Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/03456

 

 

 

 

 

 

 

                           2020         10       06                             

                               101/ШШ2020/03456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Монос 00 тоотод оршин суух Т овогт Д Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 000 дугаар хороо, Зүүн алтан өлгий 0 гудамж, 00  тоотод оршин суух Боржигон овогт Ч Гд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Д нь 1995 онд танилцан 2007.05.16 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1996 онд хүү Г.Баг, 2000 онд охин Г.Хэр, 2007 онд охин Г.Ба нар нь төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас 2010 онд салцгааж тус тусдаа амьдрах болж эргэж нийлээгүй тэр үеэс хойш хүү Г.Багабанди, охин Г.Хэмөрөн охин Ба нар нь эцэг Ч.Ггийн асрамжид өссөн одоо бид тус тусдаа амьдралтай болцгоосон цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Охин Г.Бал эцэг Ч.Ггийн асрамжид үлдээж, бид 2 харилцан зөвшилцсөний үндсэн дээр тэтгэмжийг (хүүхдийн) Эх Д.Д өгөх боломжгүй ойлголцож, зөвшилцсөнийг шүүх харгалзан үзнэ үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие Ч.Г нь Д.Дтай 1995 онд танилцсан улмаар мөн ондоо нэг гэрт амьдрах болсон бидний дундаас 1996 онд хүү Ба, 2000 онд охин Хэр2007 онд охин Ба нар төрсөн. Бидний дунд үүссэн хардалтын улмаас хэрүүл маргаан гарч, 2010 оноос тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд 3 хүүхэд маань миний асрамжид өссөн цаашид бид хамт амьдрах боломжгүй учир бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй охин Г.Бал насанд хүрээгүй учир тэтгэмж авахгүй, эх Д өгөх боломжгүй гэсэн. Би хүү охин 2 тойгоо ярилцаад бидний амьдрал боломжтой тул тэтгэмж авахгүйгээр шийдсэн. Иймд бидний хоорондын зөвшилцсөнийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ч.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Д.Д хариуцагч Ч.Г нар нь 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 1629 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 1996 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү Г.Багабанди, 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдөр охин Г.Хэр2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Г.Банар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6, 7, 9-10 дахь талд/

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Д.Д, Ч.Г нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэн өргөдөл гаргагч Д.Дгийн өргөдлөөр зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 11 дэх талд/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

     Гэрлэгсэд 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Одоо охин Г.Ба 13 настай эцэг Ч.Ггийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Хасагт эрдэнэ” эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /х.х-ийн 2 дахь талд/

          Нэхэмжлэгч, хариуцагч нар охин Г.Багийн асрамжийн талаар мараагүй эцгийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

Охин Г.Баг эцгийн асрамжид үлдээсэн нь эх Д.Дгийн эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эцэг Ч.Г нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон           

                              ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Түх овогт Дэрмэдийн Д,  Боржигон овогт Чимгээгийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Баг эцэг Ч.Ггийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ггаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ