| 2020 10 09 183/ШШ2020/02726 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: ... дүүргийн 20 дугаар хороо, байранд байрлах, Е. ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, овогт Б.ийн Т. /РД:/, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил махатма ганди ..., хаягт оршин суух, овогт Т.ийн Б. /РД:/ нарт холбогдох, Нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, дээрх эд хөрөнгүүдийн 50 хувийг хариуцагч Т.Б. өмчлөх, эзэмших эрхтэйг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Т. болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов. Нэхэмжлэгч Е. ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Е. ХХК нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн албан гүйцэтгэх 102/ШЗ15/16612 тоот захирамжийн дагуу Т.Б.аас 443 149 920 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар ажиллагаа явагдаж байгаа. Т.Б.ы нэр дээр эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон. Компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн улсын бүртгэлийн тодорхойлолт байдаг. Компанийн хөрөнгүүд нь төрийн банкны барьцаанд байгаа тул Е. ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.7-д төлбөр авагч нь төлбөр төлөгчид ноогдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоохоор шүүхэд хандаж болно гэсний дагуу шүүхэд хандсан. Б.Т.гийн өмчлөл, эзэмшилд буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, ... дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, .../18193/ 1 дүгээр хэсэг гудамж, 91 тоот хаягт байрлах 311,3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй зуслангийн сууц, ... дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж 9 дүгээр байр, зоорийн давхрын 2 тоотод байрлах, 65,9 м.кв талбай бүхий 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоол, ... дүүргийн 1 дүгээр хороо, .. гудамж 23 дугаар байр, зоорийн давхрын 120 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг тус тус Иргэний хуулийн 126.2-д заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч, хэний нэр дээр үл байгаагаар хамаарна гэсэн зохицуулалт, гэр бүлийн тухай хуулийн 10.1, 10.2-д заасны дагуу тэгш эрхтэй өмчлөх ёстой гэдгээр шаардлага гаргаж байгаа. Т.Б., Б.Т. нарыг 1980 оны 11 сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2019 оны 12 сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн лавлаагаар гэр бүл гэдэг нь тогтоогдож байгаа. Бий болсон хөрөнгүүд нь гэр бүл болсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан байдаг. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнүүдийг Б., Т. нарын дундын хөрөнгө болохыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг үндэслэн Б.Т. болон Т.Б.ы дээрх эд хөрөнгүүд нь 50 хувь нь Т.Б.ы хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв. Хариуцагч Б.Т. болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.... шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.2, 86.5-д заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичиг шаардахад хүрэлцэхгүй бол гэж байгаа. Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах гэж заасан. Гэхдээ гаргуулахдаа тус хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж заасан. Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд Т.Б. дөрвөн компанитай, компаниараа ашиг олдог гэдгийг нэхэмжлэгч хэлж байгаа. Энэ компанийн хувь эзэмшигч нь энэ хүний өөрийнх нь эсэх талаар ажиллагаа хийгдсэн байдал харагдахгүй байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтаас харвал зөвхөн газар буюу үл хөдлөх хөрөнгө Т.Б.ы нэр дээр байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Б.ы нэр дээр хөрөнгө байхгүй гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Нэг машин хураагдаад, битүүмжлэгдээд байгаа. Т.Б.ы нэр дээр хөрөнгөгүй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86.7-д заасны дагуу дундын өмчлөлийг тогтоолгох эрх нээгдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Б.Т. болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нарын шүүхэд өгсөн хариу тайлбарыг дэмжиж байна. Т.Б.ыг өөрийн нэр дээрээ хөрөнгөтэй гэж үзээд байх шиг байна. Т.Б. нь ...дугаартай VOLKSWAGEN маркийн автомашин, 20 000 га газартай гэдэг нь баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч зөвхөн Б.Т., Т.Б. нарын өмчлөлийнх болохыг тогтоолгоё гэж байгаа нь үндэслэлгүй. Гэр бүлийн дундын гишүүн н.Д., н.Б гэсэн хоёр хүний хөрөнгө байгаа. Мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л....ы гаргаж өгсөн хүсэлтэд дурдсан эд хөрөнгүүдээр төлбөрийг барагдуулъя гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр гаргаж өгсөн байгаа. Т.Б.ы нэр дээр байгаа газар, автомашин гэсэн хөрөнгүүд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 08 сараас хойш БТрейд ХХК-ийн эзэмшлийн хувьцаагаар төлбөрийг барагдуулахтай холбоотой ажиллагаа хийж байгаа гэсэн баримтууд хавтаст хэрэгт байгаа. Тиймээс огт хөрөнгөгүй гэсэн зүйл байхгүй учраас дундын өмчлөлийн хөрөнгө тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Е. ХХК нь хариуцагч Т.Б., Б.Т. нарт холбогдуулан Б.Т.гийн өмчлөл, эзэмшилд буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, ... дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, .../18193/ 1 дүгээр хэсэг гудамж, 91 тоот хаягт байрлах 311,3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй зуслангийн сууц, ... дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж 9 дүгээр байр, 2 тоотод байрлах, 65,9 м.кв талбай бүхий 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоол, ... дүүргийн 1 дүгээр хороо, .. гудамж 23 дугаар байр, зоорийн давхрын 120 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, дээрх эд хөрөнгүүдийн 50 хувийг хариуцагч Т.Б. өмчлөх, эзэмших эрхтэйг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж заасны дагуу төлбөр төлөгчийн эхнэр болох Б.Т.гийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох, түүнээс төлбөр төлөгч Т.Б.д ногдох хэсгийг тогтоолгоно... гэж тайлбарлаж байна. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Е. ХХК болон Т.Б. нарын хооронд 2015 оны 01 сарын 26-ны өдөр 106 дугаар эвлэрлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Т.Б. нь зээлийн гэрээний үүрэгт 443 149 920 төгрөгийг 2015 оны 06 сарын 01-ний өдрийн дотор Е. ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсоныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 03-ны өдрийн 144 дүгээр шүүгчийн захирамжаар баталж, улмаар мөн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/16611 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 1703 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Б. нь .. групп ХХК-ийн 100, ЖМКО ХХК-ийн 95, Бтрейд ХХК-ийн 80 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь тогтоогдож, Бтрейд ХХК-ийн өмчлөлд нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд бүртгэлтэй боловч Голомт банкны зээлийн үүрэгт барьцаалагдсан талаар, тус барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохион байгуулах болохыг төлбөр авагч Е. ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 4/817 дугаар мэдэгдэх хуудсаар танилцуулсан байна. /2хх-ийн 88/ Түүнчлэн төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Өлзийт хороололд 2 га газар хашаа барьсан, тог цахилгаантай, 2010 оны 2010 онд орж ирсэн Лексус 570 маркийн авто машиныг төлбөртөө тооцож өгөх саналыг гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 86.6-д ...энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ... гэж заасан ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хийгээгүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан ба маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, ... дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, .../18193/ 1 дүгээр хэсэг гудамж, 91 тоот хаягт байрлах 311,3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй зуслангийн сууц, ... дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж 9 дүгээр байр, 2 тоотод байрлах, 65,9 м.кв талбай бүхий 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоол, ... дүүргийн 1 дүгээр хороо, .. гудамж 23 дугаар байр, зоорийн давхрын 120 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоол нь /нэг хүний өмч/ буюу өмчлөгчөөр Б.Т. бүртгэлтэй байна. Маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр төлбөр төлөгч Т.Б. бүртгэлтэй байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийх, нуун далдлах зорилгоор Б.Т.гийн өмчлөлд шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх эд хөрөнгүүд нь төлбөр төлөгч Т.Б.ы дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д зааснаар төлбөр төлөгч Т.Б.д ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна гэж, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүны хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасны дагуу шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байх боловч Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэг, Гэр бүлийн хөрөнгийн эрхийн зохицуулалт нь гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт тул гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдийн шаардлагаар гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч Е. ХХК-ийн Т.Б., Б.Т. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Е. ХХК-ийн Т.Б., Б.Т. нарт холбогдуулан гаргасан Б.Т.гийн өмчлөл, эзэмшилд буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, ... дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, .../18193/ 1 дүгээр хэсэг гудамж, 91 тоот хаягт байрлах 311,3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй зуслангийн сууц, ... дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж 9 дүгээр байр, 2 тоотод байрлах, 65,9 м.кв талбай бүхий 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоол, ... дүүргийн 1 дүгээр хороо, .. гудамж 23 дугаар байр, зоорийн давхрын 120 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, дээрх эд хөрөнгүүдийн 50 хувийг хариуцагч Т.Б. өмчлөх, эзэмших эрхтэйг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ | | |