Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Улсын яллагч: Д.Алимаа,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн 2*******27000000141 дугаартай хэргийг 2******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот дүүрэг 1 дүгээр хороо, , 4 байр тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2******* оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ******* дугаар багийн нутаг ******* гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Орхон голоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг Хадран, 1 ширхэг Зэвэг нийт ******* ширхэг загас уурга ашиглан агнаж байгаль орчинд 52,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зөвшөөрөл өгдөггүй. Хужирт сумын ******* дугаар баг ******* гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай нутаг учир зөвшөөрөл өгдөггүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй....Уг газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

            гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2******* оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос гараад орой Өвөрхангай аймгийн Хужирт сумаар дайраад 2******* цагийн үед Орхон гол дээр ирээд майхнаа бариад хоол хийж идээд унтсан. ...1 ширхэг Зэвэг, 2 ширхэг Хадран загас байсан. Загасны уурга ашиглаж агнасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1*******-р хуудас/,

            гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2******* оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр Улаанбаатар хотоос гараад орой Өвөрхангай аймгийн Хужирт сумаар дайраад Орхон гол дээр ирээд майхнаа бариад унтсан....Орхон голоос агнасан. ******* голын эсрэг талд 40-50 метрийн зайтай газраас агнасан. 1 ширхэг Зэвэг, 2 ширхэг Хадран загас байсан. Уурга ашиглаж агнасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

            0ХБЦГХЗ-ны 2******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01-00-0*******-*******82-05 дугаартай: “...4.Монгол Улсын Амьтны тухай хуулийн *******7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2******* оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор 1 ширхэг Зэвэг загас *29000 төгрөг, 2 ширхэг Хадран загас *11900=2*******800 төгрөгийн үнэлгээ гарч байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

            Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01-00-0*******-*******82-07 дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн амьтны аймагт учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж ... нийт 105,600 төгрөгийн нөхөн төлбөрийг ... дансанд төлүүлэхээр шийдвэрлэв” гэсэн акт /хх-ийн 29-р хуудас/,

            ОХБЦГХЗ-ны 2******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1*******7 дугаартай “Өвөрхангай аймгийн Хужирт сумын ******* дугаар баг “*******” гэх газрын ... солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдах болно.” гэсэн албан тоот, хавсралт зураглал /хх-ийн 42-4*******-р хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн “...нийт 72.000 /далан хоёр мянган/ төгрөгөөр үнэлэв” гэсэн яллагдагч *******гийн загас барихдаа ашигласан 1 ширхэг уурганы зах зээлийн үнэлгээ /хх-ийн ЗЗ-З6-р худас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           ШIүүгдэгч *******ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

           шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

          тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурдав.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 1 ширхгийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон ******* ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхан  гай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8 , *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнссүгэй.

          *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1, 7.******* дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

          7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 1 ширхгийг улсын орлого болгосугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ******* ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

          9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН