Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

  2024        01         05                                     2024/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Пд холбогдох эрүүгийн ......11000001613 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.П нь 20...... оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна[D1] ” гэв.

Эрүүгийн ......11000001613 дугаартай хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Х.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “20...... оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо сургуулийн ......-47 тоотод оршин суудаг хамаатны Н эгчийнд очиж хонохоор болсон юм. Би тэнд хонож байхад манай хамаатны охин И надад гар утсаа үзүүлсэн бөгөөд би гар утсаар нь найз залуутайгаа чаталсан чатыг нь унштал манай хамаатны охин Иг фейсбүүк чатаар хараасан утгатай чат бичсэн байсан. Би тэр чатыг нь харчхаад тэр өдөр юм бодолгүй унтаад өгсөн. Маргааш нь би өөрийн гэртээ харьчхаад буцаад хамаатны эгчийндээ 13 цагийн үед иртэл хамаатны охин И уйлчихсан байсан. Найз залуу нь гомдоогоод уйлуулчихсан байна гэж бодоод найз залуугийнх нь фейсбүүк цахим хаяг руу нь өөрийн хаягаараа чат бичиж эгчийг битгий гомдоогоод бай өчигдөр бас уйлуулчихсан байсан гэсэн чат бичиж үлдээсэн юм. Би чат бичсэний дараа найз залуу нь И руу залгаж, И гар утсаа надад өгч яриулсан. Надтай найз залуу нь гар утсаар ярихдаа юмаа мэдэхгүй юм байж юундаа мэдрэлтээд байгаа юм. Би чамайг байгаа газарт чинь очиж зодох болно гэх утгатай юм надад хэлсэн юм. Тэгсэн найз залуу нь Ид наад дүүгээ дагуулаад Хайлаастад хүрээд ирээч гэж хэлсэн байсан бөгөөд И надад хандаж хэлэхдээ хоёулаа тийшээ явчхаад хүрээд ирье. Та хоёрыг уулзуулж ярилцуулж учир зүйг нь ололцуулна гэж хэлсэн бөгөөд би тэрэнд нь итгээд Иг дагаад найз залуугийнх нь байгаа газарт нь дагаж очсон. Би Итой цуг найз залуугийнх нь байгаа газарт очтол найз залуу нь намайг харснаа шууд дайраад үгийн зөрүүгүй хөлөөрөө намайг хавирч газарт унагаагаад миний зүүн нүд хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохиж, хөлөөрөө миний нуруу хэсэгт болон гэдэс хэсэг, толгой руу хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед намайг зодож байгаад хэсэг болих хугацаагаар нь босож зугтаагаад төв автомашины зам дагуу явж цагдаагийн автомашиныг явж байхад нь зогсоож би хүнд зодуулчихлаа гэж хэлээд цагдаа нартай цуг зодуулсан газартаа очиж намайг зодсон Игийн найз залууг болон Иг аваад цагдаагийн хэлтэс рүү ирсэн юм. Миний биед учирсан гэмтэл шархыг Игийн найз залуу Э.П гэх хүн миний биед халдаж цохиж учруулсан. Миний биед учирсан гэмтэл шарх нь зүүн нүдний ухархай гэмтэж цээжин хэсэгт хөндүүртэй бас толгой өвдөж байгаа ба нуруу хэсэгт хөндүүртэй өвчтэй байгаа. Би тэр хүүхдийн биед халдаж цохисон зүйл байхгүй. Тэр болсон үйл явдлыг манай хамаатны охин И харж байсан. Тэр үед бид гурваас өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Миний биений гэмтэл шарханд учирсан хохирол мөнгийг нэхэмжлэх болно…” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-p xyудас/

Гэрч М.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… Би 20...... оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байсан ба манай хамаатны дүү Х.О манайд ирж хоносон юм. Би уйланхай гэх өвчтэй бөгөөд тэр өвчнөөсөө болж тэр өдөр гэртээ уйлаад байж байхад манай хамаатны дүү Х.О намайг уйлж байсныг харсан юм. Маргааш нь буюу 20...... оны 10 дугаар сарын 28-ны өдөр би бас тэр өвчнөөсөө болоод гэртээ уйлаад байж байтал Х.О намайг уйлсныг дахин хараад найз залуугаа болж уйлсан гэж бодсон байсан бөгөөд манай найз залуу Э.П рүү фейсбүүкээрээ чат бичиж хоорондоо хэрэлдсэн байсан. Тэр хоёр хоорондоо фейсбүүк чатаар хэрэлдэж маргалдаад тэрний дараа найз залуу маань над руу залгаад наад дүү чинь юу гээд байгаа юм, чи уйлаад байгаа юм уу гэж залгаж бид хоёр хоорондоо ярилцсан. Найз залуу маань Хайлаастын энд ирчихсэн байна, би хамаатны дүүтэй чинь уулзаж ярилцъя гэсэн. Би тэр хоёрыг уулзалдаж асуудлаа шийдэг гэж бодоод Х.Ог дагуулаад найз залуугийн байгаа газарт нь очсон. Тэгсэн Х.О Э.П хоёр уулзалдаж юм ярьж байгаад манай найз залуу Э.Пг цохиж зодоод байхаар нь би дундуур нь орж салгасан. Намайг дундуур орж салгаад байж байх хооронд манай хамаатны дүү Х.О тэр газраас зугтаад явсан байсан. Тэрний дараа удалгүй Х.О цагдаа нартай хүрч ирэн бид нар цагдаагийн газар луу явсан. Манай найз залуу Х.Огийн баруун гарын хэсэгт нь цохин унагааж, газарт унасан байхад нь Х.Огийн нүүрэн хэсэгт нь 1 удаа цохих шиг болсон. Манай хамаатны дүү Х.О Э.Пгийн биед халдаж цохисон зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх- ийн 18-р хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20...... оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13803 дугаартай “Х.Огийн биед духны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун зулай, зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хоёр дал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэднийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-p xyудас/,

Шүүгдэгч Э.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч Э.Пгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх баримт /хх-ийн 41-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-68/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Э.Пд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хурлын тов мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралд хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Э.П нь 20...... оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.Ог зодож эрүүл мэндэд нь “духны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун зулай, зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хоёр дал, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Х.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “20...... оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо сургуулийн ......-47 тоотод оршин суудаг хамаатны эгч Н эгчийнд очиж хонохоор болсон юм. Би тэнд хонож байхад манай хамаатны охин И надад гар утсаа үзүүлсэн бөгөөд би гар утсаар нь найз залуутайгаа чаталсан чатыг нь унштал манай хамаатны охин Иг фейсбүүк чатаар хараасан утгатай чат бичсэн байсан. Би тэр чатыг нь харчхаад тэр өдөр юм бодолгүй унтаад өгсөн. Маргааш нь би өөрийн гэртээ харьчхаад буцаад хамаатны эгчийндээ 13 цагийн үед иртэл хамаатны охин И уйлчихсан байсан. Найз залуу нь гомдоогоод уйлуулчихсан байна гэж бодоод найз залуугийнх нь фейсбүүк цахим хаяг руу нь өөрийн хаягаараа чат бичиж эгчийг битгий гомдоогоод бай өчигдөр бас уйлуулчихсан байсан гэсэн чат бичиж үлдээсэн юм. Би чат бичсэний дараа найз залуу нь И руу залгаж, И гар утсаа надад өгч яриулсан. Надтай найз залуу нь гар утсаар ярихдаа юмаа мэдэхгүй юм байж юундаа мэдрэлтээд байгаа юм. Би чамайг байгаа газарт чинь очиж зодох болно гэх утгатай юм надад хэлсэн юм. Тэгсэн найз залуу нь Ид наад дүүгээ дагуулаад Хайлаастад хүрээд ирээч гэж хэлсэн байсан бөгөөд И надад хандаж хэлэхдээ хоёулаа тийшээ явчхаад хүрээд ирье. Та хоёрыг уулзуулж ярилцуулж учир зүйг нь ололцуулна гэж хэлсэн бөгөөд би тэрэнд нь итгээд Иг дагаад найз залуугийнх нь байгаа газарт нь дагаж очсон. Би Итой цуг найз залуугийнх нь байгаа газарт очтол найз залуу нь намайг харснаа шууд дайраад үгийн зөрүүгүй хөлөөрөө намайг хавирч газарт унагаагаад миний зүүн нүд хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохиж, хөлөөрөө миний нуруу хэсэгт болон гэдэс хэсэг, толгой руу хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед намайг зодож байгаад хэсэг болих хугацаагаар нь босож зугтаагаад төв автомашины зам дагуу явж цагдаагийн автомашиныг явж байхад нь зогсоож би хүнд зодуулчихлаа гэж хэлээд цагдаа нартай цуг зодуулсан газартаа очиж намайг зодсон Игийн найз залууг болон Иг аваад цагдаагийн хэлтэс рүү ирсэн юм. Миний биед учирсан гэмтэл шархыг Игийн найз залуу Э.П гэх хүн миний биед халдаж цохиж учруулсан. Миний биед учирсан гэмтэл шарх нь зүүн нүдний ухархай гэмтэж цээжин хэсэгт хөндүүртэй бас толгой өвдөж байгаа ба нуруу хэсэгт хөндүүртэй өвчтэй байгаа. Би тэр хүүхдийн биед халдаж цохисон зүйл байхгүй. Тэр болсон үйл явдлыг манай хамаатны охин И харж байсан. Тэр үед бид гурваас өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Миний биений гэмтэл шарханд учирсан хохирол мөнгийг нэхэмжлэх болно…” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-p xyудас/,

гэрч М.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… Би 20...... оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байсан ба манай хамаатны дүү Х.О манайд ирж хоносон юм. Би уйланхай гэх өвчтэй бөгөөд тэр өвчнөөсөө болж тэр өдөр гэртээ уйлаад байж байхад манай хамаатны дүү Х.О намайг уйлж байсныг харсан юм. Маргааш нь буюу 20...... оны 10 дугаар сарын 28-ны өдөр би бас тэр өвчнөөсөө болоод гэртээ уйлаад байж байтал Х.О намайг уйлсныг дахин хараад найз залуугаа болж уйлсан гэж бодсон байсан бөгөөд манай найз залуу Э.П рүү фейсбүүкээрээ чат бичиж хоорондоо хэрэлдсэн байсан. Тэр хоёр хоорондоо фейсбүүк чатаар хэрэлдэж маргалдаад тэрний дараа найз залуу маань над руу залгаад наад дүү чинь юу гээд байгаа юм, чи уйлаад байгаа юм уу гэж залгаж бид хоёр хоорондоо ярилцсан. Найз залуу маань Хайлаастын энд ирчихсэн байна, би хамаатны дүүтэй чинь уулзаж ярилцъя гэсэн. Би тэр хоёрыг уулзалдаж асуудлаа шийдэг гэж бодоод Х.Ог дагуулаад найз залуугийн байгаа газарт нь очсон. Тэгсэн Х.О Э.П хоёр уулзалдаж юм ярьж байгаад манай найз залуу Э.Пг цохиж зодоод байхаар нь би дундуур нь орж салгасан. Намайг дундуур орж салгаад байж байх хооронд манай хамаатны дүү Х.О тэр газраас зугтаад явсан байсан. Тэрний дараа удалгүй Х.О цагдаа нартай хүрч ирэн бид нар цагдаагийн газар луу явсан. Манай найз залуу Х.Огийн баруун гарын хэсэгт нь цохин унагааж, газарт унасан байхад нь Х.Огийн нүүрэн хэсэгт нь 1 удаа цохих шиг болсон. Манай хамаатны дүү Х.О Э.Пгийн биед халдаж цохисон зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх- ийн 18-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20...... оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13803 дугаартай “Х.Огийн биед духны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун зулай, зүүн чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хоёр дал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэднийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-p xyудас/,

шүүгдэгч Э.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл шархыг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-35/

шүүгдэгч Э.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна. Би цаашдаа ямар нэгэн үйлдэл хийхдээ хүлээцтэй тайван хандаж байна” гэх мэдүүлэг зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.П нь найз охин болох М.Иг өмөөрөн ирсэн М.Игийн хамаатан насанд хүрээгүй хохирогч Х.Ог өөртэй нь хэрэлдсэн гэх шалтгааны улмаас хөлөөрөө хавирч унагаан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг няцаах  баримт хэрэгт цуглараагүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Пгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн зүгээс 305,550 төгрөгийн баримтыг /хх-38-39/ хэрэгт гаргаж өгсөн ба хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “миний биеийн гэмтэл шарханд учирсан хохирол мөнгийг нэхэмжлэх болно” /хх-11/ гэж, хавтаст хэргийн материалтай танилцахдаа “Уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй” гэж тус тус илэрхийлжээ.

Шүүгдэгч Э.П нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 305,550 төгрөгийг 20...... оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мийн Хаан банкны ............................дугаартай дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны гүйлгээний баримтаар /хх-68/ тогтоогдсон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Э.Пгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг [D2] хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэдийгээр Э.П нь 19 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй боловч “хичээлийн бус цагаар ажил хийж торгуулийн мөнгө төлөх боломжтой, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон түүнд оногдуулах нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Пд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.УУГАНБААТАР