| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн 2327000000137 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, Хужирт ХХК-д ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын ******* дугаар баг******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №1*******1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ял шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ******* дүгээр баг тоотод байх ын гэрт шалтгаангүйгээр ийн нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, нүдний салстад цус харвалт, нүдний дээд доод зовхи, зүүн суганд цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн найз ын хамт хөдөө өвс хураачхаад сумын төв рүү орж явтал ын эхнэр гийн хамаатны дүү нь гээд нэг охин утсаар залгаад “манай нөхөр агсам тавиад байхаар нь зугтаагаад гараад ирлээ, та ирээд аваадхаач гэсэн. Тэгээд бид хэд яваад очтол гэх охин бага хүүхдээ тэвэрчихсэн гэрийнхээ арын гудманд зогсож байхаар нь машиндаа суулгаад Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт ******* дүгээр багийн 06-01 тоотод байрлах ын гэрт очсон. ын гэрт очоод хоол унд идээд унтах гэж байтал гийн нөхөр гээд ******* гэх залуу нэлээд согтуу ирээд эхнэртэйгээ хэрэлдээд, цохиж зодоод эхэлсэн. Би тухайн үед унтах гээд орондоо хэвтэж байсан бөгөөд орилж чарлаад байхаар нь санаа зовоод наанаас очоод боль гээд хэлтэл үгийн зөрүүгүй намайг зодоод эхэлсэн. Намайг зодоод эхлэхэд цагдаа дуудсан юм шиг байна лээ. ******* нь миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон бөгөөд газарт унахад дээрээс хувцасны шкаб унагаагаад дээрээс нь гишгээд дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 11-р хуудас/,
гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өмнө мэдүүлэг өгөхөөсөө татгалзаж байсан. Энэ удаа сайтар бодсоны эцэст үнэн зөвөөр мэдүүлэгч өгч, хамтран амьдрагч ******* нь урьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй, ямар нэгэн асуудал үүсгэж байгаагүй талаар мэдүүлсэн нь зөв байх гэж бодлоо. Тухайн өдрийн орой манай нөхөр ******* гэртээ нэлээд согтуу ирээд намайг олон удаа залгасан гэх шалтгаанаар уурласан. Тухайн үед надад болон хүүхдүүддээ гар хүрээгүй, орилоод зүгээр болохгүй байхаар нь бага хүүгээ аваад гарсан. Гэрээс гарсны дараа хамаатны эгч руу залгаж болсон үйл явдлыг хэлээд ирээд авчих гэсэн. эгч ирээд намайг аваад тэдний очоод унтах гээд орондоо ороод хэвтэж байтал ******* цонх нүдээд байсан. Сүүлдээ цонх хаих гээд чанга нүдээд байхаар нь эгч хаалга тайлж өгсөн. Тэгтэл шууд над дээр ирээд алгадаад, өшиглөөд авсан. Тэр үед нөгөө өрөөнөөс ах ирээд *******д хандан боль гэж хэлтэл ******* ахын нүүр хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохиж газарт унагаагаад дээрээс нь шкабаар дарж дээр нь гарч дэвслээд эхэлсэн. Би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн “... гэх хүн манай нөхөр байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 07-ны орой нөхөр бид хоёр гэр бүлийн найзууд болох а, түүний эхнэр нартай өвс хурааж байгаад 18 цагийн үед сумын төв орж ирсэн. Сумын төв рүү орж явах үед гийн утас руу нэг хүн залгаад “манай нөхөр агсам тавиад байхаар нь зугтаагаад гараад ирлээ, та ирээд аваадхаач “ гэсэн. Тэгээд бид ******* шууд тэр хүн дээр нь яваад очтол гийн хамаатны дүү гэх охин бага хүүхдээ тэвэрчихсэн гэрийнхээ арын гудманд зогсож байсан. Тэндээсээ шууд г суулгаад Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт ******* дүгээр багийн 06-01 тоотод байрлах ын гэрт очиж хоол унд идчихээд унтах гээд орондоо ороод хэвтэж байтал гийн нөхөр ******* согтуу орж ирээд унтаж гэж байсан эхнэрийнхээ хөнжлийг хуу татаад алгадаад авсан. Тэгтэл манай нөхөр наанаас нь очоод “миний дүү боль, яаж байгаа юм бэ” гэтэл ******* манай нөхөр ийг барьж аваад нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж аваад газарт унагаагаад унасан байх үед нь дээрээс нь хувцасны шкаб унагааж дээрээс нь дэвсээд шкаб дээгүүр нь алхаад байсан. ...цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 11 дүгээр сарын 0*******-ний өдөр өгсөн “...Би тус өдөр , түүний эхнэр , өөрийн эхнэр Ш. нарын хамт хөдөө өвс хураачхаад сумын төвд ирсэн бөгөөд сумын төвөөр явж байтал залгаад манай нөхөр агсам тавиад байна, ирээд аваач гэсний дагуу очиж авсан. Манайд ирээд бүгд хоол унд идээд унтах гээд хэвтсэн. Би жаахан архи уусан байсан болохоор нам унтсан байсан. Нэг сэрсэн чинь гэр орвонгоороо эргэсэн байсан. Юу болсон талаар асуухад эхнэр маань гийн нөхөр согтуу ирээд гэр орон түйвээгээд ийг зодчихлоо гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2*******-р хуудас/,
гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 11 дүгээр сарын 0*******-ний өдөр өгсөн “...******* согтуу ирээд цонх нүдээд хаих гээд байхаар нь хаалга тайлж өгтөл шууд гүйж ирээд эхнэр гоо бариад авсан. Тэгтэл үүдний өрөөнд унтаж байсан босож ирээд *******ыг чи яаж байгаа юм, ингэж болохгүй гэж хэлтэл үгийн зөрүүгүй ийг барьж аваад нүүр лүү нь гараараа хоёр гурван удаа цохиж аваад унагаад дээрээс нь манай хувцасны шкабыг унагааж дээр нь гарч дэвслээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №*******73 дугаартай “...1 .ийн биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, нүдний салстад цус харвалт, нүдний дээд, доод зовхи, зүүн суганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. *******.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
*******.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
*******.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН