| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0154/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/156 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Ц.*******,
Хохирогч С.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох 2323000000162 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.ийг хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжин шөнийн 00 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэдэг газар намаржиж байсан С.ийн гэрт ууж байсан архины шилээр С.*******ийн зүүн чих хэсэг рүү нэг удаа цохиж түүний зүүн чихний дэлбээний дотор талд шарх үүсгэн хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь Э.ын эзэмшлийн улсын дугаартай, Тoyota Vitz маркийн тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудалд цус мэт улаан өнгийн нөжирч хатсан зүйл их хэмжээтэй суудал нь бохирлогдсон байв. Суудлын урд доод хэсэгт улаан өнгийн цоохор хээтэй Монгол дээл байх бөгөөд дээлийн дотор, энгэр хэсэг болон зах, энгэр хэсэгт цус мэт улаан өнгийн зүйлээр нэлэнхүүдээ бохирлогдсон байв. Тээврийн хэрэгслийн хойд талын зорчих хэсгийн хаалгыг онгойлгож үзэхэд суудал хэсгээр ямар нэгэн эд зүйлгүй,бохир болоогүй байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн “...Хохирогч О.*******ийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийхэд улаан өнгийн дугуй хээтэй, доод хормой хэсэгтээ цэнхэр шаргал өнгийн Монгол дээл байх бөгөөд уг дээлийн баруун, зүүн талын энгэр хэсэг болох зах хэсэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирдсон байна. Уг дээлийн дотор энгэрийг хоёр тийш дэлгэж үзэхэд дотор тал нь хүрэн ягаан өнгийн доторлогоотой байв. Дээлийн дотор хормой хэсэг болон баруун зүүн талын энгэр, зах хэсэг нэлэнхүүдээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Мөн хохирогч О.*******ийн улаан өнгийн дугуй захтай цамцны ар хэсэгт progress гэсэн цагаан өнгийн бичигтэй, урд хэсэгт мөн адил цагаан өнгийн бичиглэлтэй байв. Уг улаан өнгийн цамцны урд хоолой хэсэгт цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байна. Уг цамцны баруун мөр болон зүүн талын ханцуй хэсэгт мөн цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Хохирогч О.*******ийн өмсөж байсан гэх хүрэн улаан өнгийн хагас ханьцуйтай подволкт үзлэгийг үргэлжлүүлэхэд урд талын дугуй энгэр болон зүүн мөр хэсэгт цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р хуудас/
- Мөрдөгчийн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан ёроол хэсэг нь хагарч унасан Arkhi гэсэн бичигтэй 1 ширхэг архины шилийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 17-р хуудас/,
- Хохирогч С.*******ийн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай ******* сумын ******* 4-р багийн нутаг дэвсгэр гэдэг айлын хүүхэд хурим найр хийгээд тэнд хуримд суусан юм. Тэр өдөр гэгч айлынд өнжөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад ******* сумын ******* багийн ах болон Э.*******тэй хамт бид гурав ******* сумын ******* 4-р багийн нутаг дэвсгэр “” гэх газар намаржиж байгаа ахын гэрт очсон юм. Бид гурав ахынд очиход тэдний хүүхэд болон нар байсан. Тэндээ 0,75 литрийн ЭКС нэртэй архи нэгийг хувааж ах, Э.*******, бид дөрөв уугаад бид хоёр хоорондоо адуу мал ярьж байгаад маргалдаад байж байхад Э.******* бид хоёрыг салгасан юм. Тэгээд Э.******* бид хоёр тухайн асуудлаас болж хоорондоо маргалдсан юм. Тэгэхэд Э.******* архины шилээр миний зүүн чих хэсэг рүү нэг удаа цохисон юм. Тухайн үед миний чихнээс цус гараад байсан. Тэндээс ******* сумын ******* багийн засаг дарга ах намайг хүргэж өгөх гээд Э.******* бид гурав хөдөлсөн юм. Тэгээд би машин дотор нь унтаж байгаад нойт оргиод байхаар нь сэрээд бариад үзэхэд баахан цус гарчихсан байсан. Би ахыг сэрээгээд ахаа юу болчихвоо миний чихнээс цус гараад байна гэж хэлээд ахын гэрийн гадаа машин дотроос ахынд орсон юм. Тухайн үед багийн засаг дарга ах сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага дуудсан юм. ...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрчийн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тэр айлын найраас гараад гэдэг айлынх руу явсан юм. Тухайн үед надтай хамт Э.*******, С.*******, Б. нарын хамтаар гэдэг айлд очсон юм. Тухайн үед би их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тасарчихсан юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд шөнө машиндаа унтаж байхад С.******* намайг сэрээгээд миний бие эвгүй болоод байна. Нойтон болоод цус гараад байх шиг байна гэхээр нь машины дотор талын гэрлийг асаахад машины суудал дээр цус тунарчихсан байсан. Тэгээд би тэр гэдэг айлынх руу ороод сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн юм. Дуудлага өгсний дараа ахынд ороод , хоёрыг босоод гал асаалгаад дараа нь С.*******ийг гэрт оруулж ирсэн юм. ийнд яаж очсоноо санахгүй байна. С.*******ийг гэрт оруулаад байж байгаад өглөө нь яагаад ийм болчихсон юм бэ гэж тэнд байсан хүмүүсээс асуухад Э.******* би цохисон юмаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
- Гэрч Б.гийн “...Орой гэртээ унтаж байхад ******* багийн дарга, , С.*******, Э.******* нар манайд согтуу ирсэн. Тухайн үед манайд нэг шил архи хувааж уусан. Удалгүй , ******* нар хоорондоо муудалцаад барьцалдаж байгаад манай гэрийн зуухыг хажуу тал руу унагаасан. Би зуухныхаа үнсийг гадна асгаад явж байтал ******* ах ******* намайг цохичихлоо гээд гэрээс гарч ирсэн. Тухайн үед ******* ахын чихнээс нь цус гараад байхаар нь би цэвэрлэж боож өгсөн. Удалгүй , *******, ******* нар гэртээ харихаар явцгаасан. ах бид 2 манайд унтаж байхад үүрээр 5 цагийн үед тэр 3 манайд орж ирээд *******ийн чинхээс цус гараад байна гээд сумын эмнэлэг рүү дуудлага дуудсан. болон ******* 2 хоорондоо маргалдсан, зодолдсон асуудал байхгүй. Би ******* ахын зүүн талын чихэнд боолт хийх гээд гэрт ороход гэрийн зүүн талд байсан хөргөгчийн хажууд тухайн үед ууж байсан архины шил хагарсан байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. ...Тэр ууж байсан архины шилээр цохисон юм шиг байсан. Тэр архины шил хагарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
- Гэрч Э.ын “...******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаад 3 сар болж байгаа болохоор нутгийн иргэдийг сайн танихгүй. 2023 оны 10 дугаар сарын 02-ний шөнийн 05 цаг 47 минутад ******* сумын ******* 4-р багийн эмч Д. над руу залгаад хөдөө хүний чихнээс цус гараад байна гээд дуудлагаар хамт явсан юм. Тухайн дуудлага нь ******* сумын ******* 4-р багийн нутаг дэвсгэр “” гэдэг нэртэй газар С. гэгч айлынд дуудлагаар очсон. Тухайн иргэний зүүн талын чихнээс цус их хэмжээгээр гарч, бүлэгнэж тогтсон байсан. Биеийн ерөнхий байдлыг С.*******оос асуухад толгой өвдөж дотор мухай болоод зүүн талын чих шуугаад байна гэж зовуурь хэлж байсан. Даарч чичирсэн байдалттай байсан. Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай гар, хөл даарсан байсан. ...С.*******ийн зүүн шуунд уян зүү тавьж биеийн байдлыг тогтвортой болтол 07 цагаас 12 цаг хүртэл 5 цаг ажиглалт хийсэн. Биед ил харагдах шарх нь зүүн талын чихний дэлбээ дотор 2-3 см язралттай их хэмжээний цус гарч цус бүлэгнэсэн, хүзүү хэсэгт улайлттай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
- Гэрч Д. ын “...2023 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 05 цаг 47 минутад ******* сумын ******* 4-р багийн өөрийн дугаарын утсаар миний өөрийн эзэмшлийн дугаарын утас руу дуудлага өгсөн. Тэгээд сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Х.ийг дуудаж тухайн дуудлага өгсөн газар очсон. С.*******ийн биеийн ерөнхий байдал дунд зэрэг ухаан саруул, орчиндоо харилцаатай. Зүүн талын чихнээс их хэмжээний цус гарч, нөжирсөн байдалтай байсан. АТ-120/78, МУБ Пульс 91, Хүчил төрөгч нь 88%, Биеийн температур 34.2 байсан. С.*******ийн толгой хэсэг нь цус болсон чихний дэлбээ цус болж нөжирсөн байсныг цэвэрлэж боолт хийсэн. Цус тогтоох тариа 100 мл, Рингер 500мл, судсаар 1 литр шингэн сэлбэж, цус тогтоох болон өвчин намдаах, бөөлжилтийн эсрэг тариа хийсэн. С.*******ийн зүүн шуунд уяан зүү тавьж биеийн байдлыг тогтвортой болтол 07 цагаас 12 цаг хүртэл 5 цаг ажиглалт хийсэн. Биед ил харагдах шарх нь болохоор зүүн талын чихний дэлбээ дотор 2-3 см язралттай их цус гарч цус бүлэгнэсэн, хүзүү хэсэгт улайлттай байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи нь гарчихсан хүний хэлж байгааг сайн ойлгож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 000000344 дугаартай “...1. С.*******ийн биед: Зүүн чихний дэлбээний дотор талд шарх гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. С.*******ийн биед учирсан гэмтэл нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүссэн айх боломжтой.
4. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. С.*******ийн биед: Зүүн чихний дэлбээний дотор талд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж С.*******ийн зүүн чих рүү нь архины шилээр цохисон үйлдлийн улмаас эрүүл мэндэд зүүн чихний дэлбээний дотор талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хэн алиных нь архи, согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, аливаа асуудлыг эв зүйгээр ярилцаж шийдвэрлэх болон нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Э.ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол саналгүй. Э.******* миний эрүүл мэндийн даатгал 242,800 төгрөг болон эмчилгээтэй холбоотой 100,000 төгрөг төлсөн.” гэж мэдүүлэв.
Энэ нь шүүгдэгч С.*******оос эхнэр П.ын ХААН банкны харилцах данснаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э.ийн эрүүл мэндийн даатгалд 242,800 төгрөг шилжүүлсэн дипозит дансны хуулга, өөрийн ХААН банкны харилцах данснаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч С.*******ид 100,000 төгрөг шилжүүлсэн дипозит дансны хуулга /хх-ийн 79-80-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, йлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндийн учирсан эмчилгээ, оношилгоонд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг шүүгдэгч Э.*******эс гаргуулж нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Д. “...С.*******ид 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 880,500 төгрөгийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ. /хх-ийн 30-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч үүнтэй холбоотой баримтыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22/116 дугаартай албан бичиг болон хавсралтаар ирүүлсэн байна. Шүүх дээрх нотлох баримтыг шинжлэн судлаад 880,500 /найман зуун наян мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлээс мэс ажилбар, яаралтай тусламж, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ зэргийн 345,500 /гурван зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Э.*******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, алсын дуудлагын 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа дахин бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, “” эмнэлгийн амбулаторийн үзлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний төлбөр 85,000 /наян таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.******* нь “...******* сумын төвөөс гэдэг айл болон манайд хүрэхэд 40 километр орчим газар байдаг. Би гэрээсээ өөрийн унаагаар аймгийн төвд ирж нэгдсэн эмнэлэгт үзүүлж оношилгоо, эмчилгээ хийлгэсэн” гэж мэдүүлсэн.
Иргэний нэхэмжлэлийн баримтад алсын дуудлага 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг нь хаанаас хаана хүртэл явсан зардалд ийм хэмжээний төлбөр гарах талаарх дэлгэрэнгүй баримт байхгүй байна. Иймд шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбоотой зардлын дэлгэрэнгүй баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч С.******* нь “...Миний бөөр, нуруу өмнө өвддөг байсан юм. Тиймээс би “” эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж бөөр, нуруундаа бариа засал хийлгэсэн. Энэ нь гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд учирсан хохиролтой ямар нэгэн холбоогүй” гэж байх тул хохирогч С.*******ийн “” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 85,000 /наян таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэсэн.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 81-р хуудас/
Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Э.ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ёроол хэсэг нь хагарч унасан “АRKHI” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг архины шилийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ёроол хэсэг нь хагарч унасан “АRKHI” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг архины шилийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн 880,500 /найман зуун наян мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлээс 345,500 /гурван зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Э.*******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, алсын дуудлагын 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, “” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 85,000 /наян таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ