Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 0113

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг,  шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Д.Агар

шүүгдэгч Б.Чинбатын   өмгөөлөгч: Ц.Мандал

шүүгдэгч Г.Ганзоригийн өмгөөлөгч : У.Сайнбилэг

шүүгдэгч Л.Ариунбаярын өмгөөлөгч : Н.Ганбат

иргэдийн төлөөлөгч: Ц.Загир

хохирогч : Г.Хосбаяр, Ч.Очбаяр, С.Нарантуяа, С.Ариунжаргал, Ч.Чинзориг, О.Баярсайхан, С.Төрмөнх, Б.Амармэнд, Э.Зана,

шүүгдэгч: Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 , мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Халзан овогт Бадарчийн Чинбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гансумын Ганзоригт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Лхамын Ариунбаяр нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201022961дугаартай  хэргийг 2017 оны 01дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Халзан овогт Бадарчийн Чинбат,1991 оны 3дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл5,эгч, ах, 2 дүүгийн  хамт Баянзүрх  дүүргийн 24 дүгээр хороо  Газарчингийн 5-11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:МЮ91032837,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Боржигон овогт Гансумын Ганзориг, 1989 оны  01дүгээр сарын 12-ны өдөрГовьсүмбэр аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл5,эхнэр, 3 хүүхдийн  хамт Баянзүрх  дүүргийн 16 дугаар  хороо 75-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЕЙ89021216,

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Боржигон овогт  Лхамын Ариунбаяр,1986 оны  12дугаар сарын 17-ны өдөр Дорнот аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой,тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл4,эхнэр  2 хүүхдийн  хамт Баянзүрх   дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг 282 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 461 дүгээр ангид эдлэж байгаад 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 433 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,РД:ШЭ86121775,

Холбогдсон хэргийн талаар:

     Б.Чинбат нь 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Э.Батжаргал, Г.Ганзориг нартай бүлэглэж  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн,

      Б.Чинбат нь Г.Ганзоригтой бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн Ц.Эрдэнэчулууны байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

     Г.Ганзоригтой бүлэглэн  2015 оны 10 дугаар сарын 30 –ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн Ч.Очбаярын гэрээс эд зүйл хулгайлж 2.640.000 төгрөгийн,

  2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 17-223 тоот С.Ариунжаргалын гэрээс эд зүйл хулгайлж 675000 төгрөгий хохирол  нийт 27.467.328 төгрөгний төгрөгийних хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

        2015 оны 12 дугаар сарын 29-ны шөнө Г.Ганзоригтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух Б.Чилхаажавын байшингийн цонхоор орж 32 инчийн зурагт, эрэгтэй, эмэгтэй шинэ дээл, мөнгөн бугуйвч, бүс, ээмэг бөгж, халтар манан хөөрөг, үнэртэй ус зэргийг хулгайлж 1.367.500 төгрөгийн,

    Г.Ганзориг, Гансайхан нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 16 -ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрны нэг давхарын цонхоор орж цүнхтэй бичиг баримт, дрон аппарат, камерын хэрэгсэл, богино долгионы станц болон бусад эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн,

 Б. Чинбат нь ганцаараа

1.2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун алтан өлгийн 35-582 тоотод оршин суух иргэн Галбадрахын өвлийн орон сууцны хаалгыг хөшин орж, 32 инчийн Самсунг маркийн зурагт, хөөрөг, эртний судар зэргийг хулгайлж 505.000 төгрөгийн,

2.2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн19 дүгээр хороо Цайзын 10б-631 тоотод иргэн С.Нарантуяагийн байшингийн цонхоор орж Нөүтбүүк, хонины мах, нохойн мах, бэлэн мөнгө, бугуйн цаг, аяны майхан хулгайлж 829.200төгрөгийн,

3.2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөрБаянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэнжийн 1-27а тоотод оршин суух иргэн Б.Бэгзжавын гэрийн хаалганы цоожыг эвдэн орж, мөнгөн аяга, монетон бөгж, савхин хүрэм, зураг зэргийг хулгайлж 824.000 төгрөгийн,

4.2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Өлгийн 25-416 тоот иргэн О.Баярсайханы гэрийн хаалгыг эвдэн орж зурагт, дунд гарын мөнгөн аяга хулгайлж 1.050.000 төгрөгийн,

5.2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Жалгын задгай тоотод оршин суух Т.Отгонжаргалын гэрээс бөөгийн эд зүйл хэрэгсэл хулгайлж 485.000төгрөгийн,

6.2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-07 тоотод суух иргэн Д.Өлзийсайханы байшингийн цоожийг хөшин орж 32 инчийн LCD зурагт хулгайлж 865.000 төгрөгийн,

7.2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр хэсэг 10-267 тоот хашаанд байрлах иргэн Г.Үүрийнцолмонгийн байшингийн цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, эч-пи брендийн суурин комьпютерыг, Г.Үүрийнтуяагийн гэрийн хаалганы цүүг эвдлэн орж 3ширхэг Чоно, Хангарьд, Луугийн дүрстэй мөнгөн бөгж хулгайлж 725.000 төгрөгийн

        8.2013 оны 11 дүгээр сарын 04 –ний өдөрЧингэлтэй дүүргийн  13 дугаар хорооны нутаг Сургуулийн 14-200 тоотод байрлах З.Бат-Энхийн сууцны вакум цонхоор орж 2 ширхэг хөөрөг, 27 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 730.000 төгрөгийн

  9.2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 19-20 цагийн хооронд Цайзын 57 дугаар гудамжны задгайд оршин суух А.Байгалмаагийн гэрээс 32 инчийн Скайвортмаркийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн,

      10.2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зээлийн 28-33 тоот иргэн С.Төрмөнхийн гэрээс бага бус хэмжээний эд зүйл хулгайлж 814.000төгрөгийн,

11.2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 21а-529а тоот Б.Намчиндоржийн байрны цонхны салхивчаар орж 32 инчийн Шарпын хавтгай дэлгэцтэй зурагт, деллмаркийн нөүтбүүк, шинэ цагийн шүрэн толгойтой бага гарын халтар манан хөөрөг зэргийг хулгайлж 680.000 төгрөгийн,

12.2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 34-550 тоотод суух Р.Мөнхбаясгалангийн гэрээс Хаиермаркийн 32 инчийн зурагт хулгайлж 300.000 төгрөгийн,

13. 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 7-123 тоотод оршин иргэн М.Мөнхзулын сууцны хаалгыг эвдлэн орж 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2 ширхэг виски хулгайлж 350.000 төгрөгийн,

       14.2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-07 тоот иргэн Д.Өлзийсайханы байшингийн цоожийг хөшин орж 32 инчийн хавтгайдэлгэцтэй зурагт хулгайлж 972.000 төгрөгийн,

15.2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 19-269 тоот иргэн Т.Дарийгийн байшингийн цонхоор орж, цагдаагийн ёслолын хувцас, мөнгөн ээмэг, монетон бөгж, эрэгтэй эмэгтэй хуримын бөгж зэргийг хулгайлж 1.228.128төгрөгийн,

    16.2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн  15 дугаар хороо Жаргалантын 73-1146 тоот иргэн С.Тэргүүнжаргалын байшингийн цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, нөүтбүүк, хос мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйн цаг хулгайлж 750000 төгрөгийн,

   17.2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шархад 20-329-10 тоот Дарьсүрэнгийн гэрээс 40 инчийн зурагт, гар утас зэргийг хулгайлж 740.000төгрөгийн,

   18.2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 5-121 тоот иргэн Цодоогийн гэрээс, 32 инчийн хавтгайдэлгэцтэй зурагт, бэлнээр 180.000 төгрөг хулгайлж 660.000 төгрөгийн,

   19.2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 9 цагаас 13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-798А тоотод оршин суух иргэн Ц.Чанцалнямын сууцны хаалганы цүүг эвдлэн орж эд зүйл хулгайлж 380.000төгрөгийн,

         20.2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн  23 дугаар хороо Баатархайрхан 2А хэсэг 993 тоот байшинд нэвтрэн орж, Б.Гэрэлмаагийнхаас панасоник маркийн 42 инчийн зурагт, мөнгөн аяга зэргийг хулгайлж 700.000төгрөгийн,

      Б. Чинбат нь Э.Батжаргалтай бүлэглэн

1.2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  Э.Батжаргалтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 44-111 тоотод оршин суух иргэн Ш.Амарын монгол гэрийн цоожыг эдвэн орж Фунай маркийн 32 инчийн зурагт, гар утас зэргийг хулгайлж 770.000 төгрөгийн,

2.2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Э.Батжаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-894 тоотод иргэн Ч.Оюунцэцэгийн гэрээс 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, мөнгөн бөгж, хөөрөг хулгайлж 710.000 төгрөгийн,

     3.2013 оны 11 дүгээр сарын 08–ны өдөр Э.Батжаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31-302 тоотод Ч.Алтаншагай, Б.Гантулга нарын гэрээс эд зүйл хулгайлж 1.900.000 төгрөгийн,

     4.2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 3-75 тоот Б.Бат-Эрдэнийн гэрээс 32 инчийн Скайворт маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 450.000 төгрөгийн,

     5. Э.Батжаргал, Баярсайхан нартай бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 18 –ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын задгайд оршин суух Д.Мөнхбаатарын гэрээс зурагт, хөгжим зэргийг хулгайлж 860.000 төгрөгийн,

      6. Э.Батжаргалтай бүлэглэн 2015 оны 7 дугаар 13-ны өдөр БЗД-н 19-р хороо цайзын 13а-371 тоот Ц.Оюунцэцэгийн байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн,

     7.Э.Батжаргалтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Тошиба маркийн зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1ширхэг, хос морь 2ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.244.000 төгрөгийн,

           Б.Чинбат нь Л.Ариунбаяртай  бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44 дүгээр гудамж 795 тоот Чинзоригийн гэрээс 32 инчийн зурагт, индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг хулгайлж 300.000 төгрөгийн,

   2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Д.Отгонсүрэнгийн гэрт орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 1.205.000 төгрөгийн хохирол учруулсан

Б.Чинбат нь 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн.

            Г.Ганзориг нь ганцаараа 2012 оны 09 дүгээр сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайзын автобусны баруун гар талд нийгмийн хэв журамыг ноцтойгоор зөрчин, ямар нэгэн шалтгаангүй   иргэн С.Анхбаярыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж  танхайрсан

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сонгинрхайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 1-28 тоотод хүргүүлж ирээд таксины мөнгөний асуудлаас болж иргэн С.Отгонбаяртай маргалдаж толгойн тус газар нь униар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан

 Г.Ганзориг нь 2012 оны 11 дүгээр сарын 28 -ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 55-6 тоот Р.Ганзоригийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Тошиба маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 460.000 төгрөгийн,

2014 оны 02 дугаар сарын 24 –ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-48 тоотод оршин суух иргэн М.Баяраагийн гэрийн хаалгын цүүг эвдэн орж зурагт, нөүтбүүк зэргийг хулгайлж 762.000 төгрөгийн,

          2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 01 -ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн булгийн 2-48 тоотод оршин суух иргэн Ч.Хүрэлбаатарын эзэмшлийн  байшинд хууль бусаар орж 39 инчийн “Хитачи” маркийн зурагт хулгайлж 900.000 төгрөгийн,

         2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэнжийн 1-23б тоотод байрлах иргэн П.Мөнхтуяагийн байшинд хууль бусаар нэвтэрч зурагт, үнэгний арьс зэргийг хулгайлж 1.085.000 төгрөгийн,

2015 оны 04 дүгээр сарын 15–ны өдөр Түмэнхүүтэй нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоон талбайн 5-2 тоотод оршин суух иргэх Д.Шоовдорын байрны хаалгыг эвдлэн орж 42 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлж 950.000 төгрөгийн,

          2015 оны 04 дүгээр сарын 22–ны өдөр Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 2-18 тоотод оршин суух иргэн Б.Баттулгын байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн лед дэлгэцтэй зурагт, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 760.000 төгрөгийн,

         2014 оны 02 дугаар сарын 10 –ны өдрөөс 11 -нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 9-289б тоотод оршин суух Я.Хажидын сууцны цонхыг хагалан орж, комьпютер, принтер, хөөрөг, мөнгөн аяга, тоос сорогч, ногоо холигч, тогоо, гар утас, цахилгаан өрөм зэргийг хулгайлж 1.550.000 төгрөгийн,

        2014 оны 02 дугаар сарын 15–ны өдрөөс 16-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г байрны 3 орцонд байрлах эм найруулах цехийн хаалгыг эвдэн орж, эд зүйл хулгайлж 645.000 төгрөгийн,

       2014 оны 02 дугаар сарын 15 –ны өдрөөс 16 -нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г байрны 3 орцонд байрлах  хэвлэлийн цехийн цонхоор орж хавтгай дэлгэцтэй комьпютер, чипний хамт хулгайлж 2.970.000 төгрөгийн,

         2014 оны 02 дугаар сарын 09–ний шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 17-669 тоотод оршин суух иргэн Буянжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн  нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 1.360.000 төгрөгийн,

         2014 оны 02 дугаар сарын 09–ний шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 17-711 тоотод оршин суух иргэн Цэвээнравдангийн байшингийн цонхоор орж цахилгаан дрилл, цахилгаан зүлгүү, үхрийн мах хулгайлж 305.000 төгрөгийн,

        2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 8-292а тоотод оршин суух иргэн Ц.Батсүхийн байшинд орж 42 инчийн зурагт, шарх шүүгээ, самсунг маркийн гар утас, орос бакал, зуны гутал зэргийг хулгайлж 695.000 төгрөгийн,

        2016 оны 02 дугаар сарын 29–ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 19-277 тоотод байрлах иргэн Б.Бямбасүрэнгийн сууцны цонхны салхивчаар орж эч-ки-эс маркийн 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн

        2016 оны 07 дугаар сарын 01 –ний өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 84 задгайн тоотод оршин суух иргэн А.Ганцэцэгийн  орон байранд нэвтэрч 32 инчийн Панасоник маркийн 32 инчийн зурагт, MNBC хүлээн авагч зэрэг зүйлсийг хулгайлж 320.000 төгрөгний хохирол,

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 911 дүгээр байрны 77 тоотод оршин суух иргэн Б.Баасандоржын гэрт нэвтэрч Мини ай пад, Сони маркийн камер, 25 хайрцаг Парламент тамхи, Улаан шонхор тамхи 130 хайрцаг, Эссэ 8 хайрцаг, Рич тамхи 2 хайрцаг зэргийн хулгайлж бусдад 2.372.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

           Г. Ганзориг нь Б.Чинбаттай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Чинбат, Э.Батжаргал нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн

Мөн  2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө  Б.Чинбаттай  бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрнаас эд зүйл хулгайлж5.970.000 төгрөгийн,

        2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө  Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух Б.Чилхаажавын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлж 1.367.500 төгрөгийн,   

2015 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн Ц.Эрдэнэчулууны эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

           2015 оны 10 дугаар сарын 30–ны өдөр Б.Чинбаттай бүлэглэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн Ч.Очбаярын өвлийн сууцны цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй эл-жи маркийн зурагт, делл брендийн нөүтбүүк хулгайлж 2.640.000 төгрөгийн,

           2016 оны 03 дугаар сарын 01–ний өдөр Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 17-223 тоотод оршин суух С.Ариунжаргалын гэрээс 32 инчийн пунай маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, самсунг маркийн зурагт, жижиг нөтбүүк хулгайлж 675.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан

       Л.Ариунбаяр нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр

      1.2015 оны 7 дугаар сарын 06 -ны өдөр Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44-р гудамж 795 тоотод байрлах хохирогч Ч.Чинзоригийн гэрийн хаалгыг эвдэж Самсунг маркийн 32 инчийн зурагт, шарп маркийн индукцин плитик, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан 

     2.2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Батжаргал Б.Чинбатнартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Монелын 19-427б тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожыг эвдэн  орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж нийт 1.205.000 төгрөгийн,

         Л. Ариунбаяр нь ганцаараа

        2014 оны 12 дугаар сарын 17 -ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4-р хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн, цүнхийг нь дээрэмдэн авч 67.000 төгрөгний хохирол учруулсан

2015 оны 8 дугаар сарын 05 -ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн А.Рэгзэдмаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулин бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 08-ны 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн Цолмонгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, могул брендын нөүтбүүк зэргийг хулгайлж 620.000 төгрөгийн,

2016 оны 02 дугаар сарын 26–ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн Р.Жадамбаагийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,

 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргий 10 дугаар хороо Улиастайн гүүрний баруун талд  юни газын харалдаа задгайд оршин суух иргэн Б.Баярсайханы гэрээс 43 инчийн  зурагт, гитар, акумлятор, антень зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн нийт  7.735.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 24-635 тоотод иргэн К.Армангултэй маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би хулгайн үйлдлэ хүлээн зөвшөөрч байгаа. Би Төрболдыг дээрэмдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед хохирогч Төрболд таниулах ажиллагаагаар намайг дээрэмдсэн хүн энэ биш, энэ хүн хамаагүй, энэ хүн хол зогсож байсан талаар хэлсэн. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мөрдөн байцаагчид өргөдөл, хүсэлт бичиж, өлсөглөн зарлаж байсан. Энэ хэрэг надад хамааралгүй. Мөн намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-ээр зүйлчлэлээр буруутгаж байгаа. Намайг Амарбат мөрдөн байцаагч Энхбатын Батжаргал бид 2-ыг хагас сайн, бүтэн сайн өдөр ажил хийж байхад мөрдөн тасгийнхаа даргын юмыг хийлгэх гэж дуудсан. Би тухайн үед очиж чадахгүй, ажил хийж байгаа, унааны мөнгөө олмоор байгаа талаараа хэлэхд та муу 2 тэр чигээрээ яваарай, та 2-ыг хаа байгаа газраас чинь олж авна, хүн ганц удаа гуйж байхад үрч ирж тус болохгүй бол та 2-ыг хаа байгаа газраас чинь олж аваад хорино гэж утсаар заналхийлсэн. Үүнийг сонссон гэрч нар байгаа. Би энэ хэргийг үйлдээгүй, оргон зайлаагүй. Намайг 10 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл оргосон гэж байгаа. Энэ хугацаанд би Баянбүрдэд байр түрээсэлж байсан. Тухайн үед би байцаагч, эрүүгийн төлөөлөгч нартай холбоотой байдаг байсан. Би өөрчлөгдсөн хаягаа Баянзүрх дүүргийн эрүүгийн төлөөлөгч Баялаг гэдэг хүнд хэлж байсан. Одоо Баянзүрх дүүргийн эрүүгийн ахлах төлөөлөгч хийж байгаа ахмад Даваахүү нар мэдэж байгаа. Би энэ үед гадуур батлан даалтад байсан. Даалтад намайг эгч Шүрэнчимэг, ах Дарханбаяр нар авсан. Манай ах, эгч нар маань намайг дуудсан талаар мэдээгүй байсан гэв.

      Шүүгдэгч Г.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  20 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнтэй маргах зүйл байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан хохирогч Ганцэцэгийн үйлдэл дээр би байгаагүй. Би өөрөө 07 дугаар сарын 04-ний өдөр бусдын батлан даалтад гарсан. Энэ хэрэгт би хамаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хохирогч Төрболдыг танидаг. Би 3 хоногийн дараа утсыг чинь буцааж өгнө гэж гуйж авсан. Шүүгдэгч нар тухайн үед цаана зогсож байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

      Шүүгдэгч Л.Ариунбаяр  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Над дээр 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Цолмонгийн гэрээс ганцаараа хулгай хийсэн гэж байгаа. Би уг үйлдлийг хийгээгүй. Баянзүрх дүүргийн эрүүгийн төлөөлөгч Анхбаяр, Мөнхбаатар нар 06 дугаар сарын 07-ны өдөр намайг баривчлаад өрөөндөө оруулж байгаад зодож байгаад 4 үйлдэл хийсэн гэсэн. Би Чимэддагва байцаагчид үнэн учраа хэлэхэд буцаасан. Тэгтэл энэ үйлдэл нь үлдсэн байна. Би зодуулаад аргагүй эрхэнд хүлээсэн байгаа. Түүнээс биш би үйлдээгүй. Бусад хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрөч байгаа. Дээрмийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би иргэн Дулмаагийн утсыг булаах гээд шүүрхэд хөөе гээд намайг цүнхээрээ цохихоор нь цүнхийг нь давхар аваад аваад зугтаасан. Өөр дээрмийн үйлдэл байхгүй. Би энэ үйлдэлд гарцаараа явж байсан. Намайг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл ангид заагдсан үйлдлийг хийсэн гэж байгаа үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа гэв.

      Хохирогч С.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай гэр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 10-Б-ыг 631 тоотод байдаг. Манайх хашаанд жижиг байшинд байдаг. Би охинтойгоо хамт амьдардаг байдаг. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хонины мах, нохойн хоолоо алдсан. Манайх уг нь нохойтой. Амаар онгорхой байхаар нь охин ирсэн байх гэж бодоод ороход хамаг юм сандаагаад хаясан байсан. Тэгээд лавлаад харахад хөргөгч онгорхой, гэрийн хамаг зүйлийг газраар хаясан байсан. Тэгээд охин руугаа ярихад охин маань ажил дээрээ байна гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Хувцасны шүүгээ дээр байсан майхан, нөтбүүк алга болсон байсан. Тэр нөтбүүкийн манай зээ охиныг 10 дугаар анги төгсөж байгаа гэж Шведээс нөтбүүк явуулсан. Нөгөө нөтбүүк нь ирээд удаагүй, 1 сар ч хэрэглээгүй, шинэ нөтбүүк байсан. Би энэ хэрэг гарахаас өмнө 3 хил мах, нохойны хоолны мах авсан байсан. Бэлэн мөнгө 50.000 төгрөг байсан. Мөн бугуйн цаг, хүүхдийн 2 цамц аваад явсан. Үүнээс буцааж авсан зүйл байхгүй. Би хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэв.

    Хохирогч Ч.Очбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хан-Уул дүүргийн Буянт ухаа 8-330 тоотод 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай гэрээс эд зүйл алга болсон. Би ээж, хүүхэдтэйгээ хамт эмнэлэг рүү яваад ирэхэд 32 инчийн Эл Си Ди зурагт, суурин Дел брендын компьютер, мөнгөн аяга 1 ширхэг, 1 ширэг хөөрөг, эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж хослол, пүүз 1 ширхэг алдсан. Нийт 2.640.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс буцааж авсан зүйлгүй. Би энэ хохирлоо нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нар манай гэр рүү цонхоор орсон байсан гэв.

            Хохирогч Г.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би 82 дугаар цэцэрлэгийн хажууд ганцаараа сургуулиа тараад явж байгаад дээрэмдүүлсэн. Шүүгдэгч нар тухайн үед 3-уулаа явж байсан. Эхлээд надаас мессеж бичье гэлүү, утсаар яръя гэлүү утас асуусан. Тэгээд би нэгж байхгүй гэхэд худал хэл үзье гэхээр нь би байхгүй гэсэн. Би тухайн үед утсаа халаасандаа хийгээд утсаа бариад байж байхад миний гарнаас татаж аваад миний семыг буцааж өгөөд хурдан гүйхгүй бол араас чинь чулуу шиднэ гэж байсан. Тэгээд би цагдаагийн хэсэг рүү явсан. Тухайн утсыг манай ээж, аав Эрээн явж ирээд надад авчирч ирсэн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Утсаа буцаагаад тэр орой нь авсан гэв.

            Хохирогч С.Ариунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би 12 цаг өнгөрөөд гэрээсээ гарч явсан. Тэгээд 6 цаг өнгөрөөд ирэхэд хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан. Манай гэр монгол цоожоор цоожлогдсон байсан. Тэгээд гэртээ ороход хамаг юм сандаагаад хаясан байсан. 2 авдар байсны 1 авдрыг нь онгойлгоод хаясан байсан. Манай авдар тухайн үед цоожтой байсан. Манай авдар болон гэрийн цоож олдоогүй алга болсон байсан. Тэгээд Эл Си Ди зурагт байхгүй болсон байсан. Тухайн үед цагаан сар болж байсан болохоор ээж бид 2 Сам Сунга маркийн зурагт бэлгэнд өгөх гээд аваад бэлдсэн байсан. Хүүхдийн жижиг сурагчийн нөтбүүк авсан байсан. Хүүхдийн ногоон өнгөтэй куртик алга болсон байсан. Бодвол ороож явсан юм уу алга болсон байсан. Нийт 600.000 гаран төгрөгийн хохирол учирсан байсан. Үүнээс одоогоор авсан зүйл байхгүй байгаа. Би хохирлоо авмаар байна гэв.

           Хохирогч Ч.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би ажилдаа явсан, манай ээж гэртээ үлдсэн. Манай эхнэр, хүүхдүүд маань хөдөө явсан байсан. Тэгээд ээжийг өдөр ажлаас нь дуудсан учир явсан гэсэн. Тэгээд намайг орой 5 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Уг нь хашааны хаалга байнга цоожтой байдаг. Тэгээд гэртээ орох гэхэд гэрийн хаалга хаалттай цоож байгаагүй тэгэхдээ хаалттай байсан. Гэртээ ороход бүх зүйл ундуй сундуй болсон байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа манай гэрээс юу алга болсонг уг нь бичиж авсан ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас зарим алга болсон зүйлүүдийг оруулаагүй байна. Миний хохирлын тооцоогоор 1 сая хэдэн зуун мянган төгрөг болсон байсан. Хавтаст хэрэгт 300.000 төгрөгийн хохирол учирсан гэж бичигдсэн байгаа. Самсунк маркийн 32 Инчийн Эл Си Ди зурагт, Шарп маркийн Идукцэн плетка, Косит нэртэй хэтэвч бас эхнэрийн хэтэвч, мах байсан тэрийг авсан. 2 шинэ өмд, 1 нь 30.000 төгрөгийн үнэтэй байсан. 1 өмд нь бэлтгэлийн маркийн өмд, нөгөө нь женсэн өмд. Мөн Солонгос брэндын шинэ пүүз байсан. Энэ пүүз 170.000 төгрөгийн үнэтэй пүүз байсан. Бас цамц, фудволк байсан. Миний хэтэвчинд баримт байгаагүй. Байгууллагын зарлагын баримт байсан мөн 5000 төгрөг байсан. Энэ хэтэвчийг дараа нь олсон. Нөгөө хэтэвчийг олоогүй. Ер нь миний хувцаснууд байхгүй болсон. Ээжийн шинэ дээл нь байсан. Эмэгтэй хүний хувцас аваагүй байсан гэв.

     Хохирогч Б.Амармэнд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Энэ хэрэгт 2015 оны 04 дүгээр сард гарсан. Манай нөхөр хогны машин барьдаг учир шөнө 3, 4 цагийн үед гэрээсээ гардаг. Орой 7, 8 цагийн үед гэртээ ирдэг. Тухайн үед би төрөөд 2 сар гарантай хүүхэдтэй байсан учир хүүхдээ аваад агаар салхитай газар ээжийнх рүүгээ очих гээд Хужирбулан руу явсан. Намайг яваад 2 дахь хоног дээр хулгайн хэрэг гарсан байсан. Тухайн өдөр манай гэр эзгүй байсан. Манай нөхөр тухайн өдөр нилээд ажилтай байж байгаад 11 цагийн үед гэртээ ирэхэд амбаарын хаалганы цоожийг мулт цохиод байшингийн хаалганы цүүг нь эвдэж орсон байсан. 42 Инчийн Тошиба зурагтыг маань авсан байсан. Одоогоор төлөгдсөн хохирол байхгүй байгаа. 1.199.000 төгрөгөөр худалдаж авсан. Хавтаст хэрэгт 950.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Энэ хохирлоо нэхэмжилж байна гэв.

Хохирогч Э.Зана  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 02 дугаар сард цагаан сарын дараа энэ хэрэг гарсан. Маргааш өглөө нь энэ хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Би тухайн өдөр бөөлөөд хойд талынхаа гэрт орж хоносон. Монгол, хятад цоож байсныг эвдээд орсон байсан. Бөөгийн тахилын бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, гаансууд, тахил дээр байсан 400.000-гаад гаран төгрөг, 11 ширхэг мөнгөн зоос байсан. Би бөө болоод 7 жил болж байна. Энэ хооронд нилээд зүйл цуглуулсан байсан. Би 11 ширхэг зоосондоо харамсаж байна. Тэр зоосоо авмаар байна. Тахил дээр байсан архийг жижиг цүнхэнд хийгээд авч явсан байсан. Тэр цүнхэнд тахилын аягаа хийдэг байсан. Би алга болсон зүйлээ бүрэн хэлээгүй. Үнэлсэн үнэлгээг сонсоогүй. Алга болсон хөөрөг маань шинэ цагийн хөөрөг байсан гэв.

    Хохирогч О.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 23-ны шөнө ажил явдал болоод гэр бүлээрэй хөдөө яваад 5 хоног болоод ирсэн. Манай тэр хавьд хулгай гараад байдаггүй. Бид нар ч тоодоггүй байсан. Шөнө 28, 29-ны өдөр гэртээ ирэхэд 42 Инчийн зурагт байсан. Тэр зурагт маань байгаагүй. Шүүгдэгч нар цүүг нь татаж аваад буцаагаад хийсэн юм билээ. Тэгээд би цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. 42 Инчийн өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга байсан. Тэр мөнгөн аягыг ургийн баяраар надад өгсөн. Би энэ эд зүйлээ шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэв.

    Хохирогч С.Төрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2015 оны 07 дугаар сард би ажил дээрээ байсан. Манай эхнэр гэртээ байсан. Тэгээд найзтайгаа гадуур гараад ирэх үед энэ хэрэг гарсан байсан. Манай гэрийн хаалгыг эвдэж орсон байсан. 49 Инчийн зурагт, манетан бөгж, 2 бугуйн цаг алга болсон. Нийт 810.000 төгрөгөөр үнэлсэн байснаас 600.000 төгрөгийг авсан. Үлдсэн 210.000 төгрөгийг аваагүй. Энэ мөнгөө шүүгдэгч Б.Чинбатаас авмаар байна гэв.

 Шүүгдэгч  Б.Чинбат  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 18.00 цагийн үед Ганзориг над руу яриад нэг юманд гарах гэсэн юм машин олоод өгөөч одоо Баасансүрэн бид хоёр очлоо гэсэн. Тэгэхээр нь би Эрка буюу Болор-Эрдэнэ гэх найзыгаа утсаар дуудаад машин чинь байна уу машинаар чинь нэг юманд явах гэсэн юм гэхэд за гэсэн. Тэгээд би Ганзориг, Баасансүрэн хоёрын хамт 16 дугаар хороололд уулзаад Болор-Эрдэнийг тэнд дуудаад машинтай нь бунхны хойшоо 22 дугаар хорооны ар талын гудамжинд байх дотроо нэг гэр, нэг баригдаж байгаа байшинтай айлын гадаа очсон. Тэгээд Ганзориг, Баасансүрэн хоёр машинаас буугаад орчихоод гарч ирээд хүнгүй байна гэж хэлээд цоож хөшчихмөөр юм аваад гарсан. Тэгээд эргэж ирэхдээ 2 ширхэг зурагт, 1 ширхэг нөөтбүүк авч гарч ирсэн. Тэдгээрийг ломбардан тавих гэхэд иргэний үнэмлэхтэй хүн байхгүй байсан. Тэгэхээр нь машинд сууж байсан Улаанаа гэх залуугийн дүүгийн үнэмлэхээр тавихаар болоод дүүг нь 16 дугаар хорооллоос очиж аваад Эрдэнэтолгой руу явж үнэмлэхийг нь аваад буцаагаад цайзын ломбарданд тавьсан. Тэдгээрийг 100.000 төгрөгөөр тавьсан. Би тэндээс 40.000 төгрөг л авсан. Надад мөнгөний хэрэг гараад л би хулгай хийдэг байсан гэжээ. /8-р хх-ийн 3/

    Шүүгдэгч Г.Ганзориг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2012 оны 9 дүгээр сарын 19-ны орой 72 дугаар хотхонд байдаг сааданд суугаад Алтанхуяг болон түүний 2 найзтай хамт нэг шил архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд сууж байхад тэр хавиар бөөнөөрөө явж байсан залуучууд хүрч ирээд та нар хаанахын атаманууд бэ гээд томроод эхэлсэн тэгэхээр нь би дуугарахгүй байтал үгээр идээд олуулаа байсан болохоор бид нарыг дээрэлхээд байсан. Гэтэл нэг залуу нь хүрч ирээд миний нүүр лүү цохихоор нь би тэр залууг барьж аваад бид хоёр хоорондоо барьцалдсан. Тэр залуутай хамт явж байсан залуучууд нь нийлээд бид дөрөвийг зодох гээд байхаар нь арайхийж салаад хоёр хоёроороо өөр өөр тийшээ  зугтаасан. Алтанхуяг бид хоёр зүүн тийшээ зугтаагаад автомашины зам хөндлөн гараад автобусны буудлын баруун талд гарахад хойноос нэг согтуу залуу бид хоёрыг чиглээд ирэхээр нь нөгөө залуучуудын нэг нь юм байна бид хоёрыг барьж авах гэж байгаа юм байна гэж бодоод тэр залууг түрүүлж барьж аваад нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл тэр залуу газар уначихсан бөгөөд Алтанхуяг тэр залуугийн дээрээс нь нүүр лүү нь нэг удаа өшиглөтөл тэр залуу босоод зугтаагаад явчихаар нь Алтанхуяг бид хоёр ойролцоо байсан нэг зочид  буудал руу ороод нуугдаад зогсож байтал нөгөө залуу цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэр залуугийн уруул нь язарсан, цус гарчихсан байсан. Түүний дараа 2012 оны 11 дүгээр сард би Нүхтэд барилга дээр ажиллаж байгаад 11 сарын дундуур Эрдэнэт рүү явсан. Тэнд очоод би хэд хоног архи уугаад буудалд хоноглож байгаад сүүлдээ Дуламсүрэнгийн гэрт хэд хоносон. Тэгээд байж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр найз Ган-Эрдэнэтэй уулзсан чинь би чамайг дагуулж яваад архидуулна гэсэн. Тэгэхээр нь би дагаад явсан чинь Ганзориг гэдэг залуугийн гэрт намайг дагуулж очсон. Тэнд 2 танихгүй залуу байсан. Тэгээд байж байтал гэрийн эзэн залуу болох Ганзориг миний цалин буусан та нарыг дайлна Горд оръё гэсэн. Би Ган-Эрдэнэд танихгүй хүмүүстэй архи уугаад яах бэ Дуламсүрэнгийнд очий гэж хэлээд явсан. Би Эрдэнэтэд очоод удсан болохоор мөнгө төгрөг байхгүй болсон байсан. Тэгээд мөнгө олье гэж бодоод нөгөө архи уусан залуугийн гэрт эргэж ороод хүнгүй байхаар нь цонхыг нь түлхтэл бага зэрэг засвар гарсан.  Тэгэхээр нь дахиад түлхтэл онгойчихсон. Тэгээд би уг айлд ороод зурагтыг нь аваад бүтээлгэнд боож авч гарсан. Тэндээсээ зочид буудалд очоод буудлын үйлчлэгч эгчид та зурагт авах уу энэ миний зурагт байгаа юм гэхэд дүүгээсээ асууя гэсэн тэгээд 90.000 төгрөгөөр худалдан авсан. Тэнд байж байгаад хотод эргэж ирсэн. Би тухайн үед шалгагдаж байгаа хэрэг дээр маань дахиад хэрэг нэмэгдээд ирчихвэл хүндрээд хэцүүдэх байх гэж бодоод Ганаа гэх залуу зурагтыг хулгайлсан юм гээд хэлчихсэн юм. 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр явж байгаад 10-н жилийн найз болох Чинбаттай таарсан. Тэрээр Баянзүрх дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа гээд явж байсан. Чинбат Батжаргал хоёр хамт явж байсан юм. Би тэр хоёрыг архи уух уу гэхэд ууя гэсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлээд архи ууцгаасан. Тэгээд бид 3 явж байгаад 3 хүүхэдтэй таарсан.  Би тэр 3 хүүхдийн нэгийг нь ахдаа утсаа өгч байгаач симээ шалгаадхий гэсэн. Уг хүүхэд сим картаа аваад утсаа надад өгөхөөр нь би утсыг нь аваад ах нь хэд хоногоос өгий гэж хэлээд утсыг нь аваад явсан. Тэр үед Чинбат, Батжаргал хоёр надтай хамт байсан боловч намайг утас авч байгааг анзаараагүй байхаа. Тэгээд цаашаа явж байгаад офицерүүдийн ордон орох санаатай 82 дугаар цэцэрлэгийн урдуур алхаад явж байтал нэг хүүхэд явж байсан дуудхад хүрээд ирсэн. Тэр хүүхэд утсаа барьчихсан явж байсан тэгэхээр нь утсыг нь булааж аваад сим картыг нь өгөөд дараа утсаа аваарай гэж хэлээд явсан. Тэр хүүхэд утсаа авий гээд орилсон. Бид нар такси барьж явж байхдаа би нэг утсыг 25.000 төгрөгөөр зарсан. Сүүлд авсан утсыг зарна гэхэд Батжаргал 20.000 төгрөгөөр авий гэсэн.  Бид 3 архи уугаад байж байтал Батжаргал Баатараа гээд найзыгаа дуудсан. Тэгээд бид 4 нийлээд нэг айлаас жижиг нөөтбүүк, цагаан өнгийн пүүз авсан. Мөн 200 гарам мянган төгрөг байсныг хуваан авсан гэжээ. /9-р хх-ийн 131-132/

     Шүүгдэгч  Л.Ариунбаяр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Дээрмийн гэмт хэрэг 1 байгаа. Түүнийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Хангамжийн 4 дүгээр хэсэгт байрлах нарийн гудамжинд иргэн Дулмаагийн гар цүнхтэй эд зүйлсийг дээрэмдсэн. Уг дээрмийн хэргийг ганцаараа хийсэн. Дараа нь буюу 2015 оны 7 дугаар сарын үед байх найз Б.Чинбат, Э.Батжаргал нартай айлаас эд зүйл  хулгайлсан. Энэ нь 3-4 үйлдэл байгаа. 2015 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн ар талд байх айлаас хоёр ширхэг мөнгөн аяга, 32 инчийн ЛСД зурагт гэх зэрэг зүйлс хулгайлсан. Өөр ганц хоёр хулгайн үйлдэл байгаа. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангамжийн тэнд 2 хулгайн үйлдэл байгаа. 2014 оны 7 дугаар сарын үед байх Тайгер пивны үйлдвэрийн урд талд байх шатхауун түгээх станцын баруун талын айлаас зөөврийн компьютер 20 төгрөгийн дэвсгэрт нийлүүлээд тоолоход 10.000 төгрөг болж байсан. Уг айлаас цааш яваад төмөр зэвэрсэн хаалгатай айлаас ноолуур болон тарваганы арьс гэх эд зүйлс хулгайлсан. Тэгээд хулгайлсан эд зүйлсээ зарахад 200.000 төгрөг болж байсан. Мөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо буюу зүүн Алтан-Өлгийд 1 хулгайн үйлдэл байгаа уг үйлдэл нь 2014 оны 7 дугаар сар байсан байхаа. Уг айлаас хурган дотортой дээл нэг ширхэг савхин дээл маягтай хоёр ширхэг мөн монетэн ээмэг гинжний хамт авсан. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Атан өлгийн антентэй уулын хажуу талд байх   хашаатай айлаас орж хэдэн инчийг нь мэдэхгүй мангар том зурагт түүнийг авсан. Уг үйлдлийг 2015 оны 7 дугаар сарын эхээр авсан санагдаж байна. 2015 оны 7 дугаар сарын эхээр байх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгийн Б-гийн эцэс гэдэг газрын ойролцоо байх айлаас индукцин плитка 32 инчийн зурагт болон хуучин хувцас гэх зэрэг зүйл хулгайлсан. Би дээрх авсан эд зүйлүүдээ Наран туул зах дээр зарчихдаг байсан гэжээ. /10-р хх-ийн 46/

Насанд хүрээгүй хохирогч Б.Төрболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .. 14 цаг өнгөрөөгөөд ангийнхаа Нямдаваа, Мөнх-Эрдэнэ нартай хамт тоглоомын газраас гараад байран дундуур урагшаа алхаж байтал өөдөөс  3 ах гарч ирээд хар куртиктэй нэг ах нь намайг утсаараа нэг яриулчих, эсвэл нэг мессеж бичүүлчих гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад нэгж байна уу даа гээд үзэх гэтэл тэр ах миний утсыг булааж аваад би өөрөө шалгачихъя гэсэн. Тэгснээ намайг хананд шахаж зогсоогоод 2 нь миний 2 талд зогсоод нөгөө нэг эрүүндээ сорвитой намхан ах нь миний урд суугаад хоолойг нь шилээр зүсчихье, бид 3 саяхан шоронгоос гарсан, эхнийх нь чи, нэг хүн алсан юм чинь дахиад нэг хүн алсан ч яадаг юм гээд намайг айлгасан. ... Тэр 3 ах намайг цохиж зодоогүй, элдэв юм яриад айлгаад байсан. Мөн утсаа авъя гэсэн чинь утсандаа хайртай юу, аминдаа хайртай юу, ална шүү гээд байсан” гэх мэдүүлэг / 1-р хавтасны 108-109-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Хосбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 82-р цэцэрлэгийн урд явж байтал араас 3 ах гүйгээд ирэхээр нь эргээд хартал нэг нь нэгж байвал утсаар чинь ганц мессеж биччихье гэсэн. Тэгэхээр нь би нэгж байхгүй гэж хэлээд явах гэтэл нэг залуу нь буюу хар куртиктэй нь  миний мөрөн дээгүүр гараа давуулж бариад нөгөө гараараа миний элэг рүү цохисон. Тэгтэл утсаар чинь мессеж биччихье гэсэн залуу нь миний зүүн гарнаас татахад би утсаа барьчихсан байсан болохоор халааснаас утас маань хамт гараад ирсэн. Тэр залуу миний гарт утас байгааг хараад шууд булаагаад авчихсан. ... хэрэв янз бүрийн үйлдэл гаргавал тархийг чинь хага цохино шүү гэсэн” гэх мэдүүлэг / 1-р хавтасны 112-113-р тогтоол/

  • Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтасны  110, 114-р хуудас / 
  • Зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /ХХ-ийн 1-р хавтасны 95-97-р хуудас/, түүний хавсралт / 1-р хавтасны 98-100-р хуудас
  • Зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /ХХ-ийн 1-р хавтасны 101-103-р хуудас/, түүний хавсралт / 1-р хавтасны 104-106-р хуудас/

    Хохирогч Ш.Галбадрах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өдөр 16.00 цагийн орчимд манай хүү Мөнхбат нь хичээлээ тараад гэртээ ирсэн чинь хаалгыг эвдээд гэрийн дотор байсан эд зүйлийг бүгдийг нь эмх цэгцгүй болгосон байсан гэсэн. Тэгээд зурагт нь байхгүй болохоор нь ээж рүү залгаад гэрийн зурагт хаана байгаа талаар асуусан байсан. Тэгтэл ээж нь гэрт байгаа байлгүй дээ гэсэн гэсэн. ... Манай гэрээс хулгайд 32 инчийн LCD Самсунг маркийн зурагт, нэрийг нь мэдэхгүй 3ш бурханы судар, шинэ цагийн цагаан чулуун хөөрөг гэх зүйлс алга болсон” гэх мэдүүлэг / 1-р хавтасны 132-р хуудас/

   Хохирогч С.Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... би 18 цаг өнгөрч байхад гэрлүүгээ ирж явахад амбаарын хаалга онгорхой байхаар хүүхдүүд гэртээ байгаа юм байна гээд яваад ороход үүдэнд байсан хувцасны өлгүүрт байсан хувцас уначихсан, том өрөөнд ортол хамаг хувцасыг гаргаад хаячихсан байсан. ... Хөргөгчинд очиж мах гаргах гэтэл 3кг мах, нохойн хоол 5кг зэрэг эд зүйл байхгүй байсан юм.Тэгээд мөн ширээн дээр байсан хар хөх өнгийн, хар эмжээртэй, өнцөг дээрээ чуулганд оролцсон гэсэн бичигтэй нөүтбүүк алга болсон байсан. Хашаанд байсан бенз машины жижиг улаан өнгийн данхараад, түлхүүрийг, 4х4м хэмжээтэй майхан, миний бичиг баримтыг ухаж 50.000 төгрөг, миний зээ охины 2ш хөх саарал өнгийн, цагаан өнгийн 2 цамцыг авч явсан байсан” гэх мэдүүлэг / 1-р хавтасны 158-159-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 1-р хавтасны 188-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл / 1-р хавтасны 180-182-р хуудас/

    Хохирогч Б.Бэгзжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ...би 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожыг эвдэн хулгайч орж гэрт байсан эд зүйлийг хулгайлсан байсан. Манай гэрийн авдаран дотор хийсэн байсан 3.000.000 төгрөг, эхнэрийн түрийвч дотор байсан бэлнээр 200.000 төгрөг, 4.5гр монетон бөгж, 2 мөнгөн аяга, савхин хүрэм зэрэг эд зүйл хулгайд алдсан” гэх мэдүүлэг / 1-р хх-н хавтасны 185-186-р хуудас/

  • д зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 1-р хавтасны 208-р хуудас/

     Хохирогч О.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ...2013 оны 10 сарын 23-ны өдөр гэртээ иртэл монгол гэрийн гадна цоожийг эвдэн хулгайч орж гэрийн хойморт байсан Самсунг маркийн 42 инчийн зурагт болон, зурагтын доод шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга гэх эд зүйлсийг авсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-р хавтасны 207-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 1-р хавтасны 230-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 1-р хавтасны 217-223-р хуудас/

    Хохирогч Т.Хоролсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... би гэртээ иртэл миний бөөгийн тахилын гэрийн хаалгыг эвдэж гэрт хулгайч орон мөнгөн аяга 1ш, цагаан өнгийн хаш хөөрөг 1ш, тамхины цагаан гаанс 1ш, ногоон чулуун соруул, гуулин хуур, мөн машины акумлятор 2ш тус тус хулгайлсан” гэх мэдүүлэг / 1-р хавтасны 229-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 2-р хавтасны 25-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтасны 247-250-р хуудас/

     Хохирогч Ш.Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ … 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 08 цагийн орчим ажилдаа яваад 19 цагийн үед 10 настай хүү Мэргэнцогтын хамт гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай боловч цоож цүү нь байхгүй байхаар нь гайхаад гэртээ ороод харанхуйд тэмтчээд гэрлээ асаагаад харахад гэрийн хоймор авдар дээр байсан 32 инчийн зурагт алга болсон байсан.....солонгос гар утас, хөрөгчнөөс эвдэж жижиглэсэн хонины бүхэл мах, гэдэс, баруун талд байсан шүүгээн дотор байсан цаасан шарх хайрцагнаас өрөөсөн мөнгөн ээмэг, гинж кулоны хамт алдагдсан байсан. “ гэх мэдүүлэг / 2-р хавтасны 23-р хуудас /

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3691 дугаартай дүгнэлтэд...шинжилгээн ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд байгаа МИ0000ШШГ03195 картын дугаартай Энхбат овогтой Э.Батжаргалын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна...гэх дүгнэлт /2-р хавтасны 29-р хуудас/ 

           Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 2-р хавтасны 67-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /ХХ-ийн 2-р хавтасны 48-52-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / 2-р хавтасны 39 –р хуудас/

      Хохирогч Д.Өлзийсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... 16 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад хашаагаараа яваад орсон чинь үүдний хаалганы цоож эвдэрхий гэртээ ороход хамаг юм онгичоод хаячихсан байсан. Гэртээ орж юу юу алга болсон талаар үзэхэд 32 инчийн Sony маркийн зурагт, ягаан өнгөтэй индүү, LG маркийн гар утас, хар, бор өнгийн эрэгтэй гутал, бэлэн байсан 40.000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтасны 66-р хуудас/

  • Эд зүйлийн үнэлгээ / 2-р хавтасны 94-95-р хуудас/
  • Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл 2-р хавтасны 81-83-р хуудас/

     Хохирогч Г.Үүрийнтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... манай дүү  Доржпүрэвийн гэрийн баруун урд салхивч нь онгорхой хөшиг нь цухуйж байхаар нь яваад очтол цонх нь онгорхой байсан юм. Тэгээд ээжийн хамт онгорхой цонхон дээр нь очиж дотогш харахад гэрийнх нь эд зүйл шалан дээр эмх замбараагүй тарчихсан байсан. Гэр дотор нь ороход том өрөөнийх нь зурагтын тавиур дээр байсан 32 инчийн зурагт, цаад өрөөнд нь байсан комьпютер нь байхгүй байсан. Мөн манай гэрийн бурханы тахилын архийг оруулаад тавьчихсан байсан. Тэгээд би манай гэрт бас орсон юм байна гэж мэдсэн. Манай хаалганы цүү, яс модыг нь эвдэлээд хаячихсан байсан.  Тахилын ширээн дээр байсан 3ш Чоно, Хангарьд, Луугийн дүрстэй мөнгөн бөгжнүүдийг авчихсан байсан” гэх мэдүүлэг / 2-р хавтасны 90-91-р хуудас/

Хохирогч Г.Үүрийнцолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ...16 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын вакум цонхны салхивчаар хулгай орж гэрт байсан 32 инчийн зурагт, комьпютерийг  хулгайлсан байсан. Эгчийн гэрийн хаалгыг эвдэж ороод 3ш мөнгөн бөгж хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтасны 92-93-р хуудас/

            Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3515 тоот дүгнэлтэд шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан туузан хальсанд бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр Б.Чинбат гэгчийн баруун гарын чигчий хурууны өндгөн хэсгийн хээтэй тохирч байна...”гэх дүгнэлт /2-р хавтасны 98-р хуудас /

      Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 2-р хавтасны 129-р хуудас.....үнэлгээ нэмэх /

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 2-р хавтасны 119-127-р хуудас/

Хохирогч З.Бат-Энх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... 14 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хаалганы цоож хэвийн нээгдэж байсан. Гэртээ ороод харахад хамаг юм онгичсон, гал тогооны вакум цонх нээлттэй байсан. Шууд цагдаа дуудаад цагдаа ирэхэд эд зүйлээ бүртгэхэд 27 инчийн LCD зурагт, нөхөрийн 2ш хөөрөг, хөлдөөгчинд байсан 10кг мах, 5кг гахайн мах, Сансар кабелийн телевизийн антен зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хавтасны 131-р хуудас/

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 09 -ний өдрийн 06-038 тоот дүгнэлтэд “...шинжилгээнд тэнцэж байгаа 1 гэсэн дугаартай гарын мөр нь папилон санд MN000310001818 гэсэн дугаараар бүртгэгдсэн Бадарч овогтой Чинбатын зүүн гарын дунд хуруугаар үүссэн байна...”гэх дүгнэлт /2-р хавтасны 133-р хуудас /

  • Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 2-р хавтасны 154-р хуудас/
  • Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /ХХ-ийн 2-р хавтасны 143-р хуудас/

     Хохирогч Д.Зоригтөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... манай гэрээс 40 инчийн Sharp LCD зурагт, бараан өнгийн халтар чулуун хөөрөг, улаан өнгийн шүрэн толгойтой, цагаан өнгийн чулуун хөөрөг тус тус 1ш, цагаан өнгийн мөнгөн бөгж могой ороосон дөлтэй 1ш, 2ш хар чингис архи, 2ш архи тус тус алга болсон байсан” гэх мэдүүлэг / 2-р хавтасны 153-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 2-р хавтасны 191, 195-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 2-р хавтасны 171-174, 184-186-р хуудас/

    Хохирогч Ч.Алтаншагай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... Гантулга тэр өдөр 17 цаг өнгөрч байхад над руу утсаар залгаад “танай гэрт хулгай орсон байна” гэхээр нь 18 цаг өнгөрч байхад ирсэн. Манай байшингийн урд гал тогооны цонх онгорхой дотор талын шил нь хагархай байдалтай, Гантулгын байшингийн цонхыг нь онгойлгочихсон байсан.Цагдаа нар үзлэг хийгээд дуусаад эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 нүдний дуран, Шарп маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, Самсунг маркийн иж бүрэн комьпютер, савхин үүргэвч, эрэгтэй бугуйн цаг, зурагтны удирдлага эрэгтэй,эмэгтэй зуны оймс 30 ширхэг алдагдсан” гэх мэдүүлэг /ХХ-н 2-р хавтасны 189-р хуудас/

  Хохирогч Б.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... би 17 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг хулгайч хөшиж орсон байхаар нь эгч Алтаншагайгийн гэрийг үзэхэд бас гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орсон байсан. ... Манай гэрээс индукцин плитик, эч-пи маркийн зөөврийн комьпютер, үнэртэй ус, өвлийн дотуур өмд, 2 ширхэг жинсэн өмд зэрэг алдагдсан” гэх мэдүүлэг /ХХ-н 2-р хавтасны 193-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 2-р хавтасны 233-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтасны 224-227-р хуудас/

     Хохирогч Ч.Гантөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... орой 20 цагийн үед гэртээ байж байгаад гэрээсээ гараад дэлгүүр орж нэгж авчихаад буцаад ирсэн чинь гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Тэгээд гэртээ орсон чинь гэрийн зүүн хойд талд байрлах зураг хулгайлагдсан байсан” гэх мэдүүлэг / 2-р хавтасны 232-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 3-р хавтасны 4-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтасны 239-240-р хуудас/

     Хохирогч Ч.Чинзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... би орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой гэрийн хаалга онгорхой байхаар нь гайхаад ээж рүү ярьсан чинь ээс би хаалга үүдээ цоожлоод гарсан цагдаа руу ярь гэсэн. Хулгайч манай гэрээс Самсунгмаркийн 32 инчийн зурагт, индукцин плитка, корсет 1ш, түрийвч 1ш болон бусад эд зүйлс хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг / 3-р хавтасны 3-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 3-р хавтасны 35, 39-р хуудас, ХХ-ийн 3-р хавтасны 40-41-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-р хавтасны 17-20-р хуудас, ХХ-ийн 3-р хавтасны 24-26-р хуудас/

      Хохирогч Ч.Ёндоншарав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ...гэртээ байж байгаад аав, ээж хоёртойгоо хоолонд орохоор 16 цаг 10 минутынд үед гарсан. 19-н цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзэхэд шилэн сервантан дотор байсан 3ш гуулин бурхан, 1ш мөнгөн бүс байхгүй болсон байсан. Энэ үед манай нагац эгч Н.Отгонтөгс гэрт орж ирээд манайд хулгай орчихсон байна гэсэн гэх мэдүүлэг / 3-р хавтасны 33-р хуудас/

   Хохирогч Д.Отгонтөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 18 цагийн үед гэртээ ирээд хашаандаа машинаа оруулаад хартал манай байшингийн цонх болон хаалга нь онгорхой, цонхны хөшиг хаалттай байхаар нь гэрт хүн байгаа юм байна гэж бодсон.Гэртээ яваад ортол гэрийн зурагт байхгүй болсон байсан. Тэгээд би хулгай орсон байна гээд юмнуудаа бүртгэж үзсэн гэх мэдүүлэг / 3-р хавтасны 37-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 3-р хавтасны 77-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-р хавтасны 69-71-р хуудас/

     Хохирогч С.Төрмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... манай эхнэр өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад 22 цагийн үед гэртээ ирэхэд нь гэрийн хаалга онгорхой хүн орсон юм шиг байна гэж над руу ярьсан. Би шууд гэртээ очтол цагдаа нар ирсэн. Тэгээд үзлэг хийгээд үзэхэд авдар дээр байсан 39 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 22 кратын алтны хольцтой бугуйн цаг, мөн түүний дэргэд байсан эмэгтэй цаг, 1ширхэг монетон бөгж зэрэг алга болсон байсан гэх мэдүүлэг / 3-р хавтасны 76-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 3-р хавтасны 100-101-р хуудас/

Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... уг байгууллага нь 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа. ... 2015 оны 11 дүгээр сарын 16 –ны өдрөөс 17-нд шилжих шөнө хулгайч орж агаарт хөөрж бичлэг хийдэг дрон аппарат хоёр ширхэг, цүнхтэй бичиг баримт, хуучин камер буюу аппарат, богино долгионы станц хоёр ширхэг зэрэг зүйлс алдагдсан. ... мөн дээрх эд зүйлсээс гадна уг сангийн байрнаас жижиг сажиг бэлэг дурсгалын эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг / 2-р хавтасны 99-р хуудас/

      Эд зүйлийн үнэлгээ / 3-р хавтасны 144-р хуудас/

      Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хавтасны 105-115-р хуудас/

 Хохирогч Б.Намчиндорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... орой 17:30 цагийн үед хоср хүүгийн хамт гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож ямар нэгэн эвдрэлгүй байсан. Гэртээ ортол коридорын хивс хуйларчихсан, жижиг өрөөнд байсан комьпютерын дэлгэц, процессор хоёр байхгүй, том өрөөнд байсан зурагт байхгүй байсан гэх мэдүүлэг  /3-р хавтасны 141-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Т.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...150.000 төгрөг нэхэмжлэнэ /3- р хавтастны 147-р хуудас /

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ....130.000 төгрөг нэхэмжлэнэ. / 3-р хавтасны 150-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 3-р хавтасны 177-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хавтасны 158-163-р хуудас/

     Хохирогч Р.Мөнхбаясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ...манай гэрт өдөр 12 цагаас 13:50-н хооронд 32 инчийн хар өнгийн хаиермаркийн хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан. Манай байшингийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орсон байсан гэх мэдүүлэг / 3-р хавтасны 176-р хуудас/

    Иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .....160.000 төгрөг нэхэмжилнэ. /3-р хавтасны 180-р хуудас /

Эд зүйлийн үнэлгээ / 3-р хавтасны 204-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хавтасны 190-195-р хуудас/

     Хохирогч Б.Чилхаажав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 21 цагийн үед гэртээ ирэхэд манай 3 настай зээ охин байшингийн хаалга онгойлгоод гүйгээд орчихоор нь гайхаад хойноос нь ороход хамаг эд зүйлийг онгичоод хаячихсан байсан, мөн орны гудсыг хүртэл нэгжээд овойлгоод тавьчихсан, 5 бурханы ард талын талын гууны тагийг нь нээж үзсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манайхаас 32 инчийн Тошибазурагт, эрэгтэй, эмэгтэй гоёлын дээл, мөнгөн аралтай бүс, мөнгөн бугуйвч, ээмэг бөгж, халтар манан хөөрөг, үнэртэй ус алга болсон байсан гэх мэдүүлэг / 3-р хавтасны 203-р хуудас/

  • Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 3-р хавтасны 228-р хуудас/
  • Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3-р хавтасны 216-220-р хуудас/

     Хохирогч Ц.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож эвдэн хулгайч орж 40 инчийн ти-си-элмаркийн зурагт хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг / 3-р хавтасны 227-р хуудас/

     Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ... 14 цагийн үед таксинд явах гэж байхад зүс таних хоёр залуусуусан юм. Тэгээд тэр хоёр зурагт худалдаж авах уу гэсэн. Манай найз Азбаярын эмээ нь авахаар болсон юм. Тэгээд тэр хоёр залуу манай гэрээс очиж авна гээд 7 буудлын тэнд очоод бид хоёрыг машинаа эргүүлээд зогсож бай гэж хэлсэн. Тэр хоёр залуу хашаа руу ороод 40 юм уу 42 инчийн зурагт бариад гараад ирсэн. Тэгээд шууд Азбаярын эмээгийнхрүү явсан. Тэр хоёр залууг харвал танина гэх мэдүүлэг /3-р хавтасны 230-р хуудас/

    Гэрч Азбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... нөгөө хоёр залуу зурагтыг гэрээсээ авна гэсэн юм. Цэнхэр өнгийн төмөр хаалган дээр ирж зогссон. Тэгээд зурагтыг аваад эмээгийнхрүү явсан. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг / 3-р хавтасны 232-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 4-р хавтасны 13-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хавтасны 6-9-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 218-215/

      Хохирогч М.Мөнхзул  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 21 цагын үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоож эвдэгдсэн байсан ба 42 инчийн Самсунг маркийн зурагт, ширээн дээр байсан 2 ширхэг виски, 1 ширхэг архи хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг /4-р хавтасны 12-р хуудас/

  • зүйлийн үнэлгээ / 4-р хавтасны 33-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтасны 25-29-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 218-215/

Хохирогч Н.Төмөрхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 10 цагаас 20 цагийн хооронд гэр эзэнгүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шархад 64-919 тоот гэрийн амбаарын хаалганы цоож ийг эвдэж ороод дунд гарын цагаан хаш хөөрөг, панасоникын 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлсан байсан гэх мэдүүлэг / 4-р хавтасны 32-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 4-р хавтасны 60, 63-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хавтасны 44-48-р хуудас/

     Хохирогч Т.Дарий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... охин 16 цагийн үед гэртээ ирээд буцаад гарсан. Тэгээд 19 цагийн үед нөхрийн хамт гэрт ирэхэд байшингийн вакум цонх онгорхой байсан юм. Байшинд орж үзэхэд хулгай орсон байсан юм гэх мэдүүлэг /4-р хх-н  59-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 4-р хавтасны 83-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтасны 72-75-р хуудас/

     Хохирогч С.Тэргүүнжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 09 цагаас 15 цагийн хооронд гэрт хулгай орж эд зүйлс маань алдагдсан. Гэрт ороход бүх зүйлсийг маань эмх замбараагүй болгоод гэрт байсан нөүтбүүк, 32 инчийн хавтгай дэлгэцэтэй зурагт, миний 3 мөнгөн хослол, эрэгтэй бугуйн цаг алдагдсан байсан гэх мэдүүлэг / 4-р хавтасны 80-81-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 4-р хавтасны 100-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-р хавтасны 93-95-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 8-р хавтасны 218-215/

      Хохирогч С.Дарьсүрэн   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 17 цагаас 19 цагийн үед эзэнгүй байх хугацаанд БЗД-н 9-р хороо шархадад байрлах гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг маркийн 40 инчийн зурагт болон 2ш гар утас зэргийг хулгайлсан байсан гэх мэдүүлэг / 4-р хавтасны 99-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 4-р хавтасны 122-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /ХХ-ийн 4-р хавтасны 109-110-р хуудас/

     Хохирогч Т.Цодоо     мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... 15 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой дотогшоо ороход байшингийн хаалга мөн онгорхой эвдэрхий байсан. Тэгээд би шууд 102 дуудсан. Манай гэрт байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, бэлнээр 180000 төгрөг хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг / 4-р хавтасны 120-121-р хуудас/

     Иргэний нэхэмжлэгч Ч.Хүрэлтогоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …120.000 төгрөг нэхэмжилнэ. / 4-р хавтасны 124-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 4-р хавтасны 147-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хавтасны 139-142-р хуудас/

     Хохирогч Ц.Чанцалням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... Би 13 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цүүг эвдэлж ороод ти-си-элмаркийн 24 инчийн зурагт, цаа гутал зэргийг хулгайлсан байсан гэх мэдүүлэг /4-р хавтасны 146-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 4-р хавтасны 179-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хавтасны 165-169-р хуудас/

           Хохирогч Б.Гэрэлмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... байшингийн вакум цонхыг түлхэн орж,42 инчийн LCD зурагт, дунд гарын мөнгөн аяга, бэлнээр 130.000 төгрөг хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг / 4-р хавтасны 178-р хуудас/        

Эд зүйлийн үнэлгээ / 4-р хавтасны 238-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хавтасны 231-233-р хуудас/

     Хохирогч Д.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... орой 18 цагийн үед гэрт явж ороход гэрийн цоож нь зүгээр, би өөрөө түлхүүрээр онгойлгон ороход гэрийн доторхыг онгичсон байхаар нь би үзэхэд гэрийн зүүн хойд талаар нь хаяаг сөхөж ханыг хугалаад дотор нь орж манай 32 инчийн зурагт, хөгжим , хөх өнгийн баринтагаар боосон Судар зэрэг зүйлүүд алга болсон байсан” гэх мэдүүлэг / 4-р хавтасны 237-р хуудас/ 

Эд зүйлийн үнэлгээ / 5-р хавтасны 228-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хавтасны 219-р хуудас/

     Хохирогч Ц.Оюунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 15:30 минутын үед миний утас дугараад автал манай дээд давхарт өрөө түрээслэдэг Уранбат гэх залуу “Оюунаа эгчээ танай хөргөгчинд махаа хийх гээд орох гэтэл гэрийн чинь хаалга онгорхой байна. Хананд байдаг зурагтыг чинь аваад явчихсан байна” гэж хэлсэн. Намайг очиход цагдаа ирчихсэн үзлэг хийгээд явсан гэх мэдүүлэг / 5-р хавтасны 227-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 5-р хавтасны 251-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 5-р хавтасны 235-239-р хуудас/

     Хохирогч Д.Жаргалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 16 цагийн үед нөхөр надруу залгаад “ээж надруу яриад гэрт хулгай орсон байна гэнэ. Чи хурдан гэрлүүгээ яваад оч” гэж хэлсэн. Манай гэрээс Тошиба маркийн зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1ширхэг, хос морь 2ширхэг, 3ширхэг түрийвч,  мөнгөн түрхэцтэй зэс аяга 2ширхэг хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг / 5-р хавтасны 250-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 6-р хавтасны 167-р хуудас/,

     Хохирогч О.Дулмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 19 цагийн үед хичээлээ тараад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4-р хэсэг манай гэрийн урд баруун талын гудамжаар явж байсан. Миний хажуугаар хүн өнгөрлөө гэж бодтол толгойн зүүн хэсэгт гараараа цохисон. Ингээд миний баруун гарт байсан цүнхийг булаан аваад зугтсан гэх мэдүүлэг / 6-р хавтасны 165-166-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 6-р хавтасны 198-199-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 6-р хавтасны 185-190-р хуудас/

      Хохирогч Н.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ  ... манай эхнэр орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь хулгай орсон байсан. Манай гэрээс  42 инчийн зурагт, 2ширхэг хөөрөг, гуулин бурхан, пүүз зэрэг эд зүйл алдагдсан гэх мэдүүлэг / 6-р хавтасны 196-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 6-р хавтасны 218-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл / 6-р хавтасны 209, 213-214-р хуудас/

      Хохирогч Т.Цолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... манай эгч Уянга гэрээс 14 цагийн үед гарсан. Орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж, ти-си-эл маркийн 32 инчийн зурагт, Могул брендийн 12 инчийн дэлгэцтэй нөүтбүүк зэргийг хулгайлсан байсан гэх мэдүүлэг / 6-р хавтасны 217-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 6-р хавтасны 242-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 6-р хавтасны 231-232, 235-237-р хуудас/

Хохирогч Р.Жадамбаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт хүн хоноогүй юм. Маргааш нь манай ахын эхнэр манайд ирсэн чинь гэрийн цонх хагарсан, гэрт хулгай орсон байсан гэсэн. Манайхаас зурагт болон сиди тоглуулагч хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг / 6-р хавтасны 241-р хуудас/

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 06 -ны өдрийн 2258 тоот дүгнэлтэд “...шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр сангаас Лхамын Ариунбаярын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт / 6-р хавтасны 244-р хуудас /

Эд зүйлийн үнэлгээ / 7-р хавтасны 15-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7-р хавтасны 5-9-р хуудас/

     Хохирогч Б.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 09 цагийн үед гэрээсээ гараад 13 цагийн үед манай урд талын айлын нэг залуу надруу залгаад гэрт чинь хулгай орсон байна гэхээр нь иртэл хаалга цөмлөөд дотор нь байсан гитар, зурагт, акумлятор зэргийг хулгайлсан байсан. ... мөн голын эрэг дээр очоод нэг залуугаас асуухад 2 залуу зурагт аваад явж байсан, нэг нь өндөр хар эрээн шорттой, хар саравчтай малгайтай, нэг нь хүрэн өмд, улаан эрээн фудволктой байсан гэх мэдүүлэг / 7-р хавтасны 14-р хуудас/        

         Хохирогч К.Армангул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Тухайн үед бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Ариунбаяр болон Наранбаатар нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Эдгээр хүмүүс надад хүч хэрэглээд бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Надад гомдол санал байхгүй гэжээ.   /12 дугаар хавтасны 167-р хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-нйи өдрийн 13990 дугаартай дүгнэлт:

         1.К.Армангүлийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөхний дотор дээд гадаргуу, зүүн ташаа, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

          5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

6.К.Армангулийн охин хальс хуучин урагдалттай байна.

           7.К.Армангүлийн арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

8.К.Армангүл нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.

          9.К.Армангүлийн шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна гэжээ. / 12 дугаар хавтасны 172-р хуудас/

Хохирогч С.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 23 цагийн үед найз нараасаа салаад харих гээд цайзаас офицер луу явсан замын баруун талаар доошоо уруудаад автобусны буудлын хажууханд явж байтал 2 залуу хүрч ирээд миний толгойруу цохисон. Би юу билээ гээд эргээд хартал намайг шууд зодоод эхэлсэн. Хар өнгийн хувцастай залуу уруул руу цохиод цус гаргасан. Тэгээд тэр хоёр залуу замын нөгөө талын буудал руу зугтаагаад орчихсон. .. би ойрхон байсан хөдөлгөөнт эргүүл дуудаад хамт буудал руу орж тэр хоёр залууг барьсан гэх мэдүүлэг / 7-р хавтасны 30-31-р хуудас/

          Г.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2012 оны 09 дүгээр сарын 19-ны орой 16-р хорооллын 72 дугаар байрны сааданд Баянмөнх, Мэндбаяр, Алтанхуяг бид 4 сууж байхад бөөнөөрөө явж байсан хэсэг залуучууд ирээд бид дөрвийг хаанахын атаманууд вэ гэснээ нэг залуу намайг заамдаж нүүрлүү цохисон. Тэгээд бид 4 хоёр хоёроороо зугтсан. ... Тэгээд автобусны буудлын баруун гар талд явж байхад цайз захын тэндээс нэг залуу шал согтуу бид хоёрыг чиглээд гүйгээд ирсэн. Би нөгөө залуучуулын нэг нь байна, бид хоёрыг барьж авах гэж байна гэж бодоод нөгөө залууг барьж нүүр лүү нь цохисон гэсэн мэдүүлэг / 7-р хавтасны 44-р хуудас/

  Шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 20 -ны өдрийн 1000 тоот дүгнэлтэд ...

 1.С.Анхбаярт дээд уруулын язарсан шарх, доод уруулын салстын цус хуралт, 1 шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт / 7-р хавтасны 33-р хуудас /

Эд зүйлийн үнэлгээ / 7-р хавтасны 76-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, хавсралт / 7-р хавтасны 67-68, 69-71-р хуудас/

      Хохирогч Р.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад миний зүс таних Нэргүйбаатар, Наранцогт хоёр манай гэрт танихгүй залуугийн хамт 4 шилтэй Сэнгүр пиво аваад орж ирсэн. Би гудамжны дэлгүүрээс 1ш архи худалдаж аваад түүнийгээ ууж дуусч байхад цалин орсон тухай мэдээ гэр утсанд ирсэн. Би бүгдээрээ горд орж нэг газар сууя гээд тэд нарыг дагуулаад гарсан. Тэгээд микроавтобусанд суусан чин нөгөө үл таних залуу байхгүй байсан. Асуусан чин согтоод байхаар нь үлдээсэн гэсэн. ... Тэгээд гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь байшингийн цонх онгорхой гэрт байсан зурагт, орны бүтээлэг байхгүй байсан. Би манайд ирсэн танихгүй залууг сэжиглэж байна. Тэр хоёр Ганаа гэж дуудаад байсан гэх мэдүүлэг / 7-р хавтасны 74-р хуудас/

Гэрч Ч.Долгормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ...  Тэр залуу надад зурагт зарахаасаа 5 хоногийн өмнө намайг ажилдаа очоод ээлж авахад миний ажилладаг буудалд хоносон гээд гараад явж байсан. Тухайн үедээ Улаанбаатраас ирсэн гэж байсан. Одоо харвал танина гэх мэдүүлэг / 7-р хавтасны 79-р хуудас/

Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Г.Ганзориг гэж залууг танина. 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Гэртээ байж байхад Ганзориг миний гар утас руу залгаад гараад ир ганц юм ууя гэсэн. ... Нэргүйбаатар, Нараа гэх залуугийн хамт байсан бид 4 Шандад нэг айлд орсон нэг эрэгтэй хүн байсан. 5 уулаа архиа ууж дуусаад горд орохоор болсон. Ганзориг согтоод байхаар нь Шандын эцсийн буудал дээр үлдээсэн гэх мэдүүлэг / 7-р хавтасны 83-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 7-р хавтасны 117-118-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7-р хавтасны 104-108-р хуудас/

      Хохирогч М.Баяраа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... дэлгүүр орж юм аваад 15 орчим минутын дараа ирэхэд байшингийн үүдний таамбарын цоожийг эвдлээд хулгайч орсон байсан гэсэн. ... манай гэрээс 32 инчийн хар өнгийн дэлгэцтэй зурагт, эч-пи маркийн цагаан өнгийн нөүтбүүк зэрэг хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг / 7-р хавтасны 115-116-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 7-р хавтасны 159-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7-р хавтасны 144-149-р хуудас/

     Хохирогч Ч.Хүрэлбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Надад Түнхэл тосгоны Булгийн 2-48 тоотод хашаа байшин байдаг юм. 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна Улаанбаатраас ирээд хашаа байшингаа тойрчихоод ирсэн. Гэтэл 3 дугаар сарын 5-ны өдөр манай гэрийг эргэж тойрч байдаг Гансүх миний утас руу залгаад “Ахаа танай гэрт хулгай ороод зурагт алга болсон байна” гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг / 7- р хавтасны 157/

   Гэрч Н.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... Хамгийн сүүлд 2 сарын 22, 23-ны үеэр байшинг очиж эргэхэд хаалга цонх зүгээр доторхи эд зүйл бүрэн байсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 09-10 цагийн үед Хүрэлбаатар ахын хашаа байшинг очиж үзэхэд хойд талынх нь цонхных нь цоожийг эвдээд, урд талын том цонхыг цоожоор нь онгойлсон байсан ба гэрт байсан 39 инчийн Hitachiмаркийн зураг байхгүй байсан гэх мэдүүлэг / 7-р хавтасны 162/

    Гэрч Д.Даваахүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... Түнхэл тосгоны булгийн 2-46 тоотод манай охин Түмэнцэцэг нөхөр болох Гансумын Ганзоригийн хамт байсан юм. Тэнд байж байгаад манай охин нөхөртэйгөө хэрэлдээд тэндээс явсан юм. Би хүргэний найз болох Мооноо гэх залуугаас сураглахад “Танай хүргэн чинь манай эмээгийн зурагт гээд 32 инчийн LCD дэлгэцтэй зурагт авчраад надаар ломбарданд 200000 төгрөгөөр тавиулсан. гэж хэлсэн гэх мэдүүлэг / 7-р хавтасны 166-р хуудас/

    Гэрч Б.Аззаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2015 оны 03 дугаар сарын 01-ны өдөр манай хажуу өрөө түрээслэдэг байсан жоохноо гэх залуу үл таних залуугийн хамт гэрт ирсэн. Намайг зурагт авах уу гэхээр нь би 100000 төгрөгөөр л авна гэсэн чин тэр хоёр дургүйцээд шууд 200000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би зарж хэрэггүй ломбарданд тавьчих гээд мал эмнэлэгийн ломбарданд 200000 төгрөгөөр тавиулсан. Ганзориг хэлэхдээ: “Миний өөрийн зурагт байгаа юм. Эхнэрээсээ салчихсан 4 сартай хүүхэдтэйгээ, ээжтэйгээ хамт амьдардаг. Хүүхэд маань өвдөөд л зурагтаа зарж байна гэсэн” гэх мэдүүлэг / 7-р хавтасны 170-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 7-р хавтасны 197-р хуудас..........хуудас нэмэх /

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7-р хавтасны 186-р хуудас/

     Хохирогч П.Мандахтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2014 оны 07 дугаар сарын 10-нд гэр бүлийн хамт хөдөө явсан тэгээд 17-ны өдрийн 19 цагт гэртээ ирэхэд манай гэрт хулгайч орж Самсунг маркийн 43 инчийн зурагт, гражинд байсан үнэгний арьс зэрэг алга болсон байсан гэх мэдүүлэг / 7-р хавтасны 195-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 7-р хавтасны 221-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7-р хавтасны 206-212-р хуудас/

      Хохирогч Б.Амармэнд   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... манай нөхөр Шоовдор 2015 оны 04 дүгээр сарын 15–ны өдөр 03 цагт ажилдаа явсан гэсэн. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ ирэхэд хулгайч орж манай 42 инчийн Тошиба маркийн зурагт алдагдсан байсан гэсэн  мэдүүлэг / 7-р хавтасны 220-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 7-р хавтасны 244-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7-р хавтасны 234-238-р хуудас/

     Хохирогч Ч.Очбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 13 цагийн үед гэрээсээ хүүхдүүдээ дагуулаад ээж Ш.Наранцэцэгийн хамт гараад өрхийн эмнэлэг орчихоод хүргэн ах Болдбаярын гэрт очиж цай унд уучихаад гэртээ 14 цаг бага зэрэг өнгөрч байхад иртэл манай хашааны хаалга онгорхой байсан. ... гэртээ ортол манай байшингийн хойморт байрлалтай зурагтын тавиур дээр байсан эл-жи маркийн 32 инчийн зурагт, деллл маркийн ай-3 үзүүлэлттэй нөүтбүүк, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, улаан цоохор толгойтой хөөрөг, эхнэрийн ээмэг бөгж хийдэг хайрцаг алдагдсан байсан” гэх мэдүүлэг / 7-р хавтасны 243-р хуудас/

Хохирогч С.Отгонбаяр мөрдөн байцаалтадмэдүүлэхдээ: ... 2016.03.03-нд өөрийн эзэмшлийн 14-43 УНИ машинаар таксинд явж байгаад Шар хадны Газарчин сургуулийн урдаас 2 согтуу залууг аваад СХД-н 30-р хороо хамба 1-28 тоотод хүргэж өгөөд таксины мөнгө 14.000 төгрөг гарлаа гэтэл Г.Ганзориг гэх залуу “юун сүртэй юм бэ” гээд машинаас буугаад хашаа руу яваад орохоор нь дагаж ороод мөнгөө авъя гэсэн чин “юун сүртэй пизда вэ” гээд миний цээж рүү цохихоор нь түлхсэн чин газар унасан. ... гэрийнхээ цаанаас монгол гэрийн унь авч ирээд миний толгой руу 2 удаа цохиод толгой хагарсан. Тэгээд би хашаанаас гараад цагдаа дуудсан гэв. / 8-р хавтасны 34-р хуудас/

        Шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 10 -ны өдрийн 3411 дугаартай дүгнэлтэд...

       1.Отгонбаярын биед зүүн чамархайд няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... ” гэсэн  дүгнэлт / 8-р хавтасны 36-р хуудас/   

         Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 8-р хавтасны 56-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 44-47-р хуудас/

           Хохирогч Г.Оюунтүлхүүр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 21:00 цагийн үед дэнжийн мянгын орчим явж байхад манай урд айлын хашааны Сүлд над руу залгаад “танай гэрээс 1 хүн зурагт аваад гарч байна” гэж ярьсан. Тэгээд би нөхөртэйгөө хамт гэртээ ирсэн чинь байшингийн том өрөөний цонхийг нээгээд стекэн дээр байсан РИСОН маркийн 32 инчийн лед зурагт, 2 ширхэг дунд гарын хээтэй, хээгүй аяга, 2 ширхэг жижиг мөнгөн аяга алдагдсан байсан гэжээ. / 8-р хавтасны 55-р хуудас/

Шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 28 -ны өдрийн 03/228 тоот дүгнэлтэд “...шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр нь санд MN000ШШГ03272 дугаараар бүртгэгдсэн Түмэнжаргал овогтой Түмэнхүүгийн баруун гарын чигчий хуруутай хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна ...” гэх дүгнэлт / 8-р хавтасны 57-р хуудас / 

           Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 70-71-р хуудас/

  • эргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 62-66-р хуудас/

          Хохирогч Ч.Хоролням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2014 оны 02 дугаар сарын 10 –ны өдрөөс 11-нд шилжих шөнө манай шинээр ашиглалтанд оруулсан сууцны маань вакум цонхыг хагалж хулгайч орж, комьпютер, принтер, хөөрөг, мөнгөн аяга, тоос сорогч, ногоо холигч, никелт тогоо, мп-4, 4 ширхэг гар утас, цахилгаан өрөм зэрэг алдагдсан байсан гэв./ 8-р хавтасны 69-р хуудас/

         Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 86-р хуудас/

   Хохирогч Т.Отгонтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2014 оны 02 дугаар сарын 17 –ний өдөр подвальдаа үйл ажиллагаагаа эхлүүлэхээр иртэл дотуур хаалга эвдэрсэн байхаар нь өрөөндөө ортол хулгайчорж эд зүйл алдагдсан байсан гэжээ./8-р хавтасны 84-р хуудас/

        Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 102-р хуудас/

  Хохирогч Х.Адъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2014 оны 02 дугаар сарын 15 –ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г байрны подвалд байрлах хэвлэлийн цех буюу миний ажлын байранд хулгай оржэд зүйлс алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэжээ. / 8-р хавтасны 101-р хуудас/

  Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 120-р хуудас/

       Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 110-113-р хуудас/

  Хохирогч Э.Зана мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2014 оны 2 дугаар сарын 09–ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд сэрээд байж байтал манай ээж Буянжаргал жорлон орох гэж гарчихаад орж ирэхдээ урд гэрийн хаалга онгорхой байна гэхээр нь аав бид хоёр очоод үзсэн чин авдарны хажуу талд байсан бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын  мөнгөн аяга, 2 ширхэг  гаанс, мөн эрээн судалтай манан хөөрөг, бас нэг манан хөөрөг, цахилгаантай хэсэгт байсан 11 ширхэг мөнгөн зоос, тахил дээр байсан жижиг мөнгөний авдар дотор байсан 430 мянган төгрөг, авдар дээр ил байсан 50 доллар, 80000 төгрөг, эмээгийн бөөлөхдөө хэрэглэдэг 6 ширхэг шармал бөгж, 2 ширхэг ээмэг зэрэг эд зүйлс аваад явсан байсан гэжээ./ 8-р хавтасны 119-р хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 145-р хуудас/

           Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 133-137-р хуудас/          

Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 163-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 151-155-р хуудас/

      Хохирогч Ц.Батсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2014 оны 02 дугаар сарын 13 –ны өдрөөс 14-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байсан чинь 04 цаг өнгөрч байхад эхнэр хулгайч гээд орилохоор нь босоод доошоо нэг давхар руугаа буугад хартал байшингийн хаалгануудыг бүгдийг нь нээгээд  дэлгээд хаячихсан байсан. Тэгээд хажуу тийшээ харсан чинь хананд өлгөөтэй байсан 42 инчийн панасоник маркийн зурагт алга болсон байсан. Тэгэхээр нь би хүүтэйгээ хамт гэрээсээ гараад гудамж руу ороод гүйсэн ... Хүү цагаан өнгийн аксент маркийн машин хаазлаад яваад өглөө, номер дугаарыг нь хараагүй гэж хэлсэн гэжээ./ 8-р хавтасны 162-р хуудас/

           Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 200-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 186-189-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 8-р хавтасны 218-215/

      Хохирогч С.Ариунжаргал мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: ... орой 18 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга дэлгээстэй гэрэл асаалттай байсан. Тэгээд ороход 2 талд байсан зурагт алдагдсан байхаар нь цагдаа дуудсан гэжээ./ 8-р хавтасны 198-199-р хуудас/

    Гэрч Э.Энхтайван мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... Эрка руу Чинбат гэх хүн яриад хоёулаа ийшээ юманд явчихаад ирье гэсэн. Тэгээд бид хоёр 16 дугаар хороололд Чинбат гэх хүн дээр очиход тэнд 3 залуу байсан. Тэгээд Чинбат болон цаг явж байсан хоёр залуу нь машинд суусан. Тэгээд Чинбат Эркаг ийшээ нэг айл руу явъя гээд хөдөлсөн бөгөөд ойролцоогоор 18 цагийн үед Баянзүрх дүүргийн бунхны хойд тал байрлах нэг айлын гадаа очтол нөгөө хоёр залуу нь ийшээ орчихоод ирье гээд буусан. Тэгээд тэр айлаасаа хоёр ширхэг зурагт, 1 ширхэг нөүтбүүк авчихаад хойшоо нилээд олон гудмаар явсан гэжээ./ 8-р хавтасны 204-р хуудас/      

Эд зүйлийн үнэлгээ / 8-р хавтасны 239-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, / 8-р хавтасны 230-231-р хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт/8-р хавтасны 249-250-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8-р  хавтасны 218-215/

     Хохирогч С.Март мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2016 оны 02 дугаар сарын 29-ний 19 цагийн үед нөхрийн дүү Жамух руу гэртээ харьсан уу гэж утас руу нь залгаад асуусан чинь гэр лүүгээ явж байна гэсэн. Тэгээд жоохон байж байсан чинь хадам ээж Мөнхцэцэг надруу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна гэсэн гэжээ./ 8-р хавтасны 238-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 12 дугаар хавтасны 97-101 /

Эд зүйлийн үнэлгээ / 12 дугаар хавтасны 107 /

Хохирогч А.Ганцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  / 12 дугаар хавтасны 104-106 /

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 12 дугаар хавтасны 114-118 /

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 12 дугаар хавтасны 121-122/

Эд зүйлийн үнэлгээ /12 дугаар хавтасны 126 /

     Хохирогч Б.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  / 12 дугаар хавтасны 124-125/

Б.Чинбатыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /7-р хх-н 134-155/

Г.Ганзоригийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 9-р хх-н 135-183/,

            Л.Ариунбаярыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд,

Б.Чинбатынтөрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа/8-р хх-н 29/ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /8-р хх-н  28/,урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна

 Г.Ганзоригийн/, иргэний үнэмлэхийн лавлагаа/ 9-р хх-н 184/,ял шийтгэгдсэнэсхийг шалгах хуудас /9-р хх-н 185 /зэрэг болно.

Л.Ариунбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /10-р хх-н 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /10-р хх-н 60/ зэрэг болно.

      Б.Чинбат нь 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Э.Батжаргал, Г.Ганзориг нартай бүлэглэж  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн, -

    Б.Чинбат нь ганцаараа 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун алтан өлгийн 35-582 тоотод оршин суух иргэн Галбадрахын өвлийн орон сууцны хаалгыг хөшин орж, 32 инчийн Самсунг маркийн зурагт, хөөрөг, эртний судар зэргийг хулгайлж 505.000 төгрөгийн,

    2.2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн19 дүгээр хороо Цайзын 10б-631 тоотод иргэн С.Нарантуяагийн байшингийн цонхоор орж Нөүтбүүк, хонины мах, нохойн мах, бэлэн мөнгө, бугуйн цаг, аяны майхан хулгайлж 829.200төгрөгийн,

    3.2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөрБаянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэнжийн 1-27а тоотод оршин суух иргэн Б.Бэгзжавын гэрийн хаалганы цоожыг эвдэн орж, мөнгөн аяга, монетон бөгж, савхин хүрэм, зураг зэргийг хулгайлж 824.000 төгрөгийн,

   4.2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Өлгийн 25-416 тоот иргэн О.Баярсайханы гэрийн хаалгыг эвдэн орж зурагт, дунд гарын мөнгөн аяга хулгайлж 1.050.000 төгрөгийн,

    5.2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Жалгын задгай тоотод оршин суух Т.Отгонжаргалын гэрээс бөөгийн эд зүйл хэрэгсэл хулгайлж 485.000төгрөгийн,

    6.2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-07 тоотод суух иргэн Д.Өлзийсайханы байшингийн цоожийг хөшин орж 32 инчийн LCD зурагт хулгайлж 865.000 төгрөгийн,

    7.2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр хэсэг 10-267 тоот хашаанд байрлах иргэн Г.Үүрийнцолмонгийн байшингийн цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, эч-пи брендийн суурин комьпютерыг, Г.Үүрийнтуяагийн гэрийн хаалганы цүүг эвдлэн орж 3ширхэг Чоно, Хангарьд, Луугийн дүрстэй мөнгөн бөгж хулгайлж 725.000төгрөгийн

          8.2013 оны 11 дүгээр сарын 04 –ний өдөрЧингэлтэй дүүргийн  13 дугаар хорооны нутаг Сургуулийн 14-200 тоотод байрлах З.Бат-Энхийн сууцны вакум цонхоор орж 2 ширхэг хөөрөг, 27 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 730.000 төгрөгийн

    9.2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 19-20 цагийн хооронд Цайзын 57 дугаар гудамжны задгайд оршин суух А.Байгалмаагийн гэрээс 32 инчийн Скайвортмаркийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн,

10.2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зээлийн 28-33 тоот иргэн С.Төрмөнхийн гэрээс бага бус хэмжээний эд зүйл хулгайлж 814.000төгрөгийн,

  11.2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 21а-529а тоот Б.Намчиндоржийн байрны цонхны салхивчаар орж 32 инчийн Шарпын хавтгай дэлгэцтэй зурагт, деллмаркийн нөүтбүүк, шинэ цагийн шүрэн толгойтой бага гарын халтар манан хөөрөг зэргийг хулгайлж 680.000 төгрөгийн,

  12.2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 34-550 тоотод суух Р.Мөнхбаясгалангийн гэрээс Хаиермаркийн 32 инчийн зурагт хулгайлж 300.000 төгрөгийн,

 13. 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 7-123 тоотод оршин иргэн М.Мөнхзулын сууцны хаалгыг эвдлэн орж 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2ширхэг виски хулгайлж 350.000 төгрөгийн,

        14.2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 32-07 тоот иргэн Д.Өлзийсайханы байшингийн цоожийг хөшин орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 972.000 төгрөгийн,

15.2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 19-269 тоот иргэн Т.Дарийгийн байшингийн цонхоор орж, цагдаагийн ёслолын хувцас, мөнгөн ээмэг, монетон бөгж, эрэгтэй эмэгтэй хуримын бөгж зэргийг хулгайлж 1.228.128төгрөгийн,

  16.2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн  15 дугаар хороо Жаргалантын 73-1146 тоот иргэн С.Тэргүүнжаргалын байшингийн цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, нөүтбүүк, хос мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйн цаг хулгайлж 750.000 төгрөгийн,

  17.2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шархад 20-329-10 тоот Дарьсүрэнгийн гэрээс 40 инчийн зурагт, гар утас зэргийг хулгайлж 740.000 төгрөгийн,

  18.2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 5-121 тоот иргэн Цодоогийн гэрээс, 32 инчийн хавтгайдэлгэцтэй зурагт, бэлнээр 180.000 төгрөг хулгайлж 660.000 төгрөгийн,

 19.2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 9 цагаас 13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-798А тоотод оршин суух иргэн Ц.Чанцалнямын сууцны хаалганы цүүг эвдлэн орж эд зүйл хулгайлж 380.000 төгрөгийн,

          20.2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн  23 дугаар хороо Баатархайрхан 2А хэсэг 993 тоот байшинд нэвтрэн орж, Б.Гэрэлмаагийнхаас панасоник маркийн 42 инчийн зурагт, мөнгөн аяга зэргийг хулгайлж 700.000 төгрөгийн,

          Б.Чинбат нь Э.Батжаргалтай бүлэглэн  2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 44-111 тоотод оршин суух иргэн Ш.Амарын монгол гэрийн цоожыг эдвэн орж Фунай маркийн 32 инчийн зурагт, гар утас зэргийг хулгайлж 770.000төгрөгийн,

     2.2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Э.Батжаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-894 тоотод иргэн Ч.Оюунцэцэгийн гэрээс 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, мөнгөн бөгж, хөөрөг хулгайлж 710.000 төгрөгийн,

    3.2013 оны 11 дүгээр сарын 08–ны өдөр Э.Батжаргалтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31-302 тоотод Ч.Алтаншагай, Б.Гантулга нарын гэрээс эд зүйл хулгайлж 1.900.000 төгрөгийн,

     4.2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 3-75 тоот Б.Бат-Эрдэнийн гэрээс 32 инчийн Скайворт маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 450.000 төгрөгийн,

     5. Э.Батжаргал, Баярсайхан нартай 2012 оны 8 дугаар сарын 18 –ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын задгайд оршин суух Д.Мөнхбаатарын гэрээс зурагт, хөгжим зэргийг хулгайлж 860.000 төгрөгийн,

      6. Э.Батжаргалтай бүлэглэн  2015 оны 7 дугаар 13-ны өдөр БЗД-н 19-р хороо цайзын 13а-371 тоот Ц.Оюунцэцэгийн байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн,

        7.Э.Батжаргалтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Тошиба маркийн зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1  ширхэг, хос морь 2 ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.244.000 төгрөгийн,

          Б.Чинбат нь   Л.Ариунбаяртай бүлэглэн  2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44 дүгээр гудамж 795 тоотод оршин суух  Чинзоригийн гэрээс 32 инчийн зурагт, индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг хулгайлж 300.000 төгрөгийн,

      2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Д.Отгонсүрэнгийн гэрт орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 1.205.000 төгрөгийн

              Б.Чинбат нь Г. Ганзориг, Э.Батжаргал нартай бүлэглэн  нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн

Мөн  2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө  Г.Ганзоригтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрнаас эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн,

          2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө  Г.Ганзоригтой бүлэглэн  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух Б.Чилхаажавын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлж 1.367.500 төгрөгийн,      

          2015 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр Г.Ганзоригтой бүлэглэн  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн Ц.Эрдэнэчулууны эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

          2015 оны 10 дугаар сарын 30–ны өдөр Г.Ганзоригтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн Ч.Очбаярын өвлийн сууцны цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй эл-жи маркийн зурагт, делл брендийн нөүтбүүк хулгайлж 2.640.000 төгрөгийн,

        2016 оны 03 дугаар сарын 01–ний өдөр Г.Ганзоригтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 17-223 тоотод оршин суух С.Ариунжаргалын гэрээс 32 инчийн фунай маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, самсунг маркийн зурагт, жижиг нөтбүүк хулгайлж 675.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, нийт  35 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас 56.044.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, Б.Чинбат нь дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдан бусдын батлан даалтад байхдаа мөрдөн байцаалтын шатнаас 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд оргон зайлсхийсэн, гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд Б.Чинбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас 56.044.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

    Б.Чинбатад прокуророос мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, батлан даалтад авсан хүмүүсийг дуудаж олж ирэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, мөн шүүгдэгчийг оршин суугаа хаягаар нь зарлан дуудах хуудас өгч дуудаж байгаагүй байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн учраас Б.Чинбатад Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан  гэмт  хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Б.Чинбатын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э.Батжаргал, Г.Ганзориг нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг нь   2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 2015.7.02.ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн байх тул тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.

         Б.Чинбатын бусдад учруулсан гэх хохирлоос эд зүйлсийг буцаан өгсөнийг хасаж үлдэх 22.044.200 төгрөгийн хохирлыг түүний хувьд оногдох хөрөнгөнөөс нь гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэн харгалзан үзэв.

             Г.Ганзориг нь 2012 оны 11 дүгээр сарын 28 -ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 55-6 тоот Р.Ганзоригийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Тошиба маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 460.000 төгрөгийн,

          2014 оны 02 дугаар сарын 24 –ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5-48 тоотод оршин суух иргэн М.Баяраагийн гэрийн хаалгын цүүг эвдэн орж зурагт, нөүтбүүк зэргийг хулгайлж 762.000 төгрөгийн,

         2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 01 -ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн булгийн 2-48 тоотод оршин суух иргэн Ч.Хүрэлбаатарын эзэмшлийн  байшинд хууль бусаар орж 39 инчийн “Хитачи” маркийн зурагт хулгайлж 900.000 төгрөгийн,

          2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэнжийн 1-23б тоотод байрлах иргэн П.Мөнхтуяагийн байшинд хууль бусаар нэвтэрч зурагт, үнэгний арьс зэргийг хулгайлж 1.085.000 төгрөгийн,

2015 оны 04 дүгээр сарын 15–ны өдөр Түмэнхүүтэй нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоон талбайн 5-2 тоотод оршин суух иргэх Д.Шоовдорын байрны хаалгыг эвдлэн орж 42 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлж 950.000 төгрөгийн,

          2015 оны 04 дүгээр сарын 22–ны өдөр Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 2-18 тоотод оршин суух иргэн Б.Баттулгын байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн лед дэлгэцтэй зурагт, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 760.000 төгрөгийн,

          2014 оны 02 дугаар сарын 10 –ны өдрөөс 11 -нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 9-289б тоотод оршин суух Я.Хажидын сууцны цонхыг хагалан орж, комьпютер, принтер, хөөрөг, мөнгөн аяга, тоос сорогч, ногоо холигч, тогоо, гар утас, цахилгаан өрөм зэргийг хулгайлж 1.550.000 төгрөгийн,

           2014 оны 02 дугаар сарын 15–ны өдрөөс 16-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г байрны 3 орцонд байрлах эм найруулах цехийн хаалгыг эвдэн орж, эд зүйл хулгайлж 645.000 төгрөгийн,

         2014 оны 02 дугаар сарын 15 –ны өдрөөс 16 -нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г байрны 3 орцонд байрлах  хэвлэлийн цехийн цонхоор орж хавтгай дэлгэцтэй комьпютер, чипний хамт хулгайлж 2.970.000 төгрөгийн,

          2014 оны 02 дугаар сарын 09–ний шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 17-669 тоотод оршин суух иргэн Буянжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн  нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 1.360.000 төгрөгийн,

          2014 оны 02 дугаар сарын 09–ний шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 17-711 тоотод оршин суух иргэн Цэвээнравдангийн байшингийн цонхоор орж цахилгаан дрилл, цахилгаан зүлгүү, үхрийн мах хулгайлж 305.000 төгрөгийн,

          2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Түмэнхүүтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 8-292а тоотод оршин суух иргэн Ц.Батсүхийн байшинд орж 42 инчийн зурагт, шарх шүүгээ, самсунг маркийн гар утас, орос бакал, зуны гутал зэргийг хулгайлж 695.000 төгрөгийн,

2016 оны 02 дугаар сарын 29–ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 19-277 тоотод байрлах иргэн Б.Бямбасүрэнгийн сууцны цонхны салхивчаар орж эч-ки-эс маркийн 46 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн

         2016 оны 07 дугаар сарын 01–ний өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 84 задгайн тоотод оршин суух иргэн А.Ганцэцэгийн  орон байранд нэвтэрч 32 инчийн Панасоник маркийн 32 инчийн зурагт, MNBC хүлээн авагч зэрэг зүйлийг хулгайлж 320.000 төгрөгний хохирол,

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 911 дүгээр байрны 77 тоотод оршин суух иргэн Б.Баасандоржийн гэрт нэвтэрч Мини ай пад, Сони маркийн камер, 25 хайрцаг Парламент тамхи, Улаан шонхор тамхи 130 хайрцаг, Эссэ 8 хайрцаг, Рич тамхи 2 хайрцаг зэргийн хулгайлж бусдад 2.372.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Мөн  2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө  Б.Чинбаттай  бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейт улсын Монголд туслах сангийн байрнаас эд зүйл хулгайлж 5.970.000 төгрөгийн,

          2015 оны 12 дугаар сарын 29-ний шөнө  Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 29-659 тоотод оршин суух Б.Чилхаажавын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлж 1.367.500 төгрөгийн,      

          2015 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 13-178 тоотод байрлах иргэн Ц.Эрдэнэчулууны эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 550.000 төгрөгийн,

          2015 оны 10 дугаар сарын 30–ны өдөр Б.Чинбаттай бүлэглэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Буянт-Ухаагийн 8 дугаар гудамжны 330 тоот иргэн Ч.Очбаярын өвлийн сууцны цонхоор орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй эл-жи маркийн зурагт, делл брендийн нөүтбүүк хулгайлж 2.640.000 төгрөгийн,

        2016 оны 03 дугаар сарын 01–ний өдөр Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 17-223 тоотод оршин суух С.Ариунжаргалын гэрээс 32 инчийн пунай маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, самсунг маркийн зурагт, жижиг нөтбүүк хулгайлж 675.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, нийт 23 удаагийн давтан үйлдлээр төгрөгийн буюу  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

      Г. Ганзориг нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Чинбат, Э.Батжаргал нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь

        Г.Ганзориг нь ганцаараа 2012 оны 09 дүгээр сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайзын автобусны баруун гар талд нийгмийн хэв журамыг ноцтойгоор зөрчин, ямар нэгэн шалтгаангүй   иргэн С.Анхбаярыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж  танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сонгинрхайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 1-28 тоотод хүргүүлж ирээд таксины мөнгөний асуудлаас болж иргэн С.Отгонбаяртай маргалдаж толгойн тус газар нь униар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогч нарын мэдүүлэг, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд Г.Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн  гэм буруутайд  тус тус тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2  дах хэсэгт заасан ял шийтгэл  тус тусоногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

         Г.Ганзориг нь 2012 оны 09 дүгээр сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайзын автобусны баруун гар талд нийгмийн хэв журамыг ноцтойгоор зөрчин, ямар нэгэн шалтгаангүй   иргэн С.Анхбаярыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж  танхайрсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан гэм хорыг бүрэн арилгасан байх тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

               Г.Ганзориг нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сонгинрхайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 1-28 тоотод хүргүүлж ирээд таксины мөнгөний асуудлаас болж иргэн С.Отгонбаяртай маргалдаж толгойн тус газар нь униар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн заалтыг үндэслэн Г.Ганзоргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

          Г.Ганзоригийн  2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э.Батжаргал нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг нь   2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 2015.7.02.ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн байх тул тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.

         Г.Ганзоригоос нийт 18.299.000 төгрөгийг  гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

       Г.Ганзоригт ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.                 

          Л.Ариунбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 06 -ны өдөр Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44-р гудамж 795 тоотод байрлах хохирогч Ч.Чинзоригийн гэрийн хаалгыг эвдэж Самсунг маркийн 32 инчийн зурагт, шарп маркийн индукцин плитик, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан 

   2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Э.Батжаргал Б.Чинбатнартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Монелын 19-427б тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожыг эвдэн  орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж нийт 1.205.000 төгрөгийн,

           2015 оны 8 дугаар сарын 05 -ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн А.Рэгзэдмаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулин бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

  2016 оны 4 дүгээр сарын 08-ны 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн Цолмонгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, могул брендын нөүтбүүк зэргийг хулгайлж 620.000 төгрөгийн,

 2016 оны 02 дугаар сарын 26–ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн Р.Жадамбаагийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,

 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргий 10 дугаар хороо Улиастайн гүүрний баруун талд  юни газын харалдаа задгайд оршин суух иргэн Б.Баярсайханы гэрээс 43 инчийн  зурагт, гитар, акумлятор, антень зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн нийт  7.735.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

        Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44 дүгээр гудамж 795 тоотод оршин суух  Чинзоригийн гэрээс 32 инчийн зурагт, индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг хулгайлж 300.000 төгрөгийн,

      2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг, Д.Отгонсүрэнгийн гэрт орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 1.205.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 8 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учлууах гэмт хэргийг орон байранд нэвтэрч  бусадтай бүлэглэн үйлдсэн  

         Л.Ариунбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 24-635 тоотод иргэн К.Армангултэй маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

          Л. Ариунбаяр нь ганцаараа  2014 оны 12 дугаар сарын 17 -ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4-р хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн, цүнхийг нь дээрэмдэн авч 67.000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

             Иймд Л.Ариунбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч  бусадтай бүлэглэн үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан ял шийтгэлийг тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

          Л.Ариунбаярын үйлдсэн 2014 оны 12 дугаар сарын 17 -ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4-р хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн, цүнхийг нь дээрэмдэн авч 67.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг нь  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 2015.7.02.ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн байх тул тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.

          Л.Ариунбаяраас нийт 8.659.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

         Шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан журмыг үндэслэн нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.

       Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болохыг дурьдав.

       Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн  Э.Батжаргалын эзэмшлийн 86-68 УБР дугаартай Ниссан блюберд маркийн автомашиныг  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж битүүмжилж ирсэн тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хурааж улсын орлогод оруулна гэснийг үндэслэн хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

           

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1,248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Халзан  овогт Бадарчийн Чинбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Халзан овогт Бадарчийн Чинбат, Боржигон овогт Гансумын Ганзориг нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Боржигон овогт Лхамын Ариунбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон  гэмт хэрэг үйлдсэн

Халзан овогт Бадарчийн Чинбатыг бусдын эд  хөрөнгийг хулгайлсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн,

Боржигон овогт Гансумын Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн,бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн

Боржигон овогт Лхамын Ариунбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон  гэмт хэрэг  үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар  Б.Чинбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар Б.Чинбатаас 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар  Г.Ганзоригийг эд хөрөнгө хураахгүйгээр  5 жил 01 сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар Г.Ганзоригоос эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн  хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар  Л.Ариунбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр  5 жил 01 сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар Л.Ариунбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Л.Ариунбаярыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2  дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж үлдэх 3  жил 01 сарын хугацаагаар хорих ялыг  тус тус биечлэн эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганзоригийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбатад мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар Б.Чинбатаас 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд  Эрүүгийн хуулийнтусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгтзааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялын зарим болох болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоох

Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах  хэсэгт зааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг зарим болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоох

Л.Ариунбаярт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах  хэсэгт зааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 01 сарын хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 01 сарын хугацаагаар хорх ялд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 01 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар  Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт тус бүр  оногдуулсан хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.

9.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбатын цагдан хоригдсон 640 хоногийг, Г.Ганзоригийн цагдан хоригдсон 663 хоногийг, Л.Ариунбаярын цагдан хоригдсон 351 хоногийг  хорих ял эдлэсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар Э.Батжаргалын эзэмшлийн 86-68 УБР дугаартай Ниссан блюберд маркийн автомашиныг  улсын орлогод оруулсугай.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбатаас 22.044.200 төгрөг, Г.Ганзоригоос 18.299.000 төгрөг, Л.Ариунбаяраас 8.659.000 төгрөг  тус тус гаргуулж нэгдүгээр хавсралтаар хохирогч нарт тус тус олгосугай.

13. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөдБ.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж тус тус  эдлүүлсүгэй.

14. Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

15.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

16. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чинбат, Г.Ганзориг, Л.Ариунбаяр  нарт  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                  Э.ЧИНГИС

 

                                                                     Б.АРИУНХИШИГ