Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 3501

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Б.Ргийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух, Б.Нд /РД: 0000/ холбогдох,

2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И*******,

Хариуцагч Б.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Р нь миний эхнэр бөгөөд эхнэр маань Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Д******* худалдааны төвд лангуу түрээслэх******* танил эгч Н.Б*******, түүний нөхөр Б.Н нартай уулзан тус төвийн 0573, 0574 гэсэн 2 лангууг түрээслэх******* болсон.

Уг лангууг 2018 оны 11 сараас 2019 оны 5 сар хүртэл 5 сар түрээслэсэн.

Н.Б*******, Б.Н нар гэрээ шинэчлэх үед нэр шилжүүлж өгнө, ямар ч асуудал байхгүй, гэрээний нэр шилжүүлэхэд 2.000.000 төгрөг байдаг юм байна. Мөн бид лангууг 500.000 төгрөгөөр тохижуулсан. Эдг******* мөнгийг өгөөд лангууг түрээслэж болно гэсэн.

Ингээд эхнэр Б.Р 4.500.000 төгрөгийг Б.Нийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. 1000.000 төгрөг нь барьцаа, 1.000.000 төгрөг нь түрээс, үлдсэн 2.500.000 төгрөг нь гэрээний нэр шилжүүлэх болон лангуу тохижилт гэж өгсөн мөнгө.

Лангууг түрээслэсний дараагаар гэрээний нэрээ шилжүүлье гэхэд нэр шилжүүлэх хүн олдохгүй байна, утсаа авахгүй байна гэж элдэв шалтгаан хэлс******* өдийг хүрсэн.

Уг лангуу Д.Ө******* гэж хүний нэр д******* байсан лангуу ба Б.Н сайн таньдаг хүн, асуудалгүй нэрийг чинь шилжүүлж өгнө гэсэн учраас мөнгөө өгсөн.

Эхнэр Б.Р маань төрөх дөхөөд лангууг н.Д*******д 2.500.000 төгрөгөөр шилжүүлсэн бөгөөд н.Д*******гээс авсан 2.500.000 төгрөгийг түүнд 2020 оны 10  сард өгөхөөр шүүх шийдсэн.

Иймд Б.Нээс 2.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхнэр Н.Б******* бид хоёр Д******* худалдааны төв 0573, 0574  тоот лангуунуудыг 2018 оны 8 сараас 2018 оны 11 сар хүртэл түрээслэсэн.

Б.Р бид Алтжин бөмбөгөрт лангуу түрээслэж байсан ба түүний лангуу 12 сард зарагдах болоод надаас Д******* худалдааны төв дэх лангуугаа болих гэж байгаа юм уу, танай лангууг түрээслэе гэсэн.

Би түүнд болно, Д.Ө******* гэж хүнээс түрээслэсэн, чи мөнгийг нь өгөөд цааш нь түрээслээд явбал асуудалгүй гэж хэлсэн. Би лангууг түрээслэхийн тулд Д.Ө*******д 2.500.000 төгрөг өгсөн ба тэр******* надад анх хэлэхдээ лангуу тохижилт болон барьцааны мөнгө гэсэн.

Б.Р миний данс руу мөнгөө шилжүүлсэн. Миний дансанд орсон 4.500.000 төгрөгийн 2.500.000 төгрөг нь нэр шилжүүлэх болон лангуу тохижилтын мөнгө, барьцаа 1.000.000 төгрөг, түрээс 1.000.000 төгрөг.

Би Д.Ө*******гаас түрээслэхдээ эдг******* төлбөрийг төлсөн. Гэрээний нэр шилжүүлэх миний оролцоо биш. Энэ мөнгө орлого ихтэй газрын лангууг түрээслэхийн тулд нөгөө хүндээ өгч байгаа хөлс.  

Болно, бүтнэ гэж авчихаад болохгүй болоод ирэх*******ээ хохирлоо надаас нэхэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Р нь хариуцагч Н.Б*******д холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Р нь Н.Б*******д холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 сарын 6-ны өдрийн 13288-р захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

/ХХ-ийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Р нь хариуцагч Н.Б*******г Б.Н******* /Н.Б*******гийн нөхөр/ солиулах хүсэлт гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 сарын 23-ны өдрийн 17862-р бүхий “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг солин оролцуулах тухай” захирамжаар хариуцагч Н.Б*******г Б.Н******* сольж, Б.Нийг хариуцагчаар татан оролцуулжээ.

/ХХ-ийн 29, 32-36 дугаар тал/

  Нэхэмжлэгч Б.Р нь “Б.Н нь Д******* худалдааны төвд лангууг түрээслэх гэрээний нэр шилжүүлж өгнө гэж, мөн лангуу тохижилтын мөнгө гэж 2.500.000 төгрөг авсан. Үүнийгээ гаргуулна” гэж,

Хариуцагч Б.Н “Өмнөх түрээслэгч Д.Ө*******д 2.500.000 төгрөг төлж лангууг нь түрээслэсэн. Б.Р 2.500.000 төгрөг төлөөд лангуу түрээслэхийг зөвшөөрсөн. Худалдааны төвд ашигтай лангуу түрээслэхэд түүний хөлсөнд өгдөг мөнгө. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

Хариуцагч Б.Н нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай Д******* худалдааны төвийн 0573, 0574 тоот лангууг түрээслэж байсан гэх Д.Ө*******д 2.500.000 төгрөг өгч д******* дурьдсан 2 лангууг 2018 оны 8 сараас 2018 оны 11 сар хүртэл хугацаанд түрээслэсэн талаараа тайлбарлалаа.

Нэхэмжлэгч Б.Р нь хариуцагч Б.Нд лангуу түрээслэх гэрээний нэр шилжүүлэхэд болон лангууны тохижилтын мөнгө хэмээн 2.500.000 төгрөгийг төлж уг худалдааны төв дэх 0573, 05714 тоот лангууг 2018 оны 11 сараас 2019 оны 5 сар хүртэл хугацаанд түрээслэсэн талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

Нэхэмжлэгч Б.Р нь Хаан банк дахь ******* тоот данснаасаа хариуцагч Б.Нийн мөн банк дахь ******* тоот дансанд 2018 оны 12 сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, Б.Ргийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдлоо.

Уг 4.500.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг нь гэрээний нэр шилжүүлэх, лангуу тохижилтын мөнгө, 1.000.000 төгрөг нь барьцаа, 1.000.000 төгрөг нь түрээсийн төлбөр байсан хэмээн талууд хэн аль тайлбарласан бөгөөд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 3 дугаар тал/
            Нэхэмжлэгч Б.Ргийн түрээслэсэн Д******* худалдааны төв дэх 0573, 0574 тоот лангууны түрээслэгч Д.Ө******* бөгөөд Б.Р нь Д******* ХХК-д уг 2 лангууны 2018 оны 12 сар, 2019 оны 1, 2, 3, 4 сарын түрээсийн төлбөрт нийт 4.950.000 төгрөг төлсөн нь Д******* ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 44-46 дугаар тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заажээ.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх******* хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

Хариуцагч Б.Н нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Д*******” ХХК-ийн Д******* худалдааны төвийн лангууг бусдад түрээслүүлэх, уг лангууг бусдад худалдах эрх бүхий этгээд биш байх тул нэхэмжлэгч Б.Р гэрээний нэр шилжүүлэх, лангуу тохижилт хэмээн шилжүүлсэн 2.500.000 төгрөгөө түүнээс буцаан шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Нээс 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рд олгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.Н өөрт хохирол учирсан гэж үзвэл энэ талаараа нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Нээс 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.000 төгрөгийг улсын орлогод хэв******* үлдээж, хариуцагч Б.Нээс 54.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдг*******ийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүг******* зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН