| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-12-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
2023 12 12 2023/ШЦТ/123
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол улсын иргэн, ..........оны ......... дугаар сарын ..........-ний өдөр ......... аймгийн ......... суманд төрсөн, ......... настай, ........ ........ боловсролтой, ........ мэргэжилтэй, ...............ажилтай, ам бүл .........., ............ хамт ......... дүүргийн ......дүгээр хороо, ...............дугаар гудамжны ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ...........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ оны ........ дугаар сарын ..........-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ........ овгийн *******-н *******./РД:./.
******* нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******-н зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж газарт унахад нь толгой хэсэгт нь хэд хэдэн удаа хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, хамрын яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... оны ......дугаар сарын ......-нд шилжих шөнө ..... цагийн үед ........ дүүргийн ........дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “.......” баарны үүдэнд байсан “..........” маркийн машинд суугаад хөдөлж байхад баарнаас зүс таних ......гэх залуу хохирогч залууг дагуулж гарч ирээд “замдаа .... дугаар байранд бууна” гэж хэлээд машины арын суудалд суулгасан. Хөдлөөд явж байхад.... дугаар байрны автобусны орчим ард суусан залуу гэнэт баруун талын чих орчимд нэг удаа цохиход машинаа зогсоогоод нөгөө залуу бид хоёр автобусны буудал дээр хамт буусан. Би яагаад намайг цохисныг гайхаад асуутал “ална аа, ...... намайг мэдэх үү?” гэж хэлсэн. Тэгээд би зам хөндлөн гараад холбооны араар явж байхад нөгөө залуу араас дагаад нүүр ам руу гараа тулгаад “ална аа” гээд хэрүүл хийгээд байхаар нь цохиулсандаа бухимдаад гэнэт тэсрээд баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохьсон, газар унахаар нь толгойн тус газарт нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Нөгөө залуу ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Би хохирол төлөөгүй бөгөөд боломжоороо төлнө. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 173-174/
Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би зугаалганд очоод 3 хундага архи уугаад орой нь “....” бааранд ажлын газрын хүмүүстэйгээ хамт орсон. Бааранд ороод сууж байснаа санаж байна, тэрнээс хойших үйл явдлыг огт мэдэхгүй байгаа. Эмнэлэгт ухаан орох үед өөрөө босоод явж чадахгүй, толгой маш их өвдөж, хамар битүүрч, нүдний хараа огцом муудаж, бэлхүүснээс доошоо хүйтэн оргиж даараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд удаан сууж чадахгүй хүзүүн дээр юм дараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон. Би гомдолтой байна, эрүүл болмоор байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 184/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .... дугаар сарын ....-наас ....-нд шилжих шөнө .... цагийн орчимд эмнэлэг дээр очиход миний хүү Э нь ямар ч ухаангүй, нүүр нь баруун талаараа зулгарсан, зүүн талын хөмсөг орчимд зулгарсан, чамархай орчимд цус гарчихсан, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан бөгөөд хүү маань 4 хоногийн дараа ухаан орсон ба одоо болтол болсон асуудлын талаар юу ч санахгүй байгаа. Хүү маань эхнэр, 0-8 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ....-д 2011 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. *******анай хүү элдэв муу зуршилгүй, төлөв даруухан, хүмүүжилтэй хүүхэд. *******-н зүгээс хохирол төлбөр гэж нэг ч төгрөг өгөөгүй, ганц удаа ч ирж уулзаагүй, энэ хүнд хүн чанар гэж алга. Бидний зүгээс хүүгээ улсын болон хувийн эмнэлэг, бариач гээд яваагүй газар гэж үгүй. Хамгийн сүүлд гэхэд л Хятад руу эмчилгээнд яваад ирлээ. Бодит байдал дээр тэтгэврийн 4 хөгшин л зээл авч чадах чинээгээрээ хүүгээ эмчлүүлж байна. Одоо миний хүү 50 хувийн групп тогтоолгосон учраас ажилгүй болно, гэхдээ ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр нь өнөөдрийн байдлаар гараагүй байна. Одоогийн байдлаар анх байснаа бодвол манай хүүгийн бие сайжирсан хэдээ ч өмнөх шигээ эрүүл саруул болоогүй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай гэсэн. Гомдолтой байна. Бидний зүгээс нийт 53.448.171 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хүү маань удаан хугацааны эмчилгээний үр дүнд хэвийн байдалдаа орох магадлалтай тул цаашид гарах зардлыг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 184, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Иргэний нэхэмжлэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь .... оны .... дугаар сарын ....наас .... дугаар сарын .....-ны өдөр хүртэл гэмтлийн оношоор Багануур Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөг, эрчимт эмчилгээ 2.067.000 төгрөг, эмийн эмчилгээ 1.150.900 төгрөг, ГССҮТ-ийн амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, УКТЭ-ийн амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, УКТЭ-ийн амбулаторийн багц 57.000 төгрөг, нийт 3.337.900 тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 33/67 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ /хх-ийн 32/
Гэрч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Э ах нь .... оны ..... дугаар сарын ....-ны орой .... цагийн үед гэртээ бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн бөгөөд найз С нь утсаар дуудаад ах 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан. ...Эмнэлэг дээр очиход ах Э ах эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
Гэрч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:“...хамт ажилладаг Э, А болон түүний эхнэрүүдийн хамт “....” төвийн караокед 2 цаг дуулж байгаад гараад хажуу талд нь байдаг “.....” бааранд орсон бөгөөд ...... цагийн үед гэртээ харьсан. *******аргааш нь Э-г хүнд зодуулсан талаар мэдсэн. Тухайн үед Э согтсон байсан бөгөөд 7-лаа 2 шил архи хувааж уусан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Гэрч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....цагийн үед манай найзууд эхнэрийн хамт баарнаас гарцгааж, Э бид хоёр үлдсэн. Тэгээд шөнө .... цаг ....минутын үед Э-г баарны гадаа зогсож байсан “.....” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад “одоо харь” гээд явуулсан бөгөөд машины урд нэг танихгүй залуу сууж байсан. *******аргааш өглөө нь Э-н хүнд зодуулсан талаар мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Гэрч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би .. оны .... дугаар сарын ....-ны шөнө .... цагийн үед “.....” баарны гадаа таксинд явахаар ..... улсын дугаартай “.....” маркийн хар саарал өнгийн машинтайгаа зогсож байхад баарнаас нэг танихгүй эрэгтэй урд талын суудал дээр суугаад хөдлөх гэж байхад бас нэг залуу найзтайгаа ирээд “таксинд явах гэж байгаа юм уу?” гээд нэг эрэгтэйг машинд суулгасан. Тэгээд .... дугаар байрны буудлын орчимд явж байхад ард суусан залуу нь урд суусан залуугийн толгойн баруун тал руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэр урд сууж явсан залуу “яаж байна аа, машинаа зогсоочих, үзэх үү үзье” гээд хоёулаа машинаас буусан. Тэгэхээр нь би тэр хоёрыг орхиод шууд хөдлөөд явсан. Тэр хоёр залуу хоёулаа согтуу байсан бөгөөд биеэ авч явах чадвартай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09шэ/159 дугаартай дүгнэлтэд: “*******-н биед одоогоор гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Дээрх ухаан санаа самуурсан, болсон асуудлаа санахгүй байгаа зэргийг нарийн мэргэжлийн эмч болох мэдрэл, сэтгэцийн эмчид үзүүлж гэмтлийн болон бусад шалтгаан нөхцлийг тогтоосны дараа гэмтлийн зэрэг тогтоох боломжтой байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-82/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 698 дугаартай дүгнэлтэд:
1.“*******-н биед баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, хамрын яс, таславчийн хугарал, таслагчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд учирчээ.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгджээ.
3.*******-н биед учирсан баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хамрын яс, таславчийн хугарал, таслагчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4.Баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, хамрын яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, дух, зүүн хацарт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарагдахгүй.
5.Баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Бусад хамрын яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. *******эргэшсэн шинжээч Ө.Сарангэрэл, ахлах зэргийн шинжээч эмч О.Болороо, шинжээч С.Эрдэнэцэцэг” гэжээ /хх-ийн 88-95/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 810 дугаартай дүгнэлтэд:
1.“*******-д баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл, хамрын яс, таславчийн хугарал, таславийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд учирчээ. Баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хамрын яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
2.*******-н баруун нүдний хараа 0.06, зүүн нүдний хараа 0.3 харааны бууралтыг шууд гэмтэлтэй холбоотой гэж үзэх үндэслэл үгүй тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Харин бие дааж явж чадахгүй, хөл гуйвах, байнга даарах бээрэх зовиур нь тархины гэмтэлтэй холбоотой илэрч байгаа шинж тэмдэг байж болох тул гэмтлээс илэрч буй шинж тэмдгүүдэд тусдаа гэмтлийн зэрэг тогтоогддоггүй болно.
3.Баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Бусад хамрын яс, таславчийн хугарал, таслагчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. *******эргэшсэн шинжээч Ө.Сарангэрэл, ахлах зэргийн шинжээч эмч О.Болороо, шинжээч С.Эрдэнэцэцэг” гэжээ /хх-ийн 101-109/
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаартай дүгнэлтээр “******* нь одоо F07.2 тархины доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй байна. ******* нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. ******* нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна. ******* нь одоо F07.2 тархины доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй байгаа тул мэдүүлэг өгөх чадваргүй байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Зөвлөх зэрэгтэй сэтгэцийн эмч Н.Оюунчимэг, сэтгэцийн эмч Я.Ганхүү, илтгэгч тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч Л.Баттулга” гэх дүгнэлт /хх-ийн 118-121/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. 2023 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 06-нд шилжих шөнө болсон гэмт хэргийн улмаас Э-н Э нь тархины доргилтын дараах хам шинж бүхий сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Энэхүү эмгэг нь үндсэн онош болох Ds: “Mild hematoma right temporal base of brain. Cerebral Edema” өвчний шинж тэмдэг байдлаар илэрч байна. Тиймээс сэтгэцэд учирсан хор уршгийн үлдэц байгаа эсэхийг тодорхойлохгүй. Учир нь энэ нь үндсэн оношийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
2. Э-н Э нь тархины доргилтын дараах хам шинж бүхий сэтгэцийн эмгэгтэй болсон нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна. Шинжээч Ц.Анхбаяр, Ц.Долгорсүрэн” гэжээ /хх-ийн 127-129/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаартай дүгнэлтэд:
1.******* нь одоо F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй байна.******* нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. ******* нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна.
2.******* нь F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй байгаа тул мэдүүлэг өгөх чадваргүй байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. /хх-н 118-121
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №09шэ/147 дугаартай дүгнэлтэд:
1. *******-н биед тархины доргилт, баруун талын чихний цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хэвлий хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.
2.Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 132-133/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 926 дугаартай дүгнэлтэд:
1.2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09шэ/147 дугаартай дүгнэлтээс тархины доргилт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. Тархи доргилт гэмтэл нь үзлэг болон шинжилгээгээр тогтоогдсонгүй.
2.*******-н биед учирсан баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хэвлий хэсэгт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******-н биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. *******эргэшсэн шинжээч эмч Б.Ариунзул, ахлах шинжээч эмч Ш.Цэцэгмаа, шинжээч эмч Б.Сэргэлэн” гэжээ /хх-ийн 158-160/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2523 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн “09_h265_20230506075843.mp4” нэртэй дүрс бичлэгээс авто машины улсын дугаарыг тогтоох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн “09_h265_20230506075843.mp4” нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдагдсан авто машин нь “Тоёота Приус-30” маркийн хар өнгийн авто машин байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 139-145/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4117 дугаартай дүгнэлтэд:
1.Шинжилгээнд ирүүлсэн “.... Э.” гэж хаягласан 00616540 гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “......” гэж хаягласан цусанд 2.2 промилли спирт илрэв. Цусан дахь 2.2 промилли спирт согтолтын дунд зэрэгт хамаарна. *******ансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 148-150/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4118 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн *******-н гэх хуруу шилтэй цус нь B /III/ бүлгийн харьяалалтай байна” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 151-153/
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 33/67 дугаартай албан бичгээр “иргэн Э-н Э /РД:...../ нь....... оны ..... дугаар сарын ......-наас ........-ны өдрүүдэд гэмтлийн оношоор Багануур Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөг, эрчимт эмчилгээ 2.067.000 төгрөг, эмийн эмчилгээ 1.150.900 төгрөг, ГССҮТ-ийн амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, УКТЭ-ийн амбулаторийн багц 57.000 төгрөг, нийт 3.337.900 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 29)
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлээр “..... дүүргийн ........дүгээр хороо, ......... дугаар байрны хажууд зодуулсан хүн байна” гэх дуудлагыг ........ оны....... дугаар сарын ......-ны ....... цаг ........ минутад хүлээн авсан” гэжээ /хх-ийн 13/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “......дүүргийн ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” ...ны байрны зүүн ард байрлах дөрвөн замын уулзварын баруун зүг рүү явсан зам дээр болсон байна. Уг замын өргөн нь 7 метр байна. Ертөнцийн зүгээр зүүн талд явган хүний гарцан дээр гэрлийн шон байх бөгөөд гэрлийн шонгоос баруун зүгт 9 метр зайд засмал замын явган хүний замаас тусгаарлах хэсгээс 10 см зайд цеметэн дээр 10х20 см хэмжээтэй газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг хэсэг газраас баруун урд зүг рүү 1 метр газарт цеметэн дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дусагнаж бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. *******өр үлдсэн газарт “1” гэсэн тоогоор тэмдэглэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16/
*******өрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Бүртгэлийн 499 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн албан хаагч А.Б., иргэн Г.С-с ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг “CD”-г эд мөрийн баримтаар тооцов” гэжээ. /хх-н 17/,
Согтуурал шалгасан тэмдэглэлээр “шүүгдэгч *******-н согтуурлын зэргийг ......оны ...... дугаар сарын ......-ны өдрийн ..... цаг ........минутад драггер багаж үлээлгэн шалгахад 0.69 хувьтай байсан” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 216-217/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр: “3 дахь бичлэгт ******* нь 03:26:03-д баарнаас гарч ирэн 03:26:16-д баарны үүдэнд бараан өнгийн суудлын автомашинд зүүн хаалгаар нь урд суудалд суух ба 03:26:57-д баарнаас 2 эрэгтэй гарч ирэн дээрх машин дээр очин арын хаалгаар арын суудалд 1 эрэгтэйг /хохирогч *******/-ыг суулгаж, 03:27:12-д машин хөдлөн явав“
“4 дэх бичлэгт бичлэг нь гар утаснаасаа бичсэн бичлэг байх ба цагдаагийн хэлтсийн холбооны 4 замын уулзварын камерийн бичлэгийг эхлүүлэхэд 2023-05-06 03:44:55 гэсэн бичвэр харагдах ба нийт 03:03 секундын бичлэг, өнгөтөөр бичигдсэн дуугүй дүрс байв. Бичлэгийн дүрсэд 2 эрэгтэй ярилцаж буй дүрс бичигдсэн байх ба 01:44-д хойд талд зогсож буй эрэгтэй /*******/ урд зогсож буй эрэгтэй /*******/-ыг баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохих үед арагшаа унах, газар унах үед 01:48-д хажууд нь очин гараараа нүүрэн тус газар нь олон удаа цохих ба 01:51-д зүүн хөлөөрөө олон удаа дэвслэх үйлдэл гаргах ба 01:54-д баруун хөлөөрөө олон удаа дэвсэх үйлдэл гаргаж байгаад цааш эргэн ахин ирж баруун хөлөөрөө дэвсэх үйлдэл гаргах ба 02:06-д зүүн гараараа татаж чирэх үйлдэл гаргах ба 02:14-д баруун хөлөөрөө ахин дэвслэх үйлдэл гарган газар хэвтэж буй хүний дээгүүр алхаж гаран дээрээс тонгойх үйлдэл гаргах ба 02:21-д ахин баруун гараараа хэд хэдэн удаа цохих үйлдэл гаргаж ахин биенээс нь татан чирэх үйлдэл гаргаж байснаас бичлэг 03:47:47-д дуусаж байв” гэх тэмдэглэл /хх-ийн 20/
Хохирогч *******-н эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд /1-р хх-ийн 110-113, 2-р хх-н 78-142, 198-226, 248-250, 3-р хх-н 1-13, 3-р хх-н 44-45/
“.........”-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06/1323 дугаартай албан бичиг болон цалингийн тодорхойлолтоор “Э. овогтой Э. /РД:./ нь ............ компанид ....... оны ...... дугаар сараас одоог хүртэл 11 жил 01 сар ...... хэсэгт ...... ..албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно. 1 сарын ........ төгрөгийн цалинтай” гэжээ /1-р хх-ийн 236-237/
Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр “*******-г гавал тархины гэмтлийн дараах үлдэц оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэв” гэжээ. /2-р хх-н 183, 236/
Хохирогч *******-н Голомт банкин дахь дансны хуулга болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдалтын эмнэлгийн хуудас /2-р хх-н 53-57, 237-247, 3-р хх-н 46-47/
Хохирогч *******-н эмчилгээ, сувилгаатай холбогдон гарсан зардлуудтай холбоотой баримтууд /1-р хх-н 18, 20-52, 60-69, 72, 2-р хх-ийн 18-52, 60-69, 72-73/,
Голомт банкны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарлагын мэдүүлгээр 13.700 юань худалдан авсан талаарх баримт / 2-р хх-н 14-17, 38-43/
“............” ХХК-ийн орчуулга хийх тусгай зөвшөөрөл бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон орчуулгын хөлс төлсөн талаарх кассын баримт /2-р хх-н 195-197/
Иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа газрын тодорхойлолтоор “....регистрийн дугаартай Б.овгийн *******-н *******, ..... дүүргийн ..... дүгээр хороо, ......... дугаар гудамжны ......... тоотод оршин суудаг” гэжээ. /хх-н 192, 210/,
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор “*******-н ******* /РД: /-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллааа дуусгавар болсонд тооцсугай” /хх-ийн 200/
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******НБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 193, 194-199/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 201-208, 211-214/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч ******* нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 25.294.500 төгрөг, эмчилгээний зардалд 8.405.188 төгрөг, нийт 33.966.688 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулах, харин хохирогчийн цалин хөлс болон шатахууны зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах. *******өн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 3.307.900 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас ”Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг дээд хэмжээгээр нь тооцож, хохирогч талаас нэхэмжилж байгаа ба эмчилгээ, цалин хөлсний зөрүү, шатахууны зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 53.448.171 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “Гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан үзнэ үү. Учир нь хохирогчийн хувьд дунд зэргийн согтолттой байсан ба ******* нь зүгээр явж байсан хүнийг барьж аваад зодоогүй. Хятад улсад эмчлүүлсэн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, *******онголд эмчлүүлсэн зардлыг хүлээн зөвшөөрч байна. Шатахууны зардлын хувьд давхардсан, уншигдахгүй, нэг өдөрт хэт өндөр шатахуун авсан зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх тул цалин хөлсний зөрүү болон шатахууны зардлыг жич нэхэмжлэх эрхтэйгээр, сэтгэцэд учирсан гэм хорын зардлыг гаргуулахдаа гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг харгалзан үзэж багаар тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар ....... оны ......дугаар сарын .......-ны үүрээр ...... цагийн үед ........ дүүргийн........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” баарны гаднаас гэртээ харихаар таксины үйлчилгээнд явж байсан ....... улсын дугаартай “........” маркийн тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж явсан бөгөөд ...... дугаар байрны дэргэдэх автобусны буудлын орчим явж байхад нь тус уг тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан хохирогч ******* түүнийг тодорхой шалтгаангүйгээр баруун чих, шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас хохирогчтой таарамжгүй харилцаа үүсгэн таксинаас бууцгаажээ.
Улмаар ...... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” ...-ны байрны арын засмал замын уулзвар дээр хохирогч *******-н зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж газарт унахад нь толгой хэсэгт нь хэд хэдэн удаа хөлөөрөө дэвсэх, өшиглөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...нөгөө залуу араас дагаад “би чамайг ална аа” гээд хэрүүл хийгээд гараа далайгаад нүүр ам руу тулгаад байхаар нь цохиулсандаа бухимдаад гэнэт тэсрээд гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиж газар унахаар нь толгойн тус газарт нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Хохирогч нь цохиулсаны дараа эсэргүүцэл үзүүлээгүй, унтаж байгаа юм шиг хухираад байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би эмнэлэгт ухаан орох үед өөрөө босоод явж чадахгүй, толгой маш их өвдөж, хамар битүүрч, нүдний хараа огцом муудсан байсан” гэх мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг эмнэлэгт очиход хүү Э нь ямар ч ухаангүй, нүүр нь баруун талаараа зулгарсан, зүүн талын хөмсөг орчимд зулгарсан, чамархай орчимд цус гарчихсан, өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг
-гэрч *******-н мэдүүлсэн “эмнэлэг дээр очиход ах Э эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг,
-гэрч *******-н мэдүүлсэн “баарны гадаа зогсож байсан “......” маркийн тээврийн хэрэгсэлд Э-г суулгахад уг машины урд нэг танихгүй залуу сууж байсан” гэх мэдүүлэг,
-таксины жолооч *******-н гэрчээр мэдүүлсэн “баарны гадаа таксинд явахаар .......улсын дугаартай “.......” маркийн хар саарал өнгийн машинтайгаа зогсож байхад нэг танихгүй эрэгтэй баарнаас гарч ирээд урд талын суудал дээр суугаад хөдлөх гэж байхад бас нэг залуу найзтайгаа ирээд “таксинд явах гэж байгаа юм уу?” гээд нэг эрэгтэйг машинд суулгасан. Тэгээд ......дугаар байрны буудлын орчимд явж байхад ард суусан залуу нь урд суусан залуугийн толгойн баруун тал руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд тэр урд сууж явсан залуу “яаж байна аа, машинаа зогсоочих, үзэх үү үзье” гээд хоёулаа машинаас буусан” гэх мэдүүлэг,
-хохирогч *******-н биед баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл бүхий хүндэвтэр болон хамрын яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тус тус тогтоосон шинжээчийн 698 дугаартай болон 810 дугаартай нэмэлт дүгнэлтүүд,
-хохирогч ******* нь тархины доргилтын дараах хам шинж бүхий сэтгэцийн эмгэгтэй болсон нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсныг тогтоосон шинжээчийн 19 дугаартай дүгнэлт,
-хохирогч ******* нь одоо F07.2 тархины доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй байгаа тул мэдүүлэг өгөх чадваргүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна” гэх 467 дугаартай дүгнэлт болон хэргийн газрын үзлэгийн болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
*******-н шүүгдэгч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь бусад эх сурвалж болох гэрч нарын мэдүүлгүүд, камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
Хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүйлийг шүүгдэгч, хохирогч нарын хэн алины зүй бус хэрэглээ болон хохирогч нь тодорхой шалтаг шалтгаангүйгээр шүүгдэгчийг эхэлж цохьсон үйлдэлтэй холбоотойгоор тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч улмаар хэн нэгэндээ хүч хэрэглэхэд хүрсэн байна. Энэ талаар тухайн үед таксины үйлчилгээнд явж байсан жолооч гэрчээр тодорхой мэдүүлжээ.
Шүүгдэгч *******-н хохирогчийн эсрэг хийсэн “цохиж унагаад хэд хэдэн удаа толгойн тус газар нь өшиглөх, дэвсэх, дахин гараараа цохьсон” үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь *******онгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч *******-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******-н эрүүл мэндэд баруун чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн цусархаг няцрал, хэсэгчилсэн ойгүйдэл, тархины хүнд няцралын дараах байдал, нойргүйдэл бүхий хүндэвтэр болон хамрын яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирчээ.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-с хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 53.448.171 төгрөгийг шүүгдэгч *******-с нэхэмжилжээ.Үүнд:
-сэтгэцэд учирсан дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршгийг тооцохдоо дээд хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 25.294.500 төгрөг,
-*******онгол Улсад эмчлүүлсэн зардал 3.315.850 төгрөг,
-Хятад Улсад эмчлүүлсэн зардал 4.961.358 төгрөг,
-Хятад улсад эмнэлэгт хэвтэхэд авсан цагаан хэрэглэл, малгайны төлбөр, замын зардалд 338.436 төгрөг, орчуулагчийн хөлс 1.000.000 төгрөг, шатахууны зардал 2.108.564 төгрөг,
-хохирогчийн цалин, хөлсний зөрүү 16.429.463 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. /2-р хх-н 196/
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч ******* нь Хятад Улсын Бугат хотод байрлах “*******онгол Хятад” эмнэлэгт 2023 оны 11 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд хэвтэн эмчлүүлж, 9.711.02 юаны өртөг бүхий эмчилгээ хийлгүүлсэн талаарх баримтуудыг тусгай зөвшөөрөл бүхий “.......” ХХК-иар орчуулга хийлгэж ирүүлсэн байна. /3-р хх-н 14-17/
Иймд хохирогч *******-н *******онгол Улсад эмчлүүлсэн зардалд 3.315.850 төгрөг, Хятад Улсад эмчлүүлсэн зардалд 4.598.167 төгрөг, эмчилгээтэй холбоотой баримтуудыг Хятад хэлнээс *******онгол хэл рүү орчуулга хийлгүүлсэн хөлс 1.000.000 төгрөг, Багануур дүүргээс Улаанбаатар хот руу явсан шатахууны зардалд 1.500.000 төгрөг нийт 10.414.017 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулах үндэслэлтэй байна.
Хохирогчийн Хятад Улсад эмчлүүлсэн зардал болох 9.711.02 юаныг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкнаас юань худалдан авсан ханш болох 473.5 төгрөгөөр тооцсон бөгөөд шатахууны зардлыг тооцохдоо уг нотлох баримтууд нь давхардсан, уншигдахгүй байгаа болон хохирогч нь Багануур дүүргээс Улаанбаатар хот руу хэдэн удаа эмчлүүлэхээр явсан зэргийг үндэслэсэн болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн Хятад Улсад эмнэлэгт хэвтэхдээ хэрэглэсэн цагаан хэрэглэл, малгайны үнэ болон замын зардлын талаарх баримтыг Хятад хэлнээс *******онгол хэл рүү орчуулж ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. /3-р хх-н 18-20/
*******өн хохирогч ******* нь сард ........... төгрөгийн цалинтай гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд үүнд нэмэгдэл, урамшуулал, шагналт цалин орсон эсэх нь тодорхойгүй, түүний сүүлийн 6 сарын дундаж цалингийн талаарх баримт зэргийг хэрэгт ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар тооцоолох боломжгүй байх тул хохирогчийн цалин хөлсний зөрүүтэй холбоотой 16.429.463 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. /1-р хх-ийн 236-237, 2-р хх-н 237-245/
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”,
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.
Дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харгалзан шүүхээс нөхөн төлбөрийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бус 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх” хэмжээгээр тооцож, 22.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. (550.000х40=22.000.000)
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу прокурор *******-с “Хохирогч Э.Э нь ......... оны ........ дугаар сарын .....-ны өдрүүдэд гэмтлийн оношоор Багануур Эрүүл мэндийн төв, Гэмтлийн болон Улсын клиникийн төв эмнэлгүүдэд эмчлүүлж, нийт 3.337.900 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал”ыг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 3.337.900 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч *******-н нэхэмжилсэн 3.337.900 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “******* нь ....... .......... ажилладаг тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй. Иймд *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчөөс тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
*******-д “урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, жолоочоор ажилладаг, ам бүл 3” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор “*******-н ******* /ЖЯ/ нь .............. . оны ... дугаар сараас .... оны .... дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн” гэжээ /1 дүгээр хх-н 208/
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Cиди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Хохирогч *******-н Хятад Улсын Бугат хотын “*******онгол Хятад” эмнэлэгт эмчлүүлсэн талаарх 20 хуудас бүхий баримтыг буцаан авах” тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц дээрх баримтуудын эх хувийг хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ....... овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар . овгийн *******-н *******-д 1.500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-с хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 22.000.000 (хорин хоёр сая) төгрөгийг, эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 7.914.017 төгрөгийг, орчуулгын зардалд 1.000.000 төгрөгийг, шатахууны зардалд 1.500.000 төгрөгийг нийт 32.414.017 (гучин хоёр сая дөрвөн зуун арван дөрвөн мянга арван долоон) төгрөгийг гаргуулж, хохирогч *******-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******-н цалин хөлсний зөрүүтэй холбоотой болон Хятад Улсад эмчилгээ хийлгүүлэхтэй холбогдон гарсан цагаан хэрэглэл, малгайны үнэ, замын зардалтой холбоотой нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шатахууны зардалд нэхэмжилсэн 2.108.564 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 608.564 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 3.337.900 (гурван сая гурван зуун гучин долоон мянга есөн зуун) төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.*******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч *******-н Хятад Улсын Бугат хотын “*******онгол Хятад” эмнэлэгт эмчлүүлсэн талаарх 20 хуудас бүхий эх баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******АЙГАЛ*******АА