| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2023-12-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
2023 12 22 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Шүүгдэгч: Х.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогтой Х.П /РД:*******/-д холбогдох эрүүгийн 2309000002747 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай бүрэн дунд боловсролтой, ***-ын 2 дугаар курсийн оюутан, ам бүл 7 өвөө, ах, эгч бэр эгч, дүү нарын хамт *** аймгийн ** сум 6 дугаар багт оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод ** дүүргийн ** дүгээр хороо *** виллаж хотхоны * дугаар байрны * тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогтой Х.П /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.П нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүкт "*** " гэх хаягаас "заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Б.Н-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ** зочид буудлын орчмоос “Хөгжим бүжгийн коллежийн заал түрээслүүлнэ, 1 цагийн 60,000 төгрөг урьдчилгаа 25,000 төгрөг шилжүүл” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн Хаан банкны 53064546** дугаарын дансаар 25,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк групп дээр заал хайсан иргэдэд "Спорт заал байна 1 цагийн 70,000 төгрөг, урьдчилгаа мөнгөө явуул" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогч Е.Х-с 2 цагийн заалны урьдчилгаа 40,000 төгрөгийг 53058327** тоот дансаар шилжүүлэн авсан, фейсбүүкт "Kh rэх хаягаас "заал түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон Ч.Х-г "Сити их сургуулийн заал түрээслүүлнэ, 1 цагийн 700,000 төгрөг урьдчилгаа 40,000 төгрөг шилжүүл" гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон Хуурч, өөрийн Хаан банкны 53064546** дугаарын дансаар 40,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан, фейсбүүкт "Kh” хаягаас "заал түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Д.Х Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Делгеен нуур орчмоос "100 айлын энд заал байна, бүтэн 1 цагийн 40,000 төгрөг урьдчилгаа 20,000 төгрөг, 2 цаг авахаар бол эхлээд 40,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүл" гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн Хаан банкны 53058327** дугаарын дансаар 40,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ сургуулийн спорт заалыг түрээсэлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Д-с 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Хаан Банк" дахь 55970811**, 53058327** тоот данснуудаар 70,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 215,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Х.П нь “...үргэлжилсэн үйлдлээр фейсбүүкт "Kh " гэх хаягаас "заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Б.Н-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ** зочид буудлын орчмоос “Хөгжим бүжгийн коллежийн заал түрээслүүлнэ, 1 цагийн 60,000 төгрөг урьдчилгаа 25,000 төгрөг шилжүүл” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн Хаан банкны 5306454*** дугаарын дансаар 25,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк групп дээр заал хайсан иргэдэд "Спорт заал байна 1 цагийн 70,000 төгрөг, урьдчилгаа мөнгөө явуул" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогч Е.Х-с 2 цагийн заалны урьдчилгаа 40,000 төгрөгийг 53058327** тоот дансаар шилжүүлэн авсан, фейсбүүкт "Kh rэх хаягаас "заал түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон Ч.Х-г "Сити их сургуулийн заал түрээслүүлнэ, 1 цагийн 700,000 төгрөг урьдчилгаа 40,000 төгрөг шилжүүл" гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон Хуурч, өөрийн Хаан банкны 53064546** дугаарын дансаар 40,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан, фейсбүүкт "Kh-гэх хаягаас "заал түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Д.Х Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дөлгөөн нуур орчмоос "100 айлын энд заал байна, бүтэн 1 цагийн 40,000 төгрөг урьдчилгаа 20,000 төгрөг, 2 цаг авахаар бол эхлээд 40,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүл" гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн Хаан банкны 53058327** дугаарын дансаар 40,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ сургуулийн спорт заалыг түрээсэлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Д-с 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Хаан Банк" дахь 55970811**, 53058327** тоот данснуудаар 70,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 215,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Заал авах, өгөх" гэсэн фейсбүүк групп дээр заал хайгаад явж байсан чинь "Kh" гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч Хөгжим бүжгийн сургуулийн энд заал байна бүтэн 1 цаг 60,000 төгрөг урьдчилгаа 25,000 төгрөгийг шилжүүл гэж хэлээд Хаан банкны 53064546** тоот дансыг чатаар явуулсан тэгэхээр нь би өөрийн Хаан банкны данснаас 25,000 төгрөгийг шилжүүлчхээд орой 19 цагийн орчимд Хөгжим бүжгийн коллежийн тэнд очоод чат бичсэн хариу өгөөгүй... Гүйлгээний утга дээр 854747** дугаарыг бичсэн. *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ** зочид буудал орчимд алхаж байх үедээ гар утсаа ашиглаж интернэт банкаар шилжүүлсэн..." мэдүүлэг /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/,
Мөнгө шилжүүлсэн баримт “...2023/11/02 5422516189 дугаарын данснаас 25,000 төгрөг 854747** 7s taldaa 2 tsag...", Харилцсан мессеж захидлын хуулбар /ХХ-ийн 7-9 дүгээр хуудас,
Хохирогч Е.Ха2y мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Заал авах өгөх гэсэн фейсбүүк групп дээр "Заал байна уу? Гэсэн коммент бичсэн чинь Kh гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч Сэлбэ сургуулийн заал байна, бүтэн 1 цагийн 70000 төгрөг, урьдчилгаа 20.000 төгрөг, 2 цаг авахаар бол эхлээд 40.000 төгрөг шилжүүл гэж хэлээд хаан банкны ******* тоот дансыг чатаар явуулсан тэгэхээр нь би өөрийн хаан банкны данснаас 40.000 төгрөг шилжүүлчхээд гүйлгээгээ скрийн шот хийгээд явуулсан тэгсэн сэндээд байсан, тэгээд цагдаад хандлаа гэж хэлсэн чинь блок хийсэн..." мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,
Мөнгө шилжүүлсэн баримт, мессеж захидлын хуулбар /ХХ-ийн 26-31 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дугаар сарын 02-ны өдөр Заал авах өгөх гэсэн фейсбүүк групп дээр заал хайгаад явж байж байсан чинь Kh гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч Сити их сургуулийн заал байна, бүтэн 1 цагийн 70000 төгрөг, урьдчилгаа 20,000 төгрөг, 2 цаг авахаар бол эхлээд 40.000 төгрөгийн урьдчилгааг шилжүүл гэж хэлээд хаан банкны 5306454656 тоот дансыг чатаар явуулсан тэгэхээр нь би өөрийн хаан банкны данснаас 40.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлчхээд орой 17 цагийн орчимд Сити их сургууль дээр очсон чинь Тэр сургууль дээр тэмцээн болж байсан, өнөөдөр заал өгөөгүй гэж хэлсэн тэгээд уг фейсбүүк хэрэглэгч рүү чат бичсэн сээндээд байсан..." мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,
Мөнгө шилжүүлсэн баримт /ХХ-ийн 44-46 дугаар хуудас/,
Хохирогч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Заал авах өгөх гэсэн фейсбүүк групп дээр заал хайгаад явж байж байсан чинь Kh гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч 100 айл энд заал байна, бүтэн 1 цагийн 40000 төгрөг, урьдчилгаа 20.000 төгрөг, 2 цаг авахаар бол эхлээд 40.000 төгрөгийн урьдчилгааг шилжүүл гэж хэлээд хаан банкны ******* тоот дансыг чатаар явуулсан тэгэхээр нь би ах-Давгаа данснаас 40.000 төгрөгийг шилжүүлчхээд байна уу мөнгөө шилжүүлсэн шүү гэсэн чинь шууд блок хийсэн..." мэдүүлэг /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,
Мөнгө шилжүүлсэн баримт /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Заал авах өгөх гэсэн фейсбүүк групп дээр "Заал байна уу? Гэсэн коммент бичсэн чинь Кһ гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч Сэлбэ сургуулийн заал байна, бүтэн 1 цагийн 70000 төгрөг, урьдчилгаа 40,000 төгрөг эхлээд шилжүүл гэж хэлээд хаан банкны ******* тоот дансыг чатаар явуулсан тэгэхээр нь би өөрийн хаан банкны данснаас 40000 төгрөг шилжүүлсэн. 2 цагийн дараа тухайн фейсбүүк хэрэглэгч дахин чатаар холбогдоод үлдэгдэл 30,000 төгрөг яаралтай шилжүүл хүн авах гээд байна гээд чат бичээд байхаар нь найз Б хаан банкны данснаас ******* тоот данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Сэлбэ сургуулийн заал дээр очсон чинь ийм хүн танихгүй, манай заал цагийн 240.000 төгрөг гэдэг гэж хэлсэн..." мэдүүлэг /ХХ-ийн 74-75 дугаар хуудас/,
Мөнгө шилжүүлсэн баримт, мессеж захидлын хуулбар /ХХ-ийн 77-87 дүгээр хуудас/,
Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг "...******* тоот дансыг **** Х.П эзэмшдэг...”, дансны хуулга /ХХ-ийн 89-106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Х.П-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч Х.П-ийн бусдыг бусдад заал түрээслүүлнэ гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, нийт 215.000 төгрөгийг авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд хуурч мэхлэх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Х.П-ийг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.П нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-д 25,000 төгрөг, хохирогч Е.Х-д 40.000 төгрөг, хохирогч Ч.Х-д 40.000 төгрөг, хохирогч Д.Х-д 40.000 төгрөг, хохирогч Ц.Д-д 70.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна.
Үүнээс хохирогч Ц.Д-д 70.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн байх ба бусад хохирогч нарт учруулсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.П ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Х.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь оюутан байдаг. Хичээлийн өвлийн амралт болж байгаа мөн 20 хоног амраад үргэлжлээд сургуульдаа сурах шаардлага үүсч байгаа учраас шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй6..” гэсэн дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.П-ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.П-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 120 дугаар тал/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 123 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 119 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Х.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.П-д тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.П ид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогтой Х.П-г цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.П-д тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.П -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС