Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ийн *******д холбогдох эрүүгийн 2327000930135 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Хархорин ******* төрийн өмчит хувьцаат компанид *******ээр ажилладаг, ам бүл *******, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЙР840813*******4 регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч *******  нь Өвөрхангай аймгийн “Хархорин *******” ТӨХК-ийн ******* буюу Авилгийн эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан/ заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авилгийн эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Хархорин *******” төрийн өмчит хувьцаат компаниас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 42 машин хайрга буюу 14,700,000 төгрөгийн үнэ бүхий хайргыг өөрийн өөрийн хувийн сууцны төлбөрт тооцож “Хархорин Өргөө” ХХК-д нийлүүлэн өөрт хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгон  “Хархорин *******” ТӨХК-д 12,*******18,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “хохирлыг бүрэн барагдуулсан хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон хохирлыг төлүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Гомдол саналгүй, 12,*******18,000 төгрөгийг хохирол учруулсан байна. Энэ дүнтэй маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 14-р хуудас/,

           гэрч  гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь 2022 онд надтай ярилцаж тохиролцоод манай компанийн Хархорин суманд бартсан орон сууцнаас 50 мкв орон сууцыг нийт 115,000,000 төгрөгөөр буюу мкв-ийг нь 2,300,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. ...орон сууцныхаа төлбөрт бодож манай компанид 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 42 машин хайргыг нийлүүлсэн байна. Нэг машин хайргыг 350,000 төгрөгөөр бодож авсан. 14,700,000 төгрөгийг хайргыг нийлүүлсэн. Үүнээс гадна 50,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 115,000,000 төгрөгөөс 50,300,000 төгрөг дутуу байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18, 4*******-47-р хуудас/,

          гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “” ХХК нь 2022 онд ******* төрийн өмчит компаниас хайрга авч байсан, мөн үүнээс гадна хувь хүмүүсээс хайрга авдаг байсан. Би авсан хайргаа өдөр өдрөөр хэнээс ирж байгаа гэдгээ өөрийн бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэдэг. ... Харин 2022 оны 04 сарын 08-ны өдөр Хархорин ******* компаниас 4 машин хайргыг хүлээж авсан бөгөөд 1 машинд 18 мкуб хайрга ордог. Мөн 2022 оны 04 сарын 09-ний өдөр 4 машин хайрга Хархорин ******* компаниас авсан, 2022 оны 04 сарын 11-ний өдөр 2 машин, 4 сарын 18-нд 2 машин, 4 сарын 19-нд ******* машин, 4 сарын 20-нд 1 машин, 4 сарын 21-нд 3 машин, 4 сарын 22-нд 1 машин, 4 сарын 23-ны өдөр 2 машин, 5 сарын 0*******-ны өдөр 1 машин, 5 сарын 17-ны өдөр 1 машин, 5 сарын 18-нд 1 машин, 5 сарын 20-нд 2 машин, 5 сарын 21-нд 5 машин, 5 сарын 25-нд 5 машин, ******* сарын *******-нд 2 машин хайрга тус тус Хархорин ******* компаниас авсан. Би яг үнийг нь мэдэхгүй байна гэхдээ тухайн үед нягтлантайгаа тооцоо хийгээд сууж байхад 1 машин хайрга нь 350.000 төгрөг гэж байсан. Эдгээр хайргыг ******* компанийн , улсын дугаартай автомашинууд авчирч буулгасан бөгөөд жолооч нарыг нь би танихгүй. ... Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* төрийн өмчит компанийн ******* ******* нь манай компаниас 4 давхарт байр захиалсан гэсэн. Яг хэдэн метр байрыг хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21-р хуудас/,

          гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 04, 5 сард Хархорин сумын 2 дугаар тасгийн карьераас болон Хархорин ******* ТӨХК-ийн бутлуураас 0.5 хайрга зөөдөг байсан. Би компанийн барьж байгаа орон сууцны барилга дээр бутлуураас 2-3 удаа улсын дугаартай Хово маркийн шар өнгийн ачааны машинаар 0.5 -ны хайрга буулгаж байсан. Харин 2-р тасгийн карьерын хайргаас ойролцоогоор 10 гаруй удаа хайрга буулгасан. Миний энэ машин нэг ачихдаа 18мкуб хэмжээгээр хайрга ачдаг. Би өөрөө гэх хүний машиныг барьдаг тэр хүн намайг сараар цалинжуулдаг юм. Тухайн үед Хархорин ******* компанийн захиралтай уулзаарай, захирал нь байхгүй бол тай уулзаарай гэдэг мөн тэндээс тэдэн хайрга буулгаарай гэж хэлдэг” ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-р хуудас/,

           гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 4, 5 сарын үед санагдаж байна Хархорин сумын “” ХХК -д орон сууцны барилгын ажилд нь хайрга буулгаж өгч байсан. Би хайргыг өөрийн хувийн УНГ улсын дугаартай Faw маркийн машинаар зөөж байсан. Миний машин нэг зөөхдөө 18-20 мкуб хайрга ачдаг юм. “” ХХК-ийн хайргыг Хархорин ******* ТӨХК-ийн бутлуураас зөөж байсан яг хэдэн удаа явснаа санахгүй байна, мөн постны хажууд байдаг 2-р тасгийн карьераас зөөж байсан. Дээрх 2 газраас хайргыг зөөж байхад Хархорин ******* компанийн ачигч ачиж өгч байсан. Дээрх хайрга ачиж байгаа 2-р тасгийн карьер нь Хархорин ******* эсхүл сумын ЗДТГ-ынх байх гэж бодож байна. Харин бутлуур нь Хархорин ******* ХХК-ийн өмч байгаа юм. Би хайрга зөөхдөө өдөрт 5-******* удаа, 7-8 удаа ч явсан байж магадгүй, зарим өдөр ганц нэг удаа ч явсан байх. ... Би яг хэдэн удаа буулгаж байснаа бол санахгүй байна, ямар ч байсан нэг удаа бол биш олон удаа явж байсан” ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/,

          гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай компани 2022 онд “Хархорин Өргөө” ХХК-д бага хэмжээгээр хайрга нийлүүлсэн бөгөөд гэрээ бол байгуулж байгаагүй. ... Би ямар хэмжээний хайрга авсныг нь мэдэхгүй байна. Хайрга авсан л бол “Хархорин *******” ТӨХК-ийн Хаан банкны дансанд орсон байх ёстой, бэлэн мөнгөний кассын орлогоор тухайн авсан өдрөө орсон байх ёстой. ... Харин ******* нь 2022 хавар та 2 машинаа надад хямдхан үнээр явуулаад өгөөч би тасгаас хайрга зөөж “” ХХК-д нийлүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Миний охин ын нэр дээр УНГ, улсын дугаартай  машинууд байдаг бөгөөд эдгээр машинуудыг , нар нь манайхаас хөлсөөр барьдаг юм. Тухайн үед ******* намайг машинтай гэдгийг мэддэг учраас дээрх машинуудаа явуулаад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би жолооч нарын цалин гээд 3 сая төгрөг өгөөрэй гэж хэлээд авсан. Тухайн 2022 оны хавар ******* надад бэлнээр эхлээд 2 сая төгрөгийг манай ажлын албан өрөөнд өгөөд хэд хоногийн дараа 1 сая төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Ингээд манай 2 машинаар ******* нь хайрга тээвэрлүүлсэн бөгөөд яг хэдэн удаа явсныг нь мэдэхгүй байна. Миний мэдэхээр 2022 оны 04, 05 сард бол явсан. Дээрх 2 машин нь 18 мкуб хайрга 1 удаа тээвэрлэдэг бөгөөд 1 удаа 2-р тасгийн карьераас хайрга ачихдаа 32.400 төгрөг төлсөн байх ёстой. Хархорин ******* ТӨХК-ийн бутлуураас 18 мкуб ачааны 1 машинаар 1 удаа авсан бол 540.000-720.000 төгрөг төлсөн байх ёстой. Ингэж авахдаа мөнгөө тушаагаад авах ёстой. Харин компанийн бутлуур болон 2-р тасгийн карьераас мөнгө төлөөгүй авсан байвал энэ болохгүй асуудал болно. “Хархорин *******” ТӨХК нь 2-р тасгийн хайргыг сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан хариуцан ажиллаж түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр болох 9-10 сая төгрөгийг жилд төвлөрүүлж өгдөг юм. 2-р тасгаас хайрга гарч байгаа тохиолдолд заавал төлбөр нь тушаагдах ёстой. ******* нь 2021 оны намар санагдаж байна орон сууцны хөнгөлөлтөд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр надад өгсөн, магадгүй 2022 оны эхээр ч хүсэлтээ өгсөн байж магадгүй. Тухайн хүсэлтийг нь би хүлээж аваад албан ёсоор цохож шийдээгүй бөгөөд аман байдлаар *******д чиний өмнө , нар орон сууцны дэмжлэгт хамрагдах ёстой, эдгээр хүмүүсийн асуудал ковидоос болоод хойшлогдсон учраас чиний хүсэлтийг хойшлуулах шаардлагатай болсон гэж хэлсэн. ******* нь орон сууцны дэмжлэг хүссэн талаар би компанийн төлөөлөн удирдах зөвлөлд аман байдлаар хэлж байсан болохоос биш яг *******ын орон сууцны дэмжлэг авах асуудлыг Хархорин ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэж байгаагүй. Өөрөөр хэлбэл “Хархорин *******” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн ******* *******д орон сууцны дэмжлэг олгох шийдвэр огт гаргаж байгаагүй. ... Миний хувьд *******ыг үнэ төлбөргүй 2-р тасгаас болон “Хархорин *******” ТӨХК-ийн бутлуураас хайрга авахыг зөвшөөрөөгүй, харин дээрх 2 газраас мөнгөө төлөөд хайргаа авахыг зөвшөөрсөн юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/,

                 гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Компанийн ******* *******д дэмжлэг үзүүлэх асуудал 2022 онд захирал ярьж байсан санагдаж байна, би хүсэлтийг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас удирдамж гаргаж ирүүлбэл ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэж байсан, одоогоор *******д дэмжлэг үзүүлэх асуудал ТУЗ-өөр хэлэлцэгдээгүй байна, дэмжлэг үзүүлэх асуудал хамтын гэрээ, дотоод журамд заасан байдаг бөгөөд 2022 онд тус компанийн экскаваторчин , ерөнхий инженер нарт дэмжлэг үзүүлэх асуудал хэлэлцэгдэж “дотоод журам, хамтын гэрээгээ батлуулаад дахин хурлаар оруулах” гэх байдлаар хойшлуулсан, дахин хурлаар оруулаагүй байна, 2023 оны төсөвт тус компанийн экскаваторчин , ерөнхий инженер нарт дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан байгаа. “Хархорин *******” ТӨХК хайрганы карьер гэрээгээр хариуцаж байгаа бол хайрга худалдан авч байгаа иргэн, аж ахуй нэгжид хэзээ, хэр хэмжээний хайрга борлуулсныг бүртгэх ёстой, ******* *******д дэмжлэг үзүүлэх асуудлыг захирал ярьж байсан болохоос албажсан зүйл байхгүй, ТУЗ дээр түүний хүсэлт ирээгүй, хэлэлцэгдсэн асуудал байхгүй, мөн дэмжлэгийг хайрга нийлүүлэх байдлаар олгох талаар яригдсан зүйл байхгүй, тийм зүйл байж болохгүй, байгууллагын дотоод журам дэмжлэг үзүүлж болно гэсэн заалт байгаа болохоос дээрх байдлаар дэмжлэг үзүүлэх зохицуулалт байхгүй” ... гэсэн мэдүүлэг /1-р хх-иийн 37-88-р хуудас/,

                 Хархорин Өргөө” ХХК-ийн агуулахын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-15-р хуудас/,

                 “Хархорин Өргөө” ХХК-ийн *******оос хайрга авсан тооцоо баримт/1-р хавтас 47-48/

                   2022 оны 08 сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээ”- ний хуулбар /1-р хх-ийн 07-10-р хуудас/,

                   “Хархорин *******” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл/1-р хх-ийн 54-*******0, **************-71-р хуудас/,

“Хархорин *******” ТӨХК-ийн дотоод журам, компанийн дүрэм /1-р хх-ийн 74-  84-р хуудас/,

                   *******ын ажилд томилогдсон тушаал, ажлын байрын тодорхойлолт/1-р хх-ийн 129-132-р хуудас/,

“Хархорин *******” ТӨХК-ийн ачаа тээврийн дагалдах хуудас/1-р хх-йн 133-154-р хуудас/,

                   , *******, “Хархорин *******” ТӨХК нарын дансны хуулга /1-р хх-ийн 1*******7, 170, 174, 185, 199, 205, 217-р хуудас/,

                   Үйлчилгээтэй 24 айлын захиалагчдын өглөг авлагын тооцоо /1-р хх-ийн 155-159-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч а нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

          Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8 , 3*******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

        4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          *******.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН