Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 178/2023/0227/Э |
Дугаар | 2024/ШЦТ/03 |
Огноо | 2023-12-28 |
Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, иргэдийн төлөөлөгч *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт ******* *******, ******* оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр хоёр хүүхдийн хамт дүүргийн дүгээр хороо, хороолол, дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын -ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн;
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн;
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 2020/ЦШТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар;
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн товч агуулга: Нийслэлийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндулам “шүүгдэгч *******ийг 2021 оны дүгээр сарын 15, -ны өдрүүдэд дүүргийн 40 дүгээр хороо ны тоот хашаанаас хохирогч гийн ’960’000 төгрөгийн үнэ бүхий ногооны хүлэмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;
- Мөн хохирогч ыг “зөрчлийн улмаас хураагдсан жолооны үнэмлэхийг найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны дүгээр сарын -ны өдрөөс 2020 оны дүгээр сарын 13-ны өдрийн хооронд дөрвөн удаагийн үйлдлээр Хаан банк дахь дугаарын дансаар нийт 1’065’000 төгрөг залилан авсан;
- Хохирогч ийг “Дотоод хэргийн их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, таньдаг хүн байгаа, хүүхдийн чинь оноог нь нэмүүлж сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 5’000’000 төгрөгийг гэрч , нарын Хаан банк дахь , тоот данснуудаар дамжуулан авсан;
- Хохирогч од “газар авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж 2022 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хаан банк дахь өөрийн тоот дансаар нийт 19’000’000 төгрөг шилжүүлэн авч залилсан;
- Хохирогч г “жанжин штабт таньдаг хүн байгаа, тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс байгаа юм, ач хүү ыг чинь тэр хүмүүсийн оронд ажилд оруулж өгье, гэхдээ ажилд оруулахад зургаан хүн дамжина, нэг хүнд нь 500’000 төгрөг өгөхөд нийт 3’000’000 төгрөг болно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны тоот дансаар 3’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан;
- Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн дугаар байрны 7 тоотод оршин суух хохирогч “Баян-Өлгий аймгаас Өвөрхангай аймаг руу дизель түлш ачуулна” гэх зарыг “ ” гэсэн фейсбүүк хаягаас тавихад уг зарын дагуу холбогдож “түлш ачна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1’100’000 төгрөг, мөн өдөр 100’000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр 50’000 төгрөгийг буюу нийт 1’250’000 төгрөгийг Хас банк дахь өөрийн харилцах тоот дансанд шилжүүлэн авсан;
- Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч ыг төөрөгдөлд оруулж, дүүргийн дүгээр хороо, тоот гэртээ байхад нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн хооронд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 861’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
- Хохирогч ыг “барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр төвийн 2 давхарт 2022 оны дугаар сарын 30-ны өдөр, 09 дүгээр сарын 02, 03, -ний өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр нийт 2’750’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн тоот дансаар авч залилсан;
- Хохирогч ийн фейсбүүк группт “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гүний худаг гаргуулна” гэж байршуулсан зарын дагуу холбогдож “Булган аймгийн Баян-Агт суманд гүний худаг гаргаж байна, энэ ажил удахгүй дуусах гэж байгаа ханшаа тохиръё” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч ээс дүүргийн дугаар хороонд байх ногооны талбай дээрээ ажиллаж байхад нь 2022 оны дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нийт 5’500’000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч, залилсан;
- 2022 оны дугаар сарын 10-ны өдөр хохирогч ийн фейсбүүкт байршуулсан “...Хөшөөтөөс Ховд руу нүүрс ачуулах шалаанз хайж байна” гэх зарын дагуу өөрийн дугаарын утаснаас хохирогч ийн эзэмшлийн дугаарын утас руу залган ярьж “...Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлан нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайгаас Ховд аймаг руу 1’000’000 төгрөгөөр нүүрс тээвэрлэнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 2022 оны дугаар сарын 10-ны өдөр 500’000 төгрөг, 2022 оны дугаар сарын 13-ны өдөр 250’000 төгрөг, мөн тус өдөр 50’000 төгрөг буюу нийт 800’000 төгрөгийг гурван удаагийн үйлдлээр Хаан банкны тоот дансаар дамжуулан авч, залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогч гийн “...Би найз буюу //-тай цуг дүүргийн 40 дүгээр хороо ны тоот найз ын хашаанд 2000-2005 оны хооронд ногооны хүлэмж барьж хамт ногоо тарьж байгаад 2018 оноос хойш ногоо тарихгүй байгаа. 2021 оны 03 дугаар сард Цолмонгийн гэсэн дугаар луу гэсэн дугаараас ******* гэх хүн залгаад “ногооны хүлэмжийн төмрөө зарах уу? зарахаар бол танай хүлэмжийг очоод үзье” гэхээр нь “би мэдэхгүй байна эзнээс нь асуугаад хэлье” гэж хэлсэн гэсэн. Би 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн 40 дүгээр хороо ны тоот хашаанд айл буулгах гээд очиход миний бариатай байсан дөрвөн ширхэг хүлэмжийн төмөр, нэг ширхэг зориулалтын угсардаг хүлэмж алга болсон байсан. Би дүүргийн 40 дүгээр хороо, ны тоотод амьдардаг гэх хүнтэй уулзахад “2021 оны 05 дугаар сард ******* гэдэг хүнээс танай бариатай байсан зориулалтын хүлэмжийн S болон П хэлбэртэй хавтгай төмөртэй хүлэмжийн төмрүүдийг худалдан авсан. Мөн ******* дүүргийн 40 дүгээр хороо ны тоотод байсан хүлэмжийн төмөр, труба, хүлэмж бэхэлсэн байсан прүүс мод зэргийг ачаад явсан” гэж хэлсэн. Би ахын хажууд *******ий гэсэн дугаар луу залгахад “намайг уучлаарай зарна гэж бодоод дугаарыг чинь мэдэхгүй болохоор хэлж чадахгүй авчлаа, одоо мөнгийг нь өгье” гэхээр нь “үгүй би зарахгүй, чи миний хүлэмжийн төмрийг буцааж яг байрандаа байрлуул” гэсэн. Тэгсэн чинь ******* уулзъя гээд байхаар нь 07 дугаар сарын 26-ны өдөр би той цуг *******тэй уулзсан чинь “чиний дөрвөн труба төмөртэй хүлэмжийн төмрүүдийг би аваад явсан гэдэг үнэн, би хавтгай төмөртэй зориулалтын хүлэмжийг чинь аваагүй, харин гэх хүнд труба, хүлэмжийн төмөр аваарай гэж хэлээд Нямсүрэнгээс мөнгийг нь аваад явсан, хавтгай төмөртэй хүлэмжийн төмрийг аваарай гэж д хэлээгүй” гэж надад хэлсэн. ...Миний дүүргийн 40 дүгээр хороо ны тоот хашаанд бариатай байсан хүлэмжийн төмрөөс 4 ширхэг хүлэмжийн труба төмөр, 1 ширхэг хавтгай төмөртэй зориулалтын хүлэмж алга болсон байсан. Мөн бэхэлгээний прүс 1 хүлэмжид 4 метртэй 10 ширхэг байсан бас алга болсон байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас);
- Иргэний нэхэмжлэгч гийн “...Би 2021 оны дүгээр сарын 21-ний өдөр эхнэр гийн гэсэн дугаартай данснаас ******* гэх нэртэй гэсэн дугаартай данс руу 300’000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн 50190295 гэсэн дугаартай данснаас 300’000 төгрөг *******ий гэсэн дугаартай данс руу шилжүүлсэн. Мөн 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны данснаасаа 200’000 төгрөг *******ий дугаартай данс руу шилжүүлсэн. ...миний харснаар ******* 2021 оны дүгээр сарын 15, -ны өдрийн хооронд тухайн ны тоот хашаанаас хүлэмжийн пүрүс мод ачиж байхыг би хараад *******ээс яагаад энэ хүлэмжийн модыг ачаад байгаа талаар асуусан чинь ******* надад хэлэхдээ “би энэ хашаанд байгаа бүх хүлэмжийг худалдаад авсан, хашааг нь авах гэсэн чинь үнэтэй дуугараад байна” гэсэн. Тэгэхээр нь “чи энэ хүлэмжээсээ зарах юм уу? зарах бол би авна шүү” гэж хэлээд би гэр рүүгээ орсон. Хэд хоногийн дараа ******* манай гадаа ирж намайг дуудаад “та хүлэмж авах юм уу?” гэхээр нь би авна гэсэн чинь орж үзээд хоёулаа үнээ тохирчих гэхээр нь би *******тэй цуг ны тоот хашаа руу ороод тухайн хашааны хамгийн хойд талд байсан зориулалтын угсардаг хүлэмжийг үзээд 10 ширхэг төмрийг нь 800’000 төгрөгөөр авахаар болсон” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 36-38, 40 дүгээр хуудас);
- Гэрч “...2021 оны 03 дугаар сард над руу танихгүй дугаараас залгаад “ногооны хүлэмж зарах уу?” гэхээр нь би тухайн хүнд хэлэхдээ “би мэдэхгүй гэх хүн эзэмшдэг юм, би мэдэхгүй” гэсэн чинь “очоод үзээдэхье” гэсэн. Тэгээд би тай гар утсаар холбогдсон чинь “би хөдөө байна, чи очоод үзүүлчих” гэсэн. Би ******* гэх хүнд дүүргийн 40 дүгээр хороо, тоот хашаанд байрлах хүлэмжийг үзүүлсэн. Хүлэмж үзсэн ******* гэх хүн хүлэмжүүдээ зарах уу? гэхээр нь би “гийн дугаарыг өгөөд наад хүнээсээ асуу” гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сард над руу залгаад “ дүүргийн 40 дүгээр хороо, тоот хашаанд байсан хүлэмж алга болсон байна” гэхээр нь би тай уулзаад цуг хүлэмж авна гэж байсан ******* гэх хүнтэй утсаар яриад уулзсан. *******тэй уулзаад “яагаад гийн хүлэмжийг хэлэхгүй мөнгөө ч өгөөгүй байж аваад явж байгаа юм бэ?” гэсэн чинь ******* хэлэхдээ “би авсан үнэн, миний мөнгө ороод ирэхээр хүлэмжийн мөнгийг өгнө, хэдээр зарахын” гэхээр нь *******д хэлэхдээ “хүлэмжээ зарахгүй буцааж өг” гэсэн. ******* хэлэхдээ тэр хүлэмжүүдийг барьсан байгаа болохоор одоо буулгаад дахиад барихаар хэцүү байна гэж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн дүгээр хуудас);
- “ ” ХХК-ийн 2021 оны дугаар сарын -ний өдрийн 21/059 “... м урттай, хуучин хэрэглэж байсан 0 ширхэг труба 7’800’000 төгрөг, зориулалтын угсардаг, S болон П хэлбэрийн төмөртэй, хуучин хэрэглэж байсан, 2003 онд худалдаж авсан хүлэмж 5’000’000 төгрөг, 1 метрийн урттай, хуучин хэрэглэж байсан, 2017 онд худалдан авсан 40 ширхэг приүс мод 0’000 төгрөг, нийт ’960’000 төгрөг” гэх хөрөнгийн үнийн тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас);
- гийн 50190295 тоот Хаан банкны дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 66 дугаар хуудас);
- гийн тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 70 дугаар хуудас);
- *******ий тоот Хаан банкны дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 1-1 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2021 оны дүгээр сарын 15, -ны өдрүүдэд дүүргийн 40 дүгээр хороо ны тоот хашаанаас хохирогч гийн ’960’000 төгрөгийн үнэ бүхий ногооны хүлэмж, хүлэмжийн төмөр, прүсс мод зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нэг хүлэмжийн төмрийг иргэний нэхэмжлэгч д 800’000 төгрөгөөр зарж, бусдыг нь өөртөө авсан нь нотлогджээ.
1.2. Хохирогч ын “...2020 оны дүгээр сарын эхээр манай хүү надад хандаж “манай найзад жолооны үнэмлэх хугацаанаас нь өмнө гаргаж өгөх танилцсан хүн байна” гэхээр нь би хүүгийнхээ найз тай утсаар яриад “чамд жолооны үнэмлэх хугацаанаас өмнө сэргээж гаргаж өгөх хүн байгаа гэсэн үү” гэхэд “би өмнө нь нэг ахынд засвар хийж өгсөн юм, тэр ах жолооны үнэмлэхийг хугацаанаас өмнө гаргаж өгч чадна” гэж хэлж байсан гээд тэр хүний утас гээд гэсэн дугаар өгсөн. Би тэр хүн рүү утасдаад “та жолооны үнэмлэх хугацаанаас нь өмнө гаргаж өгч чадах уу” гэхэд “гаргаж өгч чадна” гэж хэлчхээд миний регистрийг асуухаар нь би регистрийн дугаараа хэлэхэд миний овог нэрийг хэлж байсан. Таны жолооны үнэмлэх дуусах хугацаа 05 дугаар сард дуусах юм байна гэж хэлэхээр нь би дотроо яг үнэн хэлж байна гэж бодсон. Маргааш нь үдээс хойш ажил дээр байж байхад 3-4 цагийн үед шиг л санаж байна над руу “би таны жолооны үнэмлэхийг гаргаж өгье, та эхний ээлжид 400’000 төгрөг шилжүүлчхээч” гэхээр нь дансны дугаарыг нь аваад ажил дээрээсээ өөрийн мобайл банкаа ашиглан 400’000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь бас л гэртээ байхад нэг лавлагаа авах ёстой гэж хэлээд 115’000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж авсан. Орой нь гэртээ байхад бас залгаад “одоо таны жолооны үнэмлэхийг гаргах гэж байна 500’000 төгрөг яаралтай хийчхээч” гэхээр нь өөрийн мобайл банкаараа гар утаснаас шилжүүлсэн. Маргааш нь асуухад одоохон гарна гэж хэлж хэд хоног явсаар нэг өдөр нэг лавлагааны 50’000 төгрөг хэрэг болчихлоо гэж хэлээд 50’000 төгрөг шилжүүлж авсан. Түүнээс хойш удахгүй гарна гэж хэлж явсаар би 2020 оны дүгээр сарын 20-ны үед хадам ээжийг Ховд аймагт хүргэчхээд ирээд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын Баянгол баг Шанд дов гэх газар руу ногоо тариалалтаар явсан. Сүүлдээ утсаа авахаа больж хөөцөлдөж чадахгүй явсаар өдийг хүрлээ” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас);
- Хохирогч ын дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 135 дугаар хуудас);
- Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны дугаар сарын 07-ны өдрийн тоот “Танаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ******* ******* /ИН8215/-ын талаар хүний нөөцийн цахим сангаас шүүн үзэхэд мэдээлэл байхгүй байна” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 138 дугаар хуудас);
- *******ий тоот Хаан банкны дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 0-6 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч В.******* нь хохирогч ыг “зөрчлийн улмаас хураагдсан жолооны үнэмлэхийг найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны дүгээр сарын -ны өдрөөс 13-ны өдрийн хооронд дөрвөн удаагийн үйлдлээр Хаан банк дахь тоот дансаараа нийт 1’065’000 төгрөг шилжүүлэн авсан нь нотлогджээ.
1.3. Хохирогч ийн “...2021 оны дугаар сард манай хүү дотоод хэргийн их сургуульд орох гэсэн боловч оноо нь хүрэхгүй байсан болохоор би таньж мэддэг хүмүүсээс хэрхэн яаж орох талаар асууж сураглаж байсан юм. Энэ талаараа манай төрсөн эгчийн охин д хэлж байсан чинь над руу одоо хэзээ гэдгийг нь санахгүй байна, 2021 оны 03 дугаар сарын дундуур залгаад “манайд эмчилгээнд ордог нэг хүн дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж чадна гэж байна” гэсэн. Би уулзъя гэхэд манай дүү утсыг нь өгөхөөр нь ******* гэдэг хүнтэй холбогдсон. Маргааш нь билүү нөгөөдөр нь дотоод хэргийн их сургуулийн хажууханд нэг цайны газарт цагийн үед байх уулзсан юм. Тэгтэл ******* нь надад “5’000’000 төгрөг өгчих таньдаг хүн байгаа” гэхээр нь би зөвшөөрөхөд хоёроос гурван хоногийн дараа над руу ******* залгаад нэг данс өгөөд 1’200’000 төгрөг, дараа нь дахиад залгаад бас нэг данс өгөөд 3’000’000 төгрөг байх, дараа нь мөн адил данс өгөхөөр нь 800’000 төгрөг шилжүүлсэн. Одоо сайн санахгүй байна, дансны хуулгаар хэзээ хэзээ, ямар ямар данс руу шилжүүлсэн нь тодорхой байгаа. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болоход ******* “болоогүй байна, та түр хүлээж байгаарай, оруулж байгаарай” гэхээр нь хүлээж байсаар байгаад өнөөдрийг хүрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас);
- Гэрч ын “...2021 оны дугаар сард манай үеэл дүү дугаар ангиа төгсөөд элсэлтийн шалгалтын оноо нь хүрээгүй болохоор сургуульгүй болчих гээд байна гэсэн яриа манай хамаатан садангууд дунд гарсан байсан. Би дотроо тусалъя гэж бодоод ******* рүү таньж мэддэг хүн байж магадгүй, ямар нэг арга олж өгөх байх гэж бодоод түүний гэсэн дугаар руу залгаад “манай дүү Дотоод хэргийн их сургуульд орох гэсэн чинь оноо нь хүрдэггүй, танд ямар нэг арга байна уу” гэж асуухад “болно би хүнтэй яриад эргээд хариу хэлье” гэхээр нь утсаа тасалсан. Маргааш нь над руу ******* ах залгаад “асуулаа болно гэж байна” гэхээр нь “би таныг эгчтэйгээ холбоод егье” гээд эгчийн дугаарыг өгсөн. Тэр хоёр хоорондоо ярилцаад тохирсон гэсэн. Яг хэрхэн яаж тохирсон талаар нь мэдэхгүй. ...Дотоод хэргийн их сургуульд хандивын анги гэж байдаг тэр ангид нь хөөцөлдөөд оруулаад өгье гэж хэлсэн. Ер нь бол оноо нь хүрэхгүй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлээд оруулчихдаг юм гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас);
- Гэрч ийн “...******* нэг өдөр над руу залгаад мэнд мэдээд шууд л чиний данс руу мөнгө хийлгээд авчихъя гэсэн. Тухайн үед надаас ******* 100’000 төгрөг зээлсэн байсан болохоор би “өрөө хэзээ өгөх гэж байна” гэхэд “тэгвэл чи зээлсэн мөнгөө авч үлдээд үлдэгдлийг нь би чамд дансны дугаар өгье тэр рүү шилжүүлчих” гэхээр нь өрөө авч байгаа болохоор зөвшөөрөөд дансныхаа дугаарыг өгсөн. Удалгүй 1’200’000 төгрөг орж ирэхээр нь *******тэй яриад надад данс хэлж өгөхөөр нь би тэр данс руу 1’100’000 төгрөгийг нь тэр дор нь шилжүүлсэн. ...гэнэт л над руу яриад “миний данс гацсан чиний данс руу мөнгө хийгээд шилжүүлээд авъя” гэхээр нь надад нээх хэцүү санагдаагүй дээрээс нь 100’000 төгрөгийн өрөө өгнө гэхээр нь зөвшөөрөөд л дансаа өгсөн. Би ямар учиртай мөнгө гэдгийг нь ч асуугаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187 дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч *******ий тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2021 оны дугаар сарын эхээр байх манай найз нь Улаанбаатар мед нэртэй эмнэлэгт бөөрний дутагдлын аппаратад ордог юм. Нэг өдөр хамт очтол гэж сувилагч эмэгтэйн надаас шууд “та манай эгчийн хүүхдийг дотоод хэргийн их сургуульд оруулж өгөх боломж байна уу” гэхээр нь би “тэр өдрөө хүнээс асууж өгье” гэж хэлээд өнгөрсөн. Хэд хоногийн дараа руу яриад “ах нь сургуульд оруулаад өгье, танил тал байгаа” гэж хэлээд гэх эгчийг нь дуудуулаад бид хоёр 2022 оны дугаар сарын сүүлээр дотоод хэргийн их сургуулийн хажууд байх цайны газарт уулзаад би эгчид “5’000’000 төгрөг өгчих, би ямар ч байсан хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө” гэж хэлээд 5’000’000 төгрөг авсан. ...Тухайн үед миний дансыг шүүхийн шийдвэрээс битүүмжилсэн байсан болохоор би ганц нэг удаа бэр дүү болон найз нарын дансыг бичиж тэмдэглэж аваад хоол ундны мөнгө төгрөг шилжүүлж авч байсан юм. Тэр үедээ би тэмдэглэсэн цааснаасаа хараад эгчид хэлж өгсөн. , нар руу болохоор мөнгө орсны дараа “хүнээс мөнгө орсон байх ёстой, ах нь чиний дансыг өгсөн, аваад өгөөч” гэж хэлээд л авчихдаг байсан. ... нь миний том ахын хүүгийн эхнэр байгаа юм. нь бол зүгээр л танил эмэгтэй байгаа юм. ...Би хувийн хэрэгцээнд болон зарим нэг газар тавьсан байсан өрөө өгөөд дууссан... 2019, 2020 онд коронавирусын халдвар гараад ажил зогсоод энэ хугацаанд би мөрийтэй тоглоом тоглоод их хэмжээний өрөнд орсон. Тэгээд л өрөө төлөх гээд л ийм асуудал болчихлоо... Би 2’000’000 төгрөг өгсөн байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 196 дугаар хуудас);
- ийн тоот Хаан банкны дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас);
- ийн 5019329 тоот Хаан банкны дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 202-2 дүгээр хуудас);
- Хохирогч ийн тоот Хаан банкны дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч ийг “дотоод хэргийн их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, таньдаг хүн байгаа хүү г чинь оноог нь нэмүүлж сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 5’000’000 төгрөгийг гэрч , нарын Хаан банкны , тоот данснуудаар дамжуулан авсан нь нотлогджээ.
1.4. Хохирогч ын “...2022 оны 03 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ буюу дугаар хороо дүгээр байрны хойд талын дугуй засвар дээрээ байж байтал ******* гэх хүн надаас дугуйгаа засуулсан. Тэр ******* надад “одоо энэ дугуй засвар байгаа газрыг чинь улсаас нураагаад шилжүүлэх юм байна, би одоо энэ дугуй засвар байгаа газрыг чинь өөр дээр чинь буцаагаад аваад өгье, би бас энэ газрыг авах гэж байгаа юм, би авлигатай тэмцэх газарт ажилладаг юм” гэж хэлэхээр нь би итгээд за тэгвэл та одоо энэ дугуй засвар байгаа газрыг надад буцаагаад аваад өг гэж хэлсэн чинь тэгье гэж хэлээд миний утасны дугаарыг аваад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа ******* над руу залгаад “дугуй засвар байгаа газрыг чинь өөр дээр чинь шилжүүлэхэд эхний ээлжид 13’000’000 төгрөг болох юм байна, над руу шилжүүлчих” гээд дугаарын данс өгөхөөр нь би Саппоро төвийн Хаан банкнаас ******* гэдэг хүний тоот данс руу өөрийнхөө тоот дансаар шилжүүлсэн. Хоёроос гурван хоногийн дараа ******* над руу залгаад “за одоо газар чинь өөр дээр чинь бүтчихлээ, чи над руу 6’000’000 төгрөг явуулчих” гэхээр нь би *******ий тоот данс руу өөрийнхөө тоот дансаар Содон хорооллын Хаан банкнаас 6’000’000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш ******* гэдэг хүн надад худлаа үнэн юм яриад яваад байгаа юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас);
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр -ний өдрийн 01-/35 тоот “Юра овогтой ******* (РД:ИН8215) нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар тус албанд хүсэлт ирүүлээгүй байна” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 80 дугаар хуудас);
- Хохирогч ын Хаан банкны тоот дансны “...шүүгдэгч *******ий тоотод дансанд 2022 оны 03 дугаар сарын -ны өдөр 3’000’000 төгрөг, мөн тус өдөр 10’000’000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 6’000’000 төгрөг шилжүүлсэн” гэх агуулга бүхий хуулга (2 дахь хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч ыг “дугуй засварынх нь газрыг авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж 2022 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хаан банк дахь өөрийн тоот дансаар нийт 19’000’000 төгрөг шилжүүлэн авсан нь нотлогдсон байна.
1.5. Хохирогч гийн “...2021 оны 06 дугаар сард манай ач хүү Батлан хамгаалах их сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн. Ажил олдохгүй байсан учир хүргэн, хүүхдүүддээ “ыг ажилд оруулмаар байна” гэж ярьтал хүргэн “надад цэргийн ангид ажилладаг таньдаг хүн байгаа би тантай холбоод өгье” гэсэн. Хэд хоногийн дараа би ******* гэх хүний утасны дугаарыг аваад холбогдож ач хүү ыгоо ажилд оруулах талаар ярихад “жанжин штабт таньдаг хүн байгаа оруулаад өгч болно, одоо удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа хүмүүс байгаа юм, тэр хүмүүсийн оронд оруулаад өгье, гэхдээ зургаан хүн дамжиж байж болох тул нэг хүний 500’000 төгрөг болно шүү” гэсэн. Би зөвшөөрөөд мөнгийг нь өгье гэтэл “за тэгвэл нарийн бичиг гийн данс руу 3’000’000 төгрөгөө шилжүүлчих” гээд надад данс явуулсан. Би уг данс руу 3’000’000 төгрөг шилжүүлчхээд холбогдоход “та хүлээгээд байж бай, би эргээд холбогдъё” гэсэн. Хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сард би өөрөө ******* рүү залгаад юу болж байгаа талаар асуухад “за одоогоор хүмүүс нь тэтгэвэртээ гараагүй байна, удахгүй гарчихна, тэгээд болно” гэсэн. Тэгээд л тэрнээс хойш байнга худлаа ярьсаар байгаад өдийг хүрсэн. ...Би гэртээ байхдаа интернэт банк ашиглан гэх хүний дугаарын данс руу 3’000’000 төгрөг шилжүүлсэн. ...Жанжин штабт нягтлангаар оруулж өгнө гэж байгаад сүүлдээ 4 дүгээр ангид химийн лабораторид оруулж өгөхөөр боллоо гэж байгаад утсаа ч авахгүй алга болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13- дүгээр хуудас);
- Хохирогч гийн дахин өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай хүү ын данс руу ******* 3’000’000 төгрөг шилжүүлэн өгсөн. Одоо надад *******ээс авах авлага байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн дугаар хуудас);
- Гэрч гийн “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өмнө зүс таньдаг байсан ******* гэх хүн над руу дугаарын утаснаас залгаад “ахынх нь данс мобайл огт ажилладаггүй ээ, чи дансаа түр өгөөдхөөч ах нь мөнгө яаралтай шилжүүлээд аваадахъя, эргээд миний данс руу шилжүүлээд өгөөрэй, гүйлгээний утга дээр нь чи утсаа биччихээрэй” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дансыг өгсөн. Удалгүй миний дансанд 3’000’000 төгрөг дугаарын данснаас орж ирсэн бөгөөд уг мөнгийг *******ий дугаарын данс руу нь шилжүүлж өгсөн. ...2021 оны 07 дугаар сард бас л ******* гэх хүн над руу залгаад “нэг тус болооч чам руу нэг хүн ярина, чи тэр хүнд өөрийгөө жанжин штабт ажилладаг гээд хэлээд өгөөч, яг утсаар яриулах хүн маань хөдөө ажилтай яваад байгаа болохоор өөр яриулах хүн олдохгүй байна, чи нэг тус болоод хүн залгахаар тэгээд хэлээд өгөөч” гэж байсан. Удалгүй нэг дугаараас миний дугаарын утас руу залгаад “жанжин штабт ажилладаг уу” гэхээр нь би тийм гэж худлаа хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч *******ий тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би гийн хүүхдийн их сургууль төгссөн баримт материалуудыг аваад жанжин штаб дээр авч очоод таньдаг хүмүүстэйгээ уулзах гэтэл уулзаж чадаагүй бөгөөд тухайн үед өртэй хүн маань өрөө нэхээд байхаар нь гэх хүнд 2’500’000 төгрөгийг өрөндөө өгчихсөн. эгчид худлаа яриад хүүхдийг нь ажилд оруулж өгөөгүй. ...Тухайн үед миний өөрийн банкны данснуудыг шүүхийн шийдвэрээс хаасан байсан тул зүс таних руу холбогдоод “мөнгө түр аваадахъя, минийх болохгүй байна” гэж хэлээд дугаарын дансыг эгчид өгөөд 3’000’000 төгрөг шилжүүлж авсан. гийн дансанд уг мөнгө орж ирсний дараа би өөрийнхөө дансыг нээлгэчхээд өөрийн Хаан банкны дугаарын данс руу шилжүүлж авсан. ...Хүнд өртэй байсан тул 2’500’000 төгрөгийг өрөндөө өгсөн. Үлдсэн 500’000 төгрөгөөр машиныхаа сэлбэгийг аваад үрчихсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас);
- гийн Хаан банк дахь тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч г “жанжин штабт таньдаг хүн байгаа, тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс байгаа юм, ач хүү ыг чинь тэр хүмүүсийн оронд ажилд оруулж өгье, гэхдээ ажилд оруулахад зургаан хүн дамжина, нэг хүнд нь 500’000 төгрөг өгөхөд нийт 3’000’000 төгрөг болно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрч гийн Хаан банкны тоот дансаар 3’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан нь нотлогджээ.
2.6. Хохирогч ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өдөр “Баян-Өлгий аймгаас Өвөрхангай аймаг руу дизель түлш ачуулна” гэж зар тавьсан юм. Гэтэл 966262 гэх дугаараас баргил бүдүүн дуутай эрэгтэй хүн залгаад “та Баян-Өлгий аймгаас түлш ачуулна гэсэн үү? Би Ховд аймгийн Хөшөөтөд ачаа буулгаж байна, танай түлшийг ачъя, Ховд аймгаас Баян-Өлгийн аймаг руу явах түлшний мөнгө надад алга, та урьдчилгаа 1’200’000 төгрөг шилжүүл” гээд дугаарын ******* гэх данс надад өгсөн. Би өөрийн эзэмшлийн дугаарын данснаас 1’100’000 төгрөгөөр хийгээд, дахин 100’000 төгрөг хэсэг хугацааны дараа шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр тухайн хүн над руу яриад “машиныхаа моторыг янзлуулж байна, 50’000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэсэн. Би 50’000 төгрөг тухайн данс руу нь хийсэн. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр над руу залгаад “би Баян-Өлгий аймагт хүрээд ирлээ, 100’000 төгрөг өгөөч” гэсэн. Би өөрийн дугаарын данснаас данс руу шилжүүлсэн. Маргааш нь надтай холбогдоод тухайн түлш ачих нэртэй компани дээр чинь очлоо гэж хэлсэн. Тэрнээс хойш одоог хүртэл утас нь холбогдохоо байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******ий Хас банк дахь тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 9-250 хуудас);
- Хохирогч ийн Хас банк дахь тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас);
- Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хохирол тооцсон “...Шилжүүлэгч Чулуунчимэг гэх утгатай 1’100’000 төгрөг 2022 оны 11 дүгээр 09-ний өдөр, ...100’000 төгрөг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, ...50’000 төгрөг 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр. Нийт 1’250’000 төгрөгийг шилжүүлсэн байв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас) зэргээр хохирогч нь Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн дугаар байрны 7 тоотод байхдаа “Баян-Өлгий аймгаас Өвөрхангай аймаг руу дизель түлш ачуулна” гэх зарыг “ ” гэсэн фейсбүүк хаягаас тавихад шүүгдэгч ******* нь уг зарын дагуу холбогдож, тухайн түлшийг ачна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1’100’000 төгрөг, мөн өдөр 100’000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр 50’000 төгрөгийг буюу нийт 1’250’000 төгрөгийг Хас банк дахь өөрийн тоот дансаар шилжүүлэн авсан нь нотлогдож байна.
1.7. Хохирогч ын “...Манай хүү 22 настай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт орох гэж явж байгаад шөнийн цагийн үед Сүхбаатар аймгийн Баян-уул багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үедээ адуутай мөргөлдөж Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн дүгээр хороо консулын тоот гэртээ байхдаа манай найз н.Чүлтэм ирэхээр нь тухайн зүйлийг буюу хүү адуу мөргөсөн талаар ярьсан. Н.Чүлтэм нь “манай нутгийн дүү ******* гэх хүн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад больсон, ******* тухайн адуу мөргөсөн асуудлыг хөөцөлдөж шийдвэрлүүлж чадах байх” гэж надад хэлж байсан. Түүнээс хойш хоёроос гурван хоногийн дараа н.Чүлтэм дүү *******ийг дагуулж манай гэрт ирсэн. Би хүү ыг хөдөө орон нутгийн замд явж байгаад адуу мөргөсөн гэж хэлэхэд ******* тухайн асуудлыг асуудалгүй шийдвэрлүүлж өгнө гэж хэлсэн. Би *******ээр хүү ын адуу мөргөсөн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн хооронд нийт 1’250’000 төгрөг *******ий тоот дансанд өөрийн 50362300 тоот данснаас шилжүүлсэн боловч ******* манай хүү ын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй, , дугаарын утсаа салгаж алга болсон. ******* надаас мөнгө авахдаа “танай хүүгийн асуудлыг шийдүүлэх гээд хүн хоолонд оруулж байна, хүнээс зөвлөгөө авч байна, бичиг баримт цуглуулахад мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр мөнгө авч байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 194 дүгээр хуудас);
- Хохирогч ын Хаан банк дахь 50362300 тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 195-199 дүгээр хуудас);
- Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хохирогч ын 50362300 тоот дансанд үзлэг хийсэн “...үзлэгээр *******ий тоот данс руу 861’000 төгрөгийн орлого хийж, буцааж 28’000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн” гэх агуулгатай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 211-2 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч ыг дүүргийн дүгээр хороо, тоот гэртээ байхад нь хүү ын зам тээврийн осол гаргасан асуудлыг шийдвэрлэж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн хооронд дөрвөн удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 861’000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авсан нь нотлогджээ.
1.8. Хохирогч ын “...2022 оны 07 дугаар сараас хойш өрлөг хийдэг байгууллага хувь хүнтэй хамтарч ажиллана гэх утга бүхий зарыг өөрийн цахим Батзориг гэх хаягаар дамжуулан байрлуулж эхэлсэн юм. ... дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн эрэгтэй хүнтэй анх удаа уулзсан юм. Дараа нь буюу 2022 оны дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэх нэртэй их дэлгүүрийн 2 давхарт тухайн эрэгтэй хүнтэй дахиж уулзаж барилгын ажил хийж гүйцэтгэх талаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгууллагынхаа 51353911 тоот дансаар тухайн хүний тоот Хаан банкны данс руу 2’000’000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гэрээг нь миний нөхөр Б.Эрдэнэсайхан ******* гэх хүнтэй байгуулсан бөгөөд миний бие хажууд нь хамт байж байгаад байгууллагынхаа данснаас ажил гүйцэтгэх хөлс буюу урьдчилгаа гээд 2’000’000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ...2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тэр автомашинд нь 250’000 төгрөгийн түлш хийж өгсөн. ...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 200’000 төгрөгийн түлш хийж өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр 300’000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. ...ажил хийх боломжгүй гэж хэлээд явсан. Тухайн цагаас хойш *******тэй уулзалдаж чадаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас);
- Гэрч Б.Эрдэнэсайханы “...Манай байгууллага нь 2022 оны 03 дугаар сарын -ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах Бор хөөвөр гэх газарт 11 ширхэг 6*6 хэмжээтэй аж үйлдвэрийн худаг барих ажил хийж эхэлсэн юм. Улмаар тухайн ажилд ажилтан авах зорилгоор 2022 оны 07 дугаар сараас хойш фейсбүүк орчинд би өөрийн ашигладаг “ ” гэх хаягаас “өрлөг хийдэг хувь хүн, бригад ажилд авна” гэх утгатай зарыг байршуулж эхэлсэн. 2022 оны дугаар сарын 25-ны өдөр миний 991056 дугаар руу 966262 гэх дугаараас залгаад “барилгын өрлөг хийдэг бригадтай ******* гэдэг хүн байна, мэдээлэл авъя” гэхээр нь тухайн үед барих гэж байгаа барилгын талаар болон хаана баригдаж байгаа талаар нь урьдчилсан байдлаар хэлж, уулзаж байгаад ярилцахаар болоод утсаа тасалсан юм. Улмаар 2022 оны дугаар сарын 28-ны өдөр дахин ******* гэдэг хүнтэй утсаар холбогдоод тухайн хүнтэй би эхнэр ын хамтаар дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсанд анх уулзаад *******ий бригадын талаар мэдээлэл авахад “6-8 хүнтэй өрлөг хийдэг, тоног төхөөрөмж багаж сайтай, унаа тэрэгтэй, хөдөө гадаа ажиллах боломжтой, тухайн багаараа олон жил ажиллаж байгаа” гэх мэтээр бид хоёрт танилцуулсан учраас итгэж өөрсдийн эрхэлж байгаа ажлаа танилцуулан, хамтран ажиллахаар болбол хаана, ямар ажил хийж гүйцэтгэх талаар нь хэлж ярьсан юм. Тухайн үед ******* гэдэг хүн эхнэр бид хоёрт хандаж урьдчилгаа 5’000’000 төгрөг хүссэн учраас тухайн мөнгийг шууд өгөх боломжгүй талаараа хэлэхэд “за тэгвэл би урьдчилгаа мөнгөө буулгая, та хоёр одоо надад 3’000’000 төгрөг өгчих” гэхээр нь би “одоо шууд уулзаад мөнгө өгөх боломжгүй, та манай байгууллагатай гэрээ байгуулсан тохиолдолд хүссэн урьдчилгааны мөнгө болох 3’000’000 төгрөгийн 2’000’000 төгрөгийг нь, харин ажлаа эхлэх үед нь үлдсэн 1’000’000 төгрөгийг өгье” гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулах үедээ уулзалдахаар болоод салсан. 2022 оны дугаар сарын 30-ны өглөө ******* гэх хүнтэй дахин утсаар холбогдож байгаад дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн 2 давхарт уулзалдаад “ажил гүйцэтгэх” гэрээг би тухайн хүнтэй байгуулсан юм. Мөн тохиролцсоны дагуу байгууллагын 51353911 тоот данснаас ******* *******ий эзэмшлийн тоот данс руу 2’000’000 төгрөг шилжүүлсэн. Улмаар гэрээнд тусгасан огноо буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил эхлэх байсан тул ******* болон түүний бригадтай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уулзаад ажил гүйцэтгэх газар болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэр Бор хөөвөр гэх газар руу хөдлөхөөр Улаанбаатар хотоос хамт гарч явахаар тохиролцоод салсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө би өөрийн дугаараас *******ий 966262 дугаар руу залгаад “хөдөө явах цаг боллоо, та болон таны удирдлага дор ажиллах бригад чинь явахад бэлэн эсэх” талаар асуухад “бэлэн бэлэн, одоо яг гарах гэж байна, та хэд түрүүлээд зөөлхөн явж бай” гэж хэлсэн учраас *******ий үгэнд итгээд Налайх дүүрэгт түрүүлж очоод хүлээж эхэлсэн юм. Удаан хугацаа өнгөрсний дараа “очиж байна” гэх мэтээр ярьсаар байгаад 15 цагийн үед ******* нь УНИ улсын дугаартай саарал өнгийн Старекс загварын автомашинтай нас өндөр хоёр эрэгтэй хүний хамтаар ирсэн. Тухайн үед би гайхаад юу болоод байгаа талаар буюу авч очихоор тохиролцсон байсан ажилчдын амьдрах чирч явдаг явуулын сууц болон 6-8 хүнтэй ажиллана гэж ярьсан бригад чинь хаана байгаа талаар асуухад ******* “одоо араас хөдөлж байгаа санаа зовох хэрэггүй, хэдүүлээ түрүүлээд явж байя” гэж хэлсэн учраас түүний үгэнд итгээд явахаар болсон. Тухайн үед ******* нь унаж яваа автомашины түлш дууссан тул хийж өгөхийг хүсээд байсан болохоор арга буюу түүний автомашинд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэс гэх шатахуун түгээх газраас 250’000 төгрөгийн түлш хийж өгсөн. Мөн түүний данс руу нь өөрийнх нь гуйлтын дагуу дахин 250’000 төгрөгийг шилжүүлээд тухайн газраас хөдлөөд явсан юм. ...Тухайн үед би “араас чинь ирж байгаа гэж хэлсэн ажил хийх бригадын ажилтнууд чинь болон та нарын байрлах зөөврийн сууц чинь хаана байгаа” талаар асуухад “зөөврийн сууцны хагас голын шаараг нурсан, мөн тухайн зөөврийн сууцыг чирч авчрах автомашины кроп эвдэрсэн” гэх мэт зүйл яриад “шөнөдөө засагдах байх” гэж хэлээд өнгөрсөн. ...*******ийг дагуулаад Дорноговь аймгийн Сайншандын төвөөс 15 км зайд байх газрын тосны үйлдвэрийн кемп дээр ирээд *******ий ажилчдыг байрлуулах зорилгоор таван ханатай гэр болон бусад зүйлийг өгөөд тус аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах Бор хөөвөр гэх газарт очиж цуг барилцаж өгсөн. Би эхнэр ын хамт хот руу буцахаар болоход ******* эхнэр бид хоёрт хандан “би хөдөө эвдрээд зогсчихсон байгаа автомашин дээрээ өөрөө очиж учрын олохгүй бол болохгүй юм шиг байна, та хоёр миний автомашинд дахиад түлш хийгээд өг, би эвдэрчихсэн байгаа автомашин дээрээ очоод сэлбэгийг нь худалдаж аваад, хурдан янзлаад буцаж ирээд ажлаа эхлүүлэхээр бодомж байна” гэсэн учраас эхнэр бид хоёр дахин итгээд түүний унаж явсан автомашинд 250’000 төгрөгөөр түлш хийж өгөөд явуулсан. Би эхнэрийн хамт *******ий араас хөдөлсөн боловч хот орох замдаа огт тааралдаагүй, мөн замд эвдэрсэн автомашин огт олохгүй явсаар байгаад Улаанбаатар хотод орж ирсэн. Тухайн үед ******* тогтмол залгаад хаана явж байгаа талаар асуугаад байсан гэдгийг нь санаж байна. Улаанбаатар хотод ирээд гэртээ амрах гэж байхад ******* “эвдэрсэн автомашиндаа кроп худалдаж авах хэрэгтэй байна, миний данс руу 300’000 төгрөг шилжүүл” гээд байсан ба “орой болсон байна маргааш өглөө шилжүүлье” гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын -ний өглөө түүний эзэмшлийн Хаан банк дахь данс руу нь дахин 300’000 төгрөгийг байгууллагын данснаас шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа “өнөөдөртөө багтаад автомашинаа засаад явна биз дээ” гэж *******тэй ярихад “тэгнэ тэгнэ, өнөөдөр засуулаад эндээс хөдлөхдөө тан руу залгаад хэлье, та араас хурдан хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь за тэгье гэж тохиролцоод утсаа тасалсан юм. Гэвч удалгүй Бор хөөвөрт байрлах кемпийн ажилтан над руу мессеж бичээд “танайд ажиллахаар ирсэн хүмүүс чинь алга байна, мөн сая барьсан монгол гэр чинь алга байна” гэсэн учраас би гайхаад шууд гэрээсээ тухайн газар руу хөдөлсөн. ...Би замд явж байхдаа *******ийг хаана явж байгаа талаар асуухад “зургаан хүнтэй өөрийн автомашинтайгаа Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт явж байна, та Шанд дээр очоод цагаан хаалган дээр хүлээж байгаарай, хүн багтахгүй байгаа учраас хоёр ч гэсэн хүнээ таны автомашинд суулгаад цааш явъя” гэхээр нь итгээд *******ийг Сайншанд гэх газрын цагаан хаалга орчимд 48 цаг автомашиндаа хүлээж байж уулзалдсан юм. Харин ******* хэлсэн үгээрээ биш шал өөр хоёр хүнтэй мөн жижиг тэрэгтэй ирсэн бөгөөд мөн л “бригад араас ирж байгаа, гэр чинь алга болсон бол та манай хоёр хүнийг авч яваад шинэ гэрээ барьж бай” гэж хэлээд “би кроп нь эвдэрчихсэн автомашинаа болон бригадын хүмүүсээ дагуулаад ардаас чинь яваад очъё” гээд салаад явсан. ...тухайн үед Бор хөөвөрт барьсан гэр алга болчихсон гэж яригдсан учраас өөрөө тухайн газарт очиж болсон асуудлын талаар тодруулахаар явсан хойгуур Улаанбаатар хотоос ирсэн миний эхнэртэй ******* нь Сайншанд төвөөс 15 км зайтай газрын тосны үйлдвэрийн кемп дээр хамт очоод согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж тус газраар орилж хашхираад тухайн газарт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амгалан тайван байдал ихээр алдагдуулж байгаад “та нар цалин мөнгөө цагт нь өгч чаддаггүй хүмүүс гэж байна, би энэ кемп дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж байгаад мэдлээ” гэх мээр худал хэлээд миний эхнэрийг биеийн хүчээр айлган сүрдүүлж орилж хашхирч, хоёр цагийн турш тухайн газарт үймээн үүсгэж байгаад яваад өгсөн байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 138-0 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******ий Хаан банк дахь тоот дансны хуулганд үзлэг хийсэн “...51353911 тоот данснаас шүүгдэгч *******ий дансанд 2022 оны дугаар сарын 30-ны өдөр 2’000’000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 250’000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр 300’000 төгрөг тус тус шилжсэн” гэх агуулгатай тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 158 дугаар хуудас);
- “250’091 төгрөгөөр түлш авсан” гэх агуулгатай и-баримт (3 дахь хавтаст хэргийн 3 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******ий Хаан банк дахь тоот дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 152-157 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч ыг “барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр төвийн 2 давхарт 2022 оны дугаар сарын 30-ны өдөр 2’000’000 төгрөгийг, 09 дүгээр сарын 02, 03, -ний өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр нийт 2’800’091 төгрөгийг шилжүүлэн авсан байна.
1.9. Хохирогч ийн “...Би 2022 оны дугаар сарын 27-нд байхаа фейсбүүк групп дээр “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гүний худаг гаргуулна” гэсэн зар байршуулсан. Үүнээс хойш дугаараас ******* гэх хүн холбогдоод “бид нар Булган аймгийн Баян-агт суманд гүний худаг гаргаж байна, энэ ажил удахгүй дуусах гэж байгаа 2022 оны дугаар сарын 30-нд дуусна, үнэ ханшаа тохиръё” гэхээр нь 13’000’000 төгрөгөөр гүний худаг гаргуулахаар утсаар тохирсон. Тэгсэн “урьдчилгаа мөнгөө өгчих, Улаанбаатар хотоос гарах гэж байгаа учраас хамт материалыг захиад авчруулна” гэхээр нь 2022 оны дугаар сарын 28-ний өдөр цаг 20 минутад урьдчилгаа 5’000’000 төгрөгийг дүүргийн 33-р хороо ийн тоот гэртээ байхдаа Хаан банк дахь 51073939 тоот данснаасаа *******ий Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд 2 хоног хүлээгээд утсаар нь холбогдоход “машин тэрэг саатчихлаа одоо гарах гэж байна” гээд бензиний мөнгө 500’000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед дүүргийн -р хороо өөрийн ногооны талбай дээрээ ажиллаж байхдаа өөрийн Хас банк дахь тоот данснаасаа *******ий Хаан банк дахь 51073939 тоот данс руу шилжүүлсэн. Хөвсгөл аймагт хоёр хоноод очно гэсэн хүн очоогүй болохоор нь залгахад утас нь болохгүй байсан ба над руу залгаад “машин тэрэг саатаад шаварт суугаад хэд хоночихлоо маргааш очих байхаа” гэсэн. Дахиад нэг хоночихоор нь яачих ваа гээд асуухад “манай нэг хүний бие өвдөөд Эрдэнэт хот явчихлаа” гэхээр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь дахиад утсаар холбогдоод асуухад “нөгөө хүн маань нас барчхаад хот руу явж байна, танай ажлыг цалгардуулчихлаа хоёроос гурван хоногийн дараа буцаж очоод гүний худгийг нь ухаж өгье” гэхээр нь “бид нар мөнгөө авъя эндээс хүн олоод ухуулчихна” гэхэд “мөнгийг чинь хот руу орохоороо шилжүүлье” гэсэн. Утсаар холбогдох болгонд байнга удахгүй өгнө гэж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 2’000’000 төгрөг над руу шилжүүлсэн. Үүнээс хойш залгахаар удахгүй өгнө өө гэж хойшлуулсаар байгаа ба цагдаад өргөдөл гомдол гаргаж өгнө гэхэд удахгүй өгнө гээд байдаг” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас);
- Хохирогч ийн шүүгдэгч ******* рүү 5’500’000 төгрөг шилжүүлснийг нотолсон Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт болон Хас банкны гүйлгээний баримт гэх баримтууд (4 дэх хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч тэй түүний фейсбүүк группт “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гүний худаг гаргуулна” гэж байршуулсан зарын дагуу холбогдож “Булган аймгийн Баян-Агт суманд гүний худаг гаргаж байна, энэ ажил удахгүй дуусах гэж байгаа ханшаа тохиръё” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийг дүүрэгт байхад нь 2022 оны дугаар сарын 28-ны өдөр 5’000’000 төгрөгийг, дүүргийн дугаар хороонд байх ногооны талбай дээрээ ажиллаж байхад нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500’000 төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр буюу нийт 5’500’000 төгрөгийг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авсан нь нотлогджээ.
1.10. Хохирогч ийн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн -06 тоотод байх гэртээ байхдаа “Ховд аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк групп дээр “...Хөшөөтөөс Ховд руу нүүрс ачуулах шалаанз хайж байна...” гэж зар оруулаад холбоо барих утасны дугаарт нь өөрийн гэсэн дугаарыг бичээд хэсэг хугацааны дараа над руу дугаараас нэг ах залгаж орж ирээд “зарын дагуу ярьж байна, би Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу ачаа ачиж ирж буулгаад хоосон шалаанз машинтайгаа Ховд аймаг явах гэж байна” гэхээр нь бид 1’000’000 төгрөгөөр тохиролцоод 60 тонн нүүрс Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлүүлж ирэхээр болсон. Над руу “түлшний мөнгө дутчихлаа, урьдчилгаа 500’000 төгрөг шилжүүл” гэхээр нь би тэр ахын өгсөн Хаан банкны тоот данс руу 500’000 төгрөгийг өөрийн тоот данснаас шилжүүлсэн. Маргааш өглөө нь нөгөө ах над руу холбогдоод “хоолны мөнгө 300’000 төгрөг шилжүүл” гэхээр нь би өөртөө байсан 250’000 төгрөгийг мөн дансанд шилжүүлсэн. Тэр орой нь над руу залгаад “ах нь нүүрсийг нь ачаад гарч байна одоо 150’000 төгрөг шилжүүлэх боломж байна уу?" гэхээр нь би мөн дансанд 50’000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь “Хар-Ус нуурын энд машин эвдэрчихлээ хотоос сэлбэг захина” гээд надаас “150’000 төгрөг” гэхээр нь би өөрийн найз гаас мөнгө зээлээд шууд гийн данснаас шилжүүлсэн. Тэгээд утас нь болохгүй байхаар нь би автомашин эвдэрсэн гэх газар луу автомашины сэлбэг аваад Манхан, Зэрэг сум хүртэл яваад замдаа ямар нэгэн автомашинтай таараагүй учир буцаад аймгийн төвд ирсэн. Сүүлд он гарсны дараахан байхаа би нэг найзынхаа утаснаас залгаж үзтэл утсаа авахаар нь “би нөгөө Ховдоос нүүрс авахаар тохирсон хүн байна” гэтэл “уучлаарай би мөнгийг чинь буцааж хийнэ” гэж хэлээд дахиж холбоо бариагүй. Нарийн зүйл хэлээгүй. Хотынх, Цэцэг суманд ачаа ачиж ирсэн гэснээс өөр зүйл яриагүй. Би өөрийн биеэр уулзсан зүйл байхгүй, утсаар л ярьж байсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар холбоо барьж байгаагүй. Өөрт учирсан хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас);
- Хохирогч ийн дахин өгсөн “...би тухайн үед замд явж байсан болохоор өөрийн найз гаас гуйсан боловч “Хаан банкны тоот данс руу 150’000 төгрөг шилжүүлээгүй шүү” гэж сүүлд надад хэлсэн. Тиймээс надад 950’000 төгрөг биш 800’000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 5 дугаар хуудас);
- Хохирогч ийн Хаан банк дахь тоот дансны “...шүүгдэгч *******ий Хаан банк дахь тоот данс руу 2022 оны дугаар сарын 10-ны өдөр 500’000 төгрөг, 2022 оны дугаар сарын 13-ны өдөр 250’000 төгрөг, мөн өдөр 50’000 төгрөг тус тус шилжүүлсэн” гэх агуулгатай хуулга (3 дахь хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******ий Хаан банк дахь тоот дансны “...шүүгдэгчийн дансанд хохирогч ийн Хаан банк дахь тоот данснаас 2022 оны дугаар сарын 10-ны өдөр 500’000 төгрөгийн, 2022 оны дугаар сарын 13-ны өдөр 250’000 төгрөгийн, мөн өдөр 50’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх агуулгатай хуулга (4 дэх хавтаст хэргийн - дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч *******ий тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Улаанбаатар хотод байхад фейсбүүк дээр Ховд аймгийн Дарви суманд байх хөшөөтийн нүүрсний уурхайгаас Ховд аймгийн төв рүү нүүрс ачуулна гэсэн зар байхаар нь уг зар тавьсан хүн рүү холбогдоод нүүрсэнд нь явахаар тохирсон. Би руу залгаад “нүүрсний тээвэр байна чи явах уу? гэхэд би хүлээж байгаа ачаа гарчихгүй бол явсан ч яахав” гэж хэлсэн. Би зар тавьсан залуутай утсаар яриад тээврийн зардал 1’000’000 төгрөгөөр тохирсон. Урьдчилгаа 500’000 төгрөг миний тоот данс руу шилжүүлсэн. Би Булган руу хүлээгдэж байгаа ачаа гарах болж байгаа эсэх талаар асуухад болоогүй гэсэн. Тэгээд 250’000 төгрөг нэмж нүүрс ачуулах хүнээс өөрийн данс руу авсан мөн сүүлд 50’000 төгрөг нийт 800’000 төгрөг өөрийн дансаар авсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч ийн фейсбүүкт байршуулсан “...Хөшөөтөөс Ховд руу нүүрс ачуулах шалаанз хайж байна” гэх зарын дагуу өөрийн дугаарын утаснаас хохирогчийн дугаарын утас руу ярьж “...Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлан нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайгаас Ховд аймаг руу 1’000’000 төгрөгөөр нүүрс тээвэрлэнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 2022 оны дугаар сарын 10-ны өдөр 500’000 төгрөг, 2022 оны дугаар сарын 13-ны өдөр 250’000 төгрөг, мөн тус өдөр 50’000 төгрөг, нийт 800’000 төгрөгийг гурван удаагийн үйлдлээр Хаан банк дахь өөрийн тоот дансаар дамжуулан авсан болох нь нотлогджээ.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны дүгээр сарын 15, -ны өдрүүдэд дүүргийн 40 дүгээр хороо ны тоот хашаанаас хохирогч гийн ’960’000 төгрөгийн үнэ бүхий ногооны хүлэмж, хүлэмжийн төмөр, прүсс мод зэргийг авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/475 дугаартай “...шүүгдэгч *******ийг 2021 оны дүгээр сарын 15-ны өдрөөс -ны хооронд хохирогч гийн дүүргийн 40 дүгээр хороо ны тоот хашаанаас авсан ногооны хүлэмжийг машин механизм ашиглахгүйгээр биеэр зөөсөн, зөөх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Иймд шүүгдэгч *******ийг хохирогч гийн хүлэмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хэний эзэмшлийн, ямар загварын тээврийн хэрэгсэл ашигласныг тодорхойлж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх шаардлагатай байна” гэх захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж нэмэлт ажиллагаа хийхийг даалгасан боловч зөвхөн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл прокурор шүүхээс даалгасан ажиллагааг буюу шүүгдэгч *******ийг тухайн хулгайлах үйлдэлдээ хэний эзэмшлийн, ямар загварын тээврийн хэрэгсэл ашигласан эсэхийг тогтоох ямар нэгэн ажиллагаа хийхгүйгээр зүйлчлэлийг өөрчилж ирүүлсэн нь тус үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх, улмаар гэмт этгээдийн үйлдлийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, ашигласан зэвсэг хэрэгсэл, машин механизм зэрэг нь хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлдөг. Тухайлбал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ямар төрлийн машин механизм ашигласныг эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь шүүгдэгчийг яллахаас татгалзаж байгаатай адил юм.
Иймд шүүх хэрэгт авагдсан, талуудын шинжлэн судалсан баримтын хүрээнд буюу талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу шүүгдэгч *******ий хохирогч гийн хүлэмж, хүлэмжийн төмөр, прүсс мод зэргийг зөвшөөрөлгүй авсан үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийв.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах тул дахин хойшлуулах боломжгүй байна.
Мөрдөгч, прокурор нь шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ямар төрлийн машин механизм ашигласныг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ий хохирогч гийн хүлэмжийг хулгайлсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж хөнгөрүүлэн өөрчлөв.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” залилах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь 2020 оны дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 13-ны өдрийн хооронд хохирогч оос 1’065’000 төгрөгийг, хохирогч аас 5’000’000 төгрөгийг, хохирогч оос 19’000’000 төгрөгийг, хохирогч гаас 3’000’000 төгрөгийг, хохирогч ээс 1’250’000 төгрөгийг, хохирогч аас 861’000 төгрөгийг, хохирогч аас 2’800’091 төгрөгийг, хохирогч ээс 5’500’000 төгрөгийг, хохирогч ээс 800’000 төгрөгийг авсан үйлдэл тус бүр нь дээр дурдсан залилах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг залилах гэмт хэргийг есөн удаагийн давтан үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна. Тодруулбал шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын -ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн; дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн; дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар; дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан байх бөгөөд энэ нь одоо яллагдаж байгаа хэргийн зүйлчлэлийг шууд хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч нэг төрлийн буюу залилах гэмт хэргийг удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэж үзэх нэг үндэслэл болно.
Нөгөөтэйгөөр шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах үйлдлээ 2020 оноос 2022 оныг хүртэл харьцангуй удаан хугацаанд, тогтвортой үргэлжлүүлж, бусдад 39’276’091 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргааныхаа буюу эдийн засгийн эх үүсвэр болгосон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүндрүүлэх шинжийг хангажээ.
2.3. Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Хэргүүдийг зохиомол байдлыг зориудаар бий болгон үйлддэг болох нь прокурор уншсан хавтаст хэрэг дээр тэмдэглэгдсэн байна. Өөрөө ч хэргүүд дээрээ маргах зүйлгүй гэж хэлсэн. Иймд *******ийг тухайн хэргүүдийг үйлдсэн байна, гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргажээ. Иргэдийн төлөөлөгчийн ердийн ухамсрын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр иргэдийг төлөөлж гаргасан дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.
2.4. Шүүгдэгч *******ий үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1. Шүүгдэгч шүүгдэгч ******* нь 2021 оны дүгээр сарын 15, -ны өдрүүдэд дүүргийн 40 дүгээр хороо ны тоот хашаанаас хохирогч гийн ногооны хүлэмж болон хүлэмжийн төмөр, прүс мод зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид ’960’000 төгрөгийн хохирол учруулжээ.
Мөн шүүгдэгч уг хулгайлж авсан хүлэмжээс 1 ширхэг хүлэмжийн төмрийг нь иргэний нэхэмжлэгч д 800’000 төгрөгөөр зарсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч гээс хүлэмжийн 3.5 метртэй гурвалжин төмөр ширхэг, 3 метрийн урттай төмөр 21 ширхэг, 2 метрийн урттай П хэлбэрийн төмөр 21 ширхэг, 2.2 метр урттай Т хэлбэрийн төмөр 56 ширхэг, дөрвөлжин шат шиг хэлбэртэй 3 метрийн урттай төмөр 10 ширхэг тус тус хураан авч хохирогч д хүлээлгэн (3 дахь хавтаст хэргийн 58 дугаар хуудас) өгчээ.
Иргэний нэхэмжлэгч гээс тухайн хүлэмжийн төмрийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас) болон түүнээс гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл уг төмрүүдийг нэг хүлэмжийн төмөр гэж үзэх үндэслэлтэй. ХХК-ийн 21/0598 дугаартай хөрөнгө ний тайлангаар 1 ширхэг хүлэмжийг 5’000’000 төгрөгөөр тогтоосон тул (’960’000-5’000’000=) 7’960’000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч д олгох үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь 1 ширхэг хүлэмжийн төмрийг шүүгдэгч *******ээс 800’000 төгрөгөөр худалдаж авсан байх ба уг төмрийг иргэний нэхэмжлэгчээс хураан авчээ. Иймд иргэний нэхэмжлэгчид 800’000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс гаргуулж олох үндэслэлтэй.
3.2. Шүүгдэгч ******* нь есөн удаагийн давтан үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч т 1’065’000 төгрөгийн, хохирогч т 5’000’000 төгрөгийн, хохирогч од 19’000’000 төгрөгийн, хохирогч д 3’000’000 төгрөгийн, хохирогч т 1’250’000 төгрөгийн, хохирогч д 861’000 төгрөгийн, хохирогч т 2’800’091 төгрөгийн, хохирогч т 5’500’000 төгрөгийн, хохирогч т 800’000 төгрөгийн буюу нийт 39’276’091 төгрөгийн хохирол учруулжээ.
Үүнээс шүүгдэгч ******* хохирогч т 200’000 төгрөг төлсөн ба 865’000 төгрөгийг төлөөгүй, хохирогч д 3’000’000 төгрөг буюу хохирлыг бүрэн төлсөн, хохирогч т 2’000’000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 3’000’000 төгрөгийг төлөөгүй, хохирогч д 28’000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 833’000 төгрөгийг төлөөгүй, хохирогч т 800’000 төгрөг буюу хохирлыг бүрэн төлсөн, хохирогч т 2’000’000 төгрөг төлсөн ба 3’500’000 төгрөгийг төлөөгүй байна.
3.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 865’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 3’000’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 833’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 3’500’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 1’250’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 2’800’091 төгрөгийг гаргуулж хохирогч т, 19’000’000 төгрөгийг гаргуулж хохирогч од, 7’960’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 800’000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч д тус тус олгохоор шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг, мөн тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын -ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 110-1 дүгээр хуудас), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 103-109 дүгээр хуудас), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 115-1 дүгээр хуудас), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн -15 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын -ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, мөн тус шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ...мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар хоногийг нэмж нэгтгэх, нийт эдлэх ялыг тогтоолгох. Цагдан хоригдсон 371 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцуулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлаад 6 жилийн хорих ялыг оногдуулаач” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна. Мөн тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
3.2. Шүүгдэгчийн урьд энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял; мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 7 (долоон) жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй.
3.4. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Мөн өдрөөс шүүгдэгч дээрх ялыг эдэлж эхэлсэн ба дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/95 дугаартай захирамжаар энэхүү хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг ял эдлэх ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал шүүгдэгч ******* нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялаас 2 (хоёр) жил 7 (долоон) сар 28 (хорин найман) хоногийн хорих ялыг эдлээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоодог. Иймд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ял дээр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 7 (долоон) сар 28 (хорин найман) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 07 сар 28 хоногийн хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.5. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/95 дугаартай захирамж (4 дэх хавтаст хэргийн 47 дугаар хуудас)-аар шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба өнөөдрийг хүртэл 252 хоног цагдан хоригджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцдог. Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон 252 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хэргийн хамт 1 ширхэг сиди диск ирсэн ба энэ нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндуламаас шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 7 (долоон) жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ял дээр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 7 (долоон) сар 28 (хорин найман) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 07 сар 28 хоногийн хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий энэ хэрэгт цагдан хоригдсон 252 (хоёр зуун тавин хоёр) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 865’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 3’000’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 833’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 3’500’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 1’250’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 2’800’091 төгрөгийг гаргуулж хохирогч т, 19’000’000 төгрөгийг гаргуулж хохирогч од, 7’960’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 800’000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч д тус тус олгосугай.
9. Хэргийн хамт ирсэн сиди дискийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС