| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан,
Улсын яллагч Х.Гүнжидмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Хохирогч З.А,
Шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овгийн С-ын Б-д холбогдох 2316000000207 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, музейн тайлбарлагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын **** багийн **** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *** регистрийн дугаартай, Б овгийн Сын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн **** сумын төвд **** улсын дугаартай мөнгөлөг өнгийн Пруис-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Гурав. Жолоочийн үүрэг: г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дээрх замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас З.Аийг мөргөж шаант ясны ил хугарал, баруун шилбэнд сорви, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н С.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Говь-Алтай аймгийн *** сумын төвд **** улсын дугаартай мөнгөлөг өнгийн Пруис-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Гурав. Жолоочийн үүрэг: г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дээрх замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас З.Аийг мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас З.Аийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр шаант ясны ил хугарал, баруун шилбэнд сорви, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан бөгөөд энэ нь автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүн мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Бгэм буруутай болох нь:
Хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед өөрийн эзэмшлийн хойд байшингаасаа урд байшиндаа очихоор гарсан. Манай байшингийн урд талын засмал дээр цагаан өнгийн жижиг тэрэг ирж зогсоод намайг дуудсан. Би яваад очсон чинь манай сумын хүн болох С.Б ганцаараа явж байсан. Намайг яваад очиход машиныхаа хаалгыг нээгээд та машинд суучхаач гэсэн. Би харсан чинь машиндаа архи тавьчихсан байсан. Надтай мэнд мэдээд хажуудаа байсан архинаас жижиг хундагаар хийж өгөхөөр нь би хоёр удаа уугаад дахиж уухгүй гэж хэлсэн. Би йг хаашаа явах гэж байгаа талаар нь асуусан чинь аймаг явна гэхээр нь манай эхнэрийг аваад яваач гэсэн чинь зайгүй хүн сууна гэж хэлчхээд би гангаар гарах гэж байна гээд яваад өгсөн. Эхнэртээ аймаг явах унаа олж явуулчхаад хойд талын байшингаа түгжээд буцаад хойд талаасаа явж байтал Б-ийн машин зогсож байсан. Хажуугаар нь гарах гэж байтал намайг мөргөсөн. Юу болж байгаа юм бол гээд өндийхөд дахиад намайг мөргөсөн. Тэрнээс хойш би болсон явдлыг санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь сумын эмнэлгийн машин ирчихсэн намайг авч явна гээд байсан. Тэгээд аймгийн төв дээр ирээд гэмтлийн тасагт нь 16 хоног хэвтэн эмчлүүлсэн. Б- нь намайг 2 удаа аймгийн төвд авч ирж эмчилгээ хийлгэсэн. 1 удаа 60 мянган төгрөг өгч би тэр мөнгөөр нь унаа хөлсөлж ирээд эмчилгээгээ хийлгэсэн. Саяхан манай охин Б-тэй уулзаад манай аавыг эргэж тойрсонгүй гээд хэлсэн чинь ямар яршигтай юм бэ. Өгдөг газраа өгөхгүй юу гээд хаалга саваад гараад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 18- 19-р хуудас/,
Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед Эх наран гэх Э-ийн дэлгүүрээс ундаа авахаар ирэхэд Эийн дэлгүүрийн үүд хавьцаа А багш газар суусан байдалтай, хөлөө шагайн хэсгээрээ барьчихсан өмд цамцны тохой нь шороо болчихсон сууж байсан. Тэрний хажуу талд Б- зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь Б- хэлэхдээ хаалганаас А- барьж байгаад машин хөдлөхөд уначихлаа гэсэн. А- нь хөл эвгүй болоод байна түшээд босоодохъё гээд байж байсан. Би А-ийн хөлийг харсан чинь бага зэргийн шархтай ясны хавиралдах чимээтэй байсан. Тэгэхээр нь би А-ийг та босоод хэрэггүй хөл чинь гэмтчихсэн байна гээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд манай эмнэлгийн жолооч Дашравдан ирээд А-ийн охин Лхамсүрэнтэй хамжиж машинд оруулаад сумын эмнэлэг дээр авч очоод боолт хийж өгсөн. А- болон Б- нарын амнаас нь архи үнэртэж байсан. Нэлээд согтуу байсан. Б-ийн машины улсын дугаарыг нь мэдэхгүй. Саарал өнгийн приус 11 маркийн машин засмал зам дээр зүүн хойшоогоо чигтэй харчихсан байсан. Би машин жолоодож явсныг нь хараагүй. А- багшийг бид нар эмнэлэг дээр авч очсоны дараа Б- нь эмнэлэг дээр ирчихсэн машины түлхүүр барьчихсан явж байхаар нь би түлхүүрийг нь аваад эхнэрт нь өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч А.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай ээж Э аймгийн төв рүү явна гээд байж байхад Б- ах манай гэрт хэдэн зайрмаг бариад ороод ирсэн. Тэгээд ээж аймаг явна гэсэн чинь цэцэрлэгийн хүмүүс надтай хамт явна. Та багтахгүй байх гэж хэлээд барьж ирсэн зайрмагаа хүүхдүүдэд өгөөд гарсан. Тэгээд ээж аймгийн төв рүү яваад удаагүй байж байтал 11 цагийн үед цэцэрлэгийн эрхлэгч О манай гэрийн хаалгаар шагайгаад Аагий багш Эийн дэлгүүрийн тэнд уначихлаа. Б- мөргөчихвүү яав гэж хэлсэн. Би яараад гүйгээд очиход манай аав засмал замын баруун гар талд суучихсан хамаг хувцас хунар нь шороо болчихсон хажууд нь А, Х зэрэг хүмүүс байж байсан. Би очоод яав юу болов гээд асуусан чинь Б- ах амандаа үглээд тэр хавиар яваад байсан. Аавын хажууд байсан А ах А- багш уначихлаа гэж хэлээд дуудлага өгөөд байсан. Тэгээд бид нар тэнд байж байтал Б- ахын эхнэр ирээд Б- ахыг түлхүүрээ өг гэж хэлж байсан. Сумын эмнэлгийн машин ирээд аавыг аваад би дотор нь суугаад сумын эмнэлэг дээр ирсэн. Сумын эмнэлэг дээр ирээд хөлийг нь боож өгөөд аймгийн төв рүү авч явна гэсэн... Тэгээд би аймгийн төв дээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Гэртээ байж байгаад гэрийнхээ цонхоор харсан чинь А- багш газарт суучихсан, Б- хажууд нь зогсож байсан. Тэгээд гэрээсээ гарч ирээд юу болов гээд Б-өөс асуусан чинь би энийг дайрчихсан юм гэнээ гэсэн. Тэгэхээр нь би А- багшийн охин болох Лийн утас руу залгаад багш газарт уначихсан байна. Б- нь би энийг дайрчихсан юм гэнээ гэж хэлээд зогсож байна гэж хэлсэн. Б-ийн эгч болох А багш руу бас залгаад Б- Аагий багшийг дайрчихсан юм шиг байна. Энэ тэгж байна гээд зогсож байна шүү гэж хэлсэн.Тэгээд байж байтал А хүрээд ирсэн. Би А наад хүн чинь босч чадахгүй, хэмхэрчихсэн юм биш үү гээд хэлсэн чинь хөлийг нь үзчихээд битгий босго гээд байж байтал Л хүрээд ирсэн. Тэгээд А эмнэлэгт дуудлага өгсөн байх. Эмнэлгийн машин ирээд А- багшийг аваад явсан. А-, Б- нар архи хэрэглэчихсэн нэлээд согтуу байсан. Б-ийн улсын дугаарыг нь хараагүй, саарал өнгийн приус 11 маркийн машин засмал зам дээр зүүн хойшоо хараад зогсож байсан. Б-ийн машинд хүн байгаагүй. Намайг очиход Б-, А- хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 280 дугаартай “А-ийн биед шаант ясны ил хугарал, баруун шилбэнд сорви, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. З.Аийн биед учирсан гэмтэл нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,
Говь-Алтай аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Л.Амгаланбаатарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны 05 дугаартай “...**** бүртгэлийн дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд 2023 оны 05 сарын 26-ны өдөр орсон байсан. 2023 оны 05 дугаар сарын 26-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцэж байсан. ***** бүртгэлийн дугаартай мөнгөлөг өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн ажиллагаатай /дүгнэлтийн хуудас хавсаргав/. **** улсын дугаартай мөнгөлөг өнгийн Пруис-11 маркийн тээврийн нь 4598:2020 стандартын шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/,
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Замын хөдөлгөөний хууль дүрмийн ахлах багш М.Дашдоржийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Гурав. Жолоочийн үүрэг: г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.
Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дээрх замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас уг осол болсон байна.
Зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дахь хэсгийн 5.12-т зааснаар Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэж заасан боловч Зорчих хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг, зорчих хэсэг нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэдэн хэдэн зорчих хэсэгт байж болно гэж заасан байдаг тул явган зорчигч З.Аийн явж байсан зам нь зорчих хэсэгт хамаарахгүй тул явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм...” гэх дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч С.Б-өд сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б-өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцохыг дурдлаа.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч баримтаар 2,742,200 (Хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга хоёр зуу) төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн /хх-ийн 130/, Эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 330,000 (Гурван зуун гучин) төгрөгийг шүүгдэгч төлсөн /хх-ийн 131/, хохирогч шүүх хуралдаанд “...Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэсэн бөгөөд хэрэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ДЗ48051518 регистрийн дугаартай Замбагын А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх агуулга бүхий Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч З.Аээс хүлээн зөвшөөрсөн баримт /хх-ийн 76 дугаар хуудас/ авагдсан байна.
Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 4 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 (Хорин гурав) дахин нэмэгдүүлснээс 45,99 (Дөчин тав зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ.
Иймд Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийг 24 (Хорин дөрөв) дахин нэмэгдүүлж хохирогч З.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 13,200,000 (Арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан хохиролд 2,742,200 (Хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга хоёр зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэргийн улмаас учруулсан зардалд 330,000 (Гурван зуун гучин мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасч, 2 (Хоёр) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Б-өд сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч С.Б-өөс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 13,200,000 (Арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ад олгосугай.
8.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 2,742,200 (Хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга хоёр зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэргийн улмаас учруулсан зардалд 330,000 (Гурван зуун гучин мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР