Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 14

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дугаар зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Чимэддоржид холбогдох эрүүгийн 201601070284 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

   Нарийн бичгийн дарга                                    Ц.Баясай

   Улсын яллагч                                                     Б.Буяндэлгэр

   Хохирогч                                                       Д.Одонтунгалаг

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Дэлгэрцэцэг

   Шүүгдэгч                                                       Ш.Чимэддорж  нар оролцов.

Монгол улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймаг Өндөрхаан суманд төрсөн, 25 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр Э.Намуунбаяр, 3-5 нас 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 3 дугаар хороо 61 дүгээр байрны 25 тоотод оршин суух, СИ92040700 дугаарын регистертэй ял шийтгэлгүй, Боржигон  овгийн Шагдаржавын Чимэддорж

        

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

             Шүүгдэгч Ш.Чимэддорж 2016 оны 9 сарын 29-ний өдөр “ДинДон” фэйсбүүк хаягнаас Хэнтий аймгийн “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалагийн “хувийн нууцтай холбогдох” мэдээллийг Хэнтий аймгийн бүх цахим группэд байршуулна, нийтэд цацна гэж далайлган сүрдүүлж, 400.000 мянган төгрөгийг бусдын дансаар дамжуулж авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Ш.Чимэддорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Надад Дин Дон гэдэг фэсебүүк хаяг байдаг бөгөөд би уг хаягаар Одонтунгалаг эгчийн фэсебүүк хаяг руу түүний 3 ширхэг бэлэг эрхтний зураг, үл таних залуутай ажлын байрандаа бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг, тэр залуугийн бэлэг эрхтний зургыг явуулсан. Тухайн бичлэг дээр Одонтунгалаг эгч харагддаггүй ч гэсэн, ханын зураг, ажлын өрөөн доторх эд хогшил зэргээр байгууллагыг нь мэдэх боломжтой. Ингэж явуулахдаа 500.000 төгрөг өгөөд тохиролцъё, тэгж чадахгүй бол эдгээр зүйлсүүдийг олон нийтэд цацна гэсэн байр сууринаас хандсан. Ингээд нөхрийнхөө найз Батбаярын Хаан банкны дансаар дамжуулж, 400.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд 40.000 төгрөгийг нь Батбаярыг өөрөө ав гэж хэлсэн. Би Одонтунгалаг эгчтэй өмнө нь хамт ажилладаг байсан бөгөөд ажлын шугамаар хоорондоо флашаа дундаа өгч авч хэрэглэдэг байсан. Миний флашинд дээрх бичлэг, зурагнууд яаж, хэрхэн орсныг мэдэхгүй байна. Тухайн үед зээл дутаад ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж байна гэв.

 

Хохирогч Д.Одонтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Чимэддоржтой хамт ажилладаг байсан бөгөөд дарга цэргийн харьцаатай байсан. Бидний хооронд янз бүрийн асуудал байхгүй. Чимэддоржийн над руу явуулсан бичлэг, зураг зэргийг тэр залуугаас чатаар авч байснаа санаж байна. Тэр бичлэгийг тэр залуу өөрөө хийсэн. Би өөрийгөө хүн ёсноос гаж зүйл хийгээгүй гэж бодож байна. Чимэддорж надаас мөнгө нэхэж яллах дүгнэлтэд бичигдсэнээр заналхийлж, сэтгэл зүйн хувьд  маш их дарамтанд оруулж, хэдэн шөнө нойргүй явсан. Эхлээд би Чимэддоржийг гэж мэдээгүй. Тэр бичлэг дээр миний царай харагдахгүй ч манай байгууллагын эд зүйлс харагдаж байгаа. Би ажил дээрээ өөрийнхөө комьпютерийг кодлодоггүй, хамт ажилладаг хүмүүстэй итгэдэг. Тэгээд Чимэддорж нь Батбаяр гэдэг хүний данс өгөхөөр нь 400.000 төгрөг шилжүүлсэн. Чимэддорж нь надад нийт 700.000 төгрөг өгсөн. Хамгийн гол нь цаашид энэ бичлэг, зурагнууд дахин гарч ирэхгүй байх гэдэгт итгэж байна. Чимэддоржийг ухаараасай, ойлгоосой гэж хүсч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 3 сая төгрөг нэхэмжилж байсан бөгөөд татгалзаж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Батбаярын өгсөн: “...2016 оны 9 сарын 29-ний орой 21 цаг 49 минутын үед Намуунбаярын 99106047 гэсэн дугаараас Намуунбаярын эхнэр байна, Хаан банкны дансны дугаараа өгөөч, хүнээс мөнгө авах гэсэн юм гэхээр нь би санаанд ороогүй энэ утас руу чинь мессежээр явуулъя гээд 5890626195 гэсэн өөрийн цалингийн дансыг явуулсан. Миний дансанд Одонтунгалагаас нийт 400 000 төгрөг орж ирсэн. Намуунбаярын эхнэр 99051790 гэсэн дугаараас залгаад мөнгө орж ирсэн үү гэж асуухад нь би 400.000 төгрөг орж ирсэн гэсэн. Гэтэл манай нөхрийн данс руу 360.000 төгрөг шилжүүлчих,  40.000 төгрөгийг нь чи ав гэж хэлсэн. Би эхнэр Үүлэнсолонгоор 360.000 төгрөгийг Намуунбаярын 5935276958 данс руу мобайл банкаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-97/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Үүлэнсолонгын өгсөн: “...Манай нөхөр надаар 360.000 төгрөгийг 5935276958 дугаарын данс руу мобайлдуулсан бөгөөд би юун мөнгөний талаар нөхрөөсөө асуугаагүй, санаанд ч ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 99/

 

Гэрч А.Батбаярын 5890626195 дугаарын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “хохирогч Д.Одонтунгалагаас А.Батбаярын 5890626195 дугаарын дансанд 135.000 төгрөг, 65.000 төгрөг, 200.000 төгрөг буюу нийт 400.000 төгрөг” шилжүүлсэн тухай баримт  /хх-н 56/

 

Гэрч Н.Үүлэнсолонгын 5093079736 дугаарын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “шүүгдэгч Ш.Чимэддоржийн нөхөр Э.Намуунбаярын 5935276958 дугаарын дансанд 360.000 төгрөгийг шилжүүлсэн” тухай баримт /хх-ийн 60/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй Соmpag маркийн зөөврийн компьютер, тэжээлийн залгуур, компьютерийн гар зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар  тооцож, хураан авав” гэсэн тогтоол /хх-ийн 88/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн “Хятад улсад үйлдвэрлэгдсэн Compag маркийн компьютероос эмэгтэй хүний бэлэг эрхтний 3 ширхэг зураг, бэлгийн харьцаанд орж байгаа болон бэлэг эрхтнээ гаргаж байгаа эрэгтэй хүний бичлэг” бүхий тэмдэглэл /хх-ийн 30/

Шагдаржавын Чимэддорж нь ДинДон фейсбүүк хаягнаас Даваажав Одонтунгалаг гэсэн хаяг руу харилцаж байсан мэдээллүүд /хх-ийн 31-46/

Ш.Чимэддорж нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 112/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Ш.Чимэддорж нь 2016 оны 9 сарын 29-ний өдөр Багануур дүүрэг 3 дугаар хороо, 61 дүгээр байрны 25 тоот буюу өөрийн гэрээсээ “ДинДон” фэйсбүүк хаягнаас урд нь хамт ажиллаж байсан Хэнтий аймгийн “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалагийн хувийн нууцтай холбоотой зураг болон бичлэгийг Хэнтий аймгийн бүх цахим группэд байршуулна, нийтэд цацна гэх зэргээр заналхийлж, нөхрийнхөө найз болох А.Батбаярын дансаар дамжуулан 400.000  төгрөг авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би өөрийн  Дин Дон гэдэг фэсебүүк хаягнаас Одонтунгалаг эгчийн фэсебүүк хаяг руу түүний 3 ширхэг бэлэг эрхтний зураг, үл таних залуутай ажлын байрандаа бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг, тэр залуугийн бэлэг эрхтний зургыг явуулсан. Ингэж явуулахдаа 500.000 төгрөг өгөөд тохиролцъё, тэгж чадахгүй бол эдгээр зүйлсүүдийг олон нийтэд цацна гэсэн байр сууринаас хандсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Одонтунгалагийн “Дин Дон гэх хаягнаас 1 бичлэг, 3 ширхэг эмэгтэй хүний бэлэг эрхтний зураг явуулаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацлаа тохирч болно шүү гэх зэргээр дарамталсан. Тэгээд би 400.000 төгрөг мөнгө шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Батбаярын “Намуунбаярын эхнэр нь байна, хүнээс мөнгө авах гэсэн юм дансаа өгөөч гэхээр нь санаанд ороогүй, өөрийнхөө цалингийн дансыг өгсөн юм. Миний дансанд Одонтунгалагаас нийт 400.000 төгрөг орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 95-97/, гэрч Н.Үүлэнсолонгын“...Манай нөхөр Батбаяр нь надаар 360.000 төгрөгийг 5935276958 дугаарын данс руу мобайлаар шилжүүлэг хийлгүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 99/, гэрч А.Батбаяр, Н.Үүлэнсолонго нарын 5890626195 болон 5093079736 дугаарын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 56, 60/, эд мөрийн баримт, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Ш.Чимэддоржийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

     Ш.Чимэддорж нь ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь шүүгдэгчийн “Одонтунгалагийн эгчийн хувийн нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд цацна, 500.000 төгрөгөөр тохиролцъё гэдэг байр сууринаас хандсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдов.

            Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Ш.Чимэддоржийн үйлдлийн улмаас бусдад учирсан 400.000 төгрөгийн хохирол нь бага бус хэмжээний хохиролд хамаарагдана.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Одонтунгалаг нь “Чимэддоржоос нийт 700.000 төгрөг авсан, 3 сая төгрөг нэхэмжлэхээс татгалзаж байна, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

      Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-112/ тогтоогдсон болно.    

     Шүүхээс Ш.Чимэддоржид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчид учирсан материаллаг хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Ш.Чимэддоржид хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Ш.Чимэддорж нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, 3-5 насны 2 хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгслийг хураан авч зохих байгууллагад шилжүүлэх буюу устгах” талаар заажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн комьпютерийг буцаан авах талаар хүсэлт гаргаагүй, уг комьпютерт хохирогчийн нууцтай холбоотой бичлэг, зураг бүхий мэдээлэл агуулагдаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан комьпютерийг зохих байгууллагад  шилжүүлэх нь зохимжгүй байна. Учир нь комьпютер доторх мэдээллийг файл хэлбэрээр нь устгах үйл явцад мэдээлэл алдагдах болон устгагдсан аливаа мэдээлэл нь дахин сэргээгдэх нөхцөл байдлаас сэргийлсэн болно. Иймд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад Улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн “Compag” маркийн зөөврийн компьютерийг дагалдах хэрэгслийн хамт  устгахаар шийдвэрлэлээ. 

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус

удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Шагдаржавын Чимэддоржийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Шагдаржавын Чимэддоржийг 2 /хоёр/ жил, 10/арван/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.5 дахь хэсэгт зааснаар Ш.Чимэддоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Чимэддорж нь хохирогч Д.Одонтунгалагт 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол төлснийг, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хятад Улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн “Compag” маркийн зөөврийн компьютерийг тэжээлийн залгуур, комьпютерийн гарын хамт устгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Ш.Чимэддоржид оногдуулсан 2/хоёр/ жил, 10/арван/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Улаанбаатар хот Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  7. Ш.Чимэддоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Чимэддоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ш.Чимэддоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА