Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/03731

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн 0002 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг00 дугаар хороо00 тоотод оршин суух, Хат0овогт 0н Өнөр-Эр0 нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 00 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо,0 хэсэг Улаанхуаран гудамж00 тоотод оршин суух, Таргад овогт Пүрвээгийн Бэд холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаянхярваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө миний бие 2008 онд П.Бтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.Ө төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү минь миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Өд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Б нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1а  хэсэг Улаанхуаран гудамж, 8 тоотод бүртгэлтэй. Япон улсад оршин суудаг. П.Б миний бие нь 2008 онд М.Өтэй танилцаж 2014 онд  хүртэл хамтран амьдарсан. 2013 оны 1 сарын 3-ны өдөр хүү Б.Ө төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2014 онд зан харилцааны тааламжгүй байдлаас болж салсан. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон. 2014 оноос хүү Б.Ө нь ээж М.Өнөр-Эрдэнийн асрамжид өсөж байна. Иймд хуульд заасны дагуу хүү Б.Өд тэтгэмж тогтоолгох хүсэлттэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч П.Бэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Зохигчид 2008 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.Улсболд төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8 дахь талд/

          Хүү Улсболдын нэрийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ө болгон өөрчилөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /х.х-ийн 9 дэх талд/

          Одоо хүү Б.Ө 7 настай эх М.Өнөр-Эрдэнийн асрамжид өсч байгаа болох нь зохигч талуудын тайлыар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 7 дахь талд/

          Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хүүхэд эцгийн нэрийг авна” гэж, түүнчлэн 24.4.-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж тус тус заасан.

          Зохигчид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүү Б.Өын төрсний гэрчилгээг олгохдоо эцэг П.Бээр овоглож бүртгэсэн байх ба хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй болно.

          Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар хүү Б.Өыг эцэг, эхийг эрх бүхий байгууллагад бүртгэснээр бус харин түүнийг төрснөөр нэхэмжлэгч М.Ө, хариуцагч П.Б нарын хувьд эцэг, эхийн эрх, үүрэг үүсэх бөгөөд хариуцагч П.Б хүү Б.Өын эцэг мөн эсэх талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул хүү Б.Өд хуульд зааснаар тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.

          Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр эх М.Өнөр-Эрдэнийн асрамжид байгаа хүү Б.Өд тэтгэлэг тогтоон эцэг П.Бээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

          Хүү Б.Ө эхийн асрамжид байгаа нь эцэг П.Бийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх М.Ө нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эх М.Өнөр-Эрдэнийн асрамжид байгаа 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Өыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг П.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Өнөр-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бээс 37,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Өд олгосугай.   

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ