 гр шил архийгБ,Б, Га бид 4 хувааж уучихаадБ,Б хоёр тасраад унтаад өгсөн, Га бид хоёр миний мотоциклтой дэлгүүр явж 0,75 гр Ерөөл архи авчирч уусан. Тэгээд би мотоциклоо асааж явах гээд хутгаа гаргаад ирсэн Га барьж аваад татахдаа гараа зүсүүлсэн гэв.
Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 27-ны өглөө хүргэнБгийнд 0,75 литрийн архи ууж байсан тэр үед Га орж ирэхээр нь хамт гараад би голын зүүнтээ ганцаараа мотоциклтой гарсан. Га араас чинь ганц юм аваад очъё гэж хэлсэн болохоор хүлээгээд сууж байтал Га, Б,Б гурав 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 2,5 литрийн пивотой авч ирсэн. Тухайн үед тэр архиаБ, Б, Га бид 4 хувааж уух үедБ, Б 2 тасарчихсан тэгээд би Гатай мотоциклтой сундлаад дэлгүүр ороод 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад буцаад голынхоо зүүнтээ архи ууж байсан газраа очсон. Тэр архиа бид хоёр уусан. Архи дуусаад юу болсоныг би мэдэхгүй байна. Орой сэрэхэд Гыг хутгалсан байна гэж надад нэг нь хэлэхээр нь би эмнэлэг дээр очоод яасан юу болсон бэ гэж асуухад хутгаар зүссэн гэж надад хэлсэн ... модон иштэй эвхмэл хутга байсан. Тэр хутгыг мотоциклийн сэвчээ ажиллахгүй байхаар нь бохирдосыг нь цэвэрлэх гэж авч явсан юм...Уг эвхмэл иштэй хутга хаана байгааг би огт мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх 36-37/,
Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би гэрт нь мартсан байсан гар утсаа авахаар 09 цагийн үед Б гэх найзындаа очсон юм. Гэрт нь ороход манай найз Б, хадам ах нь М, Эгурав байсан ба Б, М 2 нэг шил Ерөөл архи уугаад дуусч байсан. ... миний машинаар Б, М, Эбид нар гэрээс гараад Б дэлгүүр оръё гэхээр нь дэлгүүрт очоод Б нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, нэг сав пиво аваад зүүн талд хээр очоод авсан архи пивоо Б, М,Б гэх залуу бид нар хувааж уусан. Архиа ууж дуусаад би Мтай дэлгүүр лүү мотоциклтой явж би нэг шил 0,75 литрийн Ерөөл архи авчираад унтаад өгсөн. Быг эхнэр Энь согтчихлоо гээд аваад явсан. Би Мтай үлдсэн архиа хувааж ууж дуусаад ойр зуурын юм яриад сууж байтал М өмднийхөө халааснаас эвхдэг хутга гаргаж ирж тэнийлгэсэн тэр үед нь би яах гээд байгаа юм бэ гээд цээж рүү нь түлхтэл миний баруун гарыг шууны дотор талыг нэг удаа нилээн лав зүсчихсэн. Цус ихээр гараад ирэхээр нь би сандраад шууд эмнэлэг рүү гүйж очоод 8 оёдол тавиулсан. ... М бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй архиа хувааж ууж дуусаад онц юм яриагүй сууж байтал л ямар ч шалтгаангүй намайг хутгалчихсан юм. Би хэрүүл зодоон цохио хийгээгүй. ... Надад Мт гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 750000 төгрөг бэлнээр өгсөн... гэсэн мэдүүлэг /хх 54-56/,
Гэрч Э.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 сарын 27-ны өдөр би гэртээ байж байхад Га хүрч ирээд би М, Га, Эбид дөрөв дэлгүүрээс 0,5 литрийн архи, 1 ширхэг 2,5 литрийн Кружка нэртэй пиво аваад голын зүүнтээБыг дагуулаад Энхчимэгийг үлдээгээд бид дөрөв архи уусан. Архи, пивоо дуусаад 0,75 литрийн Ерөөл нэртэй архинд М, Га хоёр явж авчирсан. Би тэр архинаас ууж байгаад тасарчихсан ... надтай хамт архи ууж байх үед ямар ч муудах зүйл огт болоогүй ... гэсэн мэдүүлэг /хх 23/,
Гэрч П.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 сарын 27-ны өдөр би найз Мтай Дэлгэрэх сумын төв дээр дэлгүүрийн гадаа таарсан. Тэгээд намайг дагуулаад гол руу Мтай хамт явсан би тэнд 1 шил архи пиво уугаад тасраад унасан. Би юу болсон талаар санахгүй байна. ... мотоциклийн сэвчээ бохирдоод байхаар нь цэвэрлэх гээд М биедээ хутга авч явж байсан гэж надад хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 24/,
Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байхад 13 цаг 25 минутын үед манай сумын Ц.Га гэх залуу гарандаа хутгалуулчихлаа гэж орж ирсэн. Ингээд шархыг нь үзэхэд баруун гарын шууны дотор хэсэгт 8 см-ын хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан учир 8 ширхэг оёдол тавиад ариун боолт хийж цусыг нь тогтоогоод шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн ... голын хажууд архи ууж байгаад л хутгалуулсан гэсэн яг энэ тэр гэж хүний нэр хэлээгүй... гэсэн мэдүүлэг /хх 87-88/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэргийн үзлэг хийсэн тэмдэглэлд /хх 7-9/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/ зэрэг болно.
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Ц.Гын баруун гарын шууг хутгаар зүсч биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.М нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт мотоциклоо асаах байдлаар халааснаасаа хутга гаргах үед хохирогч нь түрүүлэн өөр лүү дайрах үйлдэл хийх байх гэсэн үүднээс хутгатай гарыг барьснаас шүүгдэгч нь гараа татах үйлдлийг санаатай хийн хохирогчийн гарын шууг зүссэн үйлдэл нь шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ … би мотоциклоо асааж явах гээд хутгаа гаргаад ирсэн Га барьж аваад татахдаа гараа зүсүүлсэн гэв, шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тухайн үед тэр архиаБ, Б, Га бид 4 хувааж уух үедБ, Б 2 тасарчихсан тэгээд би Гатай мотоциклтой сундлаад дэлгүүр ороод 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад буцаад голынхоо зүүнтээ архи ууж байсан газраа очсон. Тэр архиа бид хоёр уусан. Архи дуусаад юу болсоныг би мэдэхгүй байна. Орой сэрэхэд Гыг хутгалсан байна гэж надад нэг нь хэлэхээр нь би эмнэлэг дээр очоод яасан юу болсон бэ гэж асуухад хутгаар зүссэн гэж надад хэлсэн ... модон иштэй эвхмэл хутга байсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтанд өгсөн ... би Мтай үлдсэн архиа хувааж ууж дуусаад ойр зуурын юм яриад сууж байтал М өмднийхөө халааснаас эвхдэг хутга гаргаж ирж тэнийлгэсэн тэр үед нь би яах гээд байгаа юм бэ гээд цээж рүү нь түлхтэл миний баруун гарыг шууны дотор талыг нэг удаа нилээн лав зүсчихсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... би М, Га, Эбид дөрөв дэлгүүрээс 0,5 литрийн архи, 1 ширхэг 2,5 литрийн Кружка нэртэй пиво аваад голын зүүнтээБыг дагуулаад Энхчимэгийг үлдээгээд бид дөрөв архи уусан. Би тэр архинаас ууж байгаад тасарчихсан ... надтай хамт архи ууж байх үед ямар ч муудах зүйл огт болоогүй ... гэсэн мэдүүлэг, гэрч П.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... мотоциклийн сэвчээ бохирдоод байхаар нь цэвэрлэх гээд М биедээ хутга авч явж байсан гэж надад хэлж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Ц.Га гарандаа хутгалуулчихлаа гэж орж ирсэн. Ингээд шархыг нь үзэхэд баруун гарын шууны дотор хэсэгт 8 см-ын хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан учир 8 ширхэг оёдол тавиад ариун боолт хийж цусыг нь тогтоогоод шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Ц.Гын биед баруун шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэл тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг нь 2016 оны 07 сарын 27-ны өдөр үйлдэгдсэн ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Б.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдан ирээгүй болно.
Шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 750 000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь шүүхийн шатанд 433 300 төгрөгийг нэмж нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 284, 290-р зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Д.АДЪЯАСҮРЭН